| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00821/И |
| Дугаар | 304/ШШ2025/00724 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 304/ШШ2025/00724
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Хариуцагч: Б****** аймаг, Т******* сум, ** дүгээр баг, Х*******ад оршин суух Г*******ы **************од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2,542,177.14 (хоёр сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун далан долоон төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000350927 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,888,513.51 төгрөг, 6000341632 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 630,663.63 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 2,542,177.14 төгрөгийг хариуцагч Г.**************оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.************** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******иний бие нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг зөвшөөрч байна. Би зээлийн гэрээний өр төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.**************од холбогдох 2,542,177.14 (хоёр сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун далан долоон төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.************** нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.**************од холбогдох 2,542,177.14 (хоёр сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун далан долоон төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч Г.************** нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 27,813 /хорин долоон мянга найман зуун арван гурав/ төгрөг, хариуцагч Г.**************оос 27,813 /хорин долоон мянга найман зуун арван гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА