| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00833/И |
| Дугаар | 304/ШШ2025/00726 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 304/ШШ2025/00726
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Хариуцагч: Б***** аймаг, С******* сум, ** дугаар баг, У*******ад оршин суух Э*******ийн Ц*******, Сын Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 11,046,469.86 /арван нэгэн сая дөчин зургаан мянга дөрвөн зуун жаран есэн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Э.Ц*******, С.Б нар нь Б**** аймаг С******* тооцооны төвийн Т******* *******ны салбараас 2024 оны 11 сарын 15-ны өдөр MN450034121 101859734 тоот зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18% хүүтэй 28 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан, зээлээ төлөлгүй 73 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтыг тус тус зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Т******* *******ны зүгээс зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтыг үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараалан шаардсан боловч зээлийн хугацааг хэтрүүлсэн хэвээр байна. Иймд үндсэн зээл 10,502,135 төгрөг, зээлийн хүү 538,630.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,704.83 төгрөг нийт 11,046,469.86 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Э.Ц*******, С.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ц*******, С.Б нарт холбогдох 11,046,469.86 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Ц*******, С.Б нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ц*******, С.Б нарт холбогдох 11,046,469.86 /арван нэгэн сая дөчин зургаан мянга дөрвөн зуун жаран есэн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Ц*******, С.Б нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Т******* сангаас 95,847 /ерэн таван мянга найман зуун дөчин долоо/ төгрөг, хариуцагч Э.Ц*******, С.Б нараас 95,847 /ерэн таван мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА