Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00727

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, У******* гудамж, өөрийн байранд байрлах К******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б****** аймаг, Х******* сум, ** дүгээр баг, Х******* нарс-**, рам ** гудамж, ** тоотод оршин суух Я*******гийн Б*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 14,743,132 /арван дөрвөн сая долоон зуун дөчин гурван мянга нэг зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Б******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №N230030003095012941 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 15,643,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан.Я.Б******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 01 дүгээр сараас хойш төлөлгүй санаатайгаар зайлсхийсээр байна.

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №N230030003095012941 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр банкны санаачлагаар тасалбар болгон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №N230030003095012941 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэлд 12,597,354.00 төгрөг, зээлийн хүүнд 2,073,356.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 72,422.00 төгрөг буюу нийт 14,743,132.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Б*******д холбогдох 14,743,132 төгрөг гаргуулах нэхэмжлэл гарга*******г хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заа*******г удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч К******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Б*******д холбогдох 14,743,132 /арван дөрвөн сая долоон зуун дөчин гурван мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг хариуцагч Я.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 115,833 /нэг зуун арван таван мянга найман зуун гучин гурав/ төгрөг, хариуцагч Я.Б*******гаас 115,833 /нэг зуун арван таван мянга найман зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА