Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00728

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Б******* т*******, *** тоотод байрлах Т******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б**** аймаг, С******* сум, ** дугаар баг, У*******ад оршин суух С*******ын Б******* Э*******ийн Ц нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардл*******: 20,269,266.73 /хорин сая хоёр зуун жаран есэн мянга хоёр зуун жаран зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С******* овогтой Б*******, Э******* овогтой Ц нар нь Т******* банкны Б******** салбарын С******* тооцооны төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр MN4510034121 101856037 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 11,300,000 /Арван нэгэн сая гурван зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 18% хүүтэй 29 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан мөн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, байгуулах үед зээлдэгч нь 10,290,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 2,610,000 төгрөгийг нэмж олгосон, мөн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 10,670,000 зээлийн үлдэгдэл дээр нэмэлт зээл 7,330,000 төгрөгийг нэмж олгосон мөн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13,415,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 12,885,000 төгрөгийг нэмж олгож зээлийн хэмжээ нийт 26,300,000 төгрөг болж 30 сарын хугацаатай 18%-ийн хүүтэй гэрээ байгуулсан бөгөөд зээлээ төлөлгүй 74 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 6.3 дахь заалтад дурьдсан нөхцөл байдал үүссэн, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх цалингийн зээл зээлийн хүү, бусад зардлыг зээлдэгч С.Б*******, Э.Ц нараас гаргуулах хүсэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 19,842,578.41 төгрөг, үндсэн хүү 423,127.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,531.15 төгрөг, нийт 20.269.266.73 төгрөг гаргуулна гэжээ. Улсын тэмдэгтийн хураамж 259,297 төгрөгийг хариуцагчаар төлүүлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ц, С.Б******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* банкнаас гаргаж буй нэхэмжлэлийн дагуу 20,269,266.73 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ц, С.Б******* нарт холбогдох 20,269,266.73 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Ц, С.Б******* нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдл******* болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ц, С.Б******* нарт холбогдох 20,269,266.73 /хорин сая хоёр зуун жаран есэн мянга хоёр зуун жаран зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Ц, С.Б******* нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Т******* сангаас 129,649 /нэг зуун хорин есэн мянга зургаан зуун дөчин ес/ төгрөг, хариуцагч Э.Ц, С.Б******* нараас 129,649 /нэг зуун хорин есэн мянга зургаан зуун дөчин ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА