Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00729

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Б******* т******* **** тоотод байрлах Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б******* аймаг, Х******* сум, ** дүгээр баг, ү*******, ** гудамж, **** тоотод оршин суух Б*******ын С*******хүүд холбогдох

Нэхэмжлэлийн шаардл*******: 2,917,719.28 /хоёр сая есэн зуун арван долоон мянга долоон зуун арван есэн төгрөг хорин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б*******ын С*******хүү нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЭР-БЗГ/2022-81703 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,039,810.00 /Гурван сая гучин есөн мянга найман зуун арав/ төгрөгийн зээлийг нэг сарын 2.78% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч тэрээр ЭР-БЗГ/2022-81703 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийлгүй 672 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Иймд хариуцагч Б*******ын С*******хүүтэй байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн үндсэн зээл 1,860,038.84 төгрөг, үндсэн хүү 966,559.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,121.32 төгрөг, нийт 2,917,719.28 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С*******хүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч Б.С*******хүүд холбогдуулан 2,917,719.28 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.С*******хүү нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдл******* болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.С*******хүүд холбогдох 2,917,719.28 /хоёр сая есэн зуун арван долоон мянга долоон зуун арван есэн төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.С*******хүү нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 30,817 /гучин мянга найман зуун арван долоо/ төгрөг, хариуцагч Б.С*******хүүгээс 30,817 /гучин мянга найман зуун арван долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА