Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00730

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дүгээр хороо, Б******* ** х*******, Х******* М*******, **, ** давхрын хэсэгт байрлах П******* Ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б******** аймаг, О******* сум, ** дугаар баг, М*******, з *** тоотод оршин суух Эийн Г-од холб*******ох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,857,349.25 /нэг сая найман зуун тавин долоон мянга гурван зуун дөчин есэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э овогтой Г- /ГЕ91032939/ нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 860,000 төгрөгийн зээлийг 57087, 57357, 57442 зээлийн гэрээ байгуулан 7-30 хоногт эргүүлэн төлөх нөхцөлөөр 3 хуваан авсан. Манайхаас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн удаа дараа холб*******ож шаардахад ихэнхдээ утсаа авдаггүй, холбоо хамаарал бүхий хүмүүс нь мөн адил утасаа авдаггүй , ажлын газраас нь лавлахад ажилтны хувийн мэдээлэл өгөх боломжгүй гэх хариу өгдөг, төлөлт сунгалт хийгдээгүй зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 1,857,349.25 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Э.Г- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Г-од холб*******ох 1,857,349.25 /нэг сая найман зуун тавин долоон мянга гурван зуун дөчин есэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Г- нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч П******* Ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Г-од холб*******ох 1,857,349.25 /нэг сая найман зуун тавин долоон мянга гурван зуун дөчин есэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Г- нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 22,334 /хорин хоёр мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг, хариуцагч Э.Г-оос 22,334 /хорин хоёр мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА