Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00734

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******** аймаг, Б******* сум, Ж******* ** дугаар баг, А*******ын ө******* ч******* *** тоотод оршин суух Б******* овогт Ж*******гийн Б*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 304/2025/00827/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Ж.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ж.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Ж.Б******* миний бие 1970 онд төрсөн. Би 1987 оноос 2016 оны 10 сар хүртэл хугацаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. 2016 оноос Булган аймаг ЭБЦТС ТӨХК-нд сахиулаар ажиллаж байна.

Миний Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул 1987-1989 онд ажилласан жил тэтгэвэр тогтооход орохгүй хохирч байна. Иймд 1987-1989 онуудад ажилласан баримт гарч ирэхгүй байгаа учир ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.

Архивын лавлагаа болон хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон нотлох баримтуудыг үндэслэн миний Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1987-1989 он хүртэлх хугацанад малчнаар ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 34 дугаартай архивын лавлагаа,

-Ж.Б*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/316 дугаартай тодорхойлолт,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 маягт,

-Хаягийн хуудас №7,

-Үндэсний төв архивын №03-01/7811 дугаартай лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1987 оноос 1989 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Ж.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 34 дугаартай архивын лавлагаа,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/316 дугаартай тодорхойлолт,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 маягт,

-Хаягийн хуудас №7,

-Үндэсний төв архивын №03-01/7811 дугаартай лавлагаа зэрэг болно.

4.Иймд хүсэлт гаргагч Ж.Б*******г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Ж*******гийн Б*******г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах ж*******р гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА