Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 304/ШШ2025/00738

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-02, С******* Т*******, ** давхарт байрлах Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б****** аймаг, Д******* сум, ** дүгээр баг, Т** ******* ** гудамж, *** тоотод оршин суух Д**ын гол овогт Б*******ийн О*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 755,268.50 /долоон зуун тавин таван мянга хоёр зуун жаран найман төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00774/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б*******ийн О******* нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024-10-09-ний өдөр 2189164 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Үндсэн зээлд 499,943 төгрөг, үндсэн хүүнд 222,091.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,434.47 төгрөг, шимтгэлд 7,800 төгрөг, нийт 755,268.50 төгрөгийг хариуцагч Б*******ийн О*******ээс гаргуулна гэжээ.

Хариуцагч Б.О******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******д холбогдох 755,268.50 /долоон зуун тавин таван мянга хоёр зуун жаран найман төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.О******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******д холбогдох 755,268.50 /долоон зуун тавин таван мянга хоёр зуун жаран найман төгрөг тавин мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.О******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 11,338 /арван нэгэн мянга гурван зуун гучин найм/ төгрөг, хариуцагч Б.О*******ээс 11,338 /арван нэгэн мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА