| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01028/И |
| Дугаар | 304/ШШ2025/00743 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00743
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* т*******, ** давхар, **** тоотод байрлах, А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б****** аймаг, Б******** сум, ** дүгээр хороо, Р*******, ***, ** тоотод оршин суух, Б******* овогт Г*******ын Б*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,987,545.03 /найман сая есэн зуун наян долоон мянга таван зуун дөчин таван төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/01028/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г*******ын Б******* нь зээлийн гэрээний үүргийг 210 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110446001 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 2,618,046.67 төгрөг, 7110730551 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 6,354,498.36 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 8,987,545.03 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Г.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б*******д холбогдох, 8,987,545.03 /найман сая есэн зуун наян долоон мянга таван зуун дөчин таван төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б*******д холбогдох, 8,987,545.03 /найман сая есэн зуун наян долоон мянга таван зуун дөчин таван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 79,376 /далан есэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөг, хариуцагч Г.Б*******ас 79,376 /далан есэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА