| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00872/И |
| Дугаар | 304/ШШ2025/00744 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00744
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж, ******* цогцолборт байрлах М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б******* аймаг, Т******* сум, ** дүгээр баг, Х*******ад оршин суух Б.*******-И*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 303,270 /гурван зуун гурван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00872/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* К******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 50167171 тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 95096319 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ХТЕ А55, В1ие төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 44,699.97 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 248,625.03 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 9,945 төгрөг нийт 303,270 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******тулга нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *******дэлгэр овогтой *******-И******* 303,270 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх ажиллагааны явцад 2025 оны 11 сарын 08-нд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* К******* ХХК нь хариуцагч Б.*******-И*******д холбогдох 303,270 /гурван зуун гурван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******-И*******д холбогдох 303,270 /гурван зуун гурван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 4,874 /дөрвөн мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, өрийн сангаас 4,874 /дөрвөн мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА