Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00745

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, Ж*******ны гудамж, ******** тоотод байрлах М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б********н аймаг, Б******** сум, *** дүгээр баг, А******* баг, *** тоотод оршин суух М******* овогт О*******ийн И*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 480,480 /дөрвөн зуун наян мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/01025/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч О.И******* нь 2024 оны 01 сарын 21-ний өдрийн 10712 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5270483605 тоот дансанд 150,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч О.И*******ад удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 85204885 дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.

Хариуцагч О.И******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.И*******ад холбогдох 480,480 /дөрвөн зуун наян мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч О.И******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.И*******ад холбогдох 480,480 /дөрвөн зуун наян мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг хариуцагч О.И******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 7,532 /долоон мянга таван зуун гучин хоёр/ төгрөг, хариуцагч О.И*******аас 7,532 /долоон мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА