Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00746

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х**-У** дүүрэг, ** дугаар хороо, С******* о******* М******* ******* гудамж, *** байр, Э* Э* ******* о*******, ** давхарт байрлах, Т******* ******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б*******ймаг, Х-Ө сум, ** дүгээр баг С ** гудамж, **** тоотод оршин суух, Н овогт Мын Өд хол*******ох

Нэхэмжлэлийн шаардлага: 7,166,684.71 /долоон сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00879/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т******* Богд Ф******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч М.Ө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч М.Ө нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 525592 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 140031 дугаар 93001-145713 дугаар 93001-145956 дугаар 93001-148009 дугаар 93001-219040 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,898,366.07 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,120,319.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 81,999.48 төгрөг, нотариатын зардалд 66,000.00 төгрөг, бүгд 7,166,684.71 (долоон сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун наян дөрөв зууны далан нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч М.Өаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч М.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Өд хол*******ох 7,166,684.71 /долоон сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Ө нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т******* ******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Өд хол*******ох 7,166,684.71 /долоон сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Ө нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 64,809 /жаран дөрвөн мянга найман зуун ес/ төгрөг, хариуцагч М.Өаас 64,809 /жаран дөрвөн мянга найман зуун ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА