| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00786/И |
| Дугаар | 304/ШШ2025/00747 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00747
Хүсэлт гаргагч: Б****** аймгийн Б*******-******* сум, ** дүгээр баг, Ш******* оршин суух, Д******* овогт Ц*******ын С*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00786/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
Хүсэлт гаргагч нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.С******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Ц.С******* миний бие 1968 онд төрсөн. 1983 оноос эхлэн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдэлд малчнаар 1993 оныг хүртэл мал малласан. Багаасаа сургуульд суугаагүй аав, ээжтэйгээ мал маллан тасралтгүй ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн тул нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалтыг үндэслэн Булган аймгийн Б*******-******* сумын Их-Ирээдүй нэгдэлд 1983 оноос 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Булган аймгийн Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаартай цалингийн цэсний тодорхойлолт,
-Булган аймгийн архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаартай цалингийн цэсний тодорхойлолт,
-Иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 61/313 дугаартай албан бичиг,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14/688 дугаартай албан бичиг, түүний хавсралт,
-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/1122 дугаартай албан бичиг,
-Батлан Хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08/3746 дугаартай хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,
-Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Р.Т*******аас асууж авсан мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдэлд 1983 оноос 1993 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Ц.С******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдэлд 1983 оноос 1993 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаартай цалингийн цэсний тодорхойлолт,
-Булган аймгийн архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаартай цалингийн цэсний тодорхойлолт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 61/313 дугаартай албан бичиг,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14/688 дугаартай албан бичиг, түүний хавсралт,
-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/1122 дугаартай албан бичиг,
-Батлан Хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08/3746 дугаартай хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг болно.
Гэрч Р.Т*******ын Би Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдлийн 1 дүгээр бригадын даргаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1983 оны 11 сарыг хүртэл ажилласан. Ц.С******* нь намайг Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдлийн 1 дүгээр бригадын даргаар ажиллаж байхад Ц******* гэж хүний хүүхэд байсан. Нэгдэлд ажилладаг байсан. Мал харах гэх мэтчилэн бүх л ажлыг залуу хүүхдүүд хийдэг байсан. Хөдөөний бригад бол хүүхдийг 10 нас хүрээд ирэхээр л хонь угаалгах, тариа хийлгэх гээд бүх ажлыг хийлгэдэг байсан. Ц.С*******ийн аав бие муутай хүн байсан. Ц.С******* л бүх ажлаа хийдэг байсан. Ц.С******* нь тасралтгүй ажиллаж байсан. Ц.С******* нь ажиллаж байх хугацаандаа шагнал, урамшуулал авч байгаагүй гэх мэдүүлэг зэрэг болно.
4.Иймд хүсэлт гаргагч Ц.С*******ийг Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдэлд 1983 оноос 1993 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д******* овогт Ц*******ын С*******ийг Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-нээс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 1989 оны 12 дугаар сарын 01-нээс 1993 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА