Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2025/00748

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ийн гудамж, Т******* Т*******-*, ** дүгээр давхар **** тоотод байрлах С******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б****** аймаг, Р******* сум, ** дүгээр баг, А*******д оршин суух Г******* овогт С*******ын Ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2,229,004.55 /Хоёр сая хоёр зуун хорин есэн мянга дөрвөн төгрөг та******* таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00850/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.А нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 06-р сарын 23-ны өдөр С02000082362 тоот цахим Зээлийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээний эрхийн хүрээнд 2024 оны 08-р сарын 02-ны өдөр 020010 кодтой зээл болох 1,200,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж , зээлийн төлбөрийг хуваарийн дагуу телж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч С.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Ад холбогдох 2,229,004.55 /Хоёр сая хоёр зуун хорин есэн мянга дөрвөн төгрөг та******* таван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.А нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ад холбогдох, 2,229,004.55 /Хоёр сая хоёр зуун хорин есэн мянга дөрвөн төгрөг та******* таван мөнгө/ төгрөгийг хариуцагч С.А нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 25,307 /хорин таван мянга гурван зуун долоо/ төгрөг, хариуцагч С.Аээс 25,307 /хорин таван мянга гурван зуун долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА