| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00880/И |
| Дугаар | 304/ШШ2025/00771 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00771
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х**-У** дүүрэг, ** дугаар хороо, С******* о******* М******* г******* гудамж, **** байр, Э** Э** т******* о*******, ** давхарт байрлах, Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*** аймаг, Б- сум, ** дугаар баг Бзүрхэд оршин суух, Э.Ут холб*******ох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,487,931.68 /хоёр сая дөрвөн зуун н долоон мянга есэн зуун гучин нэгэн төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т******* Б******* Ф******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.У зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холб*******ож байсан. Зээлдэгч Э.У нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 266644 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 42287 дугаар 93001-42792 дугаар 93001-43299 дугаар 93001-43301 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,113,282.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 252,642.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 39,506.10 төгрөг, нотариатын зардалд 82,500.00 төгрөг, бүгд 2,487,931.68 (хоёр сая дөрвөн зуун н долоон мянга есөн зуун гучин нэг зууны жаран найм) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.Уаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч би хугацаандаа зээлээ төлөөгүй. Учир нь ажилд ороогүй, орлогогүй байсан. Одоо нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Ут холб*******ох 2,487,931.68 /хоёр сая дөрвөн зуун н долоон мянга есэн зуун гучин нэгэн төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Энхбат овогтой У миний бие Т******* б******* ф*******ын нэхэмжлэлтэй 2,487,932 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна.
1. 414,656 төгрөгийг 2026 оны 01 сарын 15,
2. 414,656 төгрөгийг 2026 оны 02 сарын 15
3. 414,656 төгрөгийг 2026 оны 03 сарын 15
4. 414,656 төгрөгийг 2026 оны 04 сарын 15
5. 414,656 төгрөгийг 2026 оны 05 сарын 15
6. 414,656 төгрөгийг 2026 оны 06 сарын 15-ны өдөр тус тус графикийн дагуу төлж барагдуулахыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Ут холб*******ох 2,487,931.68 /хоёр сая дөрвөн зуун н долоон мянга есэн зуун гучин нэгэн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.У нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 414,656 төгрөгийг 2026 оны 01 сарын 15 өдөр, 414,656 төгрөгийг 2026 оны 02 сарын 15 өдөр, 414,656 төгрөгийг 2026 оны 03 сарын 15 өдөр, 414,656 төгрөгийг 2026 оны 04 сарын 15 өдөр, 414,656 төгрөгийг 2026 оны 05 сарын 15 өдөр, 414,656 төгрөгийг 2026 оны 06 сарын 15-ны өдөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 27,379 /хорин долоон мянга гурван зуун далан ес/ төгрөгийг Төрийн сангаас, 27,379 /хорин долоон мянга гурван зуун далан ес/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА