2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/09417

 

 

 

 

2025 11 13 192/ШШ2025/09417

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт холбогдох

 

Зээлийн төлбөрт 10,890,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрт 19,840,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай  нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, н*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* миний бие хариуцагчийн хүсэлтийн дагуу түүнд 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банкны ******* тоот данснаас 5,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөн 5,000,000 төгрөг, Мопрау зээлийн апп-аас 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 230,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, цахим хэтэвч буюу lendMN-ээс 2023 оны 05 дугаар сарын 15- ны өдөр 60,000 төгрөг, нийт 10,890,000 төгрөгийг тус тус зээлж өөрийн болон эхнэр ийн дансаар хүлээж авсан байдаг. Гэтэл хариуцагч нь ******* нь өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй. Миний хувьд асуудлыг аль болох эв зүйгээр шийдвэрлэх зарчим баримталж ирсэн бөгөөд зээлдэгч талд олон удаа боломж олгосон гэжээ. Надаас 10,980,000 төгрөг зээлэх нөхцөлтэйгөөр Ч.Мөнх-Дэмбэрэл 13,000,000 төгрөг зээл дарах хэрэгтэй байна. Банк нэхээд байна. Данс хаагдах гээд байна гээд 7 дугаар сард дээрх мөнгийг ******* болон *******ийн дансаар шилжүүлсэн юм. Анх банкны зээлээ хаалгах гээд байна гээд 10,000,000 төгрөг зээлсэн. Түүнээс хойшоо мөнгөн дүнгүүд бол хувь чатаар яаралтай мөнгөний хэрэг гарлаа гээд надаас зээлээ авсан байгаа. Ч.Мөнх-Дэмбэрэл, ******* 2 хамтран амьдардаг учраас хамтран үүрэг гүйцэтгэгчээр шүүхэд дуудсан байгаа. Энэ хоол унд, золголттой холбоотой мөнгийг энэ нэхэмжлэл энэ дээр тусгагдаагүй үнийн дүн байгаа. Тэр бол тусдаа. Яагаад гэвэл хоолны мөнгө бол хоолны мөнгөөрөө явж байсан. Золголтын мөнгө бол золголтын мөнгө гэж явж байсан байгаа. Тэр мөнгийг би үнийн дүнгээр бол гаргаагүй. Ажлын хөлсний хувьд бол буцаагаад над руу нэхэмжлэл гаргаж байсан. Тэр үнийн дүнг болонгуут бүх дансны хуулга, гүйлгээ хийгээд энэ мөнгөн дүнг нь өгсөн байгаа. Энэ 10,000,000 төгрөг бол тусдаа. Цалингийн болон бүх мөнгөний дүнгээр нь нэг ч төгрөг дутаагаагүй өгсөн гэдгийг дансны хуулгаар баталсан байгаа10,000,000 төгрөгийг банкны зээл буюу дансны юу хаагдлаа, туслах боломж байна уу гээд надаас асууж байсан юм. Би юу ч гэсэн харж байгаад чадах чинээгээрээ тусалъя гээд 13,000,000 төгрөг гэж байсан юм. Банкны зээл нь 06 дугаар сараас данс нь хаагдаад 07 дугаар сард би эхний 5,000,000 төгрөгийг өгсөн. Тэгээд эхний 5,000,000 төгрөгөө гүйлгээгээ хийчхээд надад уг нь квитанц авчирч өгч байсан юм. Хөгшин нь банкныхаа 5,000,000 төгрөгийг төлчихсөн шүү, надад квитанцыг нь авах уу гэхээр чи өөртөө хадгал, тэгээд наадах чинь угаасаа банк чинь чамаас дараа мөнгө нь орж ирээгүй гэвэл чи квитанцаа аваад оч гээд хэлж байсан юм. Тэгээд хүүхэд өвдлөө гээд асуух болгонд нь би чадах үедээ чадна, байхгүй үедээ бол байхгүй байна гэдэг. Хамгийн сүүлд нь цалингийн өр хувирчих шиг болох юм. Уг нь зээлсэн мөнгө маань тусдаа. Хэцүү үед нь туслахын хувьд тусалсан. Тэгээд сүүлд нь би өөрөө өртэй хүн болоод уначих шиг боллоо гэв.

 

2.Хариуцагч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие *******тэй 2021 оны 08 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн *******гийн харилцах данснаас "даавка" гэх гүйлгээний утгатай 5,000,000 төгрөгийн гүйлгээний хувьд 2022 оны 05 дугаар сарын дундуур KoyoTown-ийн 108 дугаар байрны 2 лифтийг хүлээлгэн өгсний дараагаар *******гээс авч буй ажлын хөлс байсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээл гэх утгатай орж ирсэн 5,000,000 төгрөгийн гүйлгээний хувьд KoyoTown-ийн 106 дугаар байрны лифтийг хүлээлгэн өгсөн үлдэгдэл болоод тус хотхоны 105 дугаар байрны лифтний урьдчилгаа цалин байсан. Үлдэгдэл 890,000 төгрөг нь 2021 оны 08 дугаар сараас эхэлж KoyoTown-ийн лифт угсрах ажлын гагнуурчин механикийн ажил чиг үүргийг 2023 оны 04 дүгээр сар хүртэлх тус хугацаанд KoyoTown-ийн 22 лифтний 16 лифт угсрах ажлын цалин хөлсний зохих хувь байсан. Миний хувьд 1 лифтний ажил үйлчилгээ тохиргоо хийж гүйцэтгэхээр 1 лифт хүлээлгэн өгснөөр 2,500,000 төгрөгийг цалин, хөлс авахаар аман байдлаар *******тэй тохиролцож байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 10,890,000 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч Ч.Мөнх-Дэмбэрэл нэхэмжлэгч нарын хооронд 2021 оны 08 дугаар сараас эхлээд хамтран ажиллаж эхэлсэн. Улмаар 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс *******, одоо Давка гэдэг утгатай 5,000,000 төгрөг шилжүүлээд тухайн мөнгөө өнөөдөр зээл гэж тайлбарлаад байдаг. Гэтэл уг мөнгө зээлийн ерөөсөө харилцаа байгаагүй. KoyoTown хотхоны 106 дугаар байрны лифтийг хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл төлбөрийг өгч байгаа ийм үйл баримт. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 10,000,000 төгрөгийг 2 хариуцагчаас нэхэж байна гэдэг агуулгаар тайлбарладаг. Нэхэмжлэлийн чинь үндэслэл шаардлага тодорхой бус байна гэхээр 10,000,000 төгрөгөөр 1 хуваагаад, бутархай төлбөрөөр нь бас нэг хуваагаад 2 хариуцагчаас тухайлаад шаарддаг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр энэ 2 хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг агуулгаар тайлбарлаад байна. Одоо яг нэхэмжлэлийн шаардлага өнөөдрийг хүртэл тодорхой бус байна гэж хараад байна. Мөн энэ мөнгө угаасаа зээлийн харилцаа байгаагүй. Иргэд хоорондын зээлийн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан байдаг. Өөрөөр хэлбэл төрлийн шинжээр тодорхойлогдох зүйл шаарддаг. Мөнгө бол төрлийн шинжээр тодорхойлогдож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нэхэмжлэл гаргаснаас улбаалаад нэхэмжлэгчийн хүсэлтээр гар утсанд нь харилцах, чатад нь үзлэг хийхэд шүүхийн журмаар нотлох баримт бэхжүүлэх, тухайн харилцаагаа юунд тодорхойлдог вэ гэхээр зээл гэж ярьж байгаа бол 680,000 төгрөг ч юм уу яалт ч үгүй зээл гэсэн агуулга илэрхийлдэг бусад мөнгөн дүн дээр нь ямар нэгэн зээлийн агуулга байдаггүй. Тэгэхээр энэ нэхэмжлээд байгаа нэхэмжлэл өөрөө бүхэлдээ үндэслэлтэй юм уу, үндэслэлгүй юм уу гэдэг агуулгыг зайлшгүй тайлбарлах шаардлагагүй гээд үзвэл энэ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага 2 логикийн хувьд хоёулаа зөрүүтэй. Хэнээс нь хэдэн төгрөг нэхээд байгаа нь тодорхой бус, хамтран ажиллах ч юм уу, ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу шилжүүлээд байгаа мөнгө нь өөрөө зээлийн гэрээ болдог юм байна. Дараагийн нэг зүйл юу вэ гэвэл 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн зүгээс дансны гүйлгээ гэх юм уу лэнд цэг мн-ний тамга дарагдсан баримтыг гарган өгдөг. Уг баримт дээр 50,000 төгрөгийг хоол гээд биччихсэн. 1,000,000 төгрөгийг золголт гээд биччихсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд хүсэл зоригийн илэрхийллийг шууд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл хүсэл зоригийн илэрхийлэл, үгийн шууд утгыг агуулна гэж байгаа юм. Хоолонд шилжүүлсэн мөнгөө зээл гээд яриад нэхээд байх юм бол хүн болгон өртэй, золголт гэсэн мөнгөө өнөөдөр зээл гэж тайлбарлах юм бол гэрчийн этгээдүүдээр дуудаад байгаа бүгд зээлдэгч нар болж байгаа юм. Нэхэмжлэл хэрэг цугларсан баримтаар хангалттай нотлогдохгүй. Хангалттай гэх юм бол зээл гэж үзэх ямар ч боломжгүй. Ийм нөхцөл байдалтай учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ******* миний хувьд *******гээс 10,890,000 төгрөгийн ямар нэгэн байдлаар зээл авсан юм байхгүй. Тухайн ажиллаж байх хугацаандаа ******* ажил гүйцэтгэсэн мөнгөнүүдээ авсан юм. Тэгээд хүүхэд төрсөн үед бол ******* рүү би чат бичиж мөнгө авах тохиолдол бол байсан. Тэгэхдээ тухайн үедээ цалингаас нь эргүүлээд суутгаж аваарай гэж хэлсэн. Тэгээд тэр тухайн үедээ суутгаж авсан гэж бодож байсан. Тухайн үед манай хүн ажлаасаа гарсны дараа *******тэй холбоо барих гээд ерөөсөө чадахгүй байсан. Утсаар залгах болгонд чат бичих тохиолдолд чатад хариу өгөхгүй, утсаар залгахаар утсаа авахгүй. Тэгээд шүүхэд өгөхийнхөө өмнө бид хоёрын бүх дугаарыг блоклочихсон байж байгаад шүүхэд өгснийхөө дараа блокоо гаргасан байсан. Тэгээд ямар учраас холбоо барихгүй явж байснаа шууд шүүхэд өгч байгаа юм. Үүн дээр бид нар гомдолтой байна. *******д Оксын мөнгө орж ирээд тэгэнгүүт манай хүн рүү 2 лифтний мөнгө гээд 2,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг. *******тэй хийсэн гэрээг тухайн үед Ч.Мөнх-Дэмбэрэл бид 2 хүний Оксын ажилладаг хүний машиныг авч яваад тэгэхдээ гэрээг нь харж байсан юм. Тухайн үед ******* 11,000,000 төгрөгөөр тохирч орсон байсан юм. Энэ дээр ******* 8,000,000 төгрөгөөр орсон гэж ярьж байна. 11,000,000 төгрөгөөр ороод үлдэгдэл мөнгөө комисс орсны дараа 10 хувь авна гэдгээ яг яаж тохирч орсон байсан, гэрээ хийсэн үгүйг нь сайн мэдэхгүй. Тэгэхдээ тухайн үедээ тэр ажлуудыг бүгдийг нь хийж дуусгасан. KoyoTown дээр *******гийн дансыг харангуут яг тухайн үедээ лифт болгоныхоо бүх мөнгийг тэдний компаниас 108, 102 гээд гүйлгээний утгаар бүгдийг нь шилжүүлсэн байсан. Тэгээд ******* нэг лифтнийхээ мөнгийг ажилчдадаа тарааж өгчхөөд, нэг лифтийг нь өөртөө зарцуулчихдаг. Тэгэнгүүт эргээд ажилтнууд мөнгөө нэхэнгүүт мөнгө байхгүй. Нөгөө талаас мөнгө шилжүүлээгүй байна. Тэгж байгаад өгнө шүү дээ гэдэг тайлбар тавьдаг. Тухайн үедээ би чат бичиж мөнгө авсан нь ******* цалингаа тавихгүй удааснаас хойш манай гэр бүл олон жоохон хүүхэдтэй болохоор мөнгөний хэрэгцээ их гардаг. Тэгээд *******гээс тэдэн төгрөг байвал өгчхөөч гэж авч байсан нь үнэн. Тэгээд тэр мөнгийг ******* эргээд *******ийн цалинг нь тавихдаа суутгаж аваарай гээд хэлж байсан гэв. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 3 этгээдийг гэрчээр дуудаж асуулаа. Гэрчийн этгээдээр юу тодорхойлж байна вэ гэвэл Ч.Мөнх-Дэмбэрэл гэж хүний цалинг 1 дүгээрт тодорхойлж гүйцэтгэсэн ажил буюу нэг ажлыг гүйцэтгэхдээ 2,500,000 төгрөгийг авдаг байсан гэдэг нь хэд хэдэн бичиг мэдээллийг нотолж, нэхэмжлэгч үүнтэй бол орно. Өөрөөр хэлбэл, Ч.Мөнх-Дэмбэрэл нь нэг лифт угсрах ажлыг 2,500,000 төгрөгөөр гүйцэтгээд ******* гэдэг хүнээс авдаг байсан. Үндсэндээ сөрөг нэхэмжлэлд хэд хэдэн ажлуудыг хийгээд гүйцэтгэчихсэн юм. Цалингаа аваагүй, холбоо тасарсан байсан. Найзууд дундаа учраас тэр чигт нь хаяж байсан гээд. Гэтэл надад өгсөн цалингаа буцаагаад зээл гээд нэхэж байгаад нь гомдолтой байгаа учраас нэгэнт асуудлаа шүүхийн журмаараа шийдүүлээд авах ёстойгоо ч би авъя, чи авах ёстой юм байна гэвэл тэрийгээ ч ав гэдэг хэсэг чинь хариуцагч *******ийн хувьд шүүхэд нэхэмжлэл сөрөг гаргасан гэв.

 

3.Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2016 онд Оакс Экспрэсс Монголиа ХХК-ид *******тэй хамт ажиллаж байсан. 2021 онд ******* нь одоогийн ажиллаж байгаа Оюу Толгой ХХК-ид ажиллахаар болсон байсан тул хамт ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч нэг лифтнээс 2,500,000 төгрөгийг өгөхөөр саналыг ******* гаргасны дагуу 2021 оноос эхлэн 2023 оны сар хүртэл хамт ажилласан. Хамт ажиллах хугацаандаа *******гээр ахлуулсан лифт угсралтын ажил гүйцэтгэх бригадад гагнуурчнаар ажиллаж, Коёо таун хотхон болон Белмонте хотхон, Сворд отис ХХК, Сэлбэ голын үерт автсан орон сууцны лифт, Оакс Экспрэсс Монголиа компаниудтай хамтран ажилласан. Рояал Ти Си ХХК-ийн ******* дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан KoyoTown хотхоны 103 дугаар байранд 1 лифт, 104 байранд 1 лифт угсарч 1 лифтний үлгэр гаргасан. 105 дугаар байрны 1 болон 2 дугаар орцонд тус бүр 2 лифт, 106 дугаар байранд 2 лифт, 108 дугаар байранд 2 лифт, Белмонте хотхонд нийт 2 лифтний ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус төлбөрт нийт 30,000,000 төгрөгийн цалин авахаас 9 удаагийн гүйлгээгээр 16,000,000 төгрөгийг авсан бол 14,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй. Түүнчлэн Сворт отис ХХК-ийн 4 лифтний техникийн засвар үйлчилгээ хийж гүйцэтгэсэн. 2023 онд Сэлбэ голын үерт автсан 10 лифт бүхий байрны засварын ажлыг 10,000,000 төгрөгөөр хийхээр тохирч *******, н.Наранмөнх хоёртой хамтарч хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 3,300,000 төгрөгийг авах ёстой боловч ******* нь өгөөгүй. Оакс Экспрэсс Монголиа ХХК-ид 4 лифтийг улсын комисс хүлээж авсны дараа угсралтын хөлс болох 10 хувь буюу 3,600,000 төгрөгийг авах ёстой байсан бөгөөд уг ажлыг ******* ахалж н.Идэрээ, н.Буяндэлгэр, н.Наранмөнх, ******* нар оролцсон тул *******ийн 9,750,000 төгрөгийг авах ёстой боловч ******* нь өгөөгүй. Рояал Ти Си ХХК-ийн барьж гүйцэтгэсэн KoyoTown хотхоны 103 дугаар байрны 16 хаалгыг солих ажилд нэг хаалгыг 100,000 төгрөгөөр тооцож н.Амартүвшинтэй хамтарч ******* нь сольсон боловч *******ийн 800.000 төгрөгийг өгөөгүй. Мөн түүнчлэн н.Идэрээ, н.Наранмөнх, н.Буяндэлгэр, ******* нар нь 22 лифтийг сар бүрийн техникийн үйлчилгээ хийхийг *******гийн даалгасны дагуу 1 лифтийг 75.000 төгрөгөөр тооцож, 22 лифтэнд нийт 3 удаа техникийн үйлчилгээ хийсэн ба нэг хүнд ногдох цалин буюу *******ийн ажлын хөлсөнд төлөх 990,000 төгрөгийг өгөхгүй хохироож байна. *******гийн тухай ******* нь хамтран ажиллах явцдаа ажлын болон амьдралын сайн найз нөхөд гэж итгэж дээрх төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаагүй. Гэтэл өгсөн цалингаа шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ зээл гэж бичиж шилжүүлчхээд өнөөдөр буцаагаад нэхэмжилж байгаад үнэхээр гомдолтой байна. Нэгэнт *******д өгсөн дутуу цалингаа зээл гэж үзэж байгаа бол *******ийн зүгээс *******гээс авах ёстой боловч өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа цалингаа нэхэмжилж байна. Иймд *******гээс гүйцэтгэсэн ажлын төлбөрт нийт 19,840,000 төгрөгийг гаргуулж, ******* олгож, хуулиар заасан зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг хүсэж байна. ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ *******ээс зээлийн төлбөр 10,890,000 төгрөгийг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Харин хариуцагч *******ийн тухайд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг нь Рояал Ти Си ХХК-ийн барьж гүйцэтгэсэн KoyoTown хотхоны 106 дугаар байрны 4 лифт угсарсны үлдэгдэл, 105 дугаар байрны урьдчилгаа цалин болохыг мэдүүлсэн байна. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг нь 108 дугаар байрны лифт угсарсан төлбөр болохыг хариу тайлбартаа дурджээ. Хариуцагч тухайн үед лифтнийх нь гагнуурчин, механикчаар ажиллахдаа 2,500,000 төгрөгөөр гэж тохироод лифт тус бүр дээр нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар амаар хийсэн хамтран ажиллах гэрээний харилцаа үүсэж, хамтран ажиллах гэрээний харилцааны улмаас *******тэй 2023 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хамт ажилласан. Ингэж хамт ажиллахдаа KoyoTown хотхон болон Белмонте хотхон, Сворд отис ХХК, Сэлбэ голын үерт өртсөн хорооллуудын лифтийг засварлах ажлуудыг хамт хийсэн. Гэтэл цалингийн урьдчилгаанд дутуу шилжүүлээд байгаа мөнгөө төвлөрүүлээд өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад зээл гээд тайлбарлаж байгаа бол би нэгэнт ажил хийчхээд аваагүй байгаа мөнгөө авъя гээд сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд сөрөг нэхэмжлэлийн шаардлага 19,840,000 төгрөгийг нэхэмжлэгч *******гээс гаргуулж өгөөч гэсэн шаардлага гаргасан. Уг шаардлагаа дэмжиж байгаа. Тэгээд 1 хүнд 6,000,000 төгрөгөөр тохироод ажил гүйцэтгэчихсэн гэдэг дээр маргахгүй. Бас Сэлбэ хотхоны айлуудын ажил дуусаагүй байна. Орон сууц ашиглалтад ороогүй байна. Тэгэхээр би мөнгийг нь өгөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээ буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар 10,000,000 төгрөгөөр гээд тохирсон юм гэдэг тайлбарыг хэлдэг. Тэгсэн мөртөө уг ажил гүйцэтгээгүй, дуусаагүй. Тэр талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ярьж байгаа зүйлээ нотлох баримтаа гаргаж өгөөд мэтгэлцээд явах ёстой. Гэтэл энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байдаггүй. Хамгийн сүүлд 4,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгөөр төлбөрийг хийсэн гэдэг агуулгыг хэлж байна. Уг мөнгө дансны нотлох баримтыг шинжлэн судлах явцдаа бодитоор хийгдсэн эсэх агуулга үндсэндээ өөрөө гаргана. Дээрх тайлбаруудаас бүгдийг нь дүгнээд үзвэл сөрөг нэхэмжлэл үндэслэл бүхий байна. Энд дурдаад байгаа ажлуудыг хийж гүйцэтгээгүй гэж ерөөсөө тайлбар гаргадаггүй. Гагцхүү дутуу гүйцэтгэсэн байж болох юм гэдэг тайлбарыг гаргана. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тухайн дутуу гүйцэтгэсэн гэдэг нь яг хэдэн хувьтай гүйцэтгээд байсан юм, хэдэн хувьтай гүйцэтгээгүй юм. Хариуцагч *******ийн тухайд сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа ажлуудыг өөрийнхөө хувьд 100 хувийн гүйцэтгэсэн гэдэг агуулгаар маргаж байгаа. Мэдээж өөрөө итгэлтэй. Гэтэл нэхэмжлэгч тухайн үр дүнгийн хэдэн хувь нь бодит юм гэдгийг нь ялгаад маргахгүй болгочихно. Гэтэл энэ талаар баримт хэрэг дотор байдаггүй. Өөрөөр хэлбэл сөрөг шаардлага бүхэлдээ үндэслэл бүхий байна гэж үзэхээр байна. Ийм учраас үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрт 19,840,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл бодит байдал дээр ажлын гүйцэтгэлийн төлбөрийг тухай бүр өгч байсан болох нь дансны хуулгаар нотлогдоно. ******* нь KoyoTown, Бэлмонтэ хотхонд нийт 9 лифтний ажлыг 9х2,500,000 төгрөгөөр 22,500,000 төгрөг, ОАКС лифтний угсралтад 4х 1,500,000 төгрөг 6,000,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн боловч *******ийн гүйцэтгэсэн доголдолтой буюу лифт угсралт алдаатай, тохиргоогоо гүйцэт хийж дуусгаагүй, KoyoTown-ы 105, 106, 108, дугаар лифт нь гацалттай ажлын улмаас зарим санхүүжилт өнөөдрийг хүртэл авч амжаагүй юм. Сэлбэ лифтний тохиргооны ажил хийсэн боловч захиалагчаас шалтгаалж бараа материал дутуугийн улмаас ажлаа бид дуусгаагүй юм. Харин манай ажилчид тус бүр ажлын урьдчилгаа 650,000 төгрөг авсан байдаг. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ зээлийн дагуу нэхэмжилсэн мөнгөнөөс өөр ямар ч мөнгө ажлын хөлсөнд аваагүй мэтээр сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл дансны хуулганаас харахад ажлын хөлсийг тухай бүр өгч байсан болох нь давхар нотлогдож байна. Уг нь хариуцагч нарын хүнд хэцүү цаг хугацаанд нэхэмжлэгч өөрөөсөө мөнгө гаргаж зээлийг нь дарж өгч, хүүхэд эмнэлэгт хэвтчихлээ, зээлэх мөнгө байна уу гэх болгонд өөрт байхгүй ч гэсэн зээлийг апп-аас хүртэл мөнгө авч тус болж байсан билээ. Гэтэл хариуцагч нар нь ор үндэслэлгүйгээр зээлж авсан мөнгөө буцаагаад өгөх болохоор ажлын хөлс ажил гүйцэтгэлийн төлбөр мэтээр тайлбарлаж сөрөг нэхэмжлэл гаргасан нь үнэхээр урам хугармаар үйлдэл байна. Энэ зээлийн харилцаа бол тусдаа гэдгийг хариуцагч нар нь маш сайн мэдэж байгаа. Гүйцэтгэсэн ажлын хөлсөө хариуцагч бүрэн авсан. Гагцхүү шүүх дээр хэрхэн яаж удаашруулах үүднээс л өнөөдрийг хүрсэнд туйлын харамсаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг би үгүйсгээгүй. Энэ бүх мөнгөн дүнг нь өгсөн байгаа. Энэ Оакс Экспресс Монголиагийн 4 лифт гэж байна. Түүнийг н.Наранмөнх, н.Буяндэлгэр, н.Идэрээ нар угсралт хийсэн. Үүний хоёрыг Ч.Мөнх-Дэмбэрэл угсарсан, н.Энх-Идэр, н.Буяндэлгэр 2 угсарсан байгаа. Үүнийг яаж тохирсон бэ гэхээр нэг хүнд 6,000,000 төгрөг буюу нэг хүний машины урьдчилгаанд тооцонгуутаа бүх хүнд 6,000,000 төгрөгийг би шилжүүлсэн. Энэ KoyoTown-ы лифт гэж байна. Үүний мөнгөн дүнг нь мэдээж би шилжүүлсэн. 2,500,000 төгрөг ийн данс руу 2,500,000 төгрөгийг *******ийн данс руу ард нь тайлбартайгаар бүгдийг нь явуулсан байгаа, тэгсэн мөнгө аваагүй гээд байгаа. Зээлийн 10,000,000 төгрөг тусдаа юм. Энэ цалингийн 19,900,840 төгрөг байна уу, энийг би дансны задаргаагаар бүгдийг нь баталгаажуулаад тамга дараад Ч.Мөнх-Дэмбэрэл болон ийн дансанд орсныг нотлоод гаргасан байгаа. Энэ сэлбэгийн тохиргоо гэсэн энэ ажлыг Ч.Мөнх-Дэмбэрэл гүйцэтгэж дуусаагүй. Угаасаа энэ ажил дуусаагүй, энэ хотхон ашиглалтад ороогүй, ашиглалтад орж дуусаагүй. Энэ ажлын мөнгөн дүнг бүр 100 хувь гүйцэтгэж авах боломжгүй. Дээр нь 10,000,000 төгрөг гэж тохиролцоо хийхийн хувьд хийсэн. Мөн дээрээс өдөр тутмын зардал буюу хоолны мөнгө, багаж материалын мөнгөнүүд эндээс хасагддаг байгаа. Энэ бол бүгд аман гэрээгээр тохиролцоо дээр хийгдсэн. KoyoTown болон Бельмонте риседенс дээр бүх ажлын мөнгө нь 2,500,000 төгрөг зарим үед хуваагдаж орохын хувьд орогдсон байгаа. ОАКС-ын хувьд бол хамгийн сүүлд нь 4,000,000 төгрөгөөр тэгж хийгдсэн. Ер нь бол бүх мөнгөн дүнг дансаар гүйлгээг хийсэн байгаа. Тэгээд намайг хариу өгөөгүй, утсаа аваагүй гэж ярьж байна. 2023 оны 10 дугаар сар, 09 дүгээр сар гэхэд Ч.Мөнх-Дэмбэрэл урагшаа боомтын уурхай руу явсан. Тэгээд явснаасаа хойш над руу ер нь холбогдоогүй. Тэрнээс хойшоо 12 дугаар сард нэг юм авах гэж над руу залгасан. Яг хэрэгцээтэй үедээ л над руу залгасан. Хэрэгцээгүй үедээ над руу залгаа ч үгүй, нэг ч дуудлага хийгээгүй, нэг ч чат бичээгүй. Хамгийн сүүлд шүүх рүү мэдэгдэл өгөхийн өмнө ярихын хувьд ярьсан. Ярьж байхад юу гэсэн хөгшин тал мөнгийг нь өгье өө гэсэн юм ярьж байсан. Би *******ийг блоклочихсон юм байхгүй. Утсыг нь тасалсан ч юм байхгүй, авахгүй байсан үе ч байгаагүй. Би энэ мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй. Энэ мөнгөн дүнгийн үнэтэй дүйцэхээр бүх мөнгийг би данс руу хийсэн. ******* болон Ч.Мөнх-Дэмбэрэл хоёрын өгсөн гэдэг үгийг хэлсэн. Энэ дүн дээр бүгд нийцэж байгаа. Энэ дээр 28,500,000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаад өгсөн байгаа. Бүгд тамгатайгаа, баталгаатай байгаа. Миний гаргасан нэхэмжлэл 10,890,000 төгрөг буюу зөвхөн зээлсэн мөнгөө авмаар байна гэсэн үүднээс гаргасан нэхэмжлэл гэв.

 

5.Нотлох баримтууд:

44,2 8-11, 38-40, 175

Нэхэмжлэгч талаас: 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага/1хх 1 тал/, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/1хх 82 тал/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх 2 тал/, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэний үнэмлэхийн хуулбар/1хх 3-5 тал/, нэхэмжлэгч *******гийн хаан банкны ******* тоот дансны хуулга/1хх 6-7, 25-28, 176-185 тал/, Мобифинанс ББСБ ХХК-ийн гүйлгээний мэдээлэл/1хх 8-10, 175 тал/, Супер ап хэтэвч ХХК-ийн цахим хэтэвчний хуулга/1хх 11 тал/, нэхэмжлэгчийн хаан банкны дансны хуулга/1хх 68 тал/, хариу тайлбар/1хх 186 тал/, ОАКС экспресс Монголиа ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24/0122-10 дугаар иргэн *******д хүргүүлсэн шаардлага гаргах тухай албан бичиг/1хх 228-229 тал/, Лэндмн ББСБ ХК-ийн дансны хуулга/1хх 230-237 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас: 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хариуцагч *******ийн хариу тайлбар/1хх 18 тал/, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хариу тайлбар/1хх 109 тал/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар/1хх 51 тал/, итгэмжлэл/1хх 52 тал/, хариуцагч ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хариу тайлбар/1хх 55-56 тал/, хариуцагч ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хариу тайлбар/1хх 86 тал/, сөрөг нэхэмжлэл/1хх 90-91 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх 92 тал/ зэргийг,

 

Шүүхийн журмаар: Үзлэг хийсэн тэмдэглэл/1хх 59-69 тал/, Төрийн банкны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02в/2242 дугаар албан бичиг/1хх 121 тал/, Худалдаа хөгжлийн банкны 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 6/5227 дугаар албан бичиг/1хх 122 тал/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10/524 дугаар албан бичиг/1хх 123 тал/, Капитрон банкны 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Д1030 дугаар албан бичиг/1хх 124 тал/, Транс банкны 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04/01-435 дугаар албан бичиг/1хх 125 тал/, Чингис хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн СА/166 дугаар албан бичиг/1хх 127 тал/, Богд банкны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 05/3362 дугаар албан бичиг, дансны хуулга/1хх 127-128 тал/, Голомт банкны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14/ХХ/03-1602 дугаар албан бичиг/1хх 129-130 тал/, М банкны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04/3410 дугаар албан бичиг, дансны хуулга/1хх 131-132 тал/, Хас банкны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5в/3435 дугаар албан бичиг, дансны хуулга/1хх 133-137 тал/, Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 29/3866 дугаар албан бичиг, дансны хуулга/1хх 138-165 тал/, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/358 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг/1хх 166, 172-173 тал/, Коёо таун СӨХ-өөс ирүүлсэн гагнуурын ажил гүйцэтгэсэн акт/1хх 199-220 тал/, Голомт банкны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14ХХ/03_2987 дугаар албан бичиг, дансны хуулга/2хх 1-2 тал/, Хас банкны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5г/11768 дугаар албан бичиг, дансны хуулга/2хх 3-4 тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан.

 

6.Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан анх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,890,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийг хамтран хариуцагчаар татсан.

Хариуцагч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрт 19,840,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

8.Хэн аль нь өөр өөрийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцохдоо:

Нэхэмжлэгч ******* үндсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ ...хариуцагчийн хүсэлтийн дагуу түүнд 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банкны ******* тоот данснаас 5,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөн 5,000,000 төгрөг, Мопрау зээлийн апп-аас 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 230,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, цахим хэтэвч буюу lendMN-ээс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 60,000 төгрөг, нийт 10,890,000 төгрөгийг тус тус хариуцагч *******ийн болон эхнэр ийн дансаар шилжүүлсэн боловч зээлийн эргэн төлөлт хийгээгүй, ******* 13,000,000 төгрөгийн банкны зээл төлөх данс хаагдах гээд байна гэхэд нь 10,000,000 төгрөгийг зээлдсэн, түүнээс хойш хувь чатаар яаралтай мөнгөний хэрэг гарлаа гээд бусад зээлийг өгсөн, сөрөг нэхэмжлэлд дурдсан цалин хөлсийг дутаалгүй өгсөн, хэцүү үед нь хариуцагч талд туслан зээлдүүлсэн мөнгө цалин хөлстэй хамааралгүй учир нэхэмжлэл үндэслэлтэй гэж,

Хариуцагч *******, ******* нар үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрөх ба ...хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ 2016 оноос ОАКС Экспрэсс Монголиа ХХК-ид ажиллах үеэс *******тэй хамт ажиллаж эхэлсэн, 2021 оноос Оюу Толгой ХХК-ид ажиллахаар болсон ч нэг лифтнээс 2,500,000 төгрөгийг өгөхөөр саналыг ******* тавьсан тул 2021 оноос 2023 оныг хүртэлх хугацаанд хамтран лифт угсралтын ажил гүйцэтгэх бригадад гагнуурчнаар баг ахлан ажиллаж, 1.******* дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан гэх Рояал Ти Си ХХК-ийн KoyoTown хотхоны байрны 103 дугаар байранд 1, 104 байранд 1 лифт угсарч 1 лифтний үлгэр, 105 дугаар байрны 1 болон 2 дугаар орцонд тус бүр 2 лифт, 106 дугаар байранд 2 лифт, 108 дугаар байранд 2 лифт, нийт 10 лифтний угсралтын 25,000,000/2,500,000*10/ төгрөгийн ажил, 2.Белмонте хотхоны 2 лифтний угсралтын ажил 5,000,000/2,500,000*2/ төгрөгөөр, нийт 30,000,000 төгрөгийн ажлын хөлс авахаас 9 удаагийн гүйлгээгээр 16,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 14,000,000 төгрөгийг өгөөгүй, 3.2023 онд Сэлбэ голын үерт автсан Сворд отис ХХК-ийн 10 лифт бүхий байрны 4 лифтний техникийн засвар үйлчилгээний ажлыг *******, н.Наранмөнх нартай хамтран хийх ажлын 10,000,000 төгрөгийн хөлснөөс ноогдох 3,300,000 төгрөгийг мөн өгөөгүй, 4.ОАКС Экспрэсс Монголиа ХХК-ийн 4 лифтийг ******* ахалж н.Идэрээ, н.Буяндэлгэр, н.Наранмөнх нартай улсын комисс хүлээж авсны дараа угсралтын хөлс 10 хувь буюу 3,600,000 төгрөгөөс *******д холбогдох 750,000 төгрөг, 5.Рояал Ти Си ХХК-ийн барьж гүйцэтгэсэн KoyoTown хотхоны 103 дугаар байрны лифтний 16 ширхэг хаалгыг солих ажлыг н.Амартүвшинтэй хамтран 1 хаалгыг 100,000 төгрөгөөр тооцож хамтарч сольсон ажлын *******д ноогдох 800,000/1,600,000:2/ төгрөг, 6.KoyoTown хотхоны 22 лифтийг н.Идэрээ, н.Наранмөнх, н.Буяндэлгэр нартай сар бүрийн техникийн үйлчилгээ хийхийг *******гийн даалгасны дагуу 1 лифтийг 75,000 төгрөгөөр тооцож, 22 лифтэнд нийт 3 удаа техникийн үйлчилгээ хийсэн хөлсний *******д ноогдох ажлын 990,000 төгрөгийн хөлсийг тус тус өгөөгүй, нийт гүйцэтгэсэн ажлын хөлс төлбөрт 19,840,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, зээл гээд тайлбарлаж байгаа мөнгө ажлын хөлсөндөө төлсөн мөнгө юм, түүнийг буцаан нэхэмжлэх эрхгүй, харин ч авлагатай, сөрөг нэхэмжлэлд тооцогдох тул сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй, үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

9.Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

10.Дараах үйл баримт тогтоогдов.

10.1.Нэхэмжлэгч ******* нь Хаан банкны ******* тоот данснаасаа 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг Даавка гүйлгээний утгаар, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөн 5,000,000 төгрөгийг дэмбээ зээл гүйлгээний утгуудаар хариуцагч ийн голомт банкны тоот данс руу, мөн Мопрау 99106462149 тоот дансаар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 230,000 төгрөгийг хариуцагч ийн хас банкны тоот данс руу отгоо зээл гүйлгээний утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 400,000, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус хариуцагч *******ийн хаан банкны тоот данс руу дэмбээ гүйлгээний утгаар, мөн цахим хэтэвч буюу Лэндмн ББСБ ХХК-ийн дансаар 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 60,000 төгрөгийг хариуцагч ийн хас банкны тоот данс руу отгонэрдэнэ гүйлгээний утгуудаар тус тус шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан *******гийн хаан банкны *******, хариуцагч ийн хаан банкны , хас банкны , голомт банкны , хариуцагч *******ийн хаан банкны тоот дансны хуулгууд, Лэндмн ББСБ ХХК-ийн дансны хуулгануудаас тогтоогдсон.

10.2.Дээрх үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч тал зээлдүүлсэн зээлээ төлөөгүй тул хүүгүйгээр өгсөн мөнгөө буцаан авах эрхтэй гэж тайлбарладаг.

Хариуцагч тал уг үүргийг зээл бус нэхэмжлэгч *******гийн захиалагчтай байгуулсан лифт суурилуулан угсрах ажлыг хийж гүйцэтгэхэд хариуцагч *******ийн хувьд бригад ахлахын зэрэгцээ бүх лифтний даацын гагнуурын ажлыг бие даан хийж гүйцэтгэх ажлын хөлсөндөө авсан ажлын хөлс гээд 1 лифт угсралтын ажлыг 2,500,000 төгрөг байхаар тохиролцон ажилласан бөгөөд зээл гэж нэхэмжилж буй 10,000,000 төгрөг нь ажлын хөлс тул буцаан шилжүүлэх үүрэггүй, харин нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 60,000, 200,000, 230,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрнө гээд зээлийг ажлын хөлснөөс суутган тооцох боломжтой тул дутуу өгсөн ажлын хөлс болох 19,840,000 төгрөгөөс хасан тооцох үндэслэлтэй гэж сөрөг нэхэмжлэл гаргах байдлаар нэхэмжилдэг.

Шүүх 2 өөр төрлийн маргаан боловч харилцан тооцогдох боломжтой гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хамтад нь шийдвэрлэсэн.

10.3.Зохигч талууд сөрөг нэхэмжлэл, хийж гүйцэтгэсэн гэх ажлын хөлс төлбөртэй холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагч нарт ажлын хөлсийг бүрэн төлсөн, хариуцагч тал харин ч авлагатай, хөлсөө бүрэн төлөөгүй тул үндсэн нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгч ******* ажлын хөлсөнд хариуцагч талд 24 удаагийн гүйлгээгээр 25,605,000 төгрөгийг 2022.09.18-2,500,000, 2021.10.20-35,000 болон 300,000, 2021.11.02-2,500,000, 2021.11.03-1,000,000, 2021.12.01-400,000, 2021.12.28-650,000, 2022.02.01-100,000, 2022.02.19-1,500,000, 2022.03.18-1,000,000, 2022.04.13-2,500,000, 2022.04.29-1,000,000, 2022.05.31-1,700,000, 2022.06.25-300,000, 2022.10.18-1,250,000, 2022.12.20-2,500,000, 2022.02.11-30,000, 2022.03.03-100,000, 2022.03.14-50,000, 2022.03.29-1,000,000, 2023.05.14-30,000, 2023.05.15-60,000, 2023.05.23-5,000,000 төгрөгөөр тус тус төлсөн гэдэг, тооцооллыг шүүх шалгахад нийт 23 удаагийн гүйлгээг нэмж нэгтгэхэд 25,505,000 төгрөгийн тооцоолол гардаг.

10.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ажлын гүйцэтгэлийн хөлс төлбөрт хариуцагч талд 28,955,000 төгрөг төлөгдсөн, энд зээлийн гэрээгээр шаардсан төлбөр тооцоололд хамааралгүй гээд 2021.09.18-2,500,000, 2021.10.20-35,000, 2021.10.21-300,000, 2021.11.02-2,500,000, 2021.11.03-1,000,000, 2021.12.22-400,000, 2021.12.28-650,000 2022.02.01-100,000, 2022.02.19-1,500,000, 2022.03.18-1,000,000, 2022.04.13-2,500,000, 2022.04.29-1,000,000, 2022.05.21-1,700,000, 2022.06.25-300,000, 2022.06.25-300,000, 2022.10.18-1,250,000, 2023.02.11-50,000, 2023.02.11-30,000, 2023.02.17-2,500,000 2023.03.03-100,000, 2023.03.29-1,000,000, 2023.05.14-30,000, 2023.05.15-60,000, 2023.05.23-5,000,000, 2023.08.04-500,000, 2023.08.11-150,000 төгрөг тус тус төлөгдсөн гэдэг, тооцооллыг шүүх шалгахад нийт 26 удаагийн гүйлгээг нэмж нэгтгэхэд 26,455,000 төгрөгийн тооцоолол гардаг.

10.5.Хариуцагч тал уг тооцооллын талаар маргаагүй ч уг төлбөр тооцоонд хоол, золголт гэх зэрэг гүйлгээг оруулан тооцсон нь үндэслэлгүй, хоолны болон золголтын мөнгийг нэхэмжлэгч тал сайн дураараа төлсөн тул хэрэгт хамааралгүй, хоолны зардлыг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон тул хасах үндэслэлтэй гэж маргажээ.

10.6.Шүүх дээрх төлөлтөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тооцоолсон 26 удаагийн 26,455,000 төгрөгийн гүйлгээнээс эргэлзээтэй гүйлгээнүүд болох ажлын хөлсөнд төлсөн гэх төлбөрөөс 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хаан банкны 5034933792 тоот данс хариуцагч нарын харилцах данс мөн эсэх эргэлзээтэй тул 300,000 төгрөгийн гүйлгээ, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 400,000 төгрөгийн кран цалин гэх гүйлгээ, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 100,000 төгрөгийн золголт гэх гүйлгээ, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 35,000 төгрөгийн хоол гэх гүйлгээ, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 300,000 төгрөгийн хоол гэх гүйлгээ, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 60,000 төгрөгийн гүйлгээг зээл гэх байдлаар нэхэмжилсэн байх тул хасан нийт 6 гүйлгээний 1,195,000 төгрөгийг хасах үндэслэлтэй тул 25,260,000/26,455,000-1,195,000/ төгрөгийн хөлсийг нэхэмжлэгч тал хариуцагч талд төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

10.7.Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 6 нэр төрлийн лифт угсралт болон засвар үйлчилгээний гэх ажлуудаас нэхэмжлэгч ******* зарим ажлын хөлсийг хүлээн зөвшөөрч 1.Рояал Ти Си ХХК-ийн KoyoTown хотхоны байрны 10 лифтний угсралтын ажлаас 7 лифтний угсралтын ажлыг 2,500,000 төгрөгийн хөлсөөр 103 блок-1 лифт, 104 блок-1 лифт, 105 блок-2 лифт, 106 блок-1 лифт, 108 блок-2 лифтний угсралтын 17,500,000/2,500,000*7/ төгрөгийн ажлыг, мөн Белмонте хотхоны 2 лифтний угсралтын ажлыг 3,000,000 төгрөгийн хөлсөөр 6,000,000/3,000,000*2/ төгрөгөөр тохиролцсон ажлын гүйцэтгэл хөлсний талаар маргаагүй хүлээн зөвшөөрдөг.

10.8.Харин 3.2023 онд Сэлбэ голын үеэрт автсан Сворт отис ХХК-ийн 4 лифтний техникийн засвар үйлчилгээний ажлын 3,300,000 төгрөгийг тус компани өөрийн засвар үйлчилгээний багтай, нэхэмжлэгчээр ажлаа хийлгээгүй гэрээ байгуулаагүй, тохиролцоод хийж эхэлсэн боловч тоног төхөөрөмж дутуу шалтгаанаар ажлаа дуусгаагүй орхисон, тохирсон хөлс авснаас хариуцагчид 700,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн, 4.ОАКС Экспрэсс Монголиа ХХК-ийн 4 лифтний засвар үйлчилгээний *******д холбогдох 750,000 төгрөг, 5.Рояал Ти Си ХХК-ийн барьж гүйцэтгэсэн KoyoTown хотхоны 103 дугаар байрны 16 хаалгыг солих ажлын *******д ноогдох 800,000 төгрөг, 6.KoyoTown хотхоны 22 лифтний техникийн үйлчилгээ хийсэн хөлснөөс *******д ноогдох 990,000 төгрөгийн ажлын хөлс зэргийг хүлээн зөвшөөрөхгүй, тус лифт угсралтын гэрээт ажлууд бүрэн гүйцэд дуусаагүй, улсын комисс авах хүртэл засвар үйлчилгээ байнга хийгдэх ёстой, угсралтын ажлыг улсын комисс хүлээж автал лифтийн засвар үйлчилгээ, хаалга солих ажлууд хийгдсэн ажлуудаас төлбөр авах боломжгүй, эвдрэл гэмтэл гарвал аливаа сервис үйлчилгээг бид өөрсдөө хариуцан гүйцэтгэдэг буюу цалингүй ажилладаг, улсын комисс хүлээж авбал лифтний угсралтын ажил дууссанд тооцдог учир сөрөг нэхэмжлэлд дурдсан ажлын хөлсийг аваагүй тул төлөх боломжгүй гэж маргаж байна.

10.9.Хариуцагч ******* нь лифт угсралтын болон засвар үйлчилгээний ажлын хөлс төлбөрийн үлдэгдэлтэй болохоо буюу 19,840,000 төгрөгийн авлагатай болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 6 төрлийн ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан холбогдох гэрээ хэлцэл, хөлс төлбөртэй холбоотой нотлох баримт гарган өгөөгүй тайлбараар л мэтгэлцдэг.

10.10.Иймд шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 1.Рояал Ти Си ХХК-ийн KoyoTown хотхоны 7 лифтний угсралтын ажлыг 2,500,000 төгрөгийн хөлс тохиролцсон талаар маргаагүй тул 17,500,000/2,500,000*7/ төгрөгийн хөлс, мөн Белмонте хотхоны 2 лифтний угсралтын ажлыг 3,000,000 төгрөгийн хөлс тохиролцон талаар маргаагүй тул 6,000,000/3,000,000*2/ төгрөгийн хөлс, нийт 23,500,000/17,500,000+6,000,000/ төгрөгийн хөлсийг хариуцагч ******* авах эрхтэй болох нь тогтоогдсон гэж үзсэн.

10.11.Хариуцагч талд нэхэмжлэгч нь 20 удаагийн гүйлгээгээр 25,260,000 төгрөгийн хөлс төлсөн болох нь тогтоогдсон, үүнээс 23,500,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн хөлсөө шаардах эрхтэй тул хасан тооцоход -1,760,000/23,500,000-25,260,000/ төгрөгийг илүү төлбөр нэхэмжлэгч төлсөн гэх тооцоолол гарч, үндсэн нэхэмжлэлд дурдсан 10,890,000 төгрөгийг харилцан тооцох боломжгүй болох нь тогтоогдлоо.

10.12.Дээрх тооцоололд зээлийн гэрээгээр шаардсан 10,890,000 төгрөгийн 6 удаагийн гүйлгээ хамааралгүй байна.

11.Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 10,490,000/5,000,000+5,000,000+60,000+200,000+230,000/ төгрөгийг зээлдэж зээлүүлсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэ нь сөрөг нэхэмжлэлд хамааралгүй, хариуцагч тал 490,000/60,000+200,000+230,000/ төгрөгийн зээлийг авснаа хүлээн зөвшөөрдөг, 10,000,000 төгрөгийг дансаар дамжуулан нэхэмжлэгчээс авсан гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Харин 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 400,000 төгрөгийн гүйлгээний баримт нь нэхэмжлэгчийн монпей данс мөн эсэх нь эргэлзээтэй, хариуцагч зөвшөөрөхгүй байх тул үндсэн нэхэмжлэлээс 400,000 төгрөгт холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар нэхэмжлэгч зээлийг 2 хариуцагч нарт олгосон, хамтран гэр бүлийн хэрэгцээнд ашигласан тул тэднийг хамтран хариуцна гэх тул хариуцагч *******, ******* нараас 10,490,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон шийдвэрлэв.

12.Мөн зохигч талуудын хооронд нэхэмжлэгч *******гийн захиалагч талтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагч ******* туслан гүйцэтгэн 2-3 ажилтан бүхий бригад ахалж ажиллан цахилгаан лифтний угсралтын ажлыг *******, *******гийн өмнө гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа мөн үүссэн, ажил гүйцэтгэгч захиалагчаас ажлын хөлсөө шаардах эрхтэй, ажлын хөлс бүрэн төлөгдсөн тул хариуцагч *******ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 19,840,000 төгрөгийг нэхэмжлэгч *******гээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Иймээс шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******, ******* нараас 10,490,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч *******д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,840,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,190 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,150 төгрөгийг тус тус улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 182,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон шийдвэрлэв.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******, ******* нараас 10,490,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,840,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,190 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,150 төгрөгийг тус тус улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 182,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шийдвэрийг гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***