| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2021/02839/И |
| Дугаар | 191/ШШ2025/09939 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/09939
2025 11 14 191/ШШ2025/09939
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******,*******,*******,*******, *******, *******, ******* тоотод оршин байрлах, Зүр Констракшн ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, , өөрийн байранд байрлах, -д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: дүүрэг, хороо, , тоотод байрлах, ХХК ,
Гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрт 499,74,27 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 247,000,000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Манай “Зүр констракшн” ХХК нь “Мөнгөн гануу” ХХК-тай түншлэн Монгол улсын Боловсролын их сургуулиас зарласан “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцон шалгарч, захиалагч талыг төлөөлж , гүйцэтгэгч талыг “Мөнгөн гануу” ХХК нар 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тоот гэрээг байгуулсан.
Бидний түншлэлийн гэрээгээр барилгын үндсэн угсралтын ажлыг манай компани хийж гүйцэтгэх байсан гэрээ байгуулах шатанд түншлэлийн толгой компани болох Мөнгөнгануу ХХК-д гуравдагч этгээдтэй харилцах бүх эрхийг шилжүүлэн өгсөн байсан ба энэ хүрээнд гэрээг Мөнгөнгануу ХХК нь тоот гэрээг байгуулсан байдаг.
Гэрээний техникийн тодорхойлолтод заасан ажил болох Улаанбаатар хотын дүүргийн -р хороо, ийн байгалийн цогцолбор газарт оюутны хээрийн дадлагын баазыг нийт төсөвт өртөг болох 2,470,000,000 төгрөгөөр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг.
Мөн манай компанийн зүгээс техникийн үзүүлэлт, стандарт технологийн дагуу барилга угсралтын ажлыг хугацаандаа гүйцэтгэж байсан боловч биднээс үл хамаарах асуудал буюу Дэлхий нийтэд /ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан улс орнуудын Засгийн газраас өөрийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд эдийн засаг бизнесийн үйл ажиллагааг хориглосон арга хэмжээг шат дараалан авсан ба үүний адил Монгол улсын Засгийн газраас Өндөржүүлсэн болон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн тухайн зэрэглэлийн хугацааг удаа дараа сунгасаар өдийг хүрч барилга угсралтын ажил тодорхой хугацаанд зогссон.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн гэрээний талууд ажил гүйцэтгэх гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээ дуусах хугацааг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан боловч дэлхий дахинд үүсээд байгаа цар тахалтай холбоотой нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас мөн л ажлыг нэмэлт заасан хугацаанд дуусгаж амжаагүй.
Энэ талаараа түншлэлийн толгой компаниар дамжуулан албан тоотуудаар болон утсан холбоогоор захиалагч талд хандаж мэдэгдэж байсан боловч захиалагч нь дээд газрын зөвшөөрөлгүйгээр, нэг талын санаачилгаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1/13 тоот албан бичгээрээ ирүүлсэн.
Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 2.2.Энэ хуулийн 2.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. Энэ гаргасан захиргааны акт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дараах хууль тогтоомжийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна., 39.1.Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна., 40.2.Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх, 40.2.2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн болох эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, 43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна., 4.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэсэн заалтуудыг зөрчсөн.
Мөн Иргэний хуулийн 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж заасан бөгөөд гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдал нь энэхүү нөхцөл байдлаас болсон байх ба манайд олгосон нэмэлт хугацаа нь үүргийг гүйцэтгэх боломжит хугацаа биш байсан.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 5.4-т захиалагч шаардлагатай тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй этгээд гээд гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгээр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана гэж заасан.
Захиалагчийн дээд шатны байгууллага болох Боловсрол, шинжлэх ухааны яаманд гэрээ цуцалсантай холбоотой асуудлаар тодруулга хүссэн боловч тус яамнаас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 12/240 тоот албан бичгээр бидэнд хариу өгсөн байдаг ба тэрхүү хариу бичгээр “дээд газраас зөвшөөрөл олгоогүй” нь тодорхой харагдаж байна.
Нэгэнт гэрээ цуцалсан учраас бидний зүгээс гэрээт ажлын явцад гүйцэтгэсэн ажлын төсөв нь 2,081,001,517 төгрөг болсон ба дээрх хэмжээний ажлын гүйцэтгэлтэй байхад бидний хооронд байгуулсан гэрээг дуусгавар болгосон.
Бидний зүгээс гэрээт ажлын явцад захиалагчийн санхүүжилтээр болон өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж байсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэсэн ба гүйцэтгэсэн ажлын хөлсийг гүйцэтгэлийн тайлан бичиж ... удаагийн гүйлгээгээр 1,581,255,250 төгрөгийн санхүүжилтийг авсан байдаг.
Дээрх мөнгийг түншлэлийг толгой компанид шилжүүлсэн байдаг ба бид тухайн мөнгийг шилжүүлэн авч тухайн ажлыг гүйцэтгэсэн.
Мөн тендерийн гэрээгээр гүйцэтгэгчийн зүгээс ажлын гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг Чингис хаан банкинд байршуулсан ба гэрээ цуцалсантай холбоотой манай гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн ба тухайн банкнаас манай байршуулсан гүйцэтгэлийн баталгааг хариуцагчид шилжүүлэх тухайгаа илэрхийлж хандсан байдаг.
Тухайн гэрээ цуцлах шалтгаан нөхцөл нь нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчил гаргасантай холбоотой цуцлагдаагүй бөгөөд хариуцагч гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэж байгаа учраас гүйцэтгэлийн баталгааг саатуулах эрхгүй гэж үзэж байна.
Иймд Иргэний хуулийн 355.1-т “... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” мөн хуулийн 355.-д “... ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” талуудын хооронд байгуулсан гэрээ цуцалсантай холбоотой цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 499,74,27 төгрөг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44.3-т “Урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнд гүйцэтгэлийн баталгааны дүнг оруулан тооцож болно” гэсний дагуу тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаа 247,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах, нийт 74,74,27 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага:
Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа “Зүр констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох Талуудын хооронд байгуулсан гэрээ цуцалсантай холбоотой цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 499,74,27 төгрөг, тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт тооцуулан түүнийг гүйцэтгэгчид олгохыг даалгах тухай шаардлага гаргасан ба 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих хүсэлт гаргасан ба энэ хүрээнд манай зүгээс Талуудын хооронд байгуулсан гэрээ цуцалсантай холбоотой цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 499,74,27 төгрөгийг хариуцагчаас гаргуулах авах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.
“Зүр констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй -ийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын барилга угсралтын ажлын гэрээ цуцлагдсантай холбоотой төлбөрийн үлдэгдэл гэх 499,74,27.0 төгрөг, мөн тендерийн гүйцэтгэлийн баталгаа 247 сая төгрөг, нийт 74,74,27.0 төгрөг гаргуулан авах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна.
-ийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын барилга угсралтын ажлын гэрээний талаар:
Тус сургууль нь 2019 оны 0 дугаар сард №, -ийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерийг зарласан. Түншлэлийн гэрээнд түншлэлийн ерөнхий удирдагчаар “Мөнгөн гануу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түншлэлийн толгой компаниар “Мөнгөн гануу” ХХК ажиллах бөгөөд түншлэлийг төлөөлж гэрээт ажилтай холбоотой гуравдагч этгээдтэй харилцана гэж талууд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №19/10 тоот гэрээгээр тохиролцсон байсан. Мөн түншлэлийн гэрээнд “Зүр констракшн” ХХК нь 1.БА-3.1 цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, 2. Холбоо дохиолол, 3. Галын аюулгүй байдал зэрэг ажлыг гүйцэтгэхээр тусгасан байсан. Түншлэлийн гэрээний үнийн дүн 980 сая төгрөг.
Тайлбар: нь “Зүр констракшн” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд ямар нэгэн гэрээний санхүүгийн төлбөрийн болон бусад үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна.
болон “Мөнгөн гануу” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр -ийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын барилга угсралтын ажлыг 2,470,000,000.0 төгрөгөөр гүйцэтгэж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан. Гэвч “Мөнгөн гануу” ХХК барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанд гүйцэтгэж чадаагүй болно. Бид 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2/2217 тоот албан бичгээр барилга угсралтын ажил гэрээт хугацаанаас хоцорч байгаа талаар мэдэгдсэн боловч бидний шаардлагыг хүлээж аваагүй. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 247 сая төгрөг /гэрээний урьдчилгаа төлбөр/, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 741 сая төгрөг, 2019 онд нийт 988 сая төгрөгийг “Мөнгөн гануу” ХХК-д шилжүүлсэн болно. 2019 онд гэрээний үнийн дүнгийн 40% санхүүжилт олгосон, барилгын ажлын явц 30%-тай байсан.
Тайлбар: Түншлэгч: “Зүр констракшн” ХХК-ийн 1.БА-3.1 цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдсэн гэх ажлын төлбөр 988 сая төгрөгийг “Мөнгөн гануу” ХХК-д шилжүүлсэн болно.
Тайлбар: Тендерийн материалд “Мөнгөн гануу” ХХК болон “Зүр констракшн” ХХК түншлэлийн гэрээ байгуулсан боловч 2019 онд БА-3.1 цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр “Мөнгөн гануу” ХХК нь “Атайн тайж” ХХК, “Хэста” ХХК, “Талст технологи” ХХК, “Паданч” ХХК-иудтай гэрээ байгуулсан гэрээг гүйцэтгэлийн баримт бичигт ирүүлсэн. “Мөнгөн гануу” ХХК болон “Зүр констракшн” ХХК нарын хооронд түншлэлийн гэрээний /БА-3.1 цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил/ дагуу ажил гүйцэтгэх ямар нэгэн гэрээ ирүүлээгүй байна.
Тайлбар: Мөн Түншлэлийн гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хүрээнд 2020 онд Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Мөнгөн гануу” ХХК нь “Ай эс ти эс” ХХК 1,480,000,000 төгрөгийн гэрээг барилга угсралтын гүйцэтгэлийн баримт бичигт ирүүлсэн байдаг. Мөн “Ай эс ти эс” ХХК нь иргэн ,,, “Дэлгэрэх инженеринг” ХХК, “Хөх норовлин” ХХК-иудаар гүйцэтгүүлсэн тухай гэрээг ирүүлсэн. Мөнгөн гануу ХХК болон ******* нарын хооронд түншлэлийн гэрээний /БА-3.1 цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил/ дагуу ажил гүйцэтгэх ямар нэгэн гэрээ ирүүлээгүй байна.
2019 оны 11 дүгээр сард “Мөнгөн гануу” ХХК-аас гэрээний хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №-1, -ийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын барилга угсралтын ажлын гэрээг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан. 3 удаагийн санхүүжилтээр 593,255,250 төгрөг шилжүүлсэн. 2019, 2020 онд нийт 1,581,255,250 төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн гэрээт хугацаанд барилга угсралтын ажил дуусаагүй бөгөөд барилгын талбай дээр ажиллах инженер техникийн ажилтан байхгүй, туслах ажилтан -7 хүн, барилгын материалын татан авалт байхгүй, ажлын зохион байгуулалт сул, гэрээт хугацаанаас олон сараар хоцорсон байсныг удаа дараа шаардлага тавьж байсан тул 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын барилга угсралтын ажлын гэрээний ерөнхий нөхцөлийн 5 дугаар зүйлд заасны дагуу 1/13 тоот гэрээ цуцлах албан мэдэгдлийг “Мөнгөн гануу” ХХК-ийн захирал хүлээлгэн өгсөн.
Тайлбар: “Мөнгөн гануу” ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээний ерөнхий нөхцөлийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг “Мөнгөн гануу” ХХК-ийн захирал хүлээлгэн өгсөн. Гэрээ цуцлах болон гэрээ байгуулах зөвшөөрлийг БШУЯ-наас авдаггүй болно.
Мөн талууд хоорондоо өгсөн санхүүжилт, хийгдсэн ажлын талаар тооцоо нийлж үзэхэд 99,9 сая төгрөгийн санхүүжилт илүү хийгдсэн байдаг тул энэ дүнг хасч тооцох учиртай. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд, -ийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй холбоотой “Зүр констракшн” ХХК-ийн нэхэмжлэл нь хууль ёсны үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
2022.08.08-ны өдрийн хариу тайлбартаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй “Зүр констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч “Зүр констракшн” ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч “Зүр констракшн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ 247,000,000 төгрөгийн үндсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбар өгсөн байна.
Энэхүү төлбөр нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр , “Мөнгөн гануу” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний зохицуулалт бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Гэрээний гүйцэтгэлийн баталгаа”-нд “Мөнгөн гануу” ХХК нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Уг гэрээний баталгааны төлбөрөөс “Зүр констракшн” ХХК татгалзаж байгаа нь Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажил гүйцэтгэх үндсэн гэрээнээс давхар татгалзаж байна гэсэн үндэслэлийг бий болголоо.
“Мөнгөн гануу” ХХК, “Зүр констракшн” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Түншлэлийн хамтран ажиллах гэрээ байгуулсан ба гэрээний 3.1-т зааснаар түншлэлийн ерөнхий удирдагчаар “Мөнгөн гануу” ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцан ажиллана. Мөн гэрээний 3.2-т зааснаар түншлэлийн толгой компаниар “Мөнгөн гануу” ХХК ажиллах бөгөөд түншлэлийг төлөөлж энэхүү гэрээт ажилтай холбоотой гуравдагч этгээдтэй харилцана гэсэн гэрээний зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн тодорхой хэсгээс татгалзсан байна.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэсэн тайлбар гаргалаа гэжээ.
3. Гуравдагч этгээд “Мөнгөн гануу” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа “Зүр констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох Талуудын хооронд байгуулсан гэрээ цуцалсантай холбоотой цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 499,74,27 төгрөг, тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт тооцуулан түүнийг гүйцэтгэгчид олгохыг даалгах шаардлага бүхий иргэний хэрэгт түншлэлийн нэг тал болох “Мөнгөн гануу” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах шүүгчийн захирамжийн дагуу манай байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Тухайн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дугаартай “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г захиалагч талаас Монгол улсын Боловсролын их сургууль гүйцэтгэгч талаас түншлэлийн зүгээс олгосон итгэмжлэлийн дагуу “Мөнгөн гануу” ХХК нар байгуулсан.
Энэхүү гэрээгээр Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажлыг 2,470,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байдаг.
Дээрх ажлыг хийж гүйцэтгэх тендерт манай зүгээс *******-тай түншлэн оролцсон ба түншлэлийн гэрээний дагуу манай зүгээс гүйцэтгэлийн санхүүжилт хүлээн авах, гүйцэтгэж буй ажлын асуудлаар захиалагчтай харилцах, *******-ийн хийж гүйцэтгэх ажлын шаардлагатай бараа материал, түүхий эдээр 100% хангаж, зардлыг хариуцан ажиллах, *******-ийн хувьд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажил үүргийн хуваарьтай байсан.
Энэ хүрээнд манай байгууллага Монгол улсын Боловсролын их сургуулиас орж ирсэн санхүүжилтыг түншлэлийн гэрээний дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй *******-д бүх төлбөрийг 100% шилжүүлдэг байсан.
Захиалагчийн зүгээс барилгын ажил удааширч байгаатай холбоотой манайд ханддаг байсан ба тухай бүрт манай зүгээс холбогдох хүмүүст хандаж нөхцөл байдлын талаар танилцуулдаг байсан.
Үүнээс хойш ажил гүйцэтгэж байх хугацаанд -УБ хоорондын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил, ковид-19 цар тахлын нөхцөл байдлууд зэрэг бидний тооцоолоогүй шалтгаан нөхцлүүд үүссэн байдаг.
Дээрх хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байхад 2021 оны 01 сарын 07-ны өдөр захиалагчийн зүгээс гэрээ цуцлах мэдэгдлийг манайд мэдэгдсэн ба манай зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байдлаа илэрхийлж тухайн асуудлаар Боловсрол, Шинжлэх ухааны сайдад хандсан төдийгүй захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Шүүхээс нэхэмжлэлийг хэргийн харьяалал зөрчсөн гэдэг байдлаар хүлээн авахаас татгалзсан байдаг.
Энэ тухай барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй *******-д мэдэгдсэн ба барилга угсралтын ажлыг хугацаа алдсантай холбоотой гэрээ цуцалсан байгаа нь Түншлэлийн гэрээний 4.1. *******-ийн эрх, үүрэг хэсэгт зааснаар түншлэлийн нөгөө талд хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас хойш манай байгууллагаас тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг Чингис хаан банкнаас захиалагчид шилжүүлэн өгөх тухайг бидэнд мэдэгдсэн.
Манай зүгээс гэрээ цуцлах үндэслэлгүй байсан тухайг захиалагчид мэдэгдэж гэрээний гүйцэтгэлийг дүгнэх талаар хандсан ба захиалагчтай гэрээг цуцалсан асуудал нь үндэслэлгүй талаар маргаантай байгааг Чингис хаан банкинд албан ёсоор мэдэгдсэн байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гүйцэтгэлийн баталгааг талуудын хооронд байгуулсан гэрээг дүгнэж дуусгавар болгох хүртэл хүчинтэй байхаар заасан бөгөөд захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл гэрээг дүгнэсэн зүйл байдаггүй.
Энэ хүрээнд манай зүгээс Чингис хаан банкинд байршуулсан гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг суллуулан авах эрх захиалагчид үүсээгүй байна.
Манай 2 компани нь тухайн ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах шатанд орохдоо 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19/10 дугаартай түншлэлийн гэрээг байгуулсан ба тухайн гэрээгээр бид өөрсдийн ажил үүргийн хуваарийг харилцан тохиролцсон байсан. Иймээс нэхэмжлэгчийг шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна” гэжээ.
“Мөнгөн гануу” ХХК нь 2022.10.13-ны өдөр гаргасан бие даасан шаардлагадаа: “Манай “Мөнгөн гануу” ХХК нь “Зүр констракшн” ХХК-тай түншлэн Монгол улсын Боловсролын их сургуулиас зарласан “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтанд оролцон шалгарч 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тоот гэрээ байгуулсан.
Ажлын гүйцэтгэлийн явцад талууд тохиролцон ажил гүйцэтгэх гэрээг сунгаж 2019 оны 12 дугаар сарын 23-нд -1 тоот нэмэлт гэрээг байгуулан ажлын гүйцэтгэлийг 2020 оны 08 дугаар сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг.
Гэрээний техникийн тодорхойлолтод заасан ажил болох Улаанбаатар хотын дүүргийн -р хороо, ийн байгалийн цогцолбор газарт оюутны хээрийн дадлагын баазыг нийт төсөвт өртөг болох 2,470,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.-д “...гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно” гэж зааснаар гэрээний үнийн дүнгийн 10% болон 247,000,000 төгрөгийг захиалагч талаас баталгаа болгон Чингис хаан банкинд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан.
Манай түншлэлийн компаниудын зүгээс техникийн үзүүлэлт, стандарт технологийн дагуу барилга угсралтын ажлыг хугацаандаа гүйцэтгэж байсан боловч биднээс үл хамаарах асуудал буюу Дэлхийн нийтэд /ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан тус орнуудын Засгийн газраас өөрийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд эдийн засаг бизнесийн үйл ажиллагааг хориглосон арга хэмжээг шат дараалалн авсан ба үүний адил Монгол улсын Засгийн газраас Өндөржүүлсэн болон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн тухайн зэрэглэлийн хугацааг удаа дараа сунгасаар өдийг хүрч барилга угсралтын ажил тодорхой хугацаанд зогссон.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн гэрээний талууд ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон хугацаа болох 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын ажлыг дэлхий дахинд үүсээд байсан цар тахалтай холбоотой нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас заасан хугацаанд дуусгаж амжаагүй.
Энэ талаараа түншлэлийн толгой компанийн хувиар албан тоотуудаар болон утсан холбоогоор захиалагч талд хандаж мэдэгдэж байсан боловч захиалагч нь дээд газрын зөвшөөрөлгүйгээр, нэг талын санаачилгаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1/13 тоот албан бичгээр ирүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсын ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 2.2.Энэ хуулийн 2.1-д заасан оролцогчоос тайлбар, санал гаргах авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. Энэ гаргасан захиргааны акт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дараах хууль тогтоомжийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна., 39.1.Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна., 40.2.Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.1.Захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагаын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар,, өдөр, дугаарыг тодорхой заасан байх, 40.2.2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн болон эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах., 43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна., 4.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэсэн заалтуудыг зөрчсөн.
Мөн Иргэний хуулийн 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ.” гэж заасан бөгөөд гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдал нь энэхүү нөхцөл байдлаас болсон байх ба манайд олгосон нэмэлт хугацаа нь үүргийг гүйцэтгэх боломжит хугацаа биш байсан.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 5.4-т захиалагч шаардлагатай тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй гээд гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгээр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана гэж заасан.
Захиалагчийн дээд шатны байгууллага болох Боловсрол, шинжлэх ухааны яаманд гэрээ цуцалсантай холбоотой асуудлаар тодруулга хүссэн боловч тус яамнаас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12/240 тоот албан бичгээр бидэнд хариу өгсөн байдаг ба тэрхүү хариу бичгээр “дээд газраас зөвшөөрөл олгоогүй” нь тодорхой харагдаж байна.
Иймээс гэрээ цуцалсан нөхцөл байдал нь гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэж үзэх үндэслэлтэй тул Тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 247,000,000 төгрөгийг чөлөөлүүлж, нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
4. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2021.09.28-ны өдрийн 21/30, 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 25/017 дугаартай итгэмжлэл /1хх-ийн 5х, 3хх-ийн 11х/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-ийн х/, Дугаар.-1 ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 7-14х/, 2019.07.08-ны өдрийн №19/10 Түншлэлийн хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 15-17х/, 2021.01.07-ны өдрийн 1/1тай Монгол улсын Боловсролын их сургуулийн “Гэрээ цуцалсан тухай мэдэгдэл” /1хх-ийн 18х/, Мөнгөн гануу ХХК-ийн 2021.02.23-ны өдрийн 21/04 дугаартай албан бичиг /1хх-ийн 19-20х/, 2021.05.19-ний өдрийн Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 12/240 дугаартай албан бичиг /1хх-ийн 21х/, Монгол улсын Боловсролын их сургуулийн 2021.01.13-ны өдрийн 1/19 дугаартай албан бичиг /1хх-ийн 22х/, 9011214108 дугаартай *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 23х/, “-ийн оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын барилга угсралтын ажлын иж бүрэн төсөв /1хх-ийн 24-4х/, *******-ийн 2019.07.08-ны өдрийн албан бичгүүд /1хх-ийн 47-54х/, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд /1хх-ийн 14-171х/, 2020.09.29-ний №20/51 Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт /1хх-ийн 172-178х/, иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 179х/, 2020.08.13-ны өдрийн №20/37 Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, төсөвт өртөг /1хх-ийн 180-185х/, 2020.08.0-ны өдрийн №20/3 Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт /1хх-ийн 18-190х/, 2020.07.0-ны өдрийн №20/31 Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт /1хх-ийн 191-194х/, 9011815715 дугаартай “Дэлгэрэх инженеринг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрөл /1хх-ийн 195-19х/, 2020.07.0-ны өдрийн №20/30 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /1хх-ийн 197-199х/, 2020.05.19-ний өдрийн №20/29 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 200-203х/, 2020.05.18-ны өдрийн №20/25 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /1хх-ийн 204-208х/, 2020.0.19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ /1хх-ийн 213-219х/, 2019.07.29-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-ийн 221-224х/, санхүүгийн баримтууд, ******* болон нарын хооронд хийсэн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 225-250х, 2хх-ийн 1-7х/, Барилга угсралт их засварын ажлын гүйцэтгэл №2 болон санхүүгийн баримтууд /2хх-ийн 155-181х/, -ийн оюутны хөгжил, хээрийн баазын барилга төслийн гүйцэтгэсэн ажлын тайлан/тэрэлж гэх баримтууд,
Хариуцагч талаас: итгэмжлэл /1хх-ийн 57х/, -ын 2019.10.21-ний өдрийн 2/2217 дугаартай “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг /1хх-ийн 3х/, 2019.10.03-ны 1/2054 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /1хх-ийн 4х/, 2020.0.11-ний өдрийн 1/5тай албан бичиг /1хх-ийн 5х/, 2021.01.07-ны өдрийн 1/1тай “Гэрээ цуцалсан тухай мэдэгдэл” албан бичиг /1хх-ийн х/, 2021.01.27-ны өдрийн 2/102 дугаартай “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг /1хх-ийн 7х/, ХХК-ийн 2020.02.23-ны өдрийн 2/07, 2019.09.0-ны өдрийн 1/49 дугаартай “Зохиогчийн хяналт хийсэн тухай” албан бичгүүд /1хх-ийн 8,9х/, Мөнгөн гануу ХХК-ийн 2020.0.12-ны өдрийн 20/79 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг /1хх-ийн 70х/, Мөнгөн гануу ХХК-ийн санхүүгийн баримт /1хх-ийн 71х/, Дугаар. ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 72-94х/, 2019.07.08-ны өдрийн №19/10 дугаартай Түншлэлийн хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 95-97х/, Дугаар.-1 ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 98-103х/, тооцооны үлдэгдлийн баталгаа /1хх-ийн 103х/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 153-155х/, гэх баримтууд,
Гуравдагч этгээдээс: итгэмжлэл /1хх-ийн 8/, 9011701039 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 127, 135х/, бие даасан шаардлагатайгаа холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамж /2хх-ийн 79, 118х/, дансны хуулга /2хх-ийн 80х/, 2019.07.24-ний өдрийн 19/981 дугаартай албан бичиг /2хх-ийн 81х/, 2021.03.1-ны өдрийн ГЗ/25 дугаартай Чингис хаан банкны албан бичиг /2хх-ийн 82х/, Мөнгөн гануу ХХК-ийн албан бичиг /2хх-ийн 83х/, Чингис хаан банкны мемориалын баримт /2хх-ийн 121-123х/, Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0311 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 00958 дугаартай тогтоол, Мөнгөн гануу ХХК-ийн Түнтгэр нөөлөг инженер ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтууд
Шүүхийн журмаар Авлигатай тэмцэх газрын 2024.11.11-ний өдрийн 03/18188 дугаартай албан бичиг /2хх-ийн 202х/, гэрчээр асуусан тэмдэглэл /2хх-ийн 215-217х/, Монгол улсын Боловсролын их сургуулийн 2024.11.25-ны өдрийн 1/298 дугаартай албан бичиг /2хх-ийн 222х/, 2025.08.29-ний өдрийн 191/ШЗ2025/35788 дугаартай захирамжид заасны дагуу явагдсан үзлэгийн тэмдэглэл /3хх-ийн 3-4х/ гэх баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон тогтоох нь
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ