| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/04556/И |
| Дугаар | 191/ШШ2025/10753 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/10753
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 191/ШШ2025/10753 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод байрлах, ******* СӨХ/РД: *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-д холбогдох,
******* СӨХ-ны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагч Ш.*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.*******, гэрч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ******* СӨХ нь 2025 оны 02-р сарын 04-ний өдөр ******* СӨХ-ны удирдах зөвлөл хуралдаж тус хуралдаанаар ******* СӨХ-ны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Ш.*******ыг гүйцэтгэх удирдлагаас чөлөөлж, ажлаа хүлээлгэж өгөх шаардлагатай эсэх талаар ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж 100 хувийн саналаар Ш.******* нь ажилласан хугацаандаа санхүүгийн алдагдалд оруулж, байгууллагын эд хөрөнгөд хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул гүйцэтгэх захирлаас чөлөөлөх тухай Удирдах зөвлөлийн 03/25 дугаар тогтоол гаргаж танилцуулсан.
Улмаар Ш.******* нь тус тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Та нарт тамга тэмдгийг өгөхгүй гээд утсаар болон бусад хэлбэрээр холбогдох боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. СӨХ-ны удирдах зөвлөлийн зүгээс нэгэнт гаргасан тогтоолын биелэлтийг хангах зорилгоор удаа дараа ажлаа хүлээлцэж, тамга тэмдгээ өгөхийг шаардахад өнөөдрийг хүртэл өгөхгүй хэвээр байна.
Бидний хувьд 2025 оны 02-р сарын 17-ны өдөр дүүргийн 1-р хэлтэст гомдол гаргаж тамга тэмдгээ Ш.*******ын хууль бус эзэмшлээс гаргуулж авахаар хандсан боловч бидний гаргасан гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэхтухай хуулийн хүрээнд ажиллагаа явуулах боломжгүй гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн зүгээс дүүрэг хөгжлийн төв болон улсын бүртгэлийн байгууллага зэрэгт хандсан боловч одоог хүртэл ямар нэгэн үр дүнд хүрэхгүйгээр СӨХ-ны хэвийн үйл ажиллагаа явагдах боломжгүй нөхцөл байдал үүсэж ажилчдын цалингаа ч тавьж чадахгүй санхүүгийн хүнд байдал үүсээд байна.
Иймд Ш.*******ын хууль бус эзэмшлээс тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч ******* СӨХ-ны өмгөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү маргаан нь удирдах зөвлөлийн дарга болон удирдах зөвлөлийн гишүүд гүйцэтгэх захирлаа ажлаас нь халсан тохиолдол биш. Энэ маргааны цаана бүхэл бүтэн 300 гаруй айлын эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас тал бүрээс нь судалж үзээд шийдвэрээ гаргаасай гэж өмгөөлөгч миний зүгээс хүсэж байна. Удирдах зөвлөл хуралдаад шийдвэрээ гаргаад 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор хариуцагчийг ажлаас нь чөлөөлсөн шийдвэр болон тушаалыг гаар хүргүүлээд хууль зүйн үндэслэлтэй ажлаас нь чөлөөлсөн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт авагдсан нотлох баримтын хүрээнд харагдаж байна. Мөн гэрчээр асуугдсан н. нь удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд одоог хүртэл ажиллаж байгаа. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бусад удирдах зөвлөлийн гишүүд биечлэн оролцож шийдвэрлэсэн асуудал болохыг нотолж, тайлбарлаж байна. Мөн алдаа зөрчилтэй холбоотой асуудлыг тайлбарласан. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал нь удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцээд гүйцэтгэх захирал ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас ажлаас чөлөөлөх нэг санаа зорилготойгоор ажлаас нь чөлөөлсөн болох нь харагдаж байна. Хариуцагчийн тухайд ажлаас чөлөөлсөн болох нь үндэслэлгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа боловч хариу тайлбараар няцаасан нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Энэ талаар нэхэмжлэлд ямар нэгэн тайлбар гаргаагүй гэдгийг бол тайлбараараа хүлээн зөвшөөрдөг. Мөн хариуцагч талаас байгууллагын тамга, тэмдэг гэрчилгээтэй зууралдаад байх шаардлагагүй, өгөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тайлбарласан. Нөгөө талаар хариуцагч талаас эдгээр хүмүүс удирдах зөвлөлийн хүмүүс биш гэж хэлээд байгаа боловч нотлох баримтын хүрээнд Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс ирүүлсэн нотлох баримтаас харахад 2022 онд удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон тушаал ирсэн байдаг.Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд удирдах зөвлөлийн гишүүд өөрчлөгдсөн, хаяг дээрээ байдаггүй, бусад ямар нэгэн шалтгаанаар өөрчлөлт ороод бүртгэгдсэн зүйл байхгүй байна. Удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүд томилогдсон. Хариуцагчийн зүгээс эдгээр хүмүүс удирдах зөвлөлд байхгүй гэж хэлээд байгаа боловч тогтоогдоогүй. Ганц үгүйсгээд байгаа нөхцөл хаяг дээрээ оршин суудаггүй гэж хэлдэг боловч гэрчээр оролцсон н. гэрчийн мэдүүлэгтээ манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг боловч одоог хүртэл 9 тоот хаяг дээр оршин сууж байгаа талаар хэлсэн байдаг. Мөн засаг даргын тодорхойлолт, ипотекийн зээлийн гэрээ зэргийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. н. мөн хаяг дээрээ амьдарч байгаа. Хариуцагчийн тухайд ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн болохыг тухайн үед байцаагчаар ажиллаж байсан н. болон хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Нэгэнт хариуцагчийг доголдолтой ажиллаад байгаа учраас ажил үүргээ биелүүлэх боломжгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр нь гараад шийдвэрлэсэн байхад өнөөдрийг хүртэл тамга, тэмдгийг хүлээлгэж өгөхгүй, ажил үүрэгт саад учруулж байна. Үнэхээр хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа бол тусдаа хөдөлмөрийн маргаан үүснэ. Нэхэмжлэгч талаас нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримт гаргаж өгсөн гэдэг зүйл дээр тайлбар хэлэх нь зүйтэй. Тушаал шийдвэр гаргаж байгаа удирдах зөвлөл нь тамга, тэмдэггүй, сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол гардаг боловч тусгайлан тамга тэмдэг дарагддаггүй. Зөвхөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, бүх гишүүдийн хурлаар ашигладаг нэг л тамга, тэмдэг байдаг. Гүйцэтгэх захирлын хэрэглэдэг тамга, тэмдэг л байдаг. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн этгээд тамга, тэмдэг өгөөгүй учраас ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тэгэхээр удирдах зөвлөлийн гишүүд өөрчлөгдсөн эсэхтэй холбоотой асуудал яриад байгаа боловч өөрчлөгдөөгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
2.1. Ш.******* миний бие ээлжийн амралттай байсан.
2.2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлдээ СӨХ-н хэвийн үйл ажиллагаа явагдах боломжгүй нөхцөл байдал үүсэж ажилчдын цалингаа ч тавьж чадахгүй санхүүгийн хүнд байдал үүсээд байна гэсэн нь ор үндэсгүй юм. ХОРГО СӨХ санхүүгийн хувьд өнөөдрийн байдлаар 17 сая төгрөгийн үлдэгдэлтэй хэвийн ажиллаж байна.
Миний бие ажилчдынхаа цалинг цаг тухайд нь олгож ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл цалинг нь тавьж олгосон. Мөн гэрээт байгууллагуудынхаа нэхэмжлэлийн төлбөрийг хангаж ажилласаар байгаа болно.
2.3. СӨХ-н тухай хуулийн 7.2.4-т Удирдах зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгох, УЗ-н гишүүн нь тухайн орон сууцанд байнга оршин суудаг, тухайн орон сууцны өмчлөгч байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд эргэлзээ төрж байгаа тул Г. тоот, Ц. тоот, Б. тоот,
3. ******* тоот, Н. тоотын өмчлөгч эсэхийг шүүхээс анхаарч үзэж, албан ёсны жинхэнэ өмчлөгч мөн эсэхийг Улсын бүртгэлийн газраас баталгаажуулж лавалгаа гаргуулж өгнө үү.
2.4. Нэхэмжлэгч 2025.02.04-ны өдрийн 03/25 дугаар тогтоолыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл 80.1.2, 80.1.5 СӨХ-н тухай хуулийн 10 дугаар зүйл 10.8.2 дахь заалтыг үндэслэн гаргажээ.
Тушаалын үндэслэл болсон 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 заалтаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногт мэдэгдэх ёстой боловч надад огт мэдэгдээгүй.
Иймд ХОРГО СӨХ-н Гүйцэтгэх Захирал Ш.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үйл баримтаар нотолж татгалзаж байгаа тул татгалзлалыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч Ш.*******ын өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлтэй холбоотой гол асуудал яригдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа нь харагддаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.2.4-д зааснаар удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгоно гэж заасан байдаг. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлд н., н. гэх хүмүүс байгаа. Хавтаст хэргийн 31 дэх талд авагдсан албан бичигт эдгээр хүмүүс оршин суудаггүй талаар бичигдсэн байгаа. Тэгэхээр СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүд биш болох нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдал харагдахгүй байна. Ш.*******ыг ажлаас халагдаад үндэслэлгүйгээр тамга, тэмдэг өгөхгүй байгаа гэдэг тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Удирдах зөвлөлөөс 3 талт хороод хандаж тамгатай холбоотой асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож 3 талт хороогоор асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/25 дугаар Гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тогтоол, ******* СӨХ-ны 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолын хуулбар, тус өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 001 тоот гишүүдийн тогтоолын хуулбар, тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, хурлын тогтоолын хуулбар, ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тогтоол, ******* СӨХ-ны 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, ******* СӨХ-ны Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №18/25 дугаар шийдвэр, ******* СӨХ-ны хяналтын зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №17/25 дугаар шийдвэр, Б.гийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, дугаар хорооны Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1331, 1335 дугаар тодорхойлолтууд, Ц.ийн төрөл садангийн лавлагаа, ******* СӨХ-ны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27/25 дугаар албан бичиг, ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн баримт, ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №06/25 дугаар албан бичиг, ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №07/25 дугаар албан бичиг, ******* хотхон СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/25 дугаар тогтоол,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* СӨХ-ны 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн банк ХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга, ******* СӨХ-ны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26/25 дугаар тушаал, ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/25 дугаар тогтоол,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн дүүргийн Хөгжлийн төв ОНӨААТҮГ-аас ******* СӨХ-н удирдах зөвлөлийн гишүүдийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 001 дугаар тогтоолын хуулбар, ******* СӨХ-н удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны хурлын тогтоолын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* СӨХ-ны хяналтын зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолын хуулбар, Ц.ийн гэрчийн мэдүүлэг
Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн тоот орон сууцны өмчлөгчийн мэдээлэл, тоот орон сууцны өмчлөгчийн талаарх албан бичгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* СӨХ хариуцагч Ш.*******од холбогдуулан ******* СӨХ-ны тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ш.******* нь ээлжийн амралттай байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногт мэдэгдэх ёстой боловч надад огт мэдэгдээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:, 7.2.4-т удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож ... үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Удирдах зөвлөлийн гишүүн төлөөлүүлэх сууц өмчлөгчдийн олонхийн саналаар сонгогдоно. гэж заасан.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.4, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдээр Н., Б., Э.*******, Ц., Г. нарыг сонгосон болох нь ******* сууц өмчлөгчдийн холбооны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгоно., мөн хуулийн 10.8-д Удирдах зөвлөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:, 10.8.2-д холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх; гэж заасан.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар удирдах зөвлөлийн даргаар Н.ын сонгосон болох нь ******* СӨХ-ны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.8.2 дахь заалтад зааснаар ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаас ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Ш.*******ыг сонгосон болох нь ******* СӨХ-ны 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №001 Удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар ******* СӨХ-ны 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар удирдах зөвлөлийн даргаас Н.ыг чөлөөлж, удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар Э.*******г сонгосон болох нь ******* СӨХ-ны 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, ******* сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № 01 хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.8.2 дахь заалтад зааснаар ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш.*******ын 2023 он, 2024 оны хийсэн ажил хангалтгүй үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь ******* СӨХ-ны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 03/25 удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, ******* сууц өмчлөгчдийн холбооны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 03 хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч тал Н., Б. нар нь оршин суугч биш, ээлжийн амралттай байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногт мэдэгдээгүй гэж маргаж байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг ... хүнийг сонгох бөгөөд ... орон тооны бус байна., Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална:, 60.1.1-т ээлжийн амралттай;, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө ... ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй." гэж заасан.
тоотын өмчлөгчөөр иргэн Д. бүртгэлтэй болох нь дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн № албан бичгээр тогтоогдож байх боловч тус тоотод нэхэмжлэгчийн удирдах зөвлөлийн гишүүн Б. оршин сууж байгаа болох нь 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Иргэний оршин суугаа газрыг ... түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно. гэж заасан.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн удирдах зөвлөлийн гишүүн Б. нь тоотод оршин суух бүртгэлтэй болох нь 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
тоотын өмчлөгчөөр иргэн Ж. нар бүртгэлтэй, нэхэмжлэгчийн удирдах зөвлөлийн гишүүн Н. нь тус 28 тоотод оршин суухгүй байгаа болох нь дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн № албан бичиг, гэрч Ц.ийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн удирдах зөвлөлийн дарга Э.*******, удирдах зөвлөлийн гишүүн Б., Ц., Г. нар нь тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг болох нь дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн № албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн № 1331 болон № 1335 Тодорхойлолтоор тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.4 дэх заалтад нэхэмжлэгчийн удирдах зөвлөлийн гишүүн Н.ыг бүх гишүүдийн хурлаар сонгож, чөлөөлөөгүй байх тул нэхэмжлэгчийн удирдах зөвлөлийн Ш.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 03/25 тогтоол хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 03/25 тогтоолын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчтай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг ... хүлээнэ. гэж заасан.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ." гэж заасан.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал нь бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг дүрэм, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эрхэлдэг буюу тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэж, хөлс авдаг этгээд байх тул нэхэмжлэгч нь хариуцагчтай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзнэ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.8.2 дахь заалтад зааснаар хариуцагч талын нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т Удирдах зөвлөлийн дарга дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:, мөн хуулийн 10.10.4-т ... удирдах зөвлөлийн хурлын ... шийдвэрийн биелэлтэд хяналт тавих; гэж заасан.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, мөн хуулийн 10.10.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 03/25 тогтоолын биелүүлэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийн удирдах зөвлөлийн дарга хариуцагчид холбогдуулан тус нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 03/25 тогтоолыг хэрэгжүүлж хариуцагч нь нэхэмжлэгчийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй талаар маргахгүй байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.4 дэх заалтад зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тухайлсан ямар баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахгүй байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.4 дэх заалтад зааснаар хариуцагчаас холбогдох баримт бичгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.4 дэх заалтад зааснаар хариуцагч Ш.*******од нэхэмжлэгч ******* СӨХ-д ******* СӨХ-ны тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж, үлдсэн холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмэдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.4 дэх заалтад зааснаар хариуцагч Ш.*******од нэхэмжлэгч ******* СӨХ-д ******* СӨХ-ны тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж, үлдсэн холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмэдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ