| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/03640/И |
| Дугаар | 191/ШШ2026/00077 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/00077
| 2025 он 12 сары23 өдөр | 191/ШШ2026/00077 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
525,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 525,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...Нэг талаас нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нөгөө талаас хариуцагч "******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* бид ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлд заасныг үндэслэн дараахь нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн нийт шаардлага болох 525 000 000 /Таван зуун хорин таван сая/ төгрөгийн зарим хэсэг болох 105 000 000 /Нэг зуун таван сая/ төгрөгөөс татгалзаж, хариуцагчтай 420 000 000 /Дөрвөн зуун хорин сая/ төгрөгөөр эвлэрч байна.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 420 000 000 /Дөрвөн зуун хорин сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр эвлэрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 525,000,000/таван зуун хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэг талаас нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нөгөө талаас хариуцагч "******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* бид ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлд заасныг үндэслэн дараахь нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн нийт шаардлага болох 525 000 000 /Таван зуун хорин таван сая/ төгрөгийн зарим хэсэг болох 105 000 000 /Нэг зуун таван сая/ төгрөгөөс татгалзаж, хариуцагчтай 420 000 000 /Дөрвөн зуун хорин сая/ төгрөгөөр эвлэрч байна.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 420 000 000 /Дөрвөн зуун хорин сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр эвлэрч байна. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 525,000,000/таван зуун хорин таван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК 105,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 420,000,000/дөрвөн зуун хорин сая/ төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нь 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,940,900 төгрөгөөс 1,128,975 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,128,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ