| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/10400/И |
| Дугаар | 191/ШШ2026/00120 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/00120
| 2025 он 12 сары25 өдөр | 191/ШШ2026/00120 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
22,312,968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 22,312,968 төгрөгийг ******* ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ...22,312,968 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор бүрэн барагдуулах боломжтой болохыг албан ёсоор мэдэгдэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 22,312,968/хорин хоёр сая гурван зуун арван хоёр мянга есөн зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 22,312,968/хорин хоёр сая гурван зуун арван хоёр мянга есөн зуун жаран найм/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* ******* ******* ХХК 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,515 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 134,757.5 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 134,757.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ