| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01575/И |
| Дугаар | 316/шш2025/01107 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 316/шш2025/01107
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 316/ШШ2025/01107 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай, 316/2025/01575/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ц.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ДТ.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажилд орж 1992 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаад 1992 оны 04 дүгээр сард өмч хувьчлал болж Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 46 тоот тогтоолоор аймгийн хүнсний үйлдвэрийг хувьчилж Шим ХК болсноор Шим ХК-д шилжин ажиллаж 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх Ц.Н*******н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч У.Н******* нь 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сар хүртэл Сэлэнгэ аймгийн Хүнсний үйлдвэрт, 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Шим ХК-д нормчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэргийн 11-15 дугаар талд авагдсан нийгмийн даатгал төлсөн лавлагаа, 4-5 дугаар талд авагдсан 280352 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 46 тоот тогтоолын хуулбар, Сэлэнгэ аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалын хуулбар, гэрч Д.Г*******, Т.Б*******, Д.Н******* нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш******* овогт Ц******* Н*******г /РД:М*******/ 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 17-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Хүнсний үйлдвэрт, 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Шим ХК-д нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН