| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01546/И |
| Дугаар | 316/шш2025/01108 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 316/шш2025/01108
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 316/ШШ2025/01108 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай, 316/2025/01546/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1990 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн С*******ын Млд боловсруулах комбинатын захиргааны даргын 243 тоот тушаалаар мебелийн үйлдвэрт суурь машинчаар томилогдон ажилласан бөгөөд 1991 онд дотроо хоршилтын бригадад шилжин ажиллаж байгаад Монгол улсад өмч хувьчлалын асуудал чвагдаж Модны үйлдвэр 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр Ар хөвч болон Сэлэнгэ ХК болон хуваагдсан юм.
Манай ажиллаж байсан цех бригад нь Сэлэнгэ ХК-ий мэдэлд очиж ажиллаж байгаад Дампуурлын тухай хуулиар Сэлэнгэ компани нь дампуурч 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болон ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ бүхэн маань миний хөдөлмөрийн дэвтэт бичигдсэн байгаа, мөн холбогдох тушаал шийдвэрүүд нь байгаа учраас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх Б.Э*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э******* нь 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл Сэлэнгэ аймгийн Сүхббатар хотын Мод боловсруулах комбинатад суурь машинчаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сэлэнгэ ХК-д суурь машинчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан Мод боловсруулах комбинатын захиргааны тушаалын хуулбар, 5 дугаар талд авагдсан хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 11-12 дүугаар талд авагдсан БНМАУ-ын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28 тоот тогтоолын хуулбар, Сэлэнгэ ХК нь 1992 оны 03 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 880 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан Т.Э*******, Ж.Б нарын тодорхойлолт болон Т.Э******* гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар В******* овогт Б******* Э*******г /РД:М*******/ 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Сүхббатар хотын Мод боловсруулах комбинатад, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сэлэнгэ ХК-д суурь машинчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН