| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01330/И |
| Дугаар | 316/шш2025/01111 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 316/шш2025/01111
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 316/ШШ2025/01111 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч : С* аймаг, Ж******* сум, Б******* * дүгээр баг, Д******* хөдөө оршин суух, Б******* овогт Д******* Ц******* /РД:М*******/-ийн нэхэмжлэлтэй,
Ч.Ч*******ийг нас барсанд тооцуулах-ыг хүссэн иргэний 316/2025/01330/И индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Учрал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц******* нь шүүхэд гаргасан хүсэлт буюу нэхэмжлэлдээ ... Миний бие нь нөхөр Д.Ч******* гэр бүл болж, 5 жил амьдарсан бөгөөд энэхүү хугацаанд буюу 1982 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Э суманд Ч.Ч******* охинтой болсон. Ч.Ч******* нь 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан. Тухайн үед улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй. Иймд нас барсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц******* нь Ч.Ч*******ийг нас барсанд тооцуулах тухай хүсэлт гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.
Учир нь Ч.Ч******* нь 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан гэх боловч хавтаст хэргийн 1-7 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /баримт гаргах боломжгүй тодорхойлолт/, Ж.О Ж.С нарын тодорхойлолтыг ирүүлсэн боловч дээрх баримтуудаар Ч.Ч*******ийг 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан нь хангалттай тогтоогдоно гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 137, 138 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл маргааны үйл баримтыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.2, 139 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 14 дүгээр зүйлийн 14.4.9-т зааснаар Д.Ц*******ийн шүүхэд гаргасан охин Ч.Ч*******ийг нас барсанд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН