| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01544/И |
| Дугаар | 316/шш2025/01116 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 316/шш2025/01116
| 2025 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 316/ШШ2025/01116 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Х******* с******* З******* д******* Т******* газраас Д.Б******* холбогдуулан гаргасан 5,000,000 төгрөг гаргуулах тухай, 316/2025/01544/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь Д.Б******* холбогдуулан гаргасан 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д******* Б******* /С* аймаг, Х******* сум, Б бэлчир * гудамж, * тоот, РД:М, утас-9/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...гэжээ.
Х******* с******* З******* д******* Т******* газар нь хариуцагч Д.Б******* холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар төсөвт байгууллагын хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 94,950 төгрөгийн тал хувь 47,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Х******* с******* З******* д******* Т******* газрын нэхэмжлэлтэй Д.Б******* холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар төсөвт байгууллагын хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 94,950 төгрөгийн тал хувь 47,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН