2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/10083

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025  11  18

191/ШШ2025/10083

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг би,

 

    Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхарт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 25,428,220.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025.01.24-нд ******* тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 24,800,000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 145 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027.07.17-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 23,360,457.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,014,316.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 30,446.61 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 25,428,220.10 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.1. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... миний бие М Банкны нэхэмжилсэн 25,428,220.10 төгрөгийг нийт 13 сарын хугацаанд буюу дараах хуваарийн дагуу төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үүнд: 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 12 сарын 25-ны өдөр 1,956,016.10 төгрөг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,428,220.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 25,428,220.10 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 12 сарын 25-ны өдөр 1,956,016.10 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрчээ.

Талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 25,428,220.10 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,956,017 төгрөг, 2026 оны 12 сарын 25-ны өдөр 1,956,016.10 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 285,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 142,545.5 төгрөгийг, хариуцагч ******* 142,545.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ   А.ЦЭЛМЭГ