Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/100 

 

 

 

 


Б.Б-т холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  прокурор С.Энхзул,

  хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э,

  хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Гт” ЗГБХ нөхөрлөлийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

  иргэний хариуцагч Ч.Б, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг,

  шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

  нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Гт” ЗГБХ нөхөрлөлийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн 2009022871063 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б,  ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” сонины байранд үйл ажиллагаа явуулдаг “Гт” ЗГБХ /РД:50ХХХХХ/ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлд бэлэн мөнгөний кассын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Т.Ө-гийн тус байгууллагаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бусдад худалдан борлуулсан 33 тээврийн хэрэгслийн төлбөр болох 270,800,000 төгрөгийг хохирогч Т.Ө-д олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 270,800,000 төгрөгийг,

мөн Н.Н-ын тус байгууллагаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хамтран ажилладаг дүү Н.С-ийн нэрээр нэр бүхий 8 иргэнд худалдах, худалдан авах гэрээгээр зарж борлуулсан 8 тээврийн хэрэгслийн төлбөр болох 83,300,000 төгрөгийг хохирогч Н.Н-ад олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 83,300,000 төгрөгийг,

Н.Э-гийн тус байгууллагаар дамжуулан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хамтран ажилладаг найз нарынхаа нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэж, Монгол улсад орж ирсэн нэр бүхий 4 иргэнд худалдах, худалдах авах гэрээгээр зарж борлуулсан 4 тээврийн хэрэгслийн төлбөр болох 46,100,000 төгрөгийг хохирогч Н.Эд олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 46,100,000 төгрөг буюу нийт 3 иргэний 45 тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 400,200,000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Гт” ЗГБХН нөхөрлөлөөс 236,900,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Ө-д, 73,540,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Н-ад, 41,700,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Э-д, 2,400,000 төгрөг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд тус тус олгож,

хэрэгт прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан Б.Б-, Б.А, Э.Д, Б.Г, Б.Н, Ч.Б нарын эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг, арилжааны банкууд дахь мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг,

“Гт” ЗГБХНөхөрлөлийн эзэмшилд байгаа 38 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг, эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг, банкуудын дансны мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

“Гт” ЗГБХНөхөрлөл нь шүүгдэгч Б.Б-ийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн түүнээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э нар надад итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө байхгүй. Би эдгээр хохирогч нараас эд хөрөнгө хүлээж аваагүй. “Гт” ЗГБХНөхөрлөл нь хохиролгүй. Бодит хохиролгүй гэдгийг улсын яллагч С.Энхзул, “Гт” ЗГБХНөхөрлөлийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нар шүүх хуралдаанд тодорхой хэлсэн. Миний бие ч “Гт” ЗГБХНөхөрлөлд төлөх ямар нэгэн төлбөргүй гэдгээ мэдүүлэгтээ хэлсэн байгаа. “Гт” ЗГБХНөхөрлөл болон хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э нар нь  надад итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө, мөнгө хүлээлгэж өгсөн гэх талаар нотолсон нотлох баримт байхгүй.

Хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э нар өөрсдийн эд хөрөнгө болох 45 тээврийн хэрэгслээ “Гт” ЗГБХНөхөрлөлд хүлээлгэн өгч, өмчлөгчийн эрхийг “Гт” ЗГБХНөхөрлөлд бүрэн шилжүүлсэн. Энэ нь Автотээврийн үндэсний төвийн 45 тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаагаар нотлогддог. Хохирогч Т.Ө 278,800,000, Н.Н 83,300,000, Н.Э 46,000,000 төгрөгийн 45 тээврийн хэрэгслийн үлдэгдэл 70% төлбөр тооцоог “Гт” ЗГБХНөхөрлөлд төлнө гэсэн заалттай худалдах, худалдан авах гэрээг үндэслэн уг гэрээг “Гт” ЗГБХНөхөрлөлийн захирал Э баталгаажуулж гарын үсэг зурснаар гэрээ хийгддэг. Өдөр тутмын тайлан тооцоог Э захирал хянаж удирддаг. Үүнийгээ Э захирал мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байдаг. Хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э нарын 45 тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлт, үндсэн зээл хүүгийн хамт төлөгдсөн бөгөөд төлөгдөж байгааг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. “Гт” ЗГБХНөхөрлөл нь хохироогүйн дээр үндсэн зээл хүүгийн төлбөрөө авсаар байгаа. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон. “Гт” ЗГБХНөхөрлөл хохирсон болон завшуулснаа нотлоогүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар “Гт” ЗГБХНөхөрлөл хохирсон, мөн завшуулсан гэдгийг нотолсон баримт байхгүй. Санхүүгийн үнэн бодит тайлан тооцоо хийгээгүй аудитын хяналт шалгалт хийлгэж завшуулснаа нотлоогүй, санхүүгийн бүрэн цогц тайлан биш хязгаарлагдмал үнэн бодит гэх санхүүгийн тамга тэмдэггүй баримтад үндэслэн яллах дүгнэлт гаргасанд гомдолтой байгаа тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн уг хэргийг үнэн зөвөөр шийдэж намайг цагаатгаж өгнө үү. ...Би мөрдөн байцаагчаас шаардсан бүхий л баримтуудыг гаргаж өгсөн. Э захирлын данснаас надад шилжүүлсэн мөнгө байхгүй, миний дансны мэдээлэлд байхгүй. Би өрх толгойлсон эмэгтэй талаар баримтаа гаргаж өгсөн. ... ” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдолдоо: “...Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг “Гт” ЗГБХНөхөрлөлд ажиллаж байхдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгийг завшсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэрэв ажилтан байгууллагын мөнгийг хувьдаа завшсан юм бол тухайн байгууллагын санхүүд аудитын шалгалт хийгддэг. Улмаар аудитын дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлж, шинжээчээр аудитын дүгнэлт үндэслэлтэй гарсан эсэхийг нягтлуулж баталгаажуулсан дүгнэлтийг гаргуулдаг. Ерөөсөө бүхий л завших төрлийн гэмт хэрэг энэхүү нотлох аргачлалаар явагдаж байна. Энэ нь ч зөв бөгөөд тухайн хохироод буй байгууллага нь үнэхээр мөнгөтэй эсэх, хэрэв мөнгө байгаа бол тэр мөнгөнөөс хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө дутсан болохыг мэргэжлийн санхүүчийн дүгнэлтээр гаргаж ирдэг. Гэтэл Б.Б-т холбогдох хэрэг дээр хохирогчоор тогтоогдсон “Гт” ЗГБХНөхөрлөл нь өөрийн санхүүгийн байдалд ямар ч дүгнэлт гаргуулаагүй юм. Энэхүү хэрэг дотор “Гт” ЗГБХНөхөрлөлийн санхүүд хөндлөнгийн аудит хийсэн ямар ч дүгнэлт байхгүй. Өөрөөр хэлбэл хохирогч байгууллага нь өөрийн санхүүд аудит оруулдаггүй. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “би мөрдөгчөө дагуулж очоод энэ байгууллага руу орж чаддаггүй, хаалгаа тайлж өгдөггүй” хэмээн хэлж байсан удаатай. Гэмт хэргийн талаарх нотолбол зохих ажиллагаа огт хийгдээгүй байхад анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулаад байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд хүнийг хилсээр хэлмэгдүүлсэн болно.

Хохирогчийг буруу тогтоосон талаар: “Гт” ЗГБХНөхөрлөлөөс гадна Т.Ө, Н.Н, Н.Э нарыг хохирогчоор тогтоосон байдаг. Эдгээр иргэд бол хохирогч биш бөгөөд харин “Гт” ЗГБХНөхөрлөлөөс мөнгө авахаар шаардлага гаргасан иргэний нэхэмжлэгчид юм. Гэтэл эдгээр хүмүүсийг хохирогчоор тогтоосон явдал нь ойлгомжгүй байдлыг үүсгэдэг. Шүүгдэгч Б.Б-ийг кассын ажилтнаар ажиллах үедээ байгууллагын мөнгийг завшсан гэх мөртлөө шүүгдэгчтэй огт харилцаж байгаагүй, эд хөрөнгөө итгэмжлэн хариуцуулж өгөөгүй нэр бүхий гурван иргэнийг хохирогчоор тогтоож байгаа нь хууль зөрчсөн, хохирогчийг буруу тогтоосон үйлдэл юм.

Хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э нар нь өөрсдөө мөнгө төлж хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байдаг. Гэтэл энэ дүгнэлт бол эдгээр гурван хүн “Гт” ЗГБХНөхөрлөлөөс хэдий хэмжээний мөнгө гаргуулан авах ёстой болохыг тооцоолсон буюу иргэний нэхэмжлэлийн мөнгөн дүнг тодорхой болгосон төдий баримт юм. Түүнээс шүүгдэгч Б.Б- нь “Гт” ЗГБХНөхөрлөлөөс хэдий хэмжээний мөнгө завшсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт бол биш.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй талаар: Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг цагаатгуулах байр суурьтай оролцсон болно. Ингэхдээ хохирогч нарыг буруу тогтоосон, мөнгөн хөрөнгөө ажилтандаа завшуулж хохирсон гэх “Гт” ЗГБХНөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд огт аудит хийгдээгүй байгаа талаарх үндэслэлийг ярьж мэтгэлцдэг. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өмгөөлөгч миний дээр дурдсан үндэслэлүүдийг яагаад хүлээж аваагүй болох, хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Энэ бол хууль зөрчиж буй хэрэг бөгөөд шийтгэх тогтоолд заавал бичигдэх ёстой агуулгыг тусгалгүй орхигдуулж байгаа хэрэг билээ. Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй бөгөөд түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэр хууль ёсны байж чадахгүй байна. Иймд шүүгдэгч Б.Б-ийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө. …” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч “Гт” ЗГБХНөхөрлөлийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. ...Хохирлыг “Гт” ЗГБХНөхөрлөлд хариуцуулсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцохдоо албан тушаалаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч их хэмжээний хохирол буюу 400,200,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг шүүгдэгч Б.Б-ээс гаргуулахгүй гэж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

... Шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахдаа шүүгдэгч Б.Б-ээс гаргуулахгүйгээр “Гт” ЗГБХНөхөрлөлөөс Шүүхийн шинжилгээний хүрээлэнд 2,400,000 төгрөгийг, хохирогч Н.Эд 600,000 төгрөг, хохирогч Т.Ө-д 6,100,000 төгрөг, хохирогч Н.Н-ад 2,740,000 төгрөгийг тус тус гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна. Хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг бүрэн хариуцаж төлөхөөр байтал гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч “Гт” ЗГБХНөхөрлөл яагаад дээрх зардлыг 100 хувь хариуцан төлөх үүргийг шүүхийн шийтгэх тогтоолоор хүлээж шүүгдэгч зардал төлөх үүргээс бүрэн чөлөөлөгддөг билээ. Энэхүү шударга бус хэт нэг талыг барьсан, шүүгдэгчид үйлчилсэн хууль бус шийдвэрийг давж заалдах шатны шүүх залруулах ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

2. “Гт” ЗГБХНөхөрлөл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн субъект биш юм. Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулиар “хуулийн этгээдийг” эрүүгийн хариуцлагад татах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт орж ирсэн боловч “Гт” ЗГБХНөхөрлөл нь бусдын эд хөрөнгө завших, бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн субъект биш юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт хуульд байхгүй юм. Ийм учраас гэмт хэргийн субъект биш байтал бусдын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцан төлөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг давхар хариуцан төлөх шийдвэрийг шүүх гаргаж байгааг хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

3. Шүүгдэгч Б.Б- нь байгууллагын кассын нярваар ажиллаж байхдаа зээлдэгч нараас авто машин хүлээн авах, зээлдэгч нарт зээл олгох ажиллагааг өөрөө бие даан хариуцан явуулдаг, байгууллагын өмнө учруулсан хохирлоо бүрэн хариуцах эд хөрөнгийг хариуцлагын гэрээтэй ажиллаж байсан этгээд юм. Б.Б-ийн өдөр тутмын гүйлгээг байгууллагын удирдлагын зүгээс хянах боломжгүй байсан. Энэ байдлыг Б.Б- нь овжиноор ашиглаж хувийн шунахайн сэдлээр, хууль бусаар ашиг олох зорилгоор, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нууц далд аргаар, үргэлжилсэн үйлдлээр зээлдэгч нарт олгох мөнгийг дур мэдэн завшиж хохирол учруулсан юм.

Б.Б-ийг ийнхүү гэмт хэрэг үйлдэж байгааг “Гт” ЗГБХНөхөрлөл олж мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь тогтоогдсон байна. “Гт” ЗГБХНөхөрлөл нь Б.Б- мөнгө завшиж байж магадгүй гэдэг сэжиг авсан үед байгууллагаас хяналт тавьж, тооллого хийж тооцоог нь бодож 400,000,000 төгрөг завшсан болохыг тогтоож акт, дүгнэлт үйлдсэн төдийгүй түүнийг Б.Б-т танилцуулахад тэр өөрөө дутагдал гаргасан, мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байсан боловч төлбөрөө төлөөгүй юм. Б.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ байгууллагын удирдлагад хэлж мэдэгдээгүй, танилцуулаагүй, дур мэдэн, нуун далдалж үйлдэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байдаг. Ийм тохиолдолд хуулийн этгээдээс төлбөр, хохирол гаргуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

4. Б.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй тул “Гт” ЗГБХНөхөрлөл нь түүний эд хөрөнгө завшсан үйлдлийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж Б.Б-ийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж түүний учруулсан хохирлыг төлүүлж хохирогчоор тогтоож өгөхийг хүссэн юм. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “Гт” ЗГБХНөхөрлөлөөс тогтоосон акт дүгнэлтээр гаргасан хохирол тэр чигээрээ мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм. Ийм учраас “Гт” ЗГБХНөхөрлөл нь иргэний хариуцагч биш харин гэмт хэргийн хохирогч болох ёстой. Хохирогчид гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах үүргийг шүүхээс хариуцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5. Б.Б-ийн хэргийн хохирогч нь “Гт” ЗГБХНөхөрлөл болох ёстой. Учир нь, Б.Б- нь “Гт” ЗГБХНөхөрлөлд орлогодох ёстой мөнгийг оруулахгүйгээр санаатайгаар хувьдаа завшсан байдаг. Б.Б-ийг завших үйлдэл нь “Гт” ЗГБХНөхөрлөлд өгөх ёстой байсан мөнгө завшсан үйлдэл гэж үзнэ. Ийм учраас “Гт” ЗГБХНөхөрлөл нь эрүүгийн хэргийн хохирогч болохоос биш эрүүгийн хэрэг дээр хэзээ ч иргэний хариуцагч болох ёсгүй гэж үзнэ. Харин өөрсдийгөө хохирогч гэж үзэж буй Т.Ө, Н.Э, Н.Н нарын хүмүүс нь шүүгдэгч Б.Б-тэй хоорондоо тохиролцож бүлэглэн байгууллагын мөнгийг завшихад оролцсон байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв “Гт” ЗГБХНөхөрлөл нь иргэний хариуцагч гэж үзэх юм бол яавч эрүүгийн хэрэгт иргэний хариуцагч болохгүй, харин өөрсдийгөө хохирогч гээд байгаа хүмүүс “Гт” ЗГБХНөхөрлөлтэй иргэний журмаар Иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргах замаар маргах хууль зүйн үндэслэлтэй гэж манай зүгээс үзэж байна.

          6. Шүүх шийтгэх тогтоодоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан тул “Гт” ЗГБХНөхөрлөлөөс хохирол гаргуулахаар шийдвэрлэлээ” гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Б.Б- нь ...хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад гэм хор учруулаагүй, харин санаатай үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад гэм хор учруулсан байна гэж үзнэ. Иргэний хуулийн дээрх заалт нь байгууллагын ажилтан ажлын хайхрамжгүй байдлаас эсхүл болгоомжгүй үйлдлээр мэдлэг чадвар дутсанаас зэрэг ажил эрхэлж байх үйлдэлдээ алдаа гаргаснаас учирсан хохирлыг ажил олгогч хариуцахаар зохицуулсан Иргэний эрх зүйн харилцааны зохицуулалт учир “Гт” ЗГБХНөхөрлөл нь хариуцах үүрэг хүлээхгүй гэж үзнэ.

7. Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлдэг, шүүхийн өмнө төрийн нэрийн өмнөөс ялладаг байгууллага нь прокурорын байгууллага, улсын яллагч нар байдаг. Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн шүүх хуралдаан дээр улсын яллагч нь Б.Б-ийг гэм буруутай болох талаар яллаж, Б.Б- гэмт хэрэг үйлдэж өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо өөрөө төлөх үүрэгтэй. Хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Б.Б-ээс бүрэн гаргуулж хохирогч нарт олгуулах санал тавьж ялын дүгнэлтээ танилцуулсан байдаг. Гэтэл шүүх ялладаг байгууллагын саналыг хүлээн авахгүйгээр гэмт этгээдийг хохирол төлөхөөс чөлөөлж “Гт” ЗГБХНөхөрлөл хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзнэ.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялаас хугацаанаас өмнө чөлөөлөгдөх” зохицуулалтай байдаг. Гэтэл хорих ял эдлэх Б.Б-ийг шүүх бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан нь хорих ялаас хугацаанаас нь өмнө чөлөөлөгдөх нөхцөлийг бий болгож, яв завших боломж олгож, хууль хэрэглээний шударга ёсны алдаатай шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.Ө хэлэх тайлбаргүй гэв.    

Хохирогч Н.Н хэлэх тайлбаргүй гэв.    

Хохирогч Н.Э хэлэх тайлбаргүй гэв. 

Иргэний хариуцагч Ч.Б хэлэх тайлбаргүй гэв. 

Иргэний хариуцагч Ч.Б-ын өмгөөлөгч Г.Өлзийхишиг хэлэх тайлбаргүй гэв. 

Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогч нараас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс энэ хэрэгт Т.Ө, Н.Н, Н.Э гэх 3 хүнийг хохирогчоор тогтоосон нь буруу гэсэн агуулгыг гомдолдоо дурдсан байна. Анх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг дээрх 3 иргэн гаргаж, хэрэгт цугларсан баримтаар тус 3 иргэнээс тээврийн хэрэгсэл худалдаж авсан 45 иргэн “Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлтэй фидуцийн гэрээ байгуулж, гэрээний үүргийнхээ дагуу төлбөрийг “Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн арилжааны банкны тоот данс руу хийж байсан нь нотлогддог. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэснийг хангасан. Хэрэгт цугларсан баримтуудаар Б.Б- нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын нярваар ажилладаг бөгөөд бэлэн мөнгөний эргэлтийг хариуцдаг байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан зээлийн эдийн засагч Ч.Б гэх этгээд хэрэгт иргэний хариуцагчаар тооцогдон, мэдүүлэг, тайлбараа өгч шүүх хуралдаанд оролцсон. Түүний мэдүүлэг нь хэргийн материал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Тэрээр “Тухайн үед бэлэн мөнгөний бүх эргэлтийг нярав буюу Б хариуцдаг , би зээлийн гэрээ хийхтэй холбоотой асуудлыг Бт байгаа мөнгөн дүнгийн хэмжээгээр судалдаг” гэж мэдүүлсэн. Хохирогч 3 этгээд өөрсдийн оруулж ирсэн тээврийн хэрэгслээ бусдад худалдан борлуулж, 30 хувийн төлбөрийг өөртөө авч, үлдэгдэл 70 хувийн төлбөрийг “Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлтэй тухайн иргэдийг фидуцийн гэрээ байгуулах замаар нөхөрлөлөөс түрүүлж мөнгөө аваад, тус байгууллага нь үлдэгдэл фидуцийн гэрээний үндсэн дээр хүү, алданги, төлбөрөө тооцож явахаар тохирсон үйл баримт байдаг. 45 иргэний тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бөгөөд хэрэг нээж, тээврийн хэрэгслийг битүүмжлэхээс өмнө 7 иргэн тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байсан. Өнөөдрийн байдлаар “Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн дансны зарлагын гүйлгээг хязгаарласан, орлогыг хязгаарлаагүй. Иргэд гэрээний дагуу төлбөрөө төлж, үүргээ гүйцэтгэж байгаа тул хэрэгт бодит хохирол амссан этгээд нь “Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл биш, 3 хохирогч юм. Б.Б- тухайн нөхөрлөлд бэлэн мөнгө хариуцаж байсан нярвын хүрээнд албан тушаалын байдлаа ашиглаж Т.Ө, Н.Н, Н.Э нарт бэлэн мөнгө өгсөн мэтээр зарлагын баримтуудыг үйлдэн, тухайн мөнгийг бэлнээр өөртөө авсан байдал тогтоогдсон тул дээрх 3 хохирогчид хохирол учирсан гэж үзсэн. Б.Б-ийн зүгээс “Би нөхөрлөлөөс бэлэн мөнгө аваагүй, дансны хуулга байхгүй” гэж мэдүүлдэг байгаа боловч “Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлөөс эдгээр хохирогч нарт өгөх ёстой байсан мөнгийг өгсөн мэтээр баримт үйлдэж, өөртөө авсан. Гэтэл “Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл нь гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн дагуу зээлдэгч нараас мөнгөө аваад явж байгаа. Иймд бодит хохирол дээрх 3 хохирогчид учирсан, хариуцаж байсан бэлэн мөнгийг өөртөө завшсанаараа Б.Б- завших гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт “Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн санхүүгийн тайланд бус зөвхөн 3 хохирогч тус бүрт үндэслэгдэж гарсан гэдэг. Хэрэгт бодит хохирол учирсан хүмүүс нь Т.Ө, Н.Н, Н.Э нарын 3 хохирогч, Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл нь фидуцийн гэрээний дагуу нөгөө талаасаа мөнгөө авч байгаа тул Т.Ө, Н.Н, Н.Э нарт хэдэн төгрөгийн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт гаргуулсан нь үндэслэлтэй. Өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын зүгээс шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа манай байгууллагаас төлбөр мөнгийг гаргуулсан нь үндэслэлгүй гэж байна. Хэрэгт “Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Э-г иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоосон. Иргэний хариуцагчаар тогтоосныхоо дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг танилцуулж, хууль сануулснаараа уг үүргийг хүлээсэн гэж үзэж байна. Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь “Гт” ЗГБХН барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн хайхрамжгүй, хяналт шалгалт дутуу, байгууллагын үйл ажиллагаа далд бүртгэлтэй холбоотой. Үүнээс гадна шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзвэл ялаас чөлөөлөх мэтээр ярьж байна. Шүүх бодит хохирол учирсан этгээдүүдийг харгалзан үзэх нь зүйн хэрэг бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг байгууллага хариуцахаар гэм хорын заалт үйлчлэх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. ...” гэв. 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

1. Шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн 2009022871063 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

2. Шүүгдэгч Б.Б- нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... сонины байранд үйл ажиллагаа явуулдаг “Гт” ЗГБХ /РД:50ХХХХХ/ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлд бэлэн мөнгөний кассын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр:

иргэн Т.Ө-гийн тус байгууллагаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бусдад худалдан борлуулсан 33 тээврийн хэрэгслийн төлбөр болох 270,800,000 төгрөгийг “Т.Ө-д олгосон” мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, “Гт” ЗГБХ нөхөрлөлийн мөнгөн хөрөнгөөс 270,800,000 төгрөгийг,

иргэн Н.Н-ын тус байгууллагаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хамтран ажилладаг дүү Н.С-ийн нэрээр нэр бүхий 8 иргэнд худалдах, худалдан авах гэрээгээр зарж борлуулсан 8 тээврийн хэрэгслийн төлбөр болох 83,300,000 төгрөгийг “Н.Н-ад олгосон” мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, “Гт” ЗГБХ нөхөрлөлийн мөнгөн хөрөнгөөс 83,300,000 төгрөгийг,

иргэн Н.Эгийн тус байгууллагаар дамжуулан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нэр бүхий 4 иргэнд худалдах, худалдах авах гэрээгээр зарж борлуулсан 4 тээврийн хэрэгслийн төлбөр болох 46,100,000 төгрөгийг “Н.Э-д олгосон” мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, “Гт” ЗГБХ нөхөрлөлийн мөнгөн хөрөнгөөс 46,100,000 төгрөгийг тус тус,

нийт “Гт” ЗГБХ нөхөрлөлийн мөнгөн хөрөнгөөс 400,200,000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь:

хохирогч Т.Ө-гийн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Гт ЗГБХ нөхөрлөлийн зээлийн эдийн засагч Б гэх эмэгтэй нь манайд татварын шалгалт орчихсон байгаа тул мөнгө хүлээгдэж байна аа санаа зоволтгүй ээ, танайд олгох ёстой мөнгөнүүдийг асуудалгүй гаргаж өгнө гэж хэлэхээр нь бид итгээд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 33 автомашиныг Гт ЗГБХ нөхөрлөлөөс машин тус бүрээс үнийн дүнгийн 70 хувийг нь гаргуулан авахаар тооцож хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд Гт ЗГБХ нөхөрлөл нь бидэнд олгох ёстой мөнгийг өгөлгүйгээр биднийг залилан мэхлэх үйлдэл хийсэнд нь гомдолтой байна. ... Миний хувьд сүүлд Гт ЗГБХ нөхөрлөлийн удирдах хүмүүсийг судлан Э гэх захиралтай нь 2020 оны 5 дугаар сард очиж уулзахад “Та нарын асуудлыг мэдэж байгаа, бид бүх баримтаа тулгаж үзээд богино хугацаанд таны мөнгийг гаргаж өгнө” гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн мөнгө төгрөг олж өгч хохирол барагдуулаагүй байна...” /1-р хх-ийн 151-152/, “...Надад нийт 270,000,000 төгрөгийн хохирол учирснаас 15,000,000 төгрөгт нь тооцож 0000 ААА улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашиныг Бээс хүлээж авсан байгаа. ...” /1-р хх-ийн 155-157/, “...нийт 33 тээврийн хэрэгслийг худалдаалсан бөгөөд нийт төлбөр нь 292,700,000 төгрөг болж байсан бөгөөд тухайн цаг хугацаанд надад 21,900,000 төгрөгийн төлбөрийг өгч үлдэгдэл 270,800,000 төгрөгийн тооцоо үлдсэн байсан. Энэ төлбөрөөс Б.Б- 40,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулж одоо 230,800,000 төгрөгийн хохиролтой байна...” /1-р хх-ийн 160/, “...Гт ЗГБХ нөхөрлөлийн зүгээс автомашиныг хүлээн аваад кассын ажилтан Б.Б-ээр дамжуулан автомашины үлдэгдэл төлбөр болох тооцоог хийдэг байсан. Автомашиныг шилжүүлж авах албан бичиг болон иргэнтэй байгуулсан гэрээнд Гт ЗГБХН-ийн захирал Д.Э гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг байсан...” /9-р хх-ийн 178/,

гэрч Т.Т-ы: “...Тээврийн хэрэгслүүдийн худалдах, худалдан авах гэрээг миний бие Гт ЗГБХН-өөс автомашин барьцаалан зээл авсан иргэдтэй байгуулсан байдаг бөгөөд Япон улсаас Монгол Улсад импортлон оруулж ирэх захиалгыг би өөрийн нэрээр хийсэн байсан учир уг автомашинуудын холбогдох бичиг баримтууд миний нэр дээр гарсан байсан учир би шижлүүлгийг хийсэн. Энэ автомашинуудын талаарх хохирол, гомдол нэхэмжлэлийг манай гэр бүлийн хүн болох Т.Ө хариуцан хуулийн байгууллагаар нэхэмжилнэ. ...” /1-р хх-ийн 165/,

гэрч С.Н-ийн: “...Гт ЗГБХ нөхөрлөл нь авто ломбардын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 5-6 орчим ажилтантай байсан боловч 2020 оны 01 дүгээр сараас хойш компаний үйл ажиллагаанд бага зэргийн доголдол үүсэж зээл олголтын ажлыг зогсоох, өмнө нь гаргасан зээлийн эргэн төлөлтийг шахах чиглэлээр ажилчид ажиллаж байна. ...Зээлийн мэргэжилтнээр С.Н миний бие болон Ч.Б, кассын ажилтнаар Б, Г нар ажилладаг байсан. Манай байгууллага зээл олгохдоо өдөрт кассаар орсон мөнгөний дүн орлого, зарлагыг харгапзан үзэж байж зээл гаргадаг. Тийм болохоор автомашины үнийн дүн болон мөнгөн төлбөрийг цаг хугацаа алдалгүй гаргаад өгчихдөг. Ер нь удааширлаа гэж үзэхэд 1-2 хоногийн хугацаанаас хэтэрч байгаагүй...” /1-р хх-ийн 216/,  “...Манай Гт ЗГБХНөхөрлөл ББСБ-ын захирал Б.Э нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нас барсан цагаас хойш Н.В гэх хүн энэ байгууллагын үйл ажиллагааг өдөр тутмын үүрэг чиглэлээр ханган удирдан ажиллаж байгаа. ...” /1-р хх-ийн 218-219/, “...Б.Б-ийн хувьд Гт ЗГБХН-д кассчнаар ажиллаж байгаад 2020 оны 7 сард ажлаас гарсан...” /9-р хх-ийн 185/,

гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 12- ны өдөр Маргад капитал ББСБ-д барьцаалан сарын 4.5 хувийн хүүтэйгээр 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Б.Б- өөрөө сар бүрийн бүх төлөлтийг нь төлж байгаад 2018 оны 12 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээлийн төлбөрөөс чөлөөлөн А-ий нэр дээр шилжүүлсэн байгаа. Хүү А банкинд барьцаалан зээл авсан байсан, дүү Б.Б-ээсээ 25,000,000 төгрөгийг зээлж авсан байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222/,

гэрч Б.А: “...2018 оны 12 дугаар сарын дунд үеэр Япон Улсад сэлбэг худалдан авахаар зорчих үедээ өөрийн дүү Б.Б-ээс 25,000,000 төгрөгийг өөрийн сэлбэг хэрэгсэл худалдан авахад хөрөнгө оруулах зорилгоор авч явсан.  ...” /1-р хх-ийн 224-225/,

гэрч Т.С-ын: “...Б.Б- нь Гт ЗГБХН-ийн барьцаалан зээлдүүлэх газарт кассчинаар ажиллаж байсан гэж хэлж байсан бөгөөд кассынхаа мөнгөнөөс дутаасан учраас нөхөж мөнгө хийх шаардлагатай байна, яг одоо жилийн эцсийн тооллого орох гээд байна, он гарангуут буцаагаад гаргачих болохоор чи санаа зоволтгүй гэж хэлээд миний орон сууцыг барьцаалаад зээл авчихъя гэж хэлж надаар зээл авахуулж мөнгийг нь авч байсан. Ингээд энэ зээлийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Н нь Б-ээс мөнгө авчирж бүрэн хааж төлөөд дахин нэмж зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөг болгож авсан байдаг. ...Бийг Н нь манай эхнэр гэж танилцуулах үеэс эхлээд хэд хэдэн удаа уулзах үед Б.Б- нь их мөнгөлөг бэлэн мөнгө төгрөг ихтэй явдаг, үнэтэй эд зүйлс хэрэглэдэг байдлаас нь хараад би Нг бизнес эрхэлдэг нэлээд боломжийн амьдралтай хүнтэй гэр бүл болж байгаа юм байна гэж бодоод л түүнд итгэж өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаалан зээл авч өгсөн. Түүнээс Н нь бол ямар нэгэн ажил төрөл эрхэлдэггүй, мөнгө төгрөгийн боломж бололцоо муутай хүн байсан...” /1-р хх-ийн 226-228/,

гэрч Б.Ш-ийн: “...Автомашин худалдаалж байгаа иргэд буюу ченж нарт өгөх ёстой мөнгийг олгогдсон эсэхийг бол би шалгаж үзэж ямар нэгэн бүртгэл хөтөлдөггүй байсан. Тэгэхээр Б.Б- нь ченж нарт өгөх ёстой мөнгийг өгөлгүй дундаас нь өөртөө завшиж үрэгдүүлсэн тохиолдолд бид мэдэх боломжгүй. ...” /1-р хх-ийн 230-231/,

гэрч Ч.Б-ын: “...Бийн хувийн мөнгөнөөс цалин буутал түр зуур хэрэгцээний мөнгө зээлж түүнийгээ буцаагаад өгчихсөн байдаг байсан. Өөрөөр компанийн кассаас мөнгө авч байгаагүй. ...зээлж байгаа мөнгөө байгууллагын кассын мөнгө биш, өөрийнхөө хувийн мөнгөнөөс өгдөг гэж хэлдэг байсан. Б надад манай ээж Солонгост ажилладаг, ээжээс ирсэн мөнгийг эргэлдүүлнэ гэж ярьдаг байсан учир тэр мөнгөнөөсөө зээлдэг гэж ойлгодог байсан...” /2-р хх-ийн 13-14/,

хохирогч Т.Ө, Н.Э, Н.Н нарын худалдсан автомашины төлбөрийн 70%-ийг нь  Гт ЗГБХН-тэй зээлийн гэрээ байгуулж худалдан авсан, автомашин худалдаалсан хүнд 70%-ийг нь шилжүүлж өгнө гэж Б гэх эмэгтэй хэлсэн гэж мэдүүлсэн гэрч Л.Н /2-р хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Н.Ч /2-р хх-ийн 22/, гэрч З.Г /2-р хх-ийн 34/, гэрч Ө.Б /2-р хх-ийн 37/, гэрч Б.Ц /2-р хх-ийн 40/, гэрч Г.Ц /2-р хх-ийн 42/, гэрч Д.Н /2-р хх-ийн 45/, гэрч С.Г /2-р хх-ийн 47/, гэрч Б.Б /2-р хх-ийн 49/, гэрч Э.О /2-р хх-ийн 51/, гэрч Б.Н /2-р хх-ийн 53/, гэрч Ц.О /2-р хх-ийн 97/ нарын мэдүүлгүүд,

хохирогч Т.Ө, Н.Э, Н.Н нарын худалдсан автомашинуудын үнийн 70%-ийг нь Гт ЗГБХН-тэй зээлийн гэрээ байгуулж худалдан авсан гэж мэдүүлсэн гэрч Д.О /2-р хх-ийн 56-57/, гэрч Х.З /2-р хх-ийн 61-62/, гэрч Б.Б /2-р хх-ийн 64-65/, гэрч М.А /2-р хх-ийн 78/, гэрч Л.Т /2-р хх-ийн 90-91/, гэрч А.М /2-р хх-ийн 99/, гэрч Х.А /2-р хх-ийн 116-118/, гэрч Г.О /7-р хх-ийн 81/, гэрч Г.С /7-р хх-ийн 85-86/, гэрч Н.У /7-р хх-ийн 89-90/, гэрч Б.Э /8-р хх-ийн 67-68/, гэрч Г.Б /8-р хх-ийн 73-74/, гэрч Б.О /8-р хх-ийн 12/, гэрч Б.О /8-р хх-ийн 83/ нарын мэдүүлгүүд,

Гт ЗГБХН-тэй автомашин худалдан авсан иргэдийн байгуулсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ /2-р хх-ийн 120-128, 162-150, 1-2/,

гэрч М.У-н “...Б.Б-ийн хувьд Гт ЗГБХН-д кассчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93, 9-р хх-ийн 183/,

гэрч Д.Э-ын: “...2008 онд Гт ЗГБХНөхөрлөлийг Ө овогтой А-ийн хамт үүсгэн байгуулсан, Ардын эрх сонины байрны 208 тоот хаягт байршин үйл ажиллагаа явуулж байсан. Манай нөхөрлөл нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш барьцаат зээлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Иргэд манай Гт ЗГБХН-өөр дамжуулан зээл судлуулж автомашины лизингийн зээл авч байсан байдаг юм. Тодорхой ойлгомжтой байдлаар ярьж хэлэх юм бол, автомашин худалдаалж байгаа иргэдээс зээлдэгч өөрөө автомашинаа сонгоод манай байгууллага дээр ирсэн үед тухайн зээлдэгчийг судлаад худалдан авч байгаа автомашиныг өөрийн байгууллагын нэр дээр өмчлөл хийлгээд мөнгөний үлдэгдэл үлдсэн төлбөрт нь зээлийн гэрээ байгуулаад мөнгийг нь тухайн урьдчилгаа зээлийг авч байгаа хүнд бэлнээр гаргаж өгдөг байгаа. Манай байгууллагын зээлийн журам бол Т.Өгөөс автомашин худалдан авсан иргэд зээлээ судпуулаад зээлийн гэрээ байгуулагдан зээл олгосны дараа зээлийн мөнгийг Т.Өд бүрэн гаргаж өгсөн байх ёстой гэж бодож байна. Одоо гэнэт л Т.Ө гэж хүн манай байгууллагаас нийт 270,800,000 төгрөг нэхэмжилж байгаа асуудлыг би нарийн сайн ойлгохгүй байна. ...Сүүлийн 5 жилийн хугацаанд ер нь тогтмол ажилласан хүн нь Б-ын Б гэж хүн байгаа. Би энэ хүнд итгэсний улмаас зээлийн гэрээ байгуулах, бэлэн мөнгө гаргах зөвшөөрлийг амаар өгсөн байсан учраас хариуцаад явдаг байсан. Гт ЗГБХНөхөрлөлийн тайлан тооцоог хариуцсан албан ёсны нягтлан бодогч гэж хүн байхгүй. Гэрээтээр л хүн аваад тухайн бүрт нь тайлан тооцоогоо гаргуулаад явдаг байсан. Өдөр тутмын кассын бэлэн мөнгөний орлого зарлагын тооцоонд би өөрөө хяналт тавиад явдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28/,

Гт ЗБГХНөхөрлөлийн хуулийн этгээдийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулсан шийдвэр, нөхөрлөлийн дүрэм /4-р хх-ийн 213- 239, 7-р хх-ийн 93-113/,

Эс Жи Эм Ди Аудит ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5/05 дугаартай: “...Цагдаагийн газраас ирүүлсэн нотлох баримтын хүрээнд дүн шинжилгээ хийхэд дээрх хугацаанд хохирогч Т.Ө-гөөс нийлүүлсэн 33 машины үнийн дүн нь 330.000.000 төгрөг байна. /Нотлох баримтаар ирүүлсэн С.Т-ны нэр бүхий 33 иргэнтэй байгуулсан автомашины худалдах, худалдан авах гэрээнд үндэслэв. Дээрх 33 тээврийн хэрэгслийг Гт ЗГБХ нөхөрлөл нь 292,700,000 төгрөгийн зээлээр борлуулсан байна. Гт ЗГБХ нөхөрлөл нь зээлийн хугацаа, зээлийн хэмжээ зэргээс шалтгаалан зээлийн сарын хүү 3.5% болон 2.5%-ийн хүүтэйгээр 292,700,000 төгрөгийг тээврийн хэрэгслийг барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн зээл олгосон байна. ...Гт ЗГБХ нөхөрлөл нь С.Т-ны худалдан авагч нартай зээлийн гэрээ байгуулан нийт тээврийн хэрэгслийн 70 хувийн төлбөр болох 292,700,000 төгрөгийн зээлийг хариуцахаар байна. Цагдаагийн байгууллагын зүгээс ирүүлсэн нотлох баримтанд 33 тээврийн хэрэгсэлд өгсөн зээлийн мөнгийг зарлагадсан /олгосон/-ыг нотлох 31 ширхэг кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримтуудын авсан хүний гарын үсэг, хүлээн авсан гэсэн хэсэгт Гт ЗГБХ нөхөрлөлд кассын ажилтнаар ажиллаж байсан Б.Б- гарын үсэг зурсан байна...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 14-80/,

Гт ЗГБХ нөхөрлөлийн касс Б.Б-ийн 33 тээврийн хэрэгслийн худалдах, худалдан авах тухай гэрээгээр худалдан борлуулсан бэлэн мөнгөний зарлагын баримт буюу Б.Б-ийн бичсэн кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт/4-р хх-ийн 39-48/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 58 дугаартай: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эс Жи Эм Ди Аудит ХХК-ийн гаргасан №5/05 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гт ЗГБХН-ийн ББСБ-с 33 автомашин худалдан авагч нартай зээлийн гэрээ байгуулж, нийт 292,700,000 төгрөг олгосон байна. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хугацааг хамруулан хийж гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл барьцаалсан зээлдэгчээс нийт 151.662.700 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 152-174/,

Гт ЗГБХ нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй 33 тээврийн хэрэгслийн лавлагаа /5-р хх-ийн 98-124/,

Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд хохирогч Т.Ө-д учруулсан 270,800,000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. ...Учруулсан хохирлоос 40,000,000 төгрөгийн хохирлыг одоогийн байдлаар төлж барагдуулсан байгаа. 230,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 41/,

Гт ЗГБХ /5086248/ нөхөрлөлийн ХААН банк дахь 502хххххх, 502ххххххх, 50ххххххххх дугаартай дансны депозит дансны хуулга /3-р хх-ийн 60-64, 67-69, 4-р хх-ийн 162-166, 169-174/,

хохирогч П.Н-ын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гт ЗГБХН-тэй 2018 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хугацаанд цэнхэр өнгийн Приус-30 маркийн арлын дугаартай автомашин /10.000.000 төгрөг/, хар хөх өнгийн Приус-30 маркийн арлын дугаартай автомашин /10.500.000 төгрөг/, хар хөх өнгийн Приус-30 маркийн арлын дугаартай автомашин /11.300.000 төгрөг/, саарал өнгийн Приус-30 маркийн арлын дугаартай автомашин /11.000.000 төгрөг/, саарал өнгийн Приус-30 маркийн арлын дугаартай автомашин /10.500.000 төгрөг/, саарал өнгийн Хонда пит маркийн арлын дугаартай автомашин /7.700.000 төгрөг/, хар өнгийн Тоёота Филдер маркийн арлын дугаартай автомашин /10.800.000 төгрөг/ зэрэг нийт 8 тээврийн хэрэгслийн үнэ болох 83.300.000 төгрөгийн авлагатай байснаас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 7.500.000 төгрөгийг өгч үлдэгдэл 70.800.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд өгөлгүй намайг хохироож байна. Гт ЗГБХН-ийг төлөөлж Б гэж залуу зээлийг судлан кассын ажилтан Б нь мөнгийг олгож өгдөг байсан. ...” /7-р хх-ийн 69-70/,

гэрч Н.С-ийн: “...Гт ХХК 2020 оны 01 дүгээр сараас эхлэн 8 машины 83.300.000 төгрөгийг өгөхөөс 12.500.000 төгрөгийг өгсөн ба одоо үлдэгдэл 70.800.000 төгрөгийг барагдуулалгүй одоог хүрсэн. Энэ шалтгаанаар мөнгөө Э гэх захирлаас нэхэхээр цар тахалтай байна, шалгалттай байна гэх зэргээр тайлбар тавьдаг. Уг машинууд дээр тус тустдаа гэрээ хийсэн. Гэрээнд Гт 70 хувийн үлдэгдлийг төлж барагдуулна гэсэн заалттай байдаг. Ардын эрхийн байрны 2-р давхарт байрлах нотариат, Да хүрээ захын нотариат зэрэг газарт хийгдэж байсан. 2010, 2011 онд үйлдвэрлэгдсэн цэнхэр 1, цагаан 2, хар хөх 1, мөнгөлөг саарал 2 ширхэг Приус-30 машин, хар өнгийн 1 ширхэг Филдер, саарал өнгийн Хонда Фит 1 ширхэгийг тус тус худалдсан...” /7-р хх-ийн 71-72/ гэх мэдүүлгүүд,

Гт ЗГБХ нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй 8 тээврийн хэрэгслийн лавлагаа, эдгээр тээврийн хэрэгслүүдийг худалдах, худалдан авахтай холбоотой Автотээврийн үндэсний төвд бүртгүүлэхэд бүрдүүлэн өгсөн баримтуудын хуулбар /7-р хх-ийн 114-184/,

Эс Жи Эм Ди Аудит ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/06 дугаартай дүгнэлт: “...хохирогч Н.Н /С/-ээс нийлүүлсэн 8 машины үнийн дүн нь 120.500.000 төгрөг, үүнээс Гт ЗГБХ нөхөрлөлийн гэрээгээр олгосон 83.300.000 төгрөг байна. /Нотлох баримтаар ирүүлсэн Н.С-ийн нэр бүхий 8 иргэнтэй багуулсан автомашины худалдах, худалдан авах гэрээнд үндэслэв/ ...Дээрх 8 тээврийн хэрэгслийг Гт ЗГБХ нөхөрлөл нь 83.300.000 төгрөгийн зээлээр борлуулсан байна. ...Гт ЗГБХ нөхөрлөл нь Н.С-ийн худалдан авагч нартай зээлийн гэрээ байгуулан нийт тээврийн хэрэгслийн 70 хувийн төлбөр болох 83.300.000 төгрөгийн зээлийг хариуцахаар байна. Цагдаагийн байгууллагын зүгээс ирүүлсэн нотлох баримтад 8 тээврийн хэрэгсэлд өгсөн зээлийн мөнгийг зарлагадсан /олгосон/-ыг нотлох 8 ширхэг кассын зарлагын ордер бэлэн мөнгөний зарлагын баримтуудын авсан хүний гарын үсэг, хүлээн авсан гэсэн хэсэгт Гт ЗГБХ нөхөрлөлд кассын ажилтнаар ажиллаж байсан Б.Б- гарын үсэг зурсан байна...” /7-р хх-ийн 199-241/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Эс Жи Эм Ди Аудит ХХК-ий гаргасан №05/06 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гт ЗГБХН-ийн ББСБ-с 8 автомашин худалдан авагч нартай зээлийн гэрээ байгуулж, нийт 83.300.000 төгрөг олгосон ба үүнээс төлөлт хийгдсэн 12.500.000 төгрөг /баримттай/ хасагдаж, 70.800.000 төгрөг олгосон гэж үзэхээр байна. ...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хугацааг хамруулан хийж гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл барьцаалсан зээлдэгчээс 21.245.700 төгрөг, мөн тооцоо нийлсэн актаас хойшхи хийгдсэн төлбөр гэх 2 удаагийн гүйлгээгээр 12.500.000 төгрөг, нийт 33.746.700 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна...” /7-р хх-ийн 245-250, 8-р хх-ийн 1-8/,

хохирогч Н.Н-ын: “...Автомашин худалдан авч байгаа иргэд өөрсдөө Гт ЗГБХН-д зээл гаргуулах хүсэлт илэрхийлэн зээлийн шалгуур болзлыг нь хангасан нөхцөлд Гт ЗГБХН-ийн захирал Д.Э тухайн иргэнтэй зээлийн гэрээ байгуулж, автомашины үнийн дүнгийн 30 хувийг урьдчилгаа болгон худалдан авч байгаа иргэнээс төлөлтийг хийх, үлдсэн 70 хувийг Гт ЗГБХН-с олгохоор шийдвэрлэсэн талаар албан бичгийг үйлдэн бидэнд ирүүлсний дагуу автомашиныг Гт ЗГБХН-д шилжүүлж өгдөг байсан. Б.Б- нь тухайн байгууллагын кассын ажлыг хариуцан ажилладаг байсан. Манайхаас худалдаж байгаа автомашинуудыг зээлийн болзол шаардлага хангасан иргэд Гт ЗГБХН-ийн захирал Д.Э-ын гарын үсэгтэй нэр бүхий автомашиныг тухайн байгууллагын өмчлөлд шилжүүлж өгнө үү гэх утга бүхий албан бичгийг ирүүлснийг үндэслэн автомашиныг Гт ЗГБХН-ийн өмчлөлд шилжүүлж өгдөг байсан...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 175/,

гэрч Н.Э-гийн: “...Манайхаас автомашин худалдан авч байгаа хүмүүс нь өөрсдөө Гт ЗГБХН-р дамжуулан автомашин худалдан авахаар болоод үндсэн төлбөр болох 30 хувийн үнийн дүнг манайд төлөөд үлдсэн мөнгөө зээлээр Гт ЗГБХН-р гаргуулж автомашин худалдан авч байсан. Гт ЗГБХН-г төлөөлөн Б гэж залуу зээлийг судлан кассын ажилтан Б нь мөнгийг олгож өгдөг байсан. Ингээд энэ ажилтнуудад итгэсний улмаас би өөрийн тээврийн хэрэгслүүдийг Гт ЗГБХН-р дамжуулан автомашин худалдан авсан иргэдэд шилжүүлж өгсөн байдаг. Надад учирсан нийт 46.100.000 төгрөгийн хохирлоос 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Б миний дансаар 5.000.000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 41.100.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Энэ дээр автомашинууд нь бол бүгд миний өөрийн тээврийн хэрэгслийн автомашинууд байгаа юм. Өөрийн найз Т.М, Л.Л нарын нэр дээр Гаалийн бүрдүүлэлт хийж Монгол Улсын хилээр оруулж ирсэн болохоор энэ хүмүүсийн нэр дээр өргөдөл бичээд өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 59, 62-64/,

Гт ББСБ-тэй хийсэн тээврийн хэрэгсэл зээлээр авах гэрээний хуулбар /8-р хх-ийн 85-89/,

Эс Жи Эм Ди Аудит ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3/01 дугаартай аудитын дүгнэлт: “...хохирогч Н.Эгийн нийлүүлсэн 4 машины үнийн дүн нь 41.100.000 төгрөг байна. /Нотлох баримтаар ирүүлсэн Т.М-ийн нэр бүхий 4 иргэнтэй байгуулсан автомашины худалдах, худалдан авах гэрээнд үндэслэв./ Дээрх 4 тээврийн хэрэгслийг Гт ЗГБХНөхөрлөл нь 41.100.000 төгрөгийн зээлээр борлуулсан байна. Гт ЗГБХНөхөрлөл нь зээлийн хугацаа, зээлийн хэмжээ зэргээс шалтгаалан зээлийн сарын хүү 3.5% болон 2.5%-ийн хүүтэйгээр 41.100.000 төгрөгийг тээврийн хэрэгслийг барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн зээл олгосон байна. ...Гт ЗГБХНөхөрлөл нь Т.М-ийн худалдан авагч нартай зээлийн гэрээ байгуулан нийт тээврийн хэрэгслийн 70 хувийн төлбөр болох 41.100.000 төгрөгийн зээлийг хариуцахаар байна. ...Цагдаагийн байгууллагын зүгээс ирүүлсэн нотлох баримтад 4 тээврийн хэрэгсэлд өгсөн зээлийн мөнгийг зарлагадсан /олгосоныг нотлох кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримтуудын авсан хүний гарын үсэг, хүлээн авсан гэсэн хэсэгт Гт ЗГБХНөхөрлөлд кассын ажилтнаар ажиллаж байсан Б.Б- гарын үсэг зурсан байна...” /8-р хх-ийн 94-115/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр гаргасан 59 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Эс Жи Эм Ди Аудит ХХК-ийн гаргасан №3/01 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 4 иргэнтэй 66.700.000 төгрөгийн гэрээг байгуулсан байна. Гт ЗГБХН-ийн ББСБ-аас 4 автомашины худалдан авагч нартай зээлийн гэрээ байгуулж, нийт 41.100.000 төгрөг олгосон гэж үзэхээр байна. ...2019 оны 11 дүгээрсарын 12-ны өдрөөс 2021 оны 11 дүгээрсарын 16-ны өдрийн хугацааг хамруулан хийж гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл барьцаалсан зээлдэгчээс 24.270.440 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна...” /8-р хх-ийн 119-132/,

Н.Э-гийн худалдсан 4 тээврийн хэрэгслүүдийг худалдах, худалдан авахтай холбоотой Автотээврийн үндэсний төвд бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримтуудын хуулбарууд /8-р хх-ийн 140-163/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Э-гийн: “...Миний төрсөн дүү Д.Э нь 2020 оны 6 дугаар сард өвчний улмаас нас барсны улмаас би 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Гт ЗГБХН-ийн албан ёсны 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоогдон гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Гт ЗГБХН-ийн нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Өнөөдрийн байдлаар бол албан ёсоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй өмнө нь гаргасан зээлийн эргэн төлөлтийг татан төвлөрүүлэх чиглэлээр ажиллаж байна. ..одоогийн байдлаар бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулах чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа. ...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 166-167, 168-173/,

иргэний хариуцагч Ч.Б-ын: “...Намайг Гт ЗГБХН-д ажиллаж байх хугацаанд Б.Б- нь бэлэн мөнгө мөнгө ихтэй. Манай ээж Солонгос улсад ажиллаж байгаа, бэлэн мөнгө өсгөмөөр байна гэж хэлдэг байсан болохоор түүнтэй ярилцаж тохиролцоод 2019 онд 30 хоногийн хугацаатай 11.000.000 төгрөгийг түүнээс бэлнээр зээлж авч Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай 2 айлын эзэмшлийн 0.7 га хэмжээтэй газрыг худалдан авсан. ...2019 оны сүүлчээр байсан санагдаж байна. Тоёота Харриер маркийн автомашиныг 22.500.000 төгрөгөөр худалдаж авах үедээ өмнө нь Бээс аваагүй байсан автомашины үнэ болох 19,000,000 төгрөгийг Бээс бэлнээр аваад өөрөө дээр нь мөнгө нэмж машинаа худалдаж авч байсан. Миний хувьд ...Б-т баримжаагаар 1.500.000-2.000.000 орчим төгрөгийн өр авлагын л тооцоо байгаа байх гэж бодож байна.  ...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 181-183/,

иргэний хариуцагч Б.Н-гийн: “...2016 оны эхээр анх Бтэй танилцсан цагаас хойш түүнтэй дотносон үерхэж байгаад сүүлдээ хамт нэг дор цугтаа байр түрээслэн амьдрах болсон. ...Б миний байгууллагаас авч хэрэглэсэн мөнгө 100.000.000 төгрөг хол давсан байна. Энэ мөнгийг яаралтай олж тушаахгүй бол болохгүй гэж хэлэхээр нь чи яагаад энэ их мөнгөний өрөнд орж байгаа юм бэ. Дараа нь яаж төлөх гээд байгаа юм бэ гэж хэлэхэд удахгүй ашигтай наймаа бизнес эрхлээд бүр өрөө дарчихна гэж хэлдэг байсан бөгөөд энэ асуудлаас болоод бид хоёр хэд хэдэн удаа маргалдсан...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 186-189/,

Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Гт ЗГБХН-ийн банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байх хугацаанд буюу 2016 онд найз залуу болох Нтай танилцаж хамтран амьдрах болсон. ...Нгийн надаас авсан мөнгө нь 99.313.500 төгрөг болж байна, бүх мөнгийг Гт ЗГБХН-ийн банк бус санхүүгийн байгууллагын кассаас тухайн цаг хугацаануудад бэлнээр гаргаж авч тухайн бүр Нд өгч байсан. Мөн Н-тай хамтран амьдарч байх хугацаанд байрны түрээсийн төлбөр 10.800.000 төгрөг, 30.800.000 төгрөгийг мөн л тухайн цаг хугацаануудад Гт ЗГБХН-ийн банк бус санхүүгийн байгууллагын кассаас бэлнээр гаргаж өөртөө ашиглаж байсан. Мөн Гт ЗГБХН-ийн банк бус санхүүгийн байгууллагын кассаас 25,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын орчимд өөрийн төрсөн ах Б.Анх-Эрдэнийг Япон улсаас сэлбэг хэрэгсэл оруулж ирэхэд нь зориулж авч өгсөн байгаа. Мөн 2018 оны 12 сард ээж Гэрэлцэцэгийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 52-355 тоот хаягт байршилтай үл хөдлөхийн 000453862 дугаартай амины орон сууц, хашаа байшингийн зээлийн төлбөрт 15.675.000 төгрөгийг Гт ЗГБХН-ийн банк бус санхүүгийн байгууллагын кассаас бэлнээр нь гарган авч зээлийн төлөлтийг бүрэн хийсэн. ...Мөн хамтран ажиллагч Б нь ... 68.200.000 төгрөгийг Гт ЗГБХН-ийн банк бус санхүүгийн байгууллагын кассаас надаар дамжуулан бэлнээр нь гаргуулж авсан байдаг. ...Дээрх асуудал дээр нэг тодруулга хийхэд автомашин худалдан авсан иргэн манай байгууллагаар дамжуулан зээл аваад уг мөнгө нь автомашин худалдаж байгаа ченжэд олгогдох ёстой байдаг, энэ мөнгийг тухайн ченжэд өгөлгүйгээр кассаас бэлнээр гаргаад хувьдаа зарцуулсан гэсэн үг юм. Тэгээд дараа дараагийн автомашины зээл гарахаар тэр мөнгөнүүдийг урьд автомашины худалдаалсан ченжэд шахаж өгөх гэсэн байдлаар өгч явсаар байгаад л дээрх төлбөрийн дутагдал гарсан байдаг. ...Хохирогч Т.Ө-гийн тухайд 2018 оноос хойш Гт ЗГБХН-ийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан автомашин худалдаалж байсан бөгөөд одоогийн байдлаар тооцоо нийлснээр нийт 33 тээврийн хэрэгслийн 270,000,000 төгрөгийг авах авлагатай, 40,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулж одоо 230.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...Хохирогч Н.Н-ад 70.800.000 төгрөгийн, хохирогч Н.Э-д 41.100.000 төг рөгийн хохирол төлбөртэй байгаа. Миний хувьд хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э нарыг ямар нэгэн байдлаар залилан тэдний мөнгө төгрөгийг өөртөө завшиж үрэгдүүлсэн зүйл огт байхгүй, харин Гт ЗГБХН-н кассаас 2016 оноос эхлэн 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд нийт 381.900.000 төгрөгийг бэлнээр увуулж, цувуулан авч хувийн хэрэглээндээ хэрэглэн завшиж үрэгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 197-202/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

2. Шүүгдэгч Б.Б-ийн “Гт” ЗГБХ нөхөрлөлд бэлэн мөнгөний кассын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр

Т.Өгийн тус байгууллагаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бусдад худалдан борлуулсан 33 тээврийн хэрэгслийн төлбөр болох 270,800,000 төгрөгийг хохирогч Т.Ө-д олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, “Гт” ЗГБХ нөхөрлөлийн итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 270,800,000 төгрөгийг,

Н.Н-ын тус байгууллагаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд бусдад худалдах, худалдан авах гэрээгээр зарж борлуулсан 8 тээврийн хэрэгслийн төлбөр болох 83,300,000 төгрөгийг хохирогч Н.Н-ад олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, “Гт” ЗГБХ нөхөрлөлийн итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 83,300,000 төгрөгийг,

Н.Э-гийн тус байгууллагаар дамжуулан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд иргэдэд худалдах, худалдах авах гэрээгээр зарж борлуулсан 4 тээврийн хэрэгслийн төлбөр болох 46,100,000 төгрөгийг хохирогч Н.Эд олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, “Гт” ЗГБХ нөхөрлөлийн итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 46,100,000 төгрөгийг буюу нийт 3 иргэний 45 тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 400,200,000 төгрөгийг “Гт” нөхөрлөлийн мөнгөн хөрөнгөөс хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...” гэсэн шинжийг агуулсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...албан тушаалын байдлаа ашиглаж...”, мөн зүйлийн 2.2-д заасан “...бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан  “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

3. Анхан шатны шүүхийн Б.Б-ийн үйлдлийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, түүний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ....” гэсэн ялын төрөл хэмжээний дотор 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Б.Б-т хорих ялыг сонгож оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төдийгүй, түүний гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн нөхцөл байдал зэрэгт тохирчээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн улмаас 400,200,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөө түүнд завшуулж хохирсон “Гт” ЗГБХ нөхөрлөлийг хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Д.Б-ийн завшсан 400,200,000 төгрөгийн 270,800,000 төгрөгийг авах ёстой иргэн Т.Өг, 83,300,000 төгрөгийг авах ёстой иргэн Н.Н-ыг, 46,100,000 төгрөгийг авах ёстой иргэн Н.Э-г Д.Б-ийн үйлдсэн “Завших” гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд мөн байна гэж тус хэрэгт хохирогчоор тогтоосонг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасныг шүүх хэрэглэн Д.Б-ийн хохирогч нарт төлөөгүй 352,140,000 төгрөгийг түүнд ажил олгогч, тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Гт” ЗГБХ нөхөрлөлөөс гаргуулан 236,900,000 төгрөгийг хохирогч Т.Ө-д, 73,540,000 төгрөгийг хохирогч Н.Н-ад, 41,700,000 төгрөгийг хохирогч Н.Э-д нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Гт” ЗГБХ нөхөрлөлийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан нөхөрлөлөөс хохирлыг гаргуулсан нь үндэслэлгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар шүүгдэгч Д.Б-ээс төлөгдөөгүй хохирол болох 352,140,000 төгрөгийг гаргуулан хохирогч “Гт” ЗГБХ нөхөрлөлд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ: 1.1.хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал;” гэж зааснаар тус хэрэгт оролцсон шинжээчийн зардал болох 2,400,000 төгрөгийн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байх ба  тус зардлыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна. “ гэж зааснаар шүүгдэгч Д.Б-ээс гаргуулан шинжилгээ хийсэн газарт нь олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч Д.Б-ээс хохирлыг гаргуулаагүй шийдвэрийг өөрчилж, түүнээс 352,140,000 төгрөгийг гаргуулан хохирогч “Гт” ЗГБХ нөхөрлөлд, 2,400,000 төгрөгийг гаргуулан Шүүх шинжилгээний ерөнхий газарт тус тус олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж байна.  

6. Анхан шатны шүүх, иргэн Э.Д, Б.Г, Б.Н, Ч.Б, Б.А нарын эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг, банкуудын дансан дахь мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Харин хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч “Гт” ЗБГХНөхөрлөлийн хөрөнгүүд болон банкууд дахь дансны хөдөлгөөнийг мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын зөвшөөрлөөр хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосныг  өөрчлөн:

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар прокурорын тогтоолоор 41 тээврийн хэрэгсэл шилжилт хөдөлгөөн нь хязгаарласныг,

2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн прокурорын зөвшөөрлүүдээр Гт ЗБГХНөхөрлөлийн эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг /4-р хх-ийн 241/, Хаан банк дахь 502хххххх, 502ххххххх, 50ххххххххх, 502хххххх тоот дансны /4-р хх-ийн 246-248/, Капитрон банк дахь дансны /5-р хх-ийн 6/, Тээвэр хөгжлийн банк дахь дансны /5-р хх-ийн 16, 23/, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь дансны /5-р хх-ийн 31/, Чингис хаан банк дахь дансны /5-р хх-ийн 25/, Ариг банк дахь дансны /5-р хх-ийн 27/ , Кредит банк дахь дансны /5-р хх-ийн 29/, Богд банк дахь дансны /5-р хх-ийн 35/, Голомт банк дахь 12ххххххххх тоот дансны /5-р хх-ийн 33/, Төрийн банк дахь дансны /5-р хх-ийн 37/, Худалдаа хөгжлийн банк дахь дансны /5-р хх-ийн 17/ тус тус мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдтал хэвээр үлдээсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 7. Шүүхээс шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийг хэрэглэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ... зүйлийн 3. 4 дэх хэсэгт” гэж цэг хэрэглэсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг “...зүйлийн 3, 4 дэх хэсэгт...” гэж таслал болгож зөвтгөн өөрчлөв.

8. Шүүгдэгч Б.Б- нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 108 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Гт” ЗГБХНөхөрлөлөөс нийт 352,140,000 /гурван зуун тавин хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж 236,900,000 төгрөгийг хохирогч Т.Ө-д, 73,540,000 төгрөгийг хохирогч Н.Н-ад, 41,700,000 төгрөгийг хохирогч Н.Э-д олгож,

шүүгдэгч Б.Б-ээс нийт 354,540,000 /гурван зуун тавин дөрвөн сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 352,140,000 төгрөгийг “Гт” ЗГБХНөхөрлөлд, 2,400,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт тус тус олгосугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн прокурорын зөвшөөрлөөр Б.А, Э.Д, Б.Г, Б.Н, Ч.Б нарын эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг, тус тус Капитрон банк, Голомт банк, Кредит банк дахь мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар прокурорын зөвшөөрлөөр Гт ЗБГХНөхөрлөлийн өмчлөлд бүртгэлтэй 41 тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг, 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн прокурорын зөвшөөрлүүдээр Гт ЗБГХНөхөрлөлийн эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг, Хаан банк дахь 502хххххх, 502ххххххх, 50ххххххххх, 502хххххх тоот дансны, Капитрон банк дахь дансны, Тээвэр хөгжлийн банк дахь дансны, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь дансны, Чингис хаан банк дахь дансны, Ариг банк дахь дансны, Кредит банк дахь дансны, Богд банк дахь дансны, Голомт банк дахь 12ххххххххх тоот дансны, Төрийн банк дахь дансны, Худалдаа хөгжлийн банк дахь дансны тус тус мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдтал хэвээр үлдээсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Гт” ЗГБХ нөхөрлөлийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 108 /нэг зуун найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ