| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/01021/И |
| Дугаар | 313/ШШ2025/00872 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 313/ШШ2025/00872
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би
Нэхэмжлэгч: Г*******,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,,
Зээлийн гэрээний үүрэгт 12 440 297.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэгч ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 12 440 297.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь 12 440 297.74 төгрөгийг нэхэмжлэгч ХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 995 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 106 997.50 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 106 997.50 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН