Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 313/ШШ2025/00879

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******

 Хариуцагч: *******,*******,*******,*******

  Өмнөговь аймгийн*******ын 3-р баг, Далан, Дахин төлөвлөлтийн 2-р байр буюу одоогоор хур плаза орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг давхрын 108 тоот, нэг өрөө 69.77 мкв үйлчилгээний талбай бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106 дугаар зүйлийн 106.6, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч Б.******* Өмнөговь аймгийн*******ын 3-р баг, Далан, Дахин төлөвлөлтийн 2-р байр буюу одоогоор хур плаза орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг давхрын 108 тоот, нэг өрөө 69.77 мкв үйлчилгээний талбай бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь Өмнөговь аймгийн*******ын 3-р баг, Далан, Дахин төлөвлөлтийн 2-р байр буюу одоогоор хур плаза орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг давхрын 108 тоот, нэг өрөө 69.77 мкв үйлчилгээний талбай бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б. олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН