Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/137

 

 

 

С.З, Т.Э, С.Б, Л.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал, С.Баянмөнх,

шүүгдэгч Л.А-гийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг, Б.Галхүү,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/1143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Т.Э-гийн өмгөөлөгч О.Санчирбал, С.Баянмөнх, шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Г.Өлзийхишиг, Б.Галхүү нар гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.З, Т.Э, С.Б, Л.А нарт холбогдох эрүүгийн 2302002920057 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1. ............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

2. ............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

3. ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

4. .....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.З нь А Х-ын тасгийн хяналтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглох”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдлэх”, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №55 дугаар “А ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан хаагчийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “А” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4 “Үйлдвэрийн газар нь Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Автотээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг, А ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх хэсэг “Хээл хахууль авах, авлигад автах, танил тал харах, шан харамж шаардах, хүнд суртал гаргах зэргээр үйлдвэрийн ажилтны нэр хүнд ёс зүйд харшлах үйлдэл гаргахгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж, хахууль өгөгч Т.Э-гийн ашиг сонирхлын төлөө буюу “Эст” ХХК- ийг Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулж өгөх буюу өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т.Э-той уулзаж 9,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 31- ний өдөр “Т” ХХК-ийн ажилтан буюу өөрийн үеэл А.М-ийн Хаан банкны 503хххххххх тоот дансаар дамжуулан Т.Эгоос 26,000,000 төгрөг буюу нийт 35,000,000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Т.Э нь “Эст” ХХК-ийг Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулах гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор А Х-ын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.З-гоор гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхээр түүний албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уулзаж 9,000,000 төгрөгийг бэлнээр, мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр гармын орчим “Т” ХХК-ийн ажилтан А.М-ийн Хаан банкны 503хххххххх тоот дансаар дамжуулан С.З-д 26,000,000 төгрөгийг буюу нийт 35,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн нагац ах С.Б-д давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн “...Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх...” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор Хилийн ..... дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А-гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн утасны Теlеgramm-ыг ашиглан холбогдож, түүний жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь 210хххххххх дугаарын дансыг авч, С.Б-д тухайн дансанд 1,000,000 төгрөг хийх талаар мэдэгдэж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Б-аас иргэн Д.Д-ийн “Төрийн банк” дахь 210хххххххх дугаарын дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим Л.А-д 1,000,000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн,

шүүгдэгч С.Б нь “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн нагац дүү Т.Э-гоор дамжуулан Хилийн ..... дугаартай ангийн захирагч, дэд хурандаа Л.А-гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн Хаан банк дахь 507ххххххх дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим Л.А-гийн жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь 210хххххххх тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж, хахууль өгсөн,

шүүгдэгч Л.А нь нийтийн албан тушаалтнаар буюу Хилийн ..... дугаартай ангийн захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг зөрчиж,

улмаар Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/29 дугаартай албан тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-д заасны дагуу “Д” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай 0000 АР, 0000 АР чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрүүлэх зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Т.Э-гоор дамжуулан тус компанийн гүйцэтгэх захирал С.Б-аас өөрийн жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь 210хххххххх дугаарын дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим 1,000,000 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.З-оог, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Э-г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б-ыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х овогт С-ын З-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр,

шүүгдэгч Б овогт Т-ын Э-г өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 35,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

шүүгдэгч С овогт С-н Б-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

шүүгдэгч И овогт Л-ийн А-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор,

хэрэгт ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар амаар илэрхийлж байсан. Шүүхийн шатанд өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцсон. Энэ нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж ойлгож байна. Миний бие өөрийн оролцсон гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж бас гэмшиж байгаа бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд миний хувийн байдал болох эрүүл мэнд, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар солж өгөхийг хүсэж байна. ...” гэв.   

Шүүгдэгч С.З-гийн өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн 2302002920057 дугаартай хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байхад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцуулж мэдүүлэг авахад “...прокурорын тогтоолыг бүрэн уншиж танилцлаа. Яллагдагчаар татсан зүйл, хэсэг болон прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...”, “... 35,000,000 сая төгрөг авснаа бол хүлээн зөвшөөрч байна..., мөн тухайн мэдүүлэгт нэмж ярих зүйл байна уу гэхэд “...Би хууль зүйн зөвлөгөө авч байгаад хялбаршуулсан журмаар шийдүүлэх эсэхээ шийднэ...” гэх мэдүүлгүүд /2-р хх 2-4/ хэрэгт авагдсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан байна. Гэтэл шүүхийн шатанд өмгөөлөгч авч уг өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж дүгнэлт гаргаж оролцсон нь шүүгдэгч С.З-гийн хувьд гэм буруу дээр маргаж оролцсон гэх байр суурьтай болсон байна.Иймд шүүгдэгч С.З-гийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа ойлгож мэдүүлэг өгч байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж торгох ял оногдуулж, тус шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э-гийн өмгөөлөгч О.Санчирбал, С.Баянмөнх нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Т.Э А Х-ын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.З-гоор гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхээр түүний албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021.12.30-ны өдөр 9,000,000 төгрөг, 2021.12.31-ний өдөр 26,000,000 төгрөг буюу нийт 35,000,000 төгрөгийн хахууль өгсөн, Хилийн ..... дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А-гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан 2022.12.13-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдлүүдэд огт маргахгүй, шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал”-г харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулж өгөхийг хүсье. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Т.Э-г ам бүл-3 гэсэн бөгөөд тэрбээр 2012, 2014 онд төрсөн бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг бөгөөд дээрх бага насны хүүхдүүд асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй байгааг харгалзан үзнэ үү. Мөн шүүгдэгч нь “М Ш Х” ХХК-д орлогч захирлын албан тушаал эрхэлдэг бөгөөд сарын цалин нь 5,500,000 төгрөг авдаг бөгөөд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасны дагуу торгох ялыг төлөх боломжтой юм. Иймд давж заалдах шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялаар буюу торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.   

Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг, Б.Галхүү нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар хэсэгт нотолбол зохих зүйлийг заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 5 сарын 8-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай тогтоолын 1.1-д “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар хэсэгт заасан нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эрх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ.” гэж заасны дагуу прокурорын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дараах байдлаар хүсэлтүүдийг гаргаж байсан боловч анхан шатын шүүх хангаагүй.

Үүнд:

1. Тухайн үед “Д” ХХК-ийн хилээр нэвтэрсэн гэх тээврийн хэрэгслүүдийн жолооч нараас, тухайн үед хилээр гарч байсан тээврийн хэрэгслүүдийн жолооч нараас гэрчийн мэдүүлэг огт аваагүй. Энэ нь А нь тус компанийн тээврийн хэрэгслүүдэд давуу байдал олгосон эсэхийг тодруулахад ач холбогдолтой байсан.

2. 2020 онд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын үе байсан бөгөөд тухайн цаг хугацаанд БНХАУ-н хилийн боомтод ямар дүрэм журам дагаж мөрдөгдөж байсныг хавтаст хэрэгт нотлох баримтаар татуулах хүсэлт гаргасан боловч прокурорын зүгээс шаардлагагүй гэж үзсэн. /уг баримт нь А-г бусдад давуу байдал олгосон эсэхийг тогтооход шаардлагатай нотлох баримт юм/.

3. “Д” ХХК-аас дээрх 4 тээврийн хэрэгсэл нь 2022 оны 12 сарын 29, 30 өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Улсын талаас нүүрс тээвэрлэх контейнер авах зорилгоор хилийн шугам /0 цэг/-руу нэвтэрч контейнер авдаг. Энэ нь хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай ямар хамааралтай эсэхийг тогтоогоогүй.

Мөн Э А руу мөнгө шилжүүлсэн гэх цаг хугацааны хувьд хол зөрүүтэй байгаа нь уг мөнгө нь бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. 

4. Контейнер авах процесс нь Монгол Улсын Гааль, БНХАУ-ын Гаалийн газраас зөвшөөрөл ирсний дагуу контейнер авдаг, энэ үйлдэл нь хил хамгаалах байгууллагаас хамааралгүй явагдаг үйл ажиллагаа юм. “Д” ХХК-ийн нэр дээрх бүртгэлтэй Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай, 0000 АР, 0000 АР, чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай, 0000 АР, 0000 АР, чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай, 0000 АР, 0000 АР, чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн 0000 ААА улсын дугаартай, 0000 АР, 0000 АР, чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүд нь хэдэн сарын хэдний өдөр уурхайгаас нүүрсээ ачаад Монгол Улсын хил дээр ирж хэдэн машины дараа ирж зогссон, хэзээ гарсан зэрэг мэдээллийг хавтаст хэрэгт нотлох баримтаар татуулах. Хил хамгаалах байгууллагаас давуу байдал олгох боломжгүйг нотлох юм.

5. БНХАУ-ын тээврийн компани контейнер авахад БНХАУ-ын хилийг оочир дарааллын дагуу нэвтэрдэг үү, эсвэл БНХАУ-ын талаас дуудсан тохиолдолд дараалал хамаарахгүйгээр нэвтэрдэг эсэхийг БНХАУ-ын талаас дуудсан тохиолдолд нэвтэрдэг үү гэдгийг нэг мөр тогтоолгох.

6. Нүүрс тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслүүдтэй хамт нэг замаар гардаг эсэх.

7. Монгол Улсын Гааль газраас, БНХАУ-ын Гаалийн газраас дээрх 4 машинын ямар шалтгааны улмаас улсын хилээр нэвтэрсэн талаар лавлагааг аваагүй байна.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Мөрдөн шалгах ажиллагааны үед БНХАУ-ын иргэн Т.Ц-аас орчуулагч, өмгөөлөгчгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан байсан. Мөн шүүхийн шатанд уг гэрч нь мөн л орчуулагчгүй оролцсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Гэм буруугийн дүгнэлтийг уншиж танилцуулахдаа Л.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж будад давуу байдал бий болгож үйлдсэн гэж уншиж сонсгосон боловч шийтгэх тогтоолд бичихдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болгон өөрчилж бичсэн байна.

3. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг Авлигатай тэмцэх газраас мэдэгдээгүй, хавтаст хэргийн материалыг танилцуулах үүргээ биелүүлээгүй. Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэгдсэн гэх үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг хангаж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж, прокурорт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгч Л.А-гийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тогтоолд заасан үндэслэл болох хэргийн бодит байдалд нийцээгүй байхын зэрэгцээ мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6-д заасан зөрчилд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдпаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байх эрх бүхий этгээд нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүх эргэлзээ бүхий баримтанд үндэслэн миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзсэн байна.

Энэ гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн дүүрэн тал бүрээс нь нягтлан шалгаагүй дутуу зүйл байхад нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгүйгээр Л.А-г гэм буруутайд тооцсон нь хуульд нийцэхгүй буюу хэргийг хэт нэг талыг баримталж шийдсэн байна.

Дансны хуулга болон Т.Э, Л.А нарын хооронд харьцаж байсан утсан дахь үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэт өрөөсгөл дүгнэлт. Т.Э болон Л.А нар найзууд, тухайн өдөр утсаар холбогдоод мөнгө зээлэх тухай асуудал ярьдгаа хэн аль нь мэдүүлдэг. Т.Э өөрт нь мөнгө байхгүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан түүний дансан дахь бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байхыг шүүх анхаарч үзээгүй. Өөрт нь мөнгө байхгүй байсан учраас нагац ах С.Б руу 1 сая төгрөг зээлээч, та энэ мөнгөө энэ дансруу хийчих гэснээ мэдүүлэгтээ хэлж ярьсан байна. Энэ нь авлига биш, анхнаасаа найз нөхөд мөнгөний хэрэг болоход нэг нэгнээсээ мөнгө зээлдэг хүн хоорондын харилцаа явагдаж байгаа бөгөөд эх сурвалжаа хэн аль мэдүүлж байхад шүүх үүн дээр бодит дүгнэлтийг буруу хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Д.Б-ны “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал, түүний компани нь Хилийн ..... дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А-гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хилээр гаргах тээврийн хэрэгслүүдэд ямар давуу байдал бий болгож албан чиг үүргээ хэрэгжүүлсэн үйл явдлыг хавтаст хэргийн материалд бүрэн дүүрэн нотолж чадаагүй байна. Үүнийг нарийн шалган тогтоож байж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг агуулах бөгөөд энэ байдлыг бүрэн дүүрэн тогтоож байж ял халдаах асуудал яригдах ёстой юм.

Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлан харьцуулан дүгнэлт хийхэд, энэ талын бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийг нарийн асууж тодруулга хийгээгүй нь хэргийг хэт нэг талаас харан дүгнэлт хийсэн байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нотолбол зохих байдал” бүрэн дүүрэн нотлоогүй гэж үзэх ч үндэслэлтэй байна. Эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн нотолж, шалгаж, тогтоох ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд “Д” ХХК-ийн хамаарал бүхий тухайн үед буюу хилээр гарч буй тээврийн хэрэгслийг жолоодон хилээр гарсан жолооч нарыг гэрчээр асуух зайлшгүй шаардлага байхад асууж тодруулаагүй байгаа нь нотолвол зохих зүйлийн нэг мөн юм.

Шүүгдэгчид ял халдааж байгаа бол энэ нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна уу? Нотолвол зохих зүйл бүрэн дүүрэн хийгдэж үү? Эргэлзээ бүхий баримтанд үндэслэн хөнгөн хийсвэр дүгнэж дутуу шалгасан зүйлийг тодруулах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлага байгаа эсэхийг шүүх хөндлөнгийн байх байр сууриа баримтлан хуульд нийцүүлж шалгах ёстой юм. Хэрэв хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт эргэлзээ бүхий бүрэн дүүрэн шалгаагүй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчлэх ёстой. Нотлон тогтоож чадаагүй бол цагаатгаж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг заалт бүрэн үйлчлэх ёстой, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан. Энэ хэргийн хүрээнд тухайн буруутгаад байгаа зүйл, заалтыг бүрэн нотлоогүй, дансанд мөнгө орсноороо албан тушаалтан тухайн компанид ямар давуу байдал бий болгосон болон албан тушаалын байдлаа ашигласан, хилийн тухай хуулийн ямар заалт, дүрэм журмыг зөрчиж албан тушаалын байдлаа ашигласан үйл баримтууд хэргийн материалд хангалттай байж түүнийг нотолж байж яллаж, буруутгах ёстой. Гэтэл энэ нөхцөл байдалд дансанд мөнгө авснаараа авлига авсан гэж үзэх нь өрөөсгөл юм. Холбогдох хүмүүс анхнаасаа мэдүүлэг өгөхдөө нөхцөл байдлаа бүрэн дүүрэн мэдүүлсэн байх бөгөөд үүнийг шүүх бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийхдээ анхаарах ёстой. Энэ нь дутуу шалгаж гэм буруутай мэтээр шүүхэд дөхүүлж хэргийг өгч байгаа нь хүний эрх зөрчигдөж хүн хохирох, хэлмэгдэх асуудал байгааг шүүх анхааран үзэж нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй хууль зүйн үндэслэл байгааг олж харж анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж тоггоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгч Т.Э-гийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн нарын зүгээс хамтарсан гомдол гаргасан. Өмгөөлөгч С.Баянмөнх шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэдэг байдлаар гомдол гаргасан. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Э-гийн зүгээс мэдүүлэг өгөхдөө тодорхой үйл баримт дээр маргаагүй талаар буюу Золбоотой холбоотой асуудал мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа Т.Э өөрийн үйлдлийг бүрэн ухамсарлаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлын талаар өмгөөлөгч нартайгаа зөвшилцсөний үндсэн дээр гомдол гаргасан. Шийтгэх тогтоолын 7-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар Т.Э-гоос 35.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг төлсөн. Мөн Т.Э нь И 2002 онд төрсөн, Эрхэм 2014 онд төрсөн буюу бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг талаар хувийн байдлыг тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос бусад төрлийн эрүүгийн хариуцлага буюу торгох ялыг оногдуулж өгнө үү. Өмгөөлөгч нарын зүгээс Т.Э нь “М Ш Х” ХХК-д орлогч захирлын албан тушаал эрхэлдэг бөгөөд сарын цалин нь 5.500.000 төгрөг авдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг тодорхой хугацаанд төлөх боломжтой талаарх баримтуудыг гаргаж өгсөн учир давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э-гийн өмгөөлөгч С.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон нөхцөл байдлууд байдаг. Мөн өрх толгойлсон эцэг буюу хууль ёсны асран хамгаалагч бол ганцхан Т.Э байгаа. 2 хүүхдийн төрсөн эх нь гадаад улсад удаан хугацаанд амьдарч байгаа тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. Тэгэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Л.А-гийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Галхүүтэй хамтран гомдол гаргасан. Нэгдүгээрт, БНХАУ-ын иргэн Ц-ыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд орчуулагч, өмгөөлөгчгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан, шүүхийн шатанд мөн орчуулагчгүй оролцсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байгаа. Хоёрдугаарт, шүүхээс гэм буруугийн дүгнэлтийг уншиж танилцуулахдаа “Л.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж будад давуу байдал бий болгож үйлдсэн” гэж уншиж сонсгосон боловч шийтгэх тогтоолд бичихдээ “албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд” гэсэн байдлаар өөрчилж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д зааснаар ноцтой зөрчил гэж үзэж байна. Мөн Л.А-гийн үйлдэл дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Өмгөөлөгч нарын зүгээс тухайн үед ковид цар тахлын үе байсан бөгөөд “Д” ХХК-ийн тээврийн хэрэгслүүд нь хилээр гарсан эсэх асуудлаар жолооч нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт анхан шатны шүүх болон прокуроруудад хүсэлт тавьсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жолооч нараас мэдүүлэг аваагүй талаар өмгөөлөгч Б.Одонтунгалаг гомдолдоо дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ....” гэв.

Шүүгдэгч Л.А-гийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байгаа. Учир нь, Т.Э-гоос Л.А-гийн жолоочийн данс руу мөнгө шилжсэн гүйлгээ болон үүнтэй холбоотой Т.Э, Л.А нарын чат байгаа бөгөөд уг чаатанд үзлэг хийж нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Тухайн чаатны цаг хугацааг тодорхойлсон зүйл байхгүй. Л.А-гийн чатаар машинуудын мэдээлэл явуулдаг. Энэ нь тухайн оны 9 дүгээр сар байна уу, 10 дугаар сар хавьцаа над руу чат явуулсан гэж ярьж байгаа. Гэтэл энэ чатаас 3 сар гаруй хугацааны дараа буюу 12 дугаар сарын 13-ны өдөр буюу мөнгө авсан үеийн мөнгө орсон уу гэхэд нь “болсон” гэдэг хариу ирсэн. Цаг хугацааны хол зайтай үйл баримтыг хооронд нь холбож авлигын шинжтэй мөнгө өгч, авсан байна гэж бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Өмгөөлөгч Г.Өлзийхишигийн саналыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа. Би өрх толгойлсон эцэг, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. 90 хоног цагдан хоригдох хугацаанд хүүхдүүд маань айлаар байгаа бөгөөд 2 хүүхдээ харж хандах, асран хамгаалах эрхийг харгалзан үзэж торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэгдүгээрт: Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдолд холбогдуулан тайлбар хийе. Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны шатанд өнөөдрийн дурдсан холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан бөгөөд хяналтын прокурор болон дээд шатны прокуророос хүсэлтийг хянаж тухайн хэрэгт ач холбогдолгүй, хэргийн үйл баримтад хамааралгүй байна гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдэг байдлаар хүсэлт гаргадаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар тухайн асуудлыг тодруулж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож гэм буруугийн шүүх хуралдаан руу шилжүүлж байсан. Тухайн үед өмгөөлөгчийн зүгээс “зураг юм” гэсэн тайлбарыг огт хэлж байгаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд ийм тайлбар хэлж байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ баримтуудыг авснаараа хэрэгт ач холбогдолтой юм гэсэн байдлаар ерөнхий тайлбар хийж байсан. Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1143 дугаар шийтгэх тогтоолоор Л.А-г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлтэй.

Хоёрдугаарт: Шүүгдэгч Т.Э, С.З нарын тухайд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор хохиролд тохирсон шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.З, Т.Э, С.Б, Л.А нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор анхан шатны шүүхийн журмаар эцэслэн хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болжээ.

1. А Х-ын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.З нь Т.Эгийн ашиг сонирхлын төлөө буюу “Эст” ХХК-ийг Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулж өгөх буюу өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглох”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг,

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №55 дугаар “А ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан хаагчийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралт “А” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4 “Үйлдвэрийн газар нь Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Автотээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулна”,

А ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх хэсэг “Хээл хахууль авах, авлигад автах, танил тал харах, шан харамж шаардах, хүнд суртал гаргах зэргээр үйлдвэрийн ажилтны нэр хүнд ёс зүйд харшлах үйлдэл гаргахгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж,  

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т.Э-той уулзаж 9,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Т” ХХК-ийн ажилтан буюу өөрийн үеэл А.М-ийн Хаан банкны 503хххххххх тоот дансаар дамжуулан Т.Эгоос 26,000,000 төгрөг буюу нийт 35,000,000 төгрөгийн хахууль авсан,

Т.Э нь “Эст” ХХК-ийг Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулах гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор А Х-ын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.Згоор гүйцэтгэх ёсгүй үйлдлийн нь хийлгэхээр түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уулзаж 9,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр гармын орчим “Т” ХХК-ийн ажилтан А.М-ийн Хаан банкны 503хххххххх тоот дансаар дамжуулан С.З-д 26,000,000 төгрөгийг буюу нийт 35,000,000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:

гэрч А.М-ын: “...Б, Э гэх хүмүүсийг би мэдэхгүй. ...Заримдаа З захирал ч гэсэн миний дансаар дамжуулж мөнгө төгрөг авдаг байсан. Ямар учиртай мөнгийг миний дансаар аваад байгааг би мэдэхгүй, би дарга нарын зөвшөөрлөөр мөнгө төгрөг шилжүүлдэг хүн...” /1-р хх-ийн 19/,

гэрч Т.Ц-ын: “... 2021 оны сүүл үед “Эст” ХХК-ийг бөмбөлөг тээвэрт оруулах санаа байсан боловч манай компани шаардлага хангахгүй байсан учраас бөмбөлөг тээвэрт орж чадаагүй. Э бид хоёр нийлж бөмбөлөг тээвэр байгуулж, хамтарч ажиллах талаар ярьдаг байсан. Гэхдээ би Э-той утасны цаанаас харьцаж байсан учир түүнд бүрэн итгээгүй, бөмбөлөг тээвэр байгуулахаар Э-гоос тусламж хүсээгүй. ...Э надтай хамтарч бөмбөлөг тээвэр байгуулах тухай ярьсан учраас цаашаа өөр хүнтэй ярьсан байхыг үгүйсгэхгүй. ...” /1-р хх-ийн 31-32/,

гэрч Б.Б-ын: “...Энэ мөнгийг би хийгээгүй. Тухайн өдөр буюу 2021 оны 12 сарын 31-ний өдөр Э миний данснаас мөнгө шилжүүлсэн, ямар зорилгоор энэ мөнгийг шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна. Угаасаа Э өөрөө миний дансыг ашигладаг учир би энэ гүйлгээг тайлбарлаж мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 34/,

гэрч Т.У-ын: “...С.З бид хоёр бол бусад хүмүүсээс илүү дотно харилцаатай. ...З намайг картаа өгчих гэх тохиолдол байдаг учир заримдаа З ч гэсэн миний дээрх дансыг ашиглаж байсан. ...З миний дансны дугаарыг мэднэ, заримдаа миний картыг авч яваад хэрэглэдэг. Ерөнхийдөө бол би мөнгө төгрөггүй болсон үедээ хааяа З-гоос мөнгө зээлдэг. Тэгээд өөрийнхөө боломжоор зээлсэн мөнгөө буцааж өгдөг...” /1-р хх-ийн 47-48/,

С.З-гийн яллагдагчаар  мэдүүлсэн: “...35,000,000 төгрөг авснаа бол хүлээн зөвшөөрч байна. “Эст” ХХК-ийг мэдэхгүй, Э энэ компанийг бөмбөлөгт оруулах талаар надад хэлсэн байхыг үгүйсгэхгүй, би мартсан байна бөмбөлөг тээвэрт ямар компани орохыг би шийддэг хүн биш, надад тийм эрх хэмжээ байхгүй. Гэхдээ бий өөрөө А-д ажиллаж байгаагийн хувьд мэдээлэл дунд байгаа хүн шүү дээ, тэгэхээр ганц нэг хүмүүстэй ярьж бөмбөлөг тээвэрт компани оруулах боломжтой эсэхийг асуухад ямар ч боломжгүй гэж байсан юм. Тухайн үед би хамт ажилладаг хүмүүсээсээ яриан дундаа оруулаад бөмбөлөгт орох боломжтой эсэхийг асууж байсан.  ...” /2-р хх-ийн 2-3/,

Т.Э-гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болон 31-ний өдөр Зд 35,000,000 төгрөг зээлж, зээлсэн мөнгөө буцааж авсан. А.М, Т.У гэх хүмүүсийг танихгүй, би өөрөө Бын интернэт банкны үйлчилгээг ашиглаж мөнгө шилжүүлсэн. Б бид хоёр тэр үед хамтран амьдарч байсан учир түүний дансанд миний мөнгө байсан юм. ...“Эст” ХХК-ийг санахгүй байна. Тухайн үед Хөх хотоос ярьж байна гээд энэ Ц гэх иргэн надтай утсаар Wechat ашиглан ярьсан, бөмбөлөг тээвэрт орох дүрэм, журмыг судалж үзье гэж л хэлсэн...” /2-р хх-ийн 18-20/ гэх мэдүүлгүүд,

35,000,000 төгрөгийг С.З-д өгсөн, дараа нь буцаан шаардаж байсанг нотолж буй 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Т.Э-гоос хураан авсан Айфоне 11 про макс гар утаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Нэг. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 05 минутад screenshot хийж хадгалсан мессеж бүхий зургийг үзэхэд 990хххххх, 884хххххх, 894хххххх гэсэн 3 дугаарыг P.Z ah (Autoteewer hynaltin akhlah 1 davhar) гэх нэрээр хадгалж, дээрх хадгалсан P.Z ah (Autoteewer hynaltin akhlah 1 davhar)-аас  “...За, Хүрээд ир, 503хххххххх М ийшээ, 12 сая төгрөг эхлээд ийшээ 6 үлдэгдэл...” гэж, Т.Э-гоос “...Bayrlalaa ah, Za ah, ah uudend ni ochih uu? Naran deer baij baih uu? Duu ni irchihlee, Ah hediig hiih ni ve...” гэх мессеж бичиж, бичсэн мессежийг зураг хэлбэрээр хадгалсан байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.

Мөн 2021.12.31-ний өдрийн 14 цаг 04 минутад 503хххххххх гэсэн дугаартай
А.М гэх данс руу 12,000,000 төгрөгийг /6
GPS uldegdel/ гэсэн
гүйпгээний утгаар шилжүүлсэн,

2024.12.31-ний өдрийн 15 цаг 25 минутад 503хххххххх гэсэн дугаартай
А.М гэх нэртэй данс руу 8,000,000 төгрөгийг /үлдэгдэл болон чиргүүлийн үнэ/ гэх утгаар шилжүүлсэн,

2024.12.31-ний өдөр 15:29 цагт 503ххххххх гэсэн дугаартай А.М гэх нэртэй данс руу 6,000,000 төгрөгийг /үлдэгдэл болон чиргүүлийн үнэ/ гэх утгаар шилжүүлж, дээрх 3 мөнгөн гүйлгээний мэдээллийг screenshot хийж хадгалсан байгааг,

мөн дээр шилжүүлэг хийсэн талаарх screenshort зургийг P.Z ah (Autoteewer hynaltin akhlah 1 davhar) гэсэн хүн рүү явуулж дараах байдлаар мессэж бичсэн байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлж үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов.

P.Z ah (Autoteewer hynaltin akhlah 1 davhar)-с “...503хххххххх мөнхдулам иймээ хийчэхээ үлдэгдэл болон болон чиргүүлийн үнэ гээд хийчэх, ок...” гэж, Т.Э-гоос “...Shibj baina gesen, Duu yi yvuulaad tanid heley, Mail ywuullaa ah, Suuliih ni mail ruu ni bas ywuulsan, Ah shiljuulchihlee,  Za ah 2 taslaad shiljuuley,  8-g shiljuullee Odoo uldegdel ni shiljuuley, Za bayarallaa ah Saihan bayarlaara. ...” /2-р хх-ийн 88-89/,

Т.Э-гийн С.З-гоос 35,000,000 төгрөгөө эргүүлэн шаардсан, С.З-гийн өгнө, хэсэгчлэн шилжүүлнэ гэсэн утга бүхий хариу бичиж байсанг бэхжүүлсэн утасны гэрэл зургууд /2-р хх-ийн  89-102/,

“А” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/554 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал: “...Хөдөлгөөний удирдлагын хэлтэс. Хяналтын тасаг С З-Хяналтын ахлах мэргэжилтэн...”/1-р хх-ийн 88-89/,

А Х-ын тасгийн хяналтын ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 90-94/,

Авлигатай Тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 290 дүгээр тодорхойлолт: “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлмийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар С.З нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй.”  /1-р хх-ийн 102/,

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т.Э-гийн хамаарал бүхий А.М-ийн данснаас С.З-гийн хамаарал бүхий А.М-ын 503хххххххх дансанд 26,000,000 төгрөг орлогоор орсон, Т.Э-гийн дансанд “3оригоо” гэсэн утгаар мөнгө орлого болон орж байсан талаарх С.З, А.М, Т.Э нарын дансны хуулга/1-р хх-ийн 164-168/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч С.З-гийн А Х-ын тасгийн хяналтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа хахууль өгөгч Т.Э-гийн “Эст” ХХК-ийг Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулж өгөх ашиг сонирхлын төлөө өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т.Э-той уулзаж 9,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дансаар дамжуулан 26,000,000 төгрөг буюу нийт 35,000,000 төгрөгийг Т.Э-гоос авсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн 3 дахь хэсэгт заасан “...Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан...” гэсэн шинжийг,  

шүүгдэгч Т.Э-гийн нь “Эст” ХХК-ийг Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулах гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор А Х-ын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.З-гоор гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхээр түүний албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уулзаж 9,000,000 төгрөгийг бэлнээр, мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр гармын орчим “Т” ХХК-ийн ажилтан А.М-ийн Хаан банкны 503хххххххх тоот дансаар дамжуулан С.З-д 26,000,000 төгрөгийг өгсөн буюу нийт 35,000,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

  3. Гэмт хэргийг үйлдэгдэж төгссөн  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль авах”, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх цаг хугацаанд буюу одоо дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн тус гэмт хэрэгт оногдуулах ялаас хөнгөн байсан байх тул С.З, Т.Э нарын үйлдлийг тухайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хууль буцаан хэрэглэх зарчимд нийцсэн байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулах ёстой.

Шүүгдэгч С.З-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Шүүх, шүүгдэгч С.З-д хорих ялын төрлийг сонгосон нь түүний үйлдсэн “Хахууль авах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд тохирсон ба нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн зүйл хэсэгт заасан тухайн ялын хэмжээний дотор байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд  шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч О.Алтанчулуугийн гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Л.А-д холбогдох хахууль авсан, Т.Э, С.Б нарт холбогдох Л.А-д хахууль өгсөн хэргийг хянан хэлэлцээд үйл баримтын эхлэл, өрнөл, шүүгдэгчийн үйлдлийн хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, нотлох баримт нь тухайн шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримтуудыг дангаар нь бус нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан, холбогдсон байдлаар цогц байдлаар үнэлж хэргийн үйл баримтыг тогтоож чадаагүйн улмаас эргэлзээтэй нотлох баримтуудаар шүүгдэгч Л.А, С.Б, Т.Э нарын хооронд үүссэн үйл баримтыг гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлгүй хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар,

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Л.А (0166 дугаар ангийн захирагч ажилтай) 1,000,000 төгрөг зээлүүлэхийг Т.Э-гоос хүсэж, өөрөө картгүй байгаа учир иргэн М.Д-гийн Төрийн банк дахь 210хххххххх дугаарын дансанд шилжүүлэх талаар хэлж, улмаар түүний картаар Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвөөс 1,000,000 төгрөгийг гарган авсан,

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т.Э нь 1,000,000 төгрөгийг өөрийн нагац ах Г.Б (“Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал)-аас шилжүүлэхийг хүсэж, Л.А-гийн хэлсэн Төрийн банк дахь 210хххххххх дугаарын дансанд (иргэн М.Д-гийн) шилжүүлүүлсэн,

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нагац дүү Т.Э-гийн хүсэлтээр иргэн Г.Б (“Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал) нь өөрийн Хаан банкны 507ххххххх дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг “Түлш” гэсэн утгатайгаар Т.Э-гийн хэлсэн Төрийн банк дахь 210хххххххх дугаарын дансанд (иргэн М.Д-гийн) шилжүүлсэн /3-р хх-ийн 169/ болох нь шүүгдэгч Т.Э, гэрч М.Д-, шүүгдэгч Л.А, шүүгдэгч Г.Б нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

            Гэвч дээх 1,000,000 төгрөгийг Л.А-гийн Хилийн ..... дугаар ангийн захирагчийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Д” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Shaanxi маркийн, чиргүүл бүхий тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр “Д” ХХК-ийн захирал Г.Б өгсөн,

Хилийн цэргийн 0000  дугаар ангийн захирагчийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайгаа холбогдуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Л.А авсан,

шүүгдэгч Т.Э “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн нагац ах С.Б-д давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Хилийн ..... дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А-гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний жолооч М.Д-гийн Төрийн банк дахь 210хххххххх дугаарын дансыг авч, С.Б-д тухайн дансанд 1,000,000 төгрөг хийх талаар мэдэгдэж Л.А-д 1,000,000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэхэд эргэлзээтэй, үндэслэл муутай байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:

            5.1. Яллагдагчаар С.Б “...Эд өөрт нь 1,0 сая төгрөг хэрэг болсон учир надаас авч байгаа гэж бодсон...” /3-р хх-ийн 225, гэрчийн мэдүүлэг нь адил 3-р хх-ийн 160 тал/, Т.Э “...Л.А тухайн үед Улаанбаатар хотод ирсэн байна гээд утсаар холбогдсон ба карт эвдэрсэн байна, түр юм авах гэсэн юм, орой буцаагаад өгье гэсэн. Тэгээд тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир нагац ах Б-аас 1,0 сая төгрөг зээлсэн ба А-гаас ирсэн данс руу нь Б- ах 1,0 сая төгрөг шилжүүлсэн. ...” /3-р хх-ийн 234-235/, гэрчийн мэдүүлэг нь адил 1-р хх 21-23/, Л.А “...Би Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Б- буюу Б ахаас мөнгө шилжиж ирсэн талаар мэдээгүй. Би Эгоос тухайн үед 3 хүүхэдтэйгээ Дүнжингарав худалдааны төвд явж байхдаа шинэ жил болж байсан гацуур мод авах гээд буцаагаад өгье гээд хүсэлт Тавьсан. Би интернэт банк ашигладаггүй, карт авч яваагүй болохоор жолоочоосоо карт чинь байгаа юу, данс чинь хэд вэ гээд авсан байж магадгүй ээ, одоогоос 2 жилийн өмнөх асуудал болохоор сайн санахгүй байна. Тэр үед эхнэр муудалцаад найзых руугаа явсан байсан үе таарсан. ...Этой найз нөхдийн харилцаа холбоотой. ...Би тус мөнгийг Эд өгсөн. ...” /3-р хх-ийн 247/ гэж тус тус зөрүүгүйгээр 1,000,000 төгрөгийг Л.А-ы хэлсэн данс руу шилжүүлсэн талаараа мэдүүлсэн байх ба тэдний мэдүүлгийг нотлон М.Д- гэрчээр: “...Би Хилийн цэргийн 0000  дугаар ангийн захирагч, хурандаа Л.А-гийн жолоочоор ажиллаж байсан ба түүнийг 2013 оноос таньдаг болсон. Ажил хэргийн шугамаар таних ба өөр ямар нэгэн төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. 2023 оны 2 дугаар сард ээжийгээ асрахаар ажлаасаа гарсан. ...Манай дарга, хурандаа Л.А нь тухайн үед миний Төрийн банкны 210хххххххх дугаарын дансыг авч, миний Төрийн банкны виза картыг авсан. Тухайн үед А бид хоёр Улаанбаатар хотод ажлаар ирсэн байсан ба ангийн дарга нарын цугларалт болж байсан санагдаж байна. Ангийн захирагч нарын цугларалт тарсны дараа А дарга 2 хүүхдээ дагуулаад Дүнжингарав худалдааны төв орсон. Тэгэхэд миний дансанд 1,000,000 төгрөг орлогоор орж ирлээ гэх мэдээлэл ирсний дараа 1,000,000 төгрөг зарлагаар гарлаа гэх мэдээлэл ирсэн. Л.А дарга тухайн үед миний банкны картыг ашигласан ба шинэ жил болж байсан учир гацуур мод, тортой идэж уух юм зөндөө авсан байсан. ...Би ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй, А дарга өөрөө мэдэж байгаа байх. ...” /2-р хх-ийн 108-109/, Б.У гэрчээр “...Би найзындаа 3-4 хоносон байсан. Гэртээ ирсэн хүүхдүүдэд гацуур мод зэрэг зүйл авсан байсан би надтай эвлэрэх гээд ийм юм авсан юм байна даа гэж бодсон. А-гаас хэнээс мөнгө авсан юм бэ гэхэд хэлээгүй. ...хүнээс зээлсэн мөнгөө өг гээд Ад 1 сая гаруй төгрөг бэлнээр өгсөн. Ер нь А надтай гэр бүл болсноос хойш огт банкны карт, интернэт банк ашигладаггүй. Надад интернэт банкны код нь байдаг. ...” /4-р хх-ийн 16-17/ гэж мэдүүлжээ.

            Гэрч Б.У шүүгдэгч Л.А-гийн эхнэр боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг хүлээж гэрчийн мэлүүлэг өгсөн байх тул түүний мэдүүлгийг үнэлэх хууль зүйн үндэслэлтэй.

Гэрч М.Д- нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...2023 оны 4 сард өөрийн хүсэлтээр 0166 дугаар ангийн жолооч, ахлагчийн ажлаасаа чөлөөлөгдсөн, цэргийн албанд хамааралгүй найзынхаа том тэргийг жолоодож байгаа...” талаараа мэдүүлж, шүүгдэгч нартай ашиг сонирхолгүй болсон байх тул түүний “...Манай дарга, хурандаа Л.А нь тухайн үед миний Төрийн банкны 210хххххххх дугаарын дансыг авч, миний Төрийн банкны виза картыг авсан. Ангийн захирагч нарын цугларалт тарсны дараа А дарга 2 хүүхдээ дагуулаад Дүнжингарав худалдааны төв орсон. Тэгэхэд миний дансанд 1,000,000 төгрөг орлогоор орж ирлээ гэх мэдээлэл ирсний дараа 1,000,000 төгрөг зарлагаар гарлаа гэх мэдээлэл ирсэн. Л.А дарга тухайн үед миний банкны картыг ашигласан ба шинэ жил болж байсан учир гацуур мод, тортой идэж уух юм зөндөө авсан байсан. ...” гэх мэдүүлгийг шүүгдэгч Л.А-гийн “...картгүй байсан тул жолоочийнхоо дансанд шилжүүлүүлж, картаар нь гаргуулан авсан...” гэсэн, Т.Э-гийн “...карт эвдэрсэн байна, түр юм авах гэсэн юм, орой буцаагаад өгье гэсэн. Надад мөнгө байхгүй байсан учир нагац ах Б-аас 1,0 сая төгрөг зээлсэн ба А-гаас ирсэн данс руу нь Б- ах 1,0 сая төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгүүдийг нотлосон нотлох баримт болж байна гэж үнэлэх үндэслэлтэй байна.  

С.Б-аас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Түлш” гэсэн утгатайгаар дансанд орлого болж ирсэн 1,000,000 төгрөгийг “pos.70056392:dunjingarav 642 khana 949624***0478.pos normal purchase” гэсэн төхөөрөмжөөр зарлагадсан /3-р хх-ийн 114-118/ байх тул Л.А-г тухайн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод буюу Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0000  дугаар анги дахь ажлын байрнаасаа хол байжээ гэж дүгнэх үндэслэлтэй.

Мөн telegramaar Т.Э-гоос Л.А руу явуулсан “Д” ХХК-ийн 12 тооны тээврийн хэрэгслийн мэдээлэлтэй холбоотой Л.А Хилийн цэргийн 0000  дугаар ангийн захирагчийн хувьд албан чиг үүрэгтэйгээ холбоотой ямар ашиг сонирхол гүйцэлдүүлсэн, ямар ашиг сонирхлын нэгдэл бий болгосон, ямар чиг үүргийг хэрэгжүүлэн “Д” ХХК, түүний гүйцэтгэх захирал С.Б-д ямар давуу байдал олгосон талаарх үйл баримт баримт тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар Хилийн цэргийн 0000  дугаар анги нь улсын хил хамгаалалтыг зохион байгуулах үүрэг бүхий анги байх ба тухайн тээврийн хэрэгслүүдтэй холбогдсон ямар нэг шийдвэрийг Л.А Хилийн цэргийн 0000  дугаар ангийн захирагчийн хувьд гаргаж байсан, гаргасан талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Тодруулбал, тelegrammийн харилцаанд дурдагдсан “Д” ХХК-ийн өмчлөлийн 12 тооны тээврийн хэрэгслээс 4 тээврийн хэрэгсэл нь 2022 оны 12 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд МУ-ын хилээр орох, гарах хөдөлгөөн хийсэн /2 хх 112/ байх ба тус тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрэх эрхийг хэн өгсөн, ямар зорилгоор нэвтэрсэн болох, үүнд Хилийн цэргийн 0000  дугаар ангийн захирагч Л.А оролцсон эсэх, оролцдог эсэх, “Д” ХХК-д ямар давуу байдал бий болгосон талаар нотлох баримт байхгүй байна.

Мөн яллагдагчаар С.Б “...Манай Д ХХК нь 2022 оны 12 дугаар сараас хойш ямар нэг зөрчил гаргаж байгаагүй ба Хилийн цэргийн албанаас манай компанид ямар нэг арга хэмжээ авч байгаагүй, Мөн автотээврийн газраас ч ямар нэг арга хэмжээ авч байгаагүй. ...” /3-р хх-ийн 224-225/, Л.А “...Би зөрчилд арга хэмжээ тооцдоггүй ба Д ХХК-ийн тээврийн хэрэгслүүд нь хилээр нэвтрэх явцдаа зөрчил гаргаж байсан эсэх талаар мэдэхгүй байна. ...” /3-р хх-ийн 247/ гэж тус тус мэдүүлсэн ба зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлсэн, эсхүл зохих зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлсэн байна гэж дүгнэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. 

Түүнчлэн, Монгол Улсын хилээр тээврийн хэрэгсэл, түүний жолооч нэвтрэх үйлдэлд дан ганц Хилийн цэргийн анги дангаар оролцдоггүй бөгөөд тус тусдаа өөрийн хариуцсан чиглэлээр хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааны чиг үүрэгтэй гааль зэрэг хяналт шалгалтын байгууллагууд байдаг гэсэн оролцогчдын тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх үнэлсэн.

5.2. Шүүгдэгч Т.Э-гийн  гар утсандаа зургаар 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 01 цаг 24 минутад screenshot хийж хадгалсан Л.А, Т.Э нарын хоорондоо харилцсан:

“...“Д” ХХК-ийн 12 тооны тээврийн хэрэгслийн мэдээллийг Т.Э-гоос Л.А руу зураг хэлбэрээр явуулсан, утсаар ярьсан, Т.Э-гоос “хэр удахаар байна” гэхэд Л.А-гаас “Уучлаарай одоо гарлаа” гэж, Т.Э-гоос “ок”...” гэж бичиж харилцсан талаар мэдээллийг агуулсан 1 ширхэг утасны дэлгэцийн зургийг мөн Т.Эгийн утсандаа зургаар хадгалсан байсан:

“...Л.А-д 1,0 сая төгрөг шилжүүлэн өгсөн дансны хуулга явуулсан, дараа нь Л.А-гаас “болсон 17:11”, Т.Э-гоос “ок 17:11” гэсэн харилцаа бүхий зурагтай шууд холбон “үргэлжилсэн нэг өдрийн, нэг зорилго бүхий харилцааг илэрхийлж байна” гэж  шүүх таамаглан дүгнэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, мөнгө шилжүүлж өгсөн мэдээллийг агуулсан зураг нь 2022 оны 12 дугаар сарын 13-ний өдөр гэсэн огноотой зураг байх бөгөөд 17:11 цагт болон 18:24 цагт тус тус утасны дэлгэцээс 2 удаа хуулж хадгалагдсан зураг байхад, “Д” ХХК-ийн тээврийн хэрэгслүүдийн мэдээлэлтэй харилцааны зураг нь 01:24 цагт гар утасны дэлгэцээс хуулбарлагдан хадгалагдсан буюу гурван өөр цаг хугацаанд хадгалагдсан зураг байна /2 хх-ийн  93, 94/. 

Мөн тээврийн хэрэгслүүдийн мэдээлэлтэй харилцаа нь хэзээ болсон болохыг тодорхойлох огноогүй тул хэзээ бичигдсэн Т.Э, Л.А нарын хоорондын харилцаа болохыг тус тус тодорхойлж чадахгүй, холбогдож буй хэрэгтэй ямар хамааралтай болох нь тодорхойгүй байх тул 2022 оны 12 сарын 14-ний өдөр дэлгэцээсээ хуулж хадгалсан учир тэр өдрийн харилцаа гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Тelegramm-аар харилцсан мэдээлэл дэх нэр нь “L.А hurandaa” гэсэн нэртэй харилцагчтай харилцсан мэдээллийг агуулсан байхад Т.Э-гийн гар утсан дээр хадгалагдсан Л.А-гийн утасны дугаар нь “Р.A (..... tsergiin zahiragch Khurandaa)” гэж өөрөөр бичигдэж хадгалагдсан байна /2-р хх 89, 94/.

5.3. Гэрч Б.М-ыг 2023 оны 01 дүгээр сарын 28, 30-ны өдөр хилээр нэвтэрсэн “Д” ХХК-ийн тээврийн хэрэгслүүдийн хэрхэн нэвтэрсэн байдалтай холбогдуулан гэрчээр асуусан байх бөгөөд “Д” ХХК-ийн тээврийн хэрэгслүүд зөвшөөрөлтэйгөөр 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нүүрс тээвэрт хилээр нэвтрэх болсон талаар “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б мэдүүлжээ.

Гэрч М.У: “...Би А даргыг ажил хэргийн шугамаар таних ба түүний жолоочоор ажиллаж байсан Д гэх хүнийг мөн адил ажил хэргийн шугамаар танина. ... харин Э, Б- гэх хүмүүсийг огт танихгүй. ...2021 оны 9 дүгээр сараас одоог хүртэл Хилийн цэргийн 0000  дугаар ангийн 0000-р салбарын баримт бичгийн шалгагч, ахлах шалгагчаар ажиллаж байна. ...Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Д” ХХК-ийн зүгээс ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Олон компанийн тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрдэг учир тус компанийн нэрийг бол сайн санахгүй байна...” /4-р хх-ийн 7-8/,

гэрч М.Б: “...А дарга манай ангийн захирагчаар 2021-2023 онд ажиллаж байсан ба түүний жолооч Д нарыг ажил хэргийн шугамаар танина төрөл садан, ах, дүүгийн харилцаа холбоо байхгүй. Харин Э, Б- гэх хүмүүсийг танихгүй. ...Миний бие 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хилийн цэргийн 0000-р ангид ажилд орж 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тус ангийн 0000-р салбарт ахлах шалгагчаар ажиллаж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 0000-р салбарын сэтгэл зүйн хангалтын офицероор одоог хүртэл ажиллаж байна. ...“Д” ХХК-ийн талаар би сайн мэдэхгүй байна. Тус компанийн тээврийн хэрэгслийн зөрчлийг миний хувьд бол илрүүлж байгаагүй...” /4-р хх-ийн 10-11/,

гэрч С.Б: “...Би А даргыг ангийн захирагч байсан гэдэг утгаар харин Д-г даргын жолооч байсан гэдэг утгаар нь таних ба өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Харин Э, Б- гэх хүмүүсийг танихгүй. ... 2020-2023 онд Хилийн цэргийн 0000-р ангийн Шивээхүрэн боомтын ахлах шалгагч, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Хилийн цэргийн 0000-р ангийн ахлах шалгагчаар ажиллаж байна. ...Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны А/29 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-ын дагуу шалган нэвтрүүлэх чиг үүрэгтэй. Албан ёсоор тийм тээврийн хэрэгслүүдийг тэгж явуулаарай гэж үүрэг чиглэл А болон бусад эрх бүхий албан тушаалтнуудаас өгсөн зүйл байхгүй. Миний хувьд зорчигч, тээврийн хэрэгслийн бичиг баримт зөрчилгүй, улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиг нь зөрчилгүй бол хилээр нэвтрүүлдэг. ... Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Д” ХХК-ийн зүгээс ямар нэгэн зөрчил гаргаж байсан эсэх талаар санахгүй байна. Маш олон компаниуд байдаг. Мөн өдөрт 200-300 орчим тээврийн хэрэгсэл шалгадаг учир сайн санахгүй байна...” /4-р хх-ийн 13-14/ гэж мэдүүлсэн байх ба эдгээр мэдүүлгүүд нь “Д” ХХК-д Л.А Хилийн цэргийн 0000  дугаар ангийн  захирагчийн хувьд ямар давуу байдал олгосон, албаны чиг үүрэг хэрэгжүүлсэн талаар мэдүүлээгүй байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” зарчмыг баримтална.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй гэх хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

 Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдлаар харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шинжлэн судлаад:

- “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б-ы өөрийн нагац дүү Т.Э-гийн “1 сая төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн дансанд (иргэн М.Д- гэсэн нэртэй Төрийн банкны дугаар дансанд) нь 1,000,000 төгрөгийг “түлш” гэсэн утгатайгаар шилжүүлсэн” үйлдлийг, Т.Э-гийн “...Л.А-гийн 1,000,000 төгрөгийг нагац ах С.Б-аар Л.А-гийн хэлсэн дансанд шилжүүлсэн...” тус тус үйлдлийг “....“Д” ХХК-ийн (С.Б-ы) тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрүүлэх ашиг сонирхолтойгоор, давуу байдал бий болгох зорилготойгоор Хилийн цэргийн 0000  дугаар ангийн захирагч Л.А-гийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн...” гэж үзэх эргэлзээгүй нотлох баримт байхгүй байх тул С.Б, Т.Э нарт холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн...“ гэмт хэргийг,

- шүүгдэгч Л.А-гийн нийтийн албан тушаалтнаар буюу Хилийн ..... дугаартай ангийн захирагчаар ажиллаж байхдаа иргэн Т.Э-гоос 1,000,000 төгрөг зээлдүүлэхийг хүсэж, өөрийн албаны автомашины жолооч М.Д-гийн дансанд шилжүүлүүлэн, түүний картаар 1,000,000 төгрөгийг авсан үйлдэлд “...Д ХХК-ийн тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг хэрэгжүүлэхийн тулд 1,000,000 төгрөг авсан...” байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд, түүнд холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан...” гэмт хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг хэрэглэн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Л.А, С.Б, Т.Э нарын үйлдэлд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэх ажиллагаанууд байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэж, дээрх байдлаар Эрүүгийн хуульд заасан хахууль өгөх, хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болон бодит байдал дахь үйл баримтын хооронд бий болсон нотлох баримтын үнэлгээнд үүссэн эргэлзээнд хэрэглэдэг “in dubio pro reo” зарчмыг хэрэглэн шүүгдэгч Л.А, С.Б, Т.Э нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах байдлаар ашигтайгаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Г.Өлзийхишиг, Б.Галхүү нарын гаргасан Л.А-д холбогдуулсан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Т.Э-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч Т.Э-д холбогдуулан ирүүлсэн “Хахууль өгөх” гэмт хэргийн хоёр үйлдлээс С.З-д 35,000,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг нотлогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Л.А-д хахууль өгөхөд хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон буюу нэг үйлдэлд гэм буруутай гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн учраас түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 10 сарын хугацаагаар хорих ял болгон түүнд оногдуулсан хорих ялын хугацааг багасган хөнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх, Т.Э-д хорих ялын төрлийг сонгосон нь, түүний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нь түүний үйлдсэн “Хахууль өгөх” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Т.Э-гийн өмгөөлөгч О.Санчирбал, С.Баянмөнх нар хамтран гаргасан хорих ялыг торгох ял болгон өөрчлүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.Б, Л.А нарт холбогдуулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Т.Э-гийн С.Бтай хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцож дэмжлэг үзүүлсэн гэх  үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан хийсэн дээрх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтад оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, Т.Э нарын шийтгэх тогтоол гарсан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 90 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Шүүгдэгч Т.Э нь шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулан улсын орлого болгохоор заасан 35,000,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхээс өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан байгааг төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/1143 дугаар шийтгэх тогтоолын:

1.1. Тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос

С овогт С-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

Б овогт Т-ын Э-д холбогдуулсан үйлдлүүдээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн “...Л.А-д хахууль өгөхөд хамтран дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон...” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

И овогт Л-ийн А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Б, Л.А нарыг цагаатгасугай. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

1.2. Тогтоох хэсгийн заалтуудаас Л.А, С.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

1.3. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Т.Э-д холбогдох хэсгийг “...шүүгдэгч Б овогт Т-ын Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын Т.Э-д холбогдох хэсгийг “...шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 сар /арван сар/-ын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, Т.Э нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаар тоолсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Т.Эгийн өмгөөлөгч О.Санчирбал, С.Баянмөнх, шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Г.Өлзийхишиг, Б.Галхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Т.Э нь шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулан улсын орлого болгохоор заасан 35,000,000 /гучин Тан сая/ төгрөгийг Төрийн сан банкны 100900005406 дугаартай “БЗД, СБД, ЧД ЭХАШШТГ барьцаа” нэртэй дансанд байршуулсныг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, Т.Э нарын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг  ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ