| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00482/И |
| Дугаар | 311/ШШ2025/00592 |
| Огноо | 2025-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн *******ын ******* оршин суух, ******* овогт гийн *******гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал болон Завхан аймгийн *******ын ******* бригадад 2020 онд мал маллаж байхдаа *******ын ******* нэрээр мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн 8-р ангийг 1986 онд 6 сарын 15-нд *******ын 8-н жилийн сургуульд төгссөн. 1986 оны 6 сарын 15-аас эцэг эхтэйгээ Завхан ******* ******* баг-т мал маллаж байгаад 1988 оны 10 сарын 16-нд цэргийн албанд татагдсан. Тухайн үед миний хийсэн ажлын хөлс эцэг гийн нэр дээр тооцогдон бодогдож байсан. Манай өрхийн 2020 оны мал тооллогын А дансны бүртгэлд намайг *******ын ******* гэж бүртгэсэн байна. Уг бичиг баримтад гийн ******* байх ёстой. Иймд Завхан ******* ******* багийн иргэн гийн *******гийн бичиг баримт мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Л.******* нь 1986 оны 6 сарын 15-аас 1988 оны 10 сарын 16-ыг хүртэл эцэг, эхтэйгээ Завхан аймгийн *******ынд ******* бригадад мал маллаж байсан. Иймд дээрх хугацаанд түүнийг мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Мөн нэхэмжлэгч Л.******* нь 2020 оны мал тооллогын “А” дансны бүртгэлд Лхагвын ******* байхыг тухайн үеийн мал тооллогын комиссынхон алдаа гаргаж эгчийн нэрийг буруу бичиж *******ын ******* гэж бүртгэсэн байна. Уг бичиг баримт нь Лхагвын *******гийн юм. Гэхдээ тухайн баримтад нь Лхгавын *******гийнх мөн болох нь 2020 оны мал тооллогын “А” дансны өрхийн тэргүүлэгчийн нэр хэсэгт “*******”, өрхийн тэргүүлэгчийн регистрийн дугаар хэсэгт “” гэж бичигдсэн байдал нотолно. Түүнчлэн уг баримтын утасны дугаар хэсэгт Л.*******гийн одоо хүртэл барьж байгаа утасын дугаар болох 9846553 дугаар бичигдсэн байдаг юм. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Л.******* нь 1986 оны 06 дугаар сарын 15-нд 8 дугаар ангиа төгссөн. Сургууль төгссөн цагаасаа хойш цэргийн алба хаах хүртлээ мал малласан. 1988 оны 09 дүгээр сард цэрэгт татагдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч маань нэг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлсөн байсан бөгөөд дахин нэг шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсныг төлүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэгчийн дээрх гаргасан шаардлагуудыг хангаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Л.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал, мөн хуулийн 135.2.14-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Л.******* нь 1986 оноос 1988 оны хооронд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай болон Завхан аймгийн *******ын ******* мал маллаж байхдаа *******ын ******* нэрээр 2020 онд адуу 55 толгой мал, үхэр 37 толгой мал, хонь 203 толгой мал, ямаа 76 толгой мал, нийт 371 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******ын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болох нь Завхан аймгийн *******ын Оргил нэгдлийн 1986, 1987, 1988 онуудын цалингийн картын баримтаар нотлогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “*******,, ******* бригад, малчин, 1986 он” гэх баримт,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Ж.ын өгсөн мэдүүлгийн: “...Л.******* нь 8-р анги төгсөөд Завхан аймгийн *******ын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. ...аав, ээжийн хамт нэгдлийн малыг маллаж байгаад одоо тусдаа малаа маллаж байна. ...” гэх хэсэг,
гэрч Р. өгсөн мэдүүлгийн: “...Л.******* Завхан аймгийн *******ынд мал маллахаас өөр ажил хийгээгүй. ...1986 оноос хойш аав, ээжийн хамт мал малласан. ...түүнээс хойш насаараа л мал маллаж байна. ...” гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Хэдийгээр Завхан аймгийн *******ын Оргил нэгдлийн 1986, 1987, 1988 онуудын цалингийн картад нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс байхгүй, харин түүний эцэг Л.гийн нэр дээр хөлс тооцсон байх бөгөөд тухайн үед аав, ээжийн хамт мал маллаж, дээрх онуудын цалин өрхийн тэргүүлэгч дээр бичигддэг байсан талаар нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх лавлагаа болон баримтуудыг Л.гийн мал маллаж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.
Мөн нэхэмжлэгч гийн ******* нь Завхан аймгийн *******ын ******* мал маллаж байхдаа *******ын ******* нэрээр 2020 онд адуу 55 толгой мал, үхэр 37 толгой мал, хонь 203 толгой мал, ямаа 76 толгой мал, нийт 371 толгой мал тоолуулж байсан болох нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансны баримтаар тогтоогдож байна.
Түүнийг гийн ******* гэж бичигдсэн /дууддаг/ болох нь Монгол улсын иргэний үнэмлэхээр нотлогдож байна.
Харин гийн *******д анх Завхан аймгийн *******ын ******* багийн мал тооллогын комиссын дарга, гишүүд нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт нээхдээ түүний эцгийн нэрийг “*******” гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 2020 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны баримт, уг баримтын 7-д өрхийн тэргүүлэгчийн нэр гэсэн хэсэгт “*******”, 8-д өрхийн тэргүүлэгчийн регистрийн дугаар гэсэн хэсэгт “” гэж бичигдсэн нь түүний хэрэгт авагдсан иргэний үнэмлэхэд бичигдсэн регситрийн дугаартай тохирч байх тул 2020 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны баримт нь гийн *******гийн мал тоолуулж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.
Иймд гийн ******* нь *******ын ******* нэрээр 2020 онд адуу 55 толгой мал, үхэр 37 толгой мал, хонь 203 толгой мал, ямаа 76 толгой мал, нийт 371 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч Л.*******гийн дээрх ажиллаж байсан талаар ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт гийн *******г 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******ын Оргил нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14 дэх заалтыг баримтлан ******* овогт гийн *******г Завхан ******* ******* мал маллаж байхдаа *******ын ******* нэрээр 2020 онд адуу 55 толгой мал, үхэр 37 толгой мал, хонь 203 толгой мал, ямаа 76 толгой мал, нийт 371 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ