Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 311/ШШ2025/00593

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын багийн иргэн  овогт ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В., Нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1974 онд төрсөн. Эхээс 11-лээ. …аав, ээж 2-ыг нас барьснаас хойш ах ******* нь өрхийн тэргүүн болсон. …1989-1996 оны хооронд бид хамт амьдарч байгаад 1996 онд ах маань гэр бүл болсон. …ах маань том ах болох *******ийнд 1989 онд тоологдож бүртгэгдсэн байна. Тухайн үед бид хамт л нэг гэрт амьдардаг байсан. Намар нь ахыг том ах ******* нь ажил хийлгэхээр аваад явчихдаг байсан.

Иймд намайг ах *******тойгоо 1974 оны 04 сарын 21-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-н хүртэл, 1990 оноос 1996 оныг дуустал хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн аав нас барсны дараа түүний хүүхдүүд нь хамгийн том ах З.*******той хамт амьдарч байгаад том ах нь тусдаа гарч ******* сум явсан байгаа юм. Эд нар аймагтаа амьдраад үлдсэн. Тэгээд наашаа  ******* сум руу шилжсэн. Тэгэхэд 1989 оны хүн амын тооллогоор З.******* нь Завхан аймгийн ******* сумд ажиллаж ах З.*******ийнд амьдарч байсан. Малын тооллого З.*******ын нэр дээр бүртгэгдсэн. З.******* өрх тусгаарласны дараа хамгийн бага дүү З. нь энэ айлын өрхийн тэргүүн болсон. Аав, ээж 2-ыг нас барьснаас хойш ах ******* нь өрхийн тэргүүн болсон. 1989-1996 оны хооронд бол ******* ах, эгч, дүү нарынхаа хамт амьдарч байгаад 1996 онд ах ******* нь эхнэр авч гэр бүл болж тусдаа гарсан байдаг юм. Тэр хооронд ах ******* нь нааш цаашаа явж ******* ахдаа тусалж ажил хийдэг байсан байгаа юм. Иймд *******ийг ах *******тойгоо 1974 оны 04 сарын 21-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-н хүртэл хамт амьдарч мал тоолуулж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа ах З.*******ын нэр дээр 1994 онд адуу 4 толгой мал, үхэр 5 толгой мал, хонь 57 толгой мал, ямаа 15 толгой мал, нийт 81 толгой мал, 1995 онд тэмээ 7 толгой мал, адуу 23 толгой мал, үхэр 12 толгой мал, хонь 53 толгой мал, ямаа 74 толгой мал, нийт 125 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр ийн ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа ах З.*******ын нэр дээр 1994 онд адуу 4 толгой мал, үхэр 5 толгой мал, хонь 57 толгой мал, ямаа 15 толгой мал, нийт 81 толгой мал, 1995 онд тэмээ 7 толгой мал, адуу 23 толгой мал, үхэр 12 толгой мал, хонь 53 толгой мал, ямаа 74 толгой мал, нийт 125 толгой мал тоолуулж байсан болох нь 1995 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансны баримтаар тогтоогдож байна.

Харин *******ыг 1989 оны хүн амын тооллогоор ах З.*******ийн өрхийн хуудаст бүртгэгдсэн үйл явдал тогтоогдож байгаа бөгөөд уг бүртгэлд З.******* нь тусдаа гарсан ба З.*******ыг дүү “галч” гэж бүртгүүлсэн байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******т анх Завхан аймгийн ******* сумын ******* багийн мал тооллогын комиссын дарга, гишүүд нь 1994, 1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягтыг нээхдээ ах З.*******ын нэрээр бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 1994, 1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны баримтууд, уг баримтад “хувийн малтай өрхийн тоо-1, түүний ам бүлийн тоо-5, 16-гаас дээш насны нийт малчдын тоо-4, өсвөр насны-1, бүгд-5” гэж бичигдсэн баримт  зэрэг бичгийн баримтуудаар нотлогджээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч З.*******ын өгсөн мэдүүлгийн: “....би дүү *******, аавтайгаа 1989 оноос хамт амьдарч байгаад 1993 оны 11 сард аав нас барж би өрх толгойлж байгаад 1996 онд тусдаа гарсан. ...тухайн үед манай ам бүлд би, манай дүү нар болох , , *******,, нар үлдсэн байсан. ...бид эхээс 11-лээ хамгийн том ах *******,,,, нар маань тухайн үед тусдаа гарчихсан байсан. ...намайг тухайн үед ******* ах маань зүгээр байж байхаар дүү нартаа нэмэртэй гээд сургуульд галч хийлгэдэг байсан. ... дүү нар маань хөдөө мал малладаг. ...би зунд нь дүү нартаа тусалж малаа малладаг байсан. ...ингээд өрхийн тэргүүн гэдэг утгаар нь мал тооллого бол над дээр явагддаг байсан. ...” гэх хэсэг,

гэрч Ж.*******гийн өгсөн мэдүүлгийн: “...******* нь Завхан аймгийн ******* сумын хөдөө  мал маллаж амьдарч байсан. эгч , ах *******, дүү, нарын хамт хэдэн өнчин хүүхдүүд байдаг байсан. Хамгийн том ах нь ******* сумд малын эмч хийсэн байсан. ...энэ том ах нь хэдэн дүү нараа нааш цааш нь болгодог байсан. ... аав нас барснаас хойш бол өрхийн тэргүүн нь *******оор овоглож явдаг байсан. ...энд шилжиж ирснээс хойш бол бага дүү гээр овоглосон байхаа. ...ер нь бол *******оор л овоглодог байсныг сайн мэднэ.  ...” гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд ******* нь ах З.*******ын нэр дээр 1994 онд адуу 4 толгой мал, үхэр 5 толгой мал, хонь 57 толгой мал, ямаа 15 толгой мал, нийт 81 толгой мал, 1995 онд тэмээ 7 толгой мал, адуу 23 толгой мал, үхэр 12 толгой мал, хонь 53 толгой мал, ямаа 74 толгой мал, нийт 125 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч овогтой ийн ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа ах *******ын нэр дээр 1994 онд адуу 4 толгой мал, үхэр 5 толгой мал, хонь 57 толгой мал, ямаа 15 толгой мал, нийт 81 толгой мал, 1995 онд тэмээ 7 толгой мал, адуу 23 толгой мал, үхэр 12 толгой мал, хонь 53 толгой мал, ямаа 74 толгой мал, нийт 125 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.БАЛЖИННЯМ