| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/02704/И |
| Дугаар | 312/ШШ2025/01816 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2025/01816
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 4-р баг, ******* баг, 4-р хороолол, ******* *******ний өргөн ******* 2 гудамж, ******* банк ХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 22-р баг, ******* толгод, 2 гудамж, 4 тоотод оршин суух, овогт ын /РД: , утас: /-д холбогдох 8,476,810.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 8,476,810.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б. нь ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ажлын хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан зээлээ хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2025 оны 09 сараас эхлэн ажил хэвийн явагдах болсон тул тус банкнаас авсан зээлийг эргүүлэн төлөх боломжтой болсон. Нэхэмжлэлийн шаардлага 8,476,810.47 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.оос 8,476,810.47 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б. нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх *******, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,579 төгрөгийн 75,289.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 75,289.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,476,810.47 төгрөгийг хариуцагч Б. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,579 төгрөгийн 75,289.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 75,289.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА