Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 312/шш2025/00107

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн *******лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, *******ын талбай, ******* удирдлагын ордон, ******* аймгийн ******* ******* /Утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, *******санаа -р байр, тоот, ХХК-д холбогдох, оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ын төвийн барилга /*******, Баян-Өндөр сум, баг/-ийн түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан дугаартай гэрээний үнийн дүн 980,000,000 төгрөгийг Констракшн ХХК-аас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн *******: Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* даргын орлогч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Захиалагч ******* аймгийн ******* *******, гүйцэтгэгч Констракшн ХХК нарын хооронд оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ын төвийн барилга /*******, Баян-Өндөр сум, баг/-ийн түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний 4.1.1-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуанлийн 135 хоногийн дотор ашиглалтад оруулахаар тохирсон бөгөөд энэхүү хугацаа 2020 оны 06 дугаар сард дууссан. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч Констракшн ХХК нь ын төвийн барилга /******* Баян-Өндөр сум, баг/-ийн ажпын импортоор авах техник ба үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил, дэд бүтцийн ажлын биелэлтэд хяналт тавих, улсын комисст хүлээлгэн өгч, ажиллуулж эхпүүлэн засвар үйлчилгээг хариуцах үүрэг хүлээсэн. Хариуцагч Констракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан ажпыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэж өгөөгүй байна. ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтээр ...барилгыг харуул хамгаалалтгүй орхисноос болж суулгасан хуванцар, метал хүрээтэй цонх хаалгануудын шил хагарсан, дээврээс ус нэвчиж барилгын хийцүүдэд хужир ургасан, шавардлага хуурсан, өрөгт хийцүүдийн материалын агшилтаас хагарал үүссэн. Мөн барилгын ажлын зургийн ББ-63-67 дугаар хуудаст заасан өрөгт хийцийн бэхэлгээ, арматур бүрэн хийгдээгүй, урлаг заалын баганын хооронд зай 30-50 мм алдаатай, баганууд босоо тэнхлэгт зөрөөтэй цутгасан, дотор гадна хануудад босоо, ташуу чиглэлд хагарал ихтэй, цутгамал төмөр бетон каркасны бат бэхийг /бетон, арматур/ итгэмжлэгдсэн лабораториор бүрэн шижлүүлж, баталгаажуулаагүй, ханын өрөгт хийцүүд, цонх хаалганы гарал үүсэл, тохирлын гэрчилгээ хангалтгүй, барилгын хийцүүдийг атмосферийн шууд нөлөөнд /ус, чийг, нар, салхи/ ил орхисноос даацын цутгамал бетон болон өрөгт бүтээцүүдэд ус чийг нэвчсэн, хужир ургасан байна. Энэ нь гүйцэтгэгч байгууллага Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар барилга байгууламжийг түр зогсоохдоо хамгаалалтын горимд шилжүүлж зохих арга хэмжээг авалгүй шууд орхисноос болсон болох нь тогтоогдсон.

Иймд оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ын төвийн барилга /*******, Баян-Өндөр сум, баг/-ийн түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ дугаартай гэрээний үнийн дүн 980,000,000 сая төгрөгийг Констракшн ХХК-аас гаргуулж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасны дагуу нэхэмжлэлийг ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* *******ас онд ******* аймаг, Баян-Өндөр сум, багт ын төвийн барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй 0319 дугаартай гэрээг байгуулсан байдаг. Гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэгч компани хуанлийн 135 хоногийн дотор ашиглалтад оруулах ёстой байсан. Энэ хугацаа 2020 оны 6 сард дууссан. Өнөөдрийн байдлаар уг барилга ашиглалтад ороогүй байгаа. Гүйцэтгэгч компани тайлбартаа , 2020 онд дэлхий нийтийн хэмжээнд цар тахал болсон тул барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэдэг. Гэтэл барилгын ажлыг түр зогсоохдоо Барилгын тухай хуульд зааснаар тухайн барилгыг харуул хамгаалалттай орхиж хамгаалалтад авах ёстой байсан. Гэтэл шууд орхиж явснаас болж цаашид ашиглахад хүндрэлтэй. Гадна пасад цонх нь эвдэрч сүйрсэн байдалтай байгаа. Барилгыг дахин барихад ихээхэн мөнгө хэрэгтэй. Мөн уг барилгын дээвэр огт хийгдээгүй. Гүйцэтгэгч байгууллага тодорхой давагдашгүй хүчин зүйл гарвал гэрээнд заасны дагуу тухайн нөхцөл байдлаа нотлох баримтын хамт хавсаргаад гэрээг сунгах боломж байсан ч арга хэмжээ аваагүй. Анх байгуулсан гэрээнийхээ дагуу гүйцэтгэгч компаниас хохирол 980.000.000 төгрөгийг шаардсан. 2020 оны 06 сард гэрээний хугацаа дууссан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг гүйцэтгээгүй байх тул Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тохирсон анзыг нөхөн тооцуулах боломжтой гэж үзэж байна. Иймд гэрээний дагуу гүйцэтгэгч компаниас 980.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн төлөөлөгч Э.Тэмүүжин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн ******* даргын орлогч нь ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасантай танилцаад нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зезшөөрөхгүй байх тул дараахь хариу тайлбарыг гаргаж байна. ХХК нь оны 10 дугаар сарын 25-ны өдөр ын төвийн озрилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээгээр ХХК нь захиалагчийн харилцан тохиролцож байгуулсан гэрээ ёсоор ажил гүйцэтгэх, захиалагч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. ******* аймгийн ******* даргын орлогч аас шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг 980.000.000 төгрөгийг ХХК-д өгөөгүй. Манай компанид бодитойгоор шилжүүлж өгсөн мөнгөн дүн нь 700-800 орчим сая төгрөг (энэхүү мөнгөн дүнг санхүүгийн баримтуудтай тулгаж үзэж хурлаас өмнө гаргаж өгөх) ба ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан тухай бүр өгч байсан. Энэхүү мөнгөн хөрөнгийг контракшн ХХК-ийн зүгээс ямар нэгэн үндэслэлгүйгээр авсан зүйл огт байхгүй. Хэдийгээр оны 10 дугаар сард гэрээг байгуулж, 2020 оны 06 дугаар сард згийг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч дэлхий нийтийг хамарсан вирус цар тахал гарсаны улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Мөн ажиллах болон барилгын материалын зардал ч нэмэгдсэн. Нэхэмжлэгч нь оны 10 дугаар сарын 25-ны өдөр ын төвийн барилгын гүйцэттэх гэрээний хууль зүйн нөхцөл байдлын талаар ямар тайлбарыг шүүхэд гаргаагүй атлаа 980.000.000 төгрөгийг ХХК-аас шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжпэгчийн нэхэмжлэлд дурьдсан доголдлыг бодитойгоор байгаа гэж үзсэн ч энэ нь уг доголдлыг засварлаж, арилгаж, барилгын ажлыг үргэлжлүүлэхэд энэ нь саад болохгүй. Захиалагчийн зүгээс барилгын гүйцэтгэлийг төсвийг хангалттай хэмжээгээр 2020 онд батлаагүй, 2020 оноос хойш 2024 оныг хүртэл хугацаанд барилгын материал, ажиллах хүчний зардал нэмэгдсэн зэргээс шалтгаалан захиалагчийн батласан төсөвт багтаан энэхүү ажлыг гүйцэтгэх ямар ч боломжгүй юм.

Мөн анхны төсөвт огт дурьдагдаагүй барилгын нураалтын ажил, суурийн цутгалт, барилгын угсралтын ажлыг ХХК гүйцэтгэж төсөвт дурьдагдаагүй, ажлыг гүйцэтгэсэн. Манай компанийн зүгээс оноос хойш энэхүү ажлыг тохиролцсон ёсоор гүйцэтгэхээр ажилласан боловч гэрээний аль ч тал тооцоолох боломжгүй цар тахал, үүнийг дагасан үнийн өсөлт зэргээс шалтгаалан ажлын гүйцэтгэл зогссон болохыг шүүх асуудлыг шийдвэрлэхдээ харгалзаж үзэхийг хүсье.

Цаашид төрийн байгууллагаас энэхүү ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг бүрэн баталж, шилжүүлсэн тохиолдолд ажлыг гүйцэтгэж дуусгах боломжтой. Харин барилгын материалын болон ажиллах хүчний зардал цар тахлын дараа өссөн нөхцөл байдалтай уялдуулан төсвийг батлаагүй тохиолдолд энэхүү ажпыг гүйцэтгэх боломжгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчээс ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар улсын байцаагчийн дүгнэлт /хх-3/, ын төвийн барилгын түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ /хх-4-7/, хүсэлт зэргийг гаргаж өгсөн.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу үзлэгийг хийсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******, хариуцагч ХХК-д холбогдуулан оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ын төвийн барилга /*******, Баян-Өндөр сум, баг/-ийн түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан дугаартай гэрээний үнийн дүн 980,000,000 төгрөгийг Констракшн ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Констракшн ХХК-тай оны 10 дугаар сарын 25-ны өдөр ын төвийн барилга барих ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуанлийн 135 хоногийн дотор ашиглалтад оруулахаар тохирсон бөгөөд энэхүү хугацаа 2020 оны 06 дугаар сард дууссан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй тул гэрээний үнийн дүн болох 980.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

1.2. Хариуцагч нь нэхэмжлэлд дурьдсан шиг 980,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ХХК-д өгөөгүй, манай компанид бодитойгоор шилжүүлж өгсөн мөнгөн дүн нь 700-800 сая орчим төгрөг ба ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан тухай бүр өгч байсан. Хэдийгээр оны 10 дугаар сард гэрээ байгуулж, 2020 оны 06 сард гүйцэтгэлийг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч дэлхий нийтийг хамарсан короновирус цар тахал гарсны улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Мөн ажиллах хүчний болон барилгын материалын зардал ч нэмэгдсэн.

2.Нэхэмжлэгч нь оны 10 дугаар сарын 25-ны өдөр ын төвийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний хууль зүйн нөхцөл байдлын талаар ямар ч тайлбарыг шүүхэд гаргаагүй атлаа 980.000.000 төгрөгийг ХХК-аас шаардсан нь хууль зүйн хувьд үндслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

3.******* аймгийн ******* *******, Констракшн ХХК-тай оны 10 дугаар сарын 25-ны өдөр дугаартай ын төвийн барилга барих Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр байгуулсан байна.

3.1.Гэрээний 4.1.1-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуанлийн 135 хоногийн дотор хариуцагч барилгыг барьж ашиглалтад оруулахаар тохирсон, энэхүү хугацаа 2020 оны 06 дугаар сард дууссан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх гэрээгээр гүйцэтгэгч Констракшн ХХК нь барилгын ажлын импортоор авах техник ба үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил, дэд бүтцийн ажлын биелэлтэд хяналт тавих, улсын комисст хүлээлгэн өгөх, засвар үйлчилгээг хариуцах үүрэг хүлээсэн боловч хариуцагч Констракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан ажпыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэж өгөөгүй байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Ийнхүү хариуцагч ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж,учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтэнд ...барилгыг харуул хамгаалалтгүй орхисноос болж суулгасан хуванцар, металл хүрээтэй цонх хаалгануудын шил хагарсан, дээврээс ус нэвчиж барилгын хийцүүдэд хужир ургасан, шавардлага хуурсан, өрөгт хийцүүдийн материалын агшилтаас хагарал үүссэн. Мөн барилгын ажлын зургийн ББ-63-67 дугаар хуудаст заасан өрөгт хийцийн бэхэлгээ, арматур бүрэн хийгдээгүй, урлаг заалын баганын хооронд зай 30-50 мм алдаатай, баганууд босоо тэнхлэгт зөрөөтэй цутгасан, дотор гадна хануудад босоо, ташуу чиглэлд хагарал ихтэй, цутгамал төмөр бетон каркасны бат бэхийг /бетон, арматур/ итгэмжлэгдсэн лабораториор бүрэн шинжлүүлж, баталгаажуулаагүй, ханын өрөгт хийцүүд, цонх хаалганы гарал үүсэл, тохирлын гэрчилгээ хангалтгүй, барилгын хийцүүдийг атмосферийн шууд нөлөөнд /ус, чийг, нар, салхи/ ил орхисноос даацын цутгамал бетон болон өрөгт бүтээцүүдэд ус чийг нэвчсэн, хужир ургасан байна. Энэ нь гүйцэтгэгч байгууллага Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар барилга байгууламжийг түр зогсоохдоо хамгаалалтын горимд шилжүүлж зохих арга хэмжээг авалгүй шууд орхисноос болсон гэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу тухайн барилгын одоо байгаа нөхцөл байдал, барилгын гүйцэтгэлийн чанар, холбогдох зураг төслийн дагуу хийгдсэн эсэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарыг оролцуулан ын төвийн барилгад хийсэн үзлэгээр тус барилга дээвэргүйгээс ус гоожиж фасад, хананы заагаар ус орж 1 давхар болон 2 давхарын хананд мөөгөнцөр үүссэн, цонхнууд хагарсан байдалтай, даацын үндсэн бүтэц нь цутгамал төмөр бетон арагт бүтэцтэй, 360 мм-ийн хөнгөн блокоор өрсөн ханатай, 150 мм-ийн зузаантай хөөсөн полистроль хавтан дулаалгатай, уг барилга нь төмөр бетон хийцтэй тэнхлэгээрээ 28м х 16 м хэмжээтэй, зоорийн давхаргүй, 2 давхар барилга гэсэн байна.

5.Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, шаардлагыг няцааж чадахгүй байна. Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлогдсон хэдий ч хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14:30 минутад товлосон ба шүүх хуралдааны тов дээр хариуцагч гарын үсэг зурсан, хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн байна. Иймд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,350 дугаар зүйлийн 350.1.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 980.000.000 төгрөг гаргуулан ******* аймгийн ******* *******д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 5,057,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.БЯМБАСҮРЭН