| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2025/00085/И |
| Дугаар | 312/ШШ2025/00445 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 312/ШШ2025/00445
| 2025 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 312/ШШ2025/00445 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох Speed king нийтийн угаалгын газрын үйл ажиллагааг зогсоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие Сувд орон сууцны 1 давхарт ажиллаж байгаа ******* эзэнтэй угаалгын газрын үйл ажиллагааг хаалгах нэхэмжлэл гаргасан. Түүнийгээ буцааж байна. Учир нь тус байгууллага нь тоног төхөөрөмжийн дүү чимээг намсгаж, орчин нөхцлийг сайжруулсан учир оршин суугч бидний амьдрах нөхцөл бүрдсэн болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох Speed king нийтийн угаалгын газрын үйл ажиллагааг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдох Speed king нийтийн угаалгын газрын үйл ажиллагааг зогсоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН