Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

өсвөр насны шүүгдэгч Б.М-, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Б-, өмгөөлөгч Г.Энхтүвшин оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын М-д холбогдох эрүүгийн 1710010020067 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний  өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 15 нас 7 сар 20 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо ………. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Б-ын М- /РД:…………../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Өсвөр насны шүүгдэгч Б.М- нь  2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16-17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ………. оршин суух иргэн С.Г-ийн монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, хэт хутга 1 ширхэгийг дагалдах хэрэгслийн хамт, цагаан өнгийн шүрэн хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, улаан шүрэн эрхи 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 10.006.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Эрүүгийн 1710010020067 дугаартай хавтаст хэргээс:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М- мөрдөн байцаалтанд 2018.01.31-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагт ажлаа тараад ажлынхаа байрнаас цохилттой дриллийн урд талын өрөм аваад Арцатын аманд байдаг айлд хонохоор очиход гэр нь цоожтой байсан учраас гэрийнхээ ойр хавьд түлхүүрээ үлдээсэн байх гэж бодоод хайж байгаад гэрийн зүүн талын хатавчнаас түлхүүрийг нь олсон. Түлхүүрээр хаалганы цоожийг онгойлгож ороод сууж байгаад гэнэт “мөнгөтэй больё” гэж бодоод авч явсан дриллийнхээ өрөмөөр гэрийн хойд талд байсан модон авдарын хаалгыг хөшиж онгойлгоод дотроос нь 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн эдлэлүүд, ногоон өнгийн ноосон малгай, жижиг савтай эд зүйлс, даалимбатай хөөрөг байсныг авсан. Гэрийн гадна модтой байсан шуудайны модыг асгаад хулгайлж авсан эд зүйлсээ хийгээд зугтаасан. Автобусанд суугаад хороолол орж 1 ширхэг мөнгөн аягыг нь алт мөнгөний дарханыг гуйж байгаад 20.000 төгрөгөөр зарсан. Бусад зүйлсээ Яармагт байдаг Бааска найзындаа очиж эвдэрхий угаалгын машин дотор нь хийчихсэн. Намайг хулгай хийснийг хэн ч мэдээгүй. Би маргааш нь Арцатын амны наана байдаг барилга буюу ажил дээрээс цагдаад баригдсан. ... Би хулгайн гэмт хэрэг хийх үедээ ганцаараа явж байсан. Хулгайлж авсан бүх эд зүйлсээ аавтай хамт цуглуулаад хохирогч Гансүх ахад бүгдийг нь хүлээлгэж өгсөн. ... Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 80-82-р хуудас/,

2018.02.25-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би аав, ээжийнхээ хамт хохирогч Гансүх ах дээр очиж албан ёсоор уучлалт гуйсан. ... Улаан өнгийн бурханы эрхинээс нь хэдэн ширхэг дутсан байсан ба олдохгүй байсан тул хохирогчид 100.000 төгрөг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/,

 

Хохирогч С.Г- мөрдөн байцаалтанд 2017.12.28-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр гадуур ажилтай гээд гэрээс түрүүлээд гарсан. Би араас нь 11 цагт малаа эргэж тойрохоор гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод, түлхүүрээ зүүн хатавчиндаа хийгээд явсан. Манайх нэг түлхүүртэй учраас түлхүүрээ үлдээдэг юм. Гэртээ 17 цагийн үед ирэхэд гэр хаалга цоожгүй онгорхой цоож түлхүүр хоёрыг гэрт оруулаад шалан дээр хаясан, даруулга төмөр нь гэрийн гадна талд хэвтэж байхаар нь гэрт хулгай орсон байна гэж цагдаад мэдэгдсэн. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд гэрээс дараах зүйлс алга болсон байсан. Үүнд:

1. Дунд цагийн ёроолдоо цэнхэр шигтгээтэй багаасаа том хүртэлх хэмжээтэй 4 ширхэг мөнгөн аяга,

2. Хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг,

3. Суварган товруутай хуучны бүдүүн мөнгөн гогцоо арлуудтай амгаагүй мөнгөн хазаар 1 ширхэг,

4. Цагаан шүрэн дунд цагийн 2 талдаа арслан хангарьдын сийлбэртэй цагаан шүрэн хорол сийлбэртэн толгойтой ясан халбагатай гуулин нуухтай хөөрөг 1 ширхэг,

5. Эхнэрийн алтан бөгж 1ширхэг 3.8 грамм 700.000 төгрөг,

6. Эртний хэт бал мөнгөн гинжнүүд, гаанс тамхи, хэрэглэл, цохилуур соёо, 3 салаа мөнгөн гинжтэй хэт хутганы хэрэглэл 1 ширхэг,

7. Улаан шүрэн бурханы эрхи 1 ширхэг,

8. Хөөрөгний ногоон хүрээтэй хүрэн ягаан даалимба 1 ширхэг,

9. Мөнгөн гинж нэг ширхэг граммыг нь мэдэхгүй,

10. Мөнгөн ээмэг, гинж, бөгжний хослол 1 ширхэг,

11. Хуучин хэрэглэж байсан ногоон эрээн ноосон малгай 1 ширхэг,

12. Цагаан жижиг сувдан гинж 1 ширхэг,

13.  Хуучин хугархай 1 ширхэг монетон бөгж /грамм, үнэ ханшийг нь мэдэхгүй/

14. Жижиг хайрцаганд хийсэн жижиг дуураймал шар бөгж болон мөнгөн бөгж, мөнгөн товч зэрэг эд зүйлс алга болсон байсан. Эдгээрээс би 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, цагаан шүрэн хөөрөг, эхнэрийн алтан бөгж, мөнгөн гинжтэй хэт хутганы хэрэглэл, улаан шүрэн бурханы эрх зэргийг үнэлж үнэлгээг гаргуулсан. Бусад эд зүйлс болох хөөрөгний даалимба, мөнгөн гинж, ээмэг бөгжний хослол, ногоон өнгийн малгай, цагаан сувдан гинж, хугархай монетон бөгж, бусад жижиг хайрцаганд байсан эд зүйлийг үнэлэхгүй. ... Би гэрээсээ алдсан эд зүйлсийг тоо ширхэгээр нь бүрэн бүтэн хүлээн авсан. Би гомдолгүй, нэхэмжлэл зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

2018.02.26-ны өдөр мэдүүлэхдээ: ... Манай гэрээс алдагдсан улаан өнгийн бурханы эрхи тасарч хэдэн ширхэг дутсан байсан. М-гийн ар гэрээс надад дутсан эрхийг нөхөж бүрдүүлж аваарай гээд бэлнээр 100.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

2018.05.07-ны өдөр мэдүүлэхдээ: ... М- манайхаар хэд хэдэн удаа ирж байсан. Манай түлхүүрийг хаана байдгийг мэддэг байсан. ... Урьд өмнө 2 удаа бидний зөвшөөрөлгүйгээр түлхүүрийг нуусан газраас нь аваад орчихсон байсан. Гэхдээ ямар ч эд зүйлс хулгайлаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 134-135-р хуудас/,

 

Гэрч Л.О-  мөрдөн байцаалтанд 2018.11.26-ны өдөр мэдүүлэхдээ:... Би гэрээсээ 11 цагт гарсан. Манай нөхөр миний араас гэрээ цоожлоод, түлхүүрээ хаалганыхаа хатавчинд хийгээд үхрээ эргүүлчихээд 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хулгайч орсон байсан. Би гэрт хулгай орсныг нөхрөөсөө мэдсэн. Хулгайч гэрийн цоожийг эвдээгүй хатавчнаас түлхүүр авч цоожийг онгойлгоод цоож түлхүүрийг хаалганы гадна хаячихсан байсан гэсэн. Би гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд хойморын баруун авдарт байсан эд зүйлс алга болсон байсан. Авдарын цоожийг эвдэж доторхи зүйлсийг нь авсан байсан. Баруун авдарнаас цагаан даавуунд боосон байсан 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, даалимба, алтан бөгж, мөнгөн гинж зэрэг зүйлс алга болсон байсан. 5 мөнгөн аяганы 4 нь хос мөнгөн аяга байсан. Дунд цагийн багаас том хүртэл хэмжээтэй хамгийн бага нь ёроолдоо цэнхэр шигтгээтэй, 2000 онд 500.000 төгрөгөөр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас авч байсан. Нэг сондгой мөнгөн аяга нь хуучин цагийн дунд гарын аяга байсан, дотор хэсэгтээ хэрчлээ /сорви/ суусан ёроолдоо Арслангийн сийлбэртэй, 1994 онд гэрийн найрнаар бэлгэнд авч байсан. Суварган товруутай хуучны бүдүүн мөнгөн гогцоо арлуудтай, амгаагүй мөнгөн хазаар 1 ширхэг, 2005 онд авч байсан. Одоо 5.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хэт хутганы хэрэглэл (Хэт, бэл, мөнгөн гинжнүүд, гаанс тамхины хэрэглэл, цохилуур соёо, 3 ширхэг салаа мөнгөн гинжтэй) хуучны хэрэглэл учраас 30.000.000 төгрөгөөр үнэлнэ. Дунд цагийн цагаан шүрэн хөөрөг, дунд гарын 2 талдаа Арслан Хангарьдын сийлбэртэй, цагаан шүрэн, хорол сийлбэртэн толгойтой, ясан халбагатай, гуулин нуухтай хөөрөг байсан. Одоо би 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн миний 3.8 граммтай алтан бөгж байхгүй байсан. 2014 онд Зоос гоёлоос 700.000 төгрөгөөр авч байсан. Мөн улаан шүрэн бурханы эрхи байхгүй байсан. Нөхөр 2014 онд 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хуучин цагийн эрхи, мөнгөн гинж, мөнгөн өрөөсөн ээмэгнүүд байх ёстой, граммыг нь мэдэхгүй байна. Эдгээрийг үнэлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

 

Гэрч М.Э-  мөрдөн байцаалтанд 2017.11.26-ны өдөр мэдүүлэхдээ: ... Гансүх мотоциклтой манайд ирж аавтай уулзахдаа “манайд хулгай орчихож” гэж хэлсэн. Удалгүй яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

 

Гэрч Э.Б- мөрдөн байцаалтанд 2018.01.04-ний өдөр мэдүүлэхдээ: ... Б.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороо Арцатын аманд байх монгол гэрээс хулгай хийсэн байсан. Би тэр хулгайлж авсан мөнгөн аяга, мөнгөн хазаар, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нь цуглуулж хохирогчид нь хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

 

Гэрч Д.О-  мөрдөн байцаалтанд 2018.01.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой М- гадуур явж байгаад орой 20-21 цагийн үед манайд ирсэн ба 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг цагаан өнгийн метал бөгжийг харуулаад “эдгээрийг надад манай ах өгсөн юм, би ломбарданд тавьж мөнгө болгоод хувцас авах гэж байгаа юм” гэхээр нь “яах юм бэ, би хадгалж байя” гэж хэлээд тэр эд зүйлсийг нь авч хадгалсан. Би тэр эд зүйлсийг хулгайн эд зүйлс гэж огт мэдээгүй. М- тухайн үед манайд 2 хоносон. 3 дахь хоног дээрээ цагдаад хулгайн хэргээр баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,

 

Гэрч Х.М-  мөрдөн байцаалтанд 2018.01.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой 18-19 цагийн үед ажил дээр байхад 15 орчим насны онигор нүдтэй, өндөр нуруутай, хар куртик, хар малгайтай эрэгтэй хүүхэд ганцаараа орж ирээд “мөнгөн аяга авах уу” гээд 1 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд надад үзүүлэхээр нь “хэдэд зарах гэж байгаа юм бэ” гэхэд “50.000 төгрөгөөр зарна” гэхээр нь “мөнгөн аяга авахгүй” гэхэд гуйгаад байхаар нь “50.000 төгрөгөөр авахгүй, 20.000 төгрөгөөр л авбал авна” гэхэд “за тэг” гэсэн. Тэгээд надад 20.000 төгрөгөөр мөнгөн аягаа зарчихаад яваад өгсөн. ... Маргааш нь аав, ээжтэйгээ ирээд 20.000 төгрөгөө буцааж өгөөд аягаа аваад явсан. Би тэр үед ааваас нь хулгайн аяга надад зарсан болохыг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

 

Гэрч О.Б- мөрдөн байцаалтанд 2018.01.23-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд М- өврөөсөө цагаан тортой юм гаргаж ирээд “энийг машинд чинь түр хийчих үү” гэснээ мөн халааснаасаа ногоон өнгийн даавуун даалимбатай цагаан өнгийн хөөрөг гаргаж надад үзүүлээд “үүнийг зараад хувцас авах гэж байгаа юм, хэд болох бол” гэхээр нь “сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Машиныхаа багажийг нээж өгөхөд М- цагаан тортой юмаа миний эзэмшлийн 05-20 УБС улсын дугаартай, улаан хүрэн өнгийн “Приус-30” маркийн машины багажинд хийсэн. Харин нөгөө хөөргөө машины голын хайрцаг руу хийгээд “ажил тараад авна” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд М-г асуухад нь би гэнэт М-гийн миний машинд хийсэн эд зүйлс хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодсон. Тэрнээс өмнө огт мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №6619 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн №17-д харуулсан шинжилж буй гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны дардастай хэмжээгээрээ тохирч байна.

2. Шинжилж буй №18 гэж тайлбар бичсэн гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилж буй №19, №21, №22 гэж тайлбар бичсэн гутлын мөрүүд нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын ултай хээний ерөнхий шинж тэмдгээрээ ижил байна. /хх-ийн 61-66-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №05/033 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд хүргүүлсэн Б.М-гийн гарын хээний дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд хүргүүлсэн Б.М-гийн гарын хээний дардас нь санд бүртгэгдээгүй байна.

3. Харьцуулах шинжилгээнд тэнцэх гарын хээний дардас нь нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна. /хх-ийн 70-71-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №384 дугаартай дүгнэлтэнд:

1. Б. М- нь хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.М- нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. Б.М- нь болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Б.М- нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. Б.М- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.М-д эмнэлгийн чанартай албадпагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Б.М- нь хэрэг үйлдэгдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. Тухайн үед эмгэг согтолттой байсан гэх баримт шинж тэмдэг үгүй байна.

5. Б.М- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Б.М- нь хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 129-131-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19-р хуудас/,

Эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмлэглэл /хх-ийн 20-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21, 23-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22, 24-25р р хуудас/,                                                                                                                              

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-56, 58-59-р хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Б.М-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч Н.Т-ын мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

- гэрч Ц.О-ийн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

- төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86-р хуудас/,

- нас тоолсон баримт /хх-ийн 87-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-89-р хуудас/,

- суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 91-92-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.М-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

          Шүүгдэгч Б.М- нь  2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16-17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын амны задгайд оршин суух хохирогч С.Г-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, хэт хутга 1 ширхэгийг дагалдах хэрэгслийн хамт, цагаан өнгийн шүрэн хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, улаан шүрэн эрхи 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 10.006.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.Г-ийн ... 17 цагийн үед гэртээ ирэхэд хаалга цоожгүй онгорхой, цоож түлхүүр хоёрыг гэрт оруулаад шалан дээр хаясан, даруулга төмөр нь гэрийн гадна талд хэвтэж байхаар нь гэрт хулгай орсон байна гэж цагдаад мэдэгдсэн. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд гэрээс дараах зүйлс алга болсон байсан. Үүнд:

1. Дунд цагийн ёроолдоо цэнхэр шигтгээтэй багаасаа том хүртэлх хэмжээний 4 ширхэг мөнгөн аяга,

2. Хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг,

3. Суварган товруутай хуучны бүдүүн мөнгөн гогцоо арлуудтай амгаагүй мөнгөн хазаар 1 ширхэг,

4. Цагаан шүрэн дунд цагийн 2 талдаа арслан хангарьдын сийлбэртэй цагаан шүрэн хорол сийлбэртэн толгойтой ясан халбагатай гуулин нуухтай хөөрөг 1 ширхэг,

5. Эхнэрийн алтан бөгж 1 ширхэг 3.8 грамм 700.000 төгрөг,

6. Эртний хэт бал мөнгөн гинжнүүд, гаанс тамхи, хэрэглэл, цохилуур соёо, 3 салаа мөнгөн гинжтэй хэт хутганы хэрэглэл 1 ширхэг,

7. Улаан шүрэн бурханы эрхи 1 ширхэг,

8. Хөөрөгний ногоон хүрээтэй хүрэн ягаан даалимба 1 ширхэг,

9. Мөнгөн гинж нэг ширхэг граммыг нь мэдэхгүй,

10. Мөнгөн ээмэг, гинж, бөгжний хослол 1 ширхэг,

11. Хуучин хэрэглэж байсан ногоон эрээн ноосон малгай 1 ширхэг,

12. Цагаан жижиг сувдан гинж 1 ширхэг,

13.Хуучин хугархай 1 ширхэг монетон бөгж /грамм, үнэ ханшийг нь мэдэхгүй/

14. Жижиг хайрцаганд хийсэн жижиг дуураймал шар бөгж болон мөнгөн бөгж, мөнгөн товч зэрэг эд зүйлс алга болсон байсан. Эдгээрээс би 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, цагаан шүрэн хөөрөг, эхнэрийн алтан бөгж, мөнгөн гинжтэй хэт хутганы хэрэглэл, улаан шүрэн бурханы эрх зэргийг үнэлж үнэлгээг гаргуулсан. Бусад эд зүйлс болох хөөрөгний даалимба, мөнгөн гинж, ээмэг бөгжний хослол, ногоон өнгийн малгай, цагаан сувдан гинж, хугархай монетон бөгж, бусад жижиг хайрцаганд байсан эд зүйлийг үнэлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

2018.02.26-ны өдөр: ... Манай гэрээс алдагдсан улаан өнгийн бурханы эрхи тасарч хэдэн ширхэг дутсан байсан. М-гийн ар гэрээс надад дутсан эрхийг нөхөж бүрдүүлж аваарай гээд бэлнээр 100.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

2018.05.07-ны өдөр: ... М- манайхаар хэд хэдэн удаа ирж байсан. Манай түлхүүрийг хаана байдгийг мэддэг байсан. ... Урьд өмнө 2 удаа бидний зөвшөөрөлгүйгээр түлхүүрийг нуусан газраас нь аваад орчихсон байсан. Гэхдээ ямар ч эд зүйлс хулгайлаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 134-135-р хуудас/,

 

Гэрч Л.О-гийн ... Хулгайч гэрийн цоожийг эвдээгүй хатавчнаас түлхүүр авч цоожийг онгойлгоод цоож түлхүүрийг хаалганы гадна хаячихсан байсан гэсэн. ... Баруун авдарнаас цагаан даавуунд боосон байсан 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, даалимба, алтан бөгж, мөнгөн гинж зэрэг зүйлс алга болсон байсан. 5 мөнгөн аяганы 4 нь хос мөнгөн аяга, суварган товруутай хуучны бүдүүн мөнгөн гогцоо арлуудтай, амгаагүй мөнгөн хазаар 1 ширхэг, хэт хутганы хэрэглэл (Хэт, бэл, мөнгөн гинжнүүд, гаанс тамхины хэрэглэл, цохилуур соёо, 3 ширхэг салаа мөнгөн гинжтэй), дунд цагийн цагаан шүрэн хөөрөг, дунд гарын 2 талдаа Арслан Хангарьдын сийлбэртэй цагаан шүрэн хорол сийлбэртэн толгойтой ясан халбагатай гуулин нуухтай хөөрөг, 3.8 граммтай алтан бөгж, улаан шүрэн бурханы эрхи, хуучин цагийн эрхи, мөнгөн гинж, мөнгөн өрөөсөн ээмэг зэрэг байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

 

Гэрч М.Э-ын ... Гансүх мотоциклтой манайд ирж аавтай уулзахдаа “манайд хулгай орчихож” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

 

Гэрч Э.Б-ын ... Б.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороо Арцатын аманд байх монгол гэрээс хулгай хийсэн байсан. Би тэр хулгайлж авсан мөнгөн аяга, мөнгөн хазаар, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нь цуглуулж хохирогчид нь хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

 

Гэрч Д.О-гийн ... М- гадуур явж байгаад орой 20-21 цагийн үед манайд ирсэн ба 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг цагаан өнгийн метал бөгжийг харуулаад “эдгээрийг надад манай ах өгсөн юм, би ломбарданд тавьж мөнгө болгоод хувцас авах гэж байгаа юм” гэхээр нь “яахын бэ, би хадгалж байя” гэж хэлээд тэр эд зүйлсийг нь авч хадгалсан. Би тэр эд зүйлсийг хулгайн эд зүйлс гэж огт мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,

 

Гэрч Х.М-ын ... Орой 18-19 цагийн үед ажил дээр байхад 15 орчим насны онигор нүдтэй, өндөр нуруутай, хар куртик, хар малгайтай эрэгтэй хүүхэд /М-/ ганцаараа орж ирээд “мөнгөн аяга авах уу” гээд 1 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд надад үзүүлэхээр нь “хэдэд зарах гэж байгаа юм бэ” гэхэд “50.000 төгрөгөөр зарна” гэхээр нь “мөнгөн аяга авахгүй” гэхэд гуйгаад байхаар нь “50.000 төгрөгөөр авахгүй, 20.000 төгрөгөөр л авбал авна” гэхэд “за тэг” гэсэн. Тэгээд надад 20.000 төгрөгөөр мөнгөн аягаа зарчихаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

 

Гэрч О.Б-ын ... М- өврөөсөө цагаан тортой юм гаргаж ирээд “энийг машинд чинь түр хийчих үү” гэснээ мөн халааснаасаа ногоон өнгийн даавуун даалимбатай цагаан өнгийн хөөрөг гаргаж надад үзүүлээд “үүнийг зараад хувцас авах гэж байгаа юм, хэд болох бол” гэхээр нь “сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Машиныхаа багажийг нээж өгөхөд М- цагаан тортой юмаа миний эзэмшлийн 05-20 УБС улсын дугаартай, улаан хүрэн өнгийн “Приус-30” маркийн машины багажинд хийсэн. Харин нөгөө хөөргөө машины голын хайрцаг руу хийгээд “ажил тараад авна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №6619 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн №17-д харуулсан шинжилж буй гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны дардастай хэмжээгээрээ тохирч байна.

2. Шинжилж буй №18 гэж тайлбар бичсэн гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилж буй №19, №21, №22 гэж тайлбар бичсэн гутлын мөрүүд нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын ултай хээний ерөнхий шинж тэмдгээрээ ижил байна. /хх-ийн 61-66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

           Бусдын эд хөрөнгийг шууд санаатай, шунахай зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зохицуулсан ба өсвөр насны шүүгдэгч Б.М-гийн  дээрхи үйлдэл “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

          Шүүгдэгчийн хувьд тэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.М-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М- нь “сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийгөө удирдан жолоодох чадвартай талаар шинжээчийн №384 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 129-131-р хуудас/ хэрэг хариуцах чадвартай болох нь нотлогдож байна.

 

          Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.М-д ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгч гэм хорыг арилгасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Өсвөр насны шүүгдэгч Б.М- нь 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 25 хоногтой байсан ба шүүх хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийн байдлаар 15 нас 7 сар 20 хоногтой, насанд хүрээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Н.Гансүх “...гэрээсээ алдсан эд зүйлсийг тоо ширхэгээр нь бүрэн бүтэн хүлээн авсан. Би гомдолгүй, нэхэмжлэл зүйл байхгүй” /хх-ийн 29-30-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

          Өсвөр насны шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг нарийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.