| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00341/И |
| Дугаар | 141/ШШ2025/00328 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ……………… оршин суух Б.ц овогт Г Эын “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Э нь 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сараас 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Жавхлан бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:
- Б.ц овогт Г Э ……….. дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны А/664 дугаартай “...1986-1988 онд Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Жавхлан бригадад мал маллаж байсан гэх Г.Эын цалингийн тодорхойлолтыг олгов гээд
1986 онд 238 төгрөг, 11-12 сар /Г.Э нэрээр/
1987 онд 1275.74 төгрөг 1, 2, 6-7, 10-11 сар /Ш.Э нэрээр/
1988 онд 602,46 төгрөг 3, 5 сар /Г.Э нэрээр/ Жич: 1986-1987 онд хүн өдөр тооцоогүй байна. 1986-1988 оны Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай баримт олдохгүй байна...” гэсэн лавлагаа,
“...Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн 70-р дансанд Г.Э гээд 1986 он 9, 7, 11 сар, 1987 онд 1, 2, 6-7, 10-11 сар, 1988 онд 3, 5 сар...” гэсэн хуулбар лавлагаа,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Г Э, РД:………, эрэгтэй, ……………………… төрсөн, Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Жавхлан бригадад малчин ажилтай, эрхэлж эхэлсэн он 1990, бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Г Э, ...Нийгмийн бүлэг: хоршоолсон ард, Ажилладаг байгууллага: Дэлгэрэх-Амьдрал нэгдэл, Эрхэлдэг ажил: малчин...” гэж тэмдэглэсэн 1991 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн бүртгэлтэй гэрлэлтийг бүртгэх анкет ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,
Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын: “....Г Э, ……………….. төрсөн, цэрэгт ирэхээс өмнө Жавхлан бригадад малчин...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,
- Гэрч Р.Ц: “...Би Г.Эын аав Галсанжамцтай гэр бүлийн найзууд байсан. Тэгэхэд Г.Э 8-р ангиа төгсөөд аав Гхаа хамтаар ……………… малчнаар ажиллаж байсан. Тухайн үед тэднийх голдуу бог мал малладаг байсан. Г.Э нь миний санаж байгаагаар 1986 оноос 1988 он хүртэл мал маллаж байгаад цэрэгт явж байсан. Тэр үед аав нь мөн Г.Э нь манай хүүхэд цэрэгт явах гэж байгаа гэж байсан бөгөөд удаагүй цэрэгт татагдаж байсан. Цэргээс ирээд мөн л нутагтаа малчнаар өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа манай сумын малчин өрх байгаа юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Г.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.ц овогт Г Эыг 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сараас 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Жавхлан бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ