Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,

хохирогч Д.Д-,

шүүгдэгч Ц.Т-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт Ц-ын Т-д холбогдох эрүүгийн 201626031497 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Баянгол дүүрэг 20 дугаар хороо ……….. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

  Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Т- овогт Ц-ын Т- /РД:…………/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.Т- нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ……… тоотод оршин суух иргэн И.М-ын эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэн нэвтрэн орж Эйч пи /HP/ маркийн зөөврийн компьютер, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлан авч, И.М-т 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ……… тоотод оршин суух иргэн Д.Д-ийн өвлийн орон сууцны цонхоор нэвтрэн орж нийт 14 мөнгөн аяга, бага гарын цагаан гартаам хөөрөг 1 ширхэг, энергийн зүүлт зэргийг хулгайлан авч, Д.Д-т 3.140.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ……… тоотод оршин суух иргэн Д.Т-ийн эзэмшлийн байшингийн цонхны салхивчийг түлхэн орж дунд гарын мөнгөн аяга, монетон гинж, мөнгөн ээмэг, бөгжний хослол, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлан авч Д.Т-т 292.600 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ………. тоотод оршин суух иргэн Ц.Ц-ын өвлийн сууцны цонхыг хагалан нэвтрэн орж манан хөөрөг, хөөрөгний чулуу, монетон гинж, модон хайрцаг зэрэг эд зүйл хулгайлан авч, Ц.Ц-д 257.600 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ………. тоотод оршин суух иргэн Т.Б-ын эзэмшлийн сууцны цонхны салхивчийг түлхэн нэвтрэн орж манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, монетон ээмэг, “Самсунг эс-2” маркийн гар утас, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч, Т.Б-т 795.400 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо ……… тоотод оршин суух иргэн Н.У-ийн эзэмшлийн сууцны цонхыг хагалан нэвтрэн орж Нокиа маркийн гар утас, гоёлын өрөөсөн ээмэг 4 ширхэг, цагаан өнгийн өрөөсөн ээмэг 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч, Н.У-т 22.200 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байранд нэвтэрч бусдад нийт 4.987.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гарсан он сар өдрийг сайн санахгүй байна. Тухайн өдөр эхнэрийн хамт гэрээ цоожлоод хот руу явсан. Манай гэрээс таримал шүрэн толгойтой алтан нуухтай манан хөөрөг, даваа толготой алтан нуухтай гартаам хөөрөг, бага гарын 11 ширхэг мөнгөн аяга, дунд дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга, том хул алга болсон. ... Манан хөөргийг толгойгүй буцааж авсан. Хохиролд 670.000 төгрөг буцааж авсан. Хохирлыг бүрэн барагдуулж өгвөл гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 201626031497 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Д.Д- 2016.11.16-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 11 цаг 30 минутын үед эхнэрийн хамт хотын төв рүү явахад манай байшинд хүн үлдээгүй үлдсэн, хаалгаа цоожлоод явсан. Орой 19 цаг 30 минутын үед гэртээ ирээд хаалганы цоожийг тайлаад ороход ямар нэгэн эвдэлсэн хугарсан шинж мэдэгдээгүй. Урд өрөө рүү ороход өрөөний вакум цонхны салхивч нь бага зэрэг онгорхой байсан ба өглөө гарахад цонхны салхивч хаалттай, түгжээтэй байсан. Би эхнэрээсээ “чи яагаад цонхоо онгорхой үлдээсэн юм бэ” гэхэд “би түгжээд явсан” гэж хэлсэн. Би очоод салхивчаа хааж түгжсэн. Гэрийн шүүгээн дээр байсан ойр зуурын юм хийдэг улаан эрээн том уутны доторх зүйлийг миний орон дээр асгасан байсныг хараад хулгайч тор авах гэж ороогүй байх гэж бодоод сервант руу харсан чинь доторх арван дөрвөн ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс дараах эд зүйлс хулгайд алдагдсан. Үүнд:

-  Нийт 14 ширхэг мөнгөн аяга. Үүнээс их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, арван нэг нь бага гарын мөнгөн аяга байсан. Эдгээр 14 ширхэг мөнгөн аяга доод давхрын голын өрөөнд байрлах сервант /Хоолны шүүгээ/-ны дотор байсан. Дунд гарын нэг мөнгөн аяганд “Намсрайн ургийн баярт дурсгав” гэж аяганы бөөрөнд бичигдсэн. Дөрвөн ширхэг дунд гарын мөнгөн аяганд цай хийхэд мөнгө нь хөөж хавантсан байсан. Эдгээр аяганууд бүгд сүүлийн үеийн хийцтэй. Их гарын мөнгөн аягыг 2004 онд 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын 11 ширхэг мөнгөн аягыг 2012 онд Гоёл чимэглэлийн дэлгүүрэээс нэг ширхэгийг нь 110.000 төгрөгөөр худалдаж авсан, энэ үнэ ханшаар үнэлнэ. Дунд гарын хоёр ширхэг мөнгөн аягыг надад хүн бэлгэнд өгсөн. Энэ аягаа мөн 110.000 төгрөгөөр үнэлнэ.

- Хоёр ширхэг хөөрөг алга болсон. Нэг нь цагаан гартаам жижиг хэмжээтэй сүүлийн үеийн Даваа толгойтой гуулин нухтай ясан халбагатай хөөрөг байсан. Энэ хөөрөг нь арван хэдэн жилийн өмнө 2008 онд байх 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ хөөрөгний гартаамны нэг талд суудалтай нөгөө талдаа цайвардуу өнгөтэй. Энэ хөөрөгөө одоо 400.000 төгрөгөөр үнэлнэ. Хоёр дахь хөөрөг нь цайвар шаргалдуу халтар мана дунд гарын хэмжээтэй таримал шүрэн толгойтой, алтан нуухтай мөнгөн халбагатай шаргалдуу өнгийн дунд хэмжээтэй хөөрөг байсан. Дээгүүрээ мөр, амсар болон ёроол хэсэгт мөнгөөр чимэглэсэн байсан. Сүүлийн үеийн хийцийн хөөрөг. Энэ халтар мана хөөргийг 1995 онд 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 3 сая төгрөгөөр үнэлнэ.

- Сүүлд нь үзэхэд манай эхнэрийн нэг давхрын унтлагын өрөөны ширээн дээр байсан энергийн зүүлт нэг ширхэг алга болсон байна. Энэ зүүлтийг хоёр, гурван жилийн өмнө 90.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 90.000 төгрөгөөр үнэлнэ. Өөр юу алга болсныг мэдэхгүй байна. Гэрт зурагт, компьютер, булган малгай, хувцас байсан боловч хулгайд алдагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-24-р хуудас/,

2017.01.05-ны өдөр мэдүүлэхдээ: ... Манай охин Мөнхдэлгэр хөөрөг, мөнгөн аяга байсан сервантыг цэвэрлэж арчдаг байсан. Тэр үед гарын мөр нь үүссэн байх. Харин цонхноос түүний гарын мөр илэрсэн гэж байна. Мөнхдэлгэрийн гарын мөр цонхонд яагаад үүссэнийг мэдэхгүй байна. ... Мөнхдэлгэр гэрийн эд зүйлсийг ломбарданд тавьж ч байгаагүй. Гэрээсээ юм авахаар эд мөнгөөр гачигдаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-р хуудас/,

2017.05.29-ний өдөр мэдүүлэхдээ: ... Миний нэг хөөрөгийг үнэлэх боломжгүй гэсэн байна. Энэ хөөрөгний дээд амсар хэсэг болон доод ёроолын хэсгийг мөнгөөр бөгжилсөн халтар манан хөөрөг байгаа юм. Би энэ хөөрөгийг хүлээн авлаа. Харин миний хөөрөгний шүрэн толгой алтан нуух зэргийг сольсон байна. Би шүрэн толгой алтан нуухны үнэлгээг хэлж мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 71-р хуудас/,

2017.06.24-ний өдөр мэдүүлэхдээ: ... Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 11 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, том айрагны хулны мөнгөн аяга 1 ширхэг, 2 ширхэг хөөрөгний хамт алдагдсан. ... Би үнэлгээг зөвшөөрч байна. Тэр ... Би маш их гомдолтой байна. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 237-р хуудас/,

- Гэрч Г.Л- 2016.11.16-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 11 цаг 30 минутын үед нөхөр Дашдэндэв бид хоёр хотын төв рүү явсан. Бид гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан. Байшинийн бүх цонхнууд хаалттай, түгжээтэй байсан. Орой 19 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Манай нөхөр түрүүлж ороод “чи цонхоо яагаад онгорхой үлдээсэн юм бэ” гэхээр нь “яалаа гэж онгорхой үлдээх вэ дээ” гэхэд “юм авдаггүй хулгайч байдаг юм” гэсэн. Цаад орон дээр юм хийдэг тор дотор байсан эд зүйлсийг орон дээр асгасан байсныг хараад эд зүйлсээ үзэхэд сервант дотор байсан мөнгөн аяганууд алга болсныг мэдсэн. Бид эд зүйлсээ үзээд манайхыг мэддэг хулгайч юм байна гэж бодсон. ... Миний энергийн зүүлтийг авч явсныг дараа нь мэдсэн. Бусад ээмэг, бөгжнүүд шүүгээнд цоожтой байхаар нь авч чадаагүй байна. ... Нийт 14 ширхэг мөнгөн аяга алга болсон. Дээд давхарт байсан зурмал гуулин бурханууд бүрэн байсан, алдагдаагүй. Гурван хөөрөг байснаас хоёр хөөрөг алга болсон байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-р хуудас/,

- Гэрч Б.Ж- 2016.11.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би Дашдэндэвийнд энэ оны 5 сараас хойш очоогүй. ... Би урьд нь Дашдэндэвийн нэг хөөрөгийг авч хэрэглээд буцаад өгч байсан. ... Дашдэндэвийн гэрт хулгай орсныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30-31-р хуудас/,

- Гэрч Д.М- 2017.01.02-ны өдөр мэдүүлэхдээ: ... Хэргийн газраас илэрсэн гарын мөр яагаад миний гарын хээтэй тохирч байгааг мэдэхгүй байна. Би цагдаа нар ирэхээс өмнө юу алга болсон бол гээд шүүгээг үзсэн. Тэр үед би гараараа дарсан байж магадгүй. Вакум цонхонд уг нь тэр өдөр хүрээгүй. Харин урьд өдөр нь вакум цонхоо онгойлгож агаар оруулах үед хүрсэн байж магадгүй. Түүнээс биш би өөрийнхөө гэрийн юмыг өөрөө авна гэж юу байхав. Апга болсон мөнгөн аяга, хөөрөгнүүдийг би аваагүй. Эдгээр эд зүйлс хулгайд алдсан нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-р хуудас/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 05/766 дугаартай дүгнэлтэнд:

1. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 3-15 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн байшингийн вакум цонхыг хулгайч түлхэн орж мөнгөн аяга, хөөрөг алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр а/д Д.Даваадоржийн илрүүлж бэхжүүлсэн №1, 2, 3, 4 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүдийг хохирогч Д.Д-, Г.Л- нарын гарын хээний дардас, нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардасууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 05/807 дугаартай дүгнэлтэнд:

1. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 3-15 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн байшингийн вакум цонхыг хулгайч түлхэн орж мөнгөн аяга, хөөрөг алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр а/д Д.Даваадоржийн илрүүлж бэхжүүлсэн №1, 2, 3, 4 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй №1, 3 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN000120005143 дугаараар бүртгэгдсэн Дашдэндэв овогтой Мөнхдэлгэрийн баруун гарын эрхий хуруу болон зүүн гарын алганы хээнүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэх гарын мөрнүүд нь нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй. /хх-ийн 1-р хавтас 45-47-р хуудас/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 05/032 дугаартай дүгнэлтэнд:

1. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12-р хороо Сонгины 3-р гудамжны 15 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн байшинд хулгай орж 14 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг алдагдсан гэх хэргийн газраас шинжээч а/д Б.Даваадоржийн илрүүлсэн №1, 2, 3, 4 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх №1, 3 дугаартай гарын мөр нь сангийн МN000120005143 дугаараар бүртгэгдсэн, Дашдондовын Мөнхдэлгэрийн баруун гарын эрхий, зүүн гарын алганы хээтэй тохирч байна.

3. Харин шинжилгээнд тэнцэх бусад №2, 4 дугаартай гарын мөрүүд нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүд болон Б.Ж-гийн гарын хээний дардастай тохирохгүй байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн Б.Ж-гийн гарын хээний дардас нь Адис папилон санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 54-57-р хуудас/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 1-р хавтас 33, 238-р хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р  хавтас 5-10-р хуудас/,

- хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 72-73-р хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 74-75-р хуудас/,

- эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 76-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 2-р хавтас 191-192, 212-213-р хуудас/,

 

2. Хохирогч Ц.Ц- 2017.05.17-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай байшингийн баруун талын цонхыг тоосгоор хагалаад хулгайч орж модон хайрцаг дотор байсан талийгаач аавын бага гарын хөөрөг, ээжийн монтетон гинж, хөөрөгний чулуу мэт ногоон өнгийн эмчилгээний зориулалтын хаш чулуу зэрэг зүйлс алдагдсан байсан. Тухайн үед дүү бид 2 сургуулийн амралт эхэлчихсан байсан болохоор хотын төвд хатагтай, ноёдын сургуульд сурч байсан юм. Энэ тухай ээж надад утсаар мэдэгдсэн. Бага гарын мөнгөн нуухтай даваа толгойтой халтар судалтай манан хөөрөг, нүд эмчилдэг ногоон өнгийн жижиг хөөрөгний хэмжээтэй манан чулуу, ээжийн монтетон гинж, дүүгийн чихэр, боов мөнгөө хийдэг жижиг модон авдар шиг хайрцаг зэрэг зүйлс алдагдсан. Хөөргөө 200.000 төгрөгөөр, ногоон манан чулууг 100.000 төгрөгөөр, монетон гинжийг 180.000 төгрөг, модон хайрцагийг 15.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 82-83-р хуудас/,

- гэрч М.Ц- 2017.05.18-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед ажилдаа явсан. Тэр үед сургуулийн амралт эхэлсэн учраас манай хоёр хүү хотын төвд сургалтанд сууж байсан юм. Ажилдаа явахдаа байшингаа цоожилж гараад өдөр 12 цаг 30 минутын үед өдрийн цайгаа уухаар гэртээ ирэхэд баруун талын жижиг өрөөний модон цонх хагарчихсан шилний үйрмэг жижиг өрөөгөөр тархсан байсан. Дотогш ороход том өрөөний голд нэг тоосго хэвтэж байхаар нь би хүүхдүүд тоглож байгаад тоосго шидээд хагалчихаж дээ гэж бодоод гартал хүүхдийн мөнгө, чихрээ хийдэг жижиг модон авдар гадна хэвтэж байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд юмаа шалгахад ээмэг бөгжний саванд байсан монетон гинж, манай нөхрийн хөөрөг, эмчилгээний зориулалтын манан чулуу зэрэг зүйлс алга болсон байсан. ... Хуучин хэрэглэж байсан мөнгөн нуухтай даваа толгойтой манан хөөрөг, уг хөөргийг манай нөхөр эдэлж хэрэглэж байсан, ямар үнэ ханштайг нь хэлж мэдэхгүй байна. Хүү бид 2 ярилцаж байгаад 200.000 төгрөг болох байх гэж мэдүүлсэн юм. Мөн ногоон өнгийн хаш чулуу, уг чулуугаар нүд эмчилдэг гэж манай нөхөр олж ирж байсан. Тэр чулуу нь 100.000 төгрөг болох байх. Монетон гинж нь нарийхан 2015 онд хүнээс авч байсан гинж юм. Уг гинж 150.000-180.000 төгрөгний үнэтэй, орц граммыг нь хэлж мэдэхгүй байна. Модон авдар нь жижигхэн чихэр боов, мөнгө хийх зориулалтын хайрцаг байсан юм. Уг хайрцагийг 2016 онд 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 84-р хуудас/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 1-р хавтас 85-р хуудас/,

- эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 86-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 2-р хавтас 177-178-р хуудас/,

 

3. Хохирогч Д.Т- 2017.05.19-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай байшингийн баруун талын зэргэлдээ 2 цонхны урд талын цонхных нь жижиг салхивчийг түлхэн хулгайч орж хар өнгийн камерын цүнхэнд хийсэн байсан Дашийн Төгөлдөрийн төрсний гэрчилгээ, цэргийн үүрэгтний үнэмлэх, цахилгаанчны үнэмлэх, арван жил төгссөн дунд боловсролын гэрчилгээ, эхнэр Т.Аптанбаярын гадаад паспорт, жолоочийн үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, төрсний гэрчилгээ, зэрэг бичиг баримтууд болон дунд гарын мөнгөн аяга, монетон гинж /тасархай/, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хослол, мөнгөн бугуйвч зэрэг зүйлс алдагдсан. ...  Дунд гарын мөнгөн аяга нь нилээн хуучирсан эмээ хэрэглэж байсан ба хажуу талын бөөрөн дээр “хайрт ээждээ дурсгав” гэсэн бичигтэй, аяга байсан. Энэ аягыг 150.000 төгрөгөөр үнэлж байна. Монетон гинж тасархай нарийхан, эмэгтэй хүний гинж байсан. 2010 оны үед 80.000 төгрөгөөр эхнэртээ худалдаж авч өгч байсан. Мөнгөн ээмэг, бөгжний хослолыг 200.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн бугуйвч нь цулгуй ямар ч хээгүй эрэгтэй хүний бугуйвч байсан. Энэ бугуйвчийг 40.000 төгрөгөөр үнэлнэ. Манай хадам аав хийж өгсөн бугуйвч юм. Би гомдолтой байна. Хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 94-95-р хуудас/,

2017.06.05-ны өдөр мэдүүлэхдээ: ... манай гэрээс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эд зүйлс алдагдсан. Түүнээс өмнө 8 дугаар сард хулгай ороход 1 мөнгөн аяга алдагдаж байсан. ... Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 96-р хуудас/,

2018.05.01-ний өдөр мэдүүлэхдээ: ... Эхнэр бид хоёр иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхээ авсан. Бусад баримт бичгээ аваагүй. Шинээр авахад хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 236-237-р хуудас/,

- Гэрч Т.А- 2017.05.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэрээсээ гараад хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд нөхөр бид хоёр тус тусынхаа ажилд явсан. Би орой 17 цаг 30 минутын үед ажил тараад цэцэрлэгээс хүүхдээ аваад гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгойсон байсан. Дотогш ороход гэрийн доторх зүйлсийг цацаад хамаг юм ухсан шинжтэй байхаар нь цагдаа дуудсан. ... Гэрээс дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгж, бугуйвч, гинж зэргийн хослол, монетон гинж /хуучин хэрэглэж байсан тасарсан/, нөхөр Д.Т-ийн төрсний гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 8, 10 дугаар ангийн боловсролын гэрчилгээ, миний гадаад паспорт, төрсний гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, камерын хар өнгийн цүнх зэрэг зүйлс алдагдсан байсан. Дунд гарын мөнгөн аяганы хажуу бөөрөн дээр “хайрт ээждээ дурсгав” Бороо Отгонхишиг гэсэн нэртэй мөнгөн хослолууд нь чернилэн ягаан шигтгээтэй хослолууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 98-р хуудас/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 1-р хавтас 97-р хуудас/,

- эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 99-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 2-р хавтас 170-171-р хуудас/,

 

4. Хохирогч Т.Б-ын 2017.04.11-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед эхнэр Дарьсүрэнгийн хамт тэтгэврээ авахаар гарахдаа гэрээ цоожлоод явсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөний жижиг салхивч онгойсон байдалтай байсан бөгөөд гэрт орж үзэхэд уг салхивчаар хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс миний хэрэглэж байсан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, бурхан дээр байсан бэлэн 100.000 төгрөг, “Самсунг Эс-1” маркийн гар утас, эхнэрийн монетон ээмэг зэрэг зүйлс алдагдсан байсан. ... Хөөрөг нь дунд гарын шаргал манан даваа толгойтой алтан бөгжтэй мөнгөн халбагатай хоёр мөрөндөө угалз хээтэй хөөрөг байсан. Үнэ ханшийг нь хэлж мэдэхгүй байна. Манай дүү авчирч өгч байсан. Би иймэрхүү хөөргийг гадуур үнийг нь судалж үзэхэд 1.000.000 төгрөг болох болов уу гэж таамагласан. “Самсунг Эс-2” маркийн гар утас хар өнгийн гадаргуутай 2-3 жилийн өмнө хүүхдүүд авч өгч байсан. Энэ утас одоо 150.000 төгрөг болох байх гэж бодож байна. Манай эхнэрийн хуучин хэрэглэж байсан нэгнийх нь сэнж нь хугарсан хавтгай хэлбэртэй ардаа зүү хатгасан монетон ээмэгийг мөн 2-3 жилийн өмнө манай охин ээждээ авч өгч байсан юм. Энэ ээмэгний одоогийн ханш 350.000 төгрөг болно. Дунд гарын мөнгөн аяга. Уг аягыг намайг засгийн газрын автобаазаас 2005 онд тэтгэвэрт гарахад Улсын их хурлын тамгын газраас дурсгаж байсан. Хажуу талд нь “Т.Б-т дурсгав УИХ-ын тамгын газар” гэсэн бичигтэй аяга байсан. Уг аягыг 800.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 130-131-р хуудас/,

2017.05.28-ны өдөр мэдүүлэхдээ: ... Манайхаас алдагдсан ар талдаа Самсунг гэсэн бичиглэлтэй урд дээд хэсэгтээ “Самсунг” гэсэн бичиглэлтэй гар утас нь миний гар утас юм. Би марк загварыг нь сайн мэдэхгүй охиноос асуухад “Самсунг Эс-2” байх гэхээр нь тэгж мэдүүлсэн. Хөөрөгний алтан нуухыг нь салган авсан байна. Бусад зүйлс нь бүрэн бүтэн байна. Би хөөргөө буцаагаад олоод авчихсан болохоор үнэлгээ хийлгэхгүй. Харин нуухыг нь 2 жижиг алтан ээмгээр хийлгэсэн. Уг нуухны алт нь З гр орчим байсан болохоор хөөрөгний нуухаа З гр алтны үнээр тооцоолж үнэлэх болно. Надад гомдол санал байхгүй. Хохирлыг барагдуулаад өгчихвөл баярлах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 132-р хуудас/,

2017.06.24-ний өдөр мэдүүлэхдээ: ... Манай бурхан дээр 100.000 төгрөг байсан. ... Би хөөргөө буцааж авсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Алтан нуух нь 300.000 төгрөг болох байх. Би маш их гомдолтой байна. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 239-р хуудас/,

- Гэрч Б.Э- 2017.03.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед манай ээж Дарьсүрэн над руу залгаад “аавынхаа хөөргийг харсан уу, чи энд тэнд далд хийгээд явсан уу” гэхээр нь “би аваагүй даалимбанд нь хийгээд ширээн дээр нь тавьсан” гэхэд “өчигдөр орой би орхиод явсан ш дээ, та хоёр өглөө босоход байсан уу” гэхээр нь “байх шиг байсан сая насны хишиг 80.000 төгрөгөө авчихаад ирж байна гэтэл олдохгүй байна. Гэрт орж ирэхэд гал тогооны цонхны доод талын салхивч онгорхой байна” гэхээр нь би “хулгай орчихсон юм биш үү, цагдаа руу залга” гэж хэлсэн. ... Аавын манан хөөрөг, “Самсунг Эс-2” маркийн хар өнгийн гар утас, ээжийн алтан ээмэг, том мөнгөн аяга, бэлэн 100.000 төгрөг зэрэг зүйлс алдагдсан байна гэсэн. Аавын хөөргийг 10-аад жилийн өмнө төрсөн дүү нь хятадаас авчирч өгч байсан улаан өнгийн толгойтой дунд гарын хөөрөг байсан. Адилхан хөөргийг судалж үзэхэд доод тал нь 1.500.000 төгрөгийн үнэтэй байсан. Хөөрөг нь нуухтай, мөнгөн халбагатай байсан. ... “Самсунг Эс-2” маркийн гар утсыг манай хүргэн дүү ломбард ажиллуулж байгаад 4-5 жилийн өмнө авч байсан. Тэр утас одоо 40.000-50.000 төгрөгний үнэтэй байгаа. Манай ээжийн алтан ээмгийг манай дүү хятадаас авчирч өгч байсан, хавтгай хагас дугуй хэлбэртэй 4.5 гр-тай хос ээмэг, нэг ээмэгнийх нь сэнж нь хугарсан байсан. ... Мөнгөн аягыг нь манай аав 2005 онд засгийн газрын автобаазаас тэтгэвэрт гарахад нь УИХ-ын тамгын газраас бэлэглэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 135-136-р хуудас/,

- Гэрч О.Д- 2017.05.28-ны өдөр мэдүүлэхдээ: ... Сүүлийн үеийн цагаан шаргал өнгийн дундуураа бор судалтай даваа толгойтой мөнгөн халбага алтан нуухтай дунд гарын манан хөөрөг, уг хөөрөгний нуухыг 2 ширхэг нарийн алтан бөгжөөр хийлгэж байсан З гр орчим болох байх гэж бодож байна. ... Мөнгөн аяга нь дунд гарын аяга байсан бөгөөд 2005 онд нөхрийг тэтгэвэрт гарахад “УИХ-ын тамгын газраас дурсгав гэсэн бичигтэй аяга байсан. Эдэлж хэрэглэж байсан элэгдэл хорогдлыг нь тооцоод 500.000-600.000 төгрөг болох байх. Хар өнгийн мэдрэгчтэй гар утас байсан 2 жил гарангийн өмнө хүүхэд 150.000 төгрөгөөр авч өгч байса. Одоо 70.000-80.000 төгрөг болох байх, алтан ээмэг нь цэцгэн хэлбэртэй ардаа зүүтэй 10 гаран жилийн өмнө манай хүү Шанхайгаас ирээд Зоос гоёлоос тухайн үеийн ханшаар 350.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. 4 гр орчим алтны орцтой. Одоо ийм ээмэг 500.000-800.000 төгрөг болох байх гэж бодож байна. Үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээгээр нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 137-р хуудас/,

- Гэрч С.Б- 2017.04.13-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр охиныхоо үсний найр хийх үед Самсунг маркийн хар өнгийн утсыг нөхрийн дүү Т- надад өгөхөөр нь би 95390495 дугаарын сим картаа хийж барьсан. ...Т- манай охины үсний найран дээр хөөрөг гаргаад хүмүүстэй хөөрөглөж байсан. Өөр ямар нэгэн зүйл манайд өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 138-р хуудас/,

- Гэрч Ц.Т- 2017.04.13-ны өдөр мэдүүлэхдээ: ... Цагаан сарын өмнө Т-гийн гэрт нь очиход 2 ширхэг цагаан өнгийн хөөрөг байсан. “Хаанаас авсан юм” гэхэд “Хархорин зах дээр хямдхан байхаар нь худалдаж авсан” гэхээр нь “нэгийг нь өгчих цагаан сараар хэрэглэчихээд өгье” гэхэд надад нэгийг нь өгсөн. Өөр ямар нэгэн зүйл аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 139-р хуудас/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/183 дугаартай дүгнэлтэнд:

1. 2017.03.03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12-р хороо Биогийн 3-20 тоотод оршин суух иргэн Т.Б-ын орон сууцны вакум цонхыг түлхэн хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газраас шинжээч д/ч Э.Гансүхийн илрүүлсэн №2 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 3, 4, 5, 6. дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх №2 дугаартай гарын мөр нь санд MN0001100023708 дугаараар бүртгэгдсэн Ойноогийн Дарьсүрэнгийн баруун гарын алганы хээтэй тохирч байна.

3. Харин №2 дугаартай гарын мөр нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 141-145-р хуудас/,

        - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №2437 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ц- овогтой Т-гийн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Ц- овогтой Т-гийн гарын хээний дардас санд бүртгэлтэй байна.

3. Ц- овогтой Т-гийн гарын хээний дардас нь санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 150-151-р хуудас/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р  хавтас 103-106-р хуудас/,

- хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 123-128-р хуудас/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 1-р хавтас 133, 240-р хуудас/,

- эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 153-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 2-р хавтас 163-165, 218-219-р хуудас/,

 

5. Хохирогч И.М-ын 2017.04.27-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд вакум цонхыг түлхэж онгойлгосон бололтой байсан ба доторх эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Манайхаас НР маркийн зөөврийн компьютер, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ... Би хохирлоо барагдууж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 165-167-р хуудас/,

2017.06.05-ны өдөр мэдүүлэхдээ: ... Зөөврийн компьютерыг хүлээн авсан. Одоо 2 ширхэг дунд гарын мөнгөн аяганы 200.000 төгрөгийн хохирлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 168-р хуудас/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 163-164-р хуудас/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 1-р хавтас 169-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 2-р хавтас 184-185-р хуудас/,

 

6. Хохирогч Н.У- 2018.03.12-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай хөрш айлын ах Борхүү над руу залгаад “танай байшинд хулгай орсон байна, хүрээд ир” гэхээр нь очиход манай байшингийн жижиг цонхыг хагалчихсан байсан. Манай гэрээс хар өнгөтэй Нокиа маркийн гар утас 1 ширхэг шаргал өнгийн гоёлын өрөөсөн ээмэг 4 ширхэг, цагаан өнгийн өрөөсөн ээм.,000 төгрөгөөр үнэлнэ. Бусад өрөөсөн ээмэгнүүдийг үнэлэхгүй. Харин манай жижиг вакум цонхыг хагалсан байсан тул уг хагалсан цонхыг 160.000 төгрөгөөр үнэлнэ. Хагарсан цонхыг төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 120-122-р хуудас/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-р  хавтас 111-115-р хуудас/,

- эд зүйл хураан авс, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 2-р  хавтас 116-118-р хуудас/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 2-р  хавтас 119-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 2-р  хавтас 128-130, 224-225-р хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Т- 2017.06.05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би дээрх гэмт хэргийн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Харин Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туулын 3-5 тоотын цонхоор орж камерын цүнхтэй зүйл аваад онгойлгож үзэхэд хүний баримт бичиг байхаар нь тэр хавьд хаячихаад явсан. Зам шалгалтаар явж байхдаа хохирогч өөрөө баримт бичиг алга болсон гэж байсан. Өнгөрсөн 8 сард хулгай орж мөнгөн аяга зэрэг зүйлс алдагдсан гэж ярьж байсан. Энэ үйлдлээ намайг үйлдсэн гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Харин бусад айлуудаас хулгай хийсэн эд зүйлийг хүлээн зөвшөөрч байна. ... Дашдэндэвийн хөөрөгний толгой шүр биш байсан. Харин нуух нь алт байсан болохоор алтыг нь салгаж зараад толгойг нь хаясан. Борисын хөөрөгний толгойн алтан нуухыг мөн салгаж зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 184-185-р хуудас/,

2017.06.23-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би Төгөлдөрийнхөөс  хулгай хийгээгүй. Эрүүгийн төлөөлөгч нар намайг заавал 20 үйлдэл бич гээд байхаар нь таагаад янз бүрийн зүйл хэлчихсэн юм. Надад энэ шалгагдаж байгаа мэдүүлгийг газар дээр нь шалгахад эааж өгсөн үйлдлүүдээс еөр ямар ч үйлдэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 243-р хуудас/,

2017.08.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... Төгөлдөрийн гэрт би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орж хулгай хийхдээ зургийн аппаратын гадна гэрийг авч гарсан. Энэ зургийн аппаратын гэр дотор дандаа бичиг баримтууд байсан. Төгөлдөрийн гэрээс мөнгөн аяга, монетон гинж, мөнгөн ээмэг, бөгжний хослол, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлсийг аваагүй. Би зөвхөн зургийн аппаратын гадна гэрийг авахад дотор нь бичиг баримтууд л байсан. Бусад яллагдагчаар татсан тогтоолд дурдсан гэмт хэргүүдэд алдагдсан гэх эд зүйлсийг хулгайлж авсан нь үнэн. Ял сонсгосон Эрүүгийн хуулийн зүйл ангийн талаар надад маргах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 32-33-р хуудас/,

2018.04.13-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би прокурорын яллах дүгнэлтийг гардаж аваад хохирлоо төлөх зорилгоор Зүүнхараа руу самранд явсан. Миний самар түүж байсан газар нь эзэнгүй зэлүүд газар байсан бөгөөд утасны сүлжээ барьдаггүй газар байсан. Би тэр газар өвөлжөөд цагаан сараар Улаанбаатар хотод ирээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Дэнжийн мянгад нийтийн байранд өрөө түрээслэн амьдарч байсан. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дэнжийн мянгад айлын гэрээс хулгай хийх гэж байгаад цагдаа нарт баригдсан. Би самранд найз хүүхэн болох Оюунтунгалагийн хамт Төгсөө жолоочийн бригадад ажиллаж байсан. ... Бусдад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 97-98-р хуудас/,

2018.03.19-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Нарантуул-2” захын урд талын нийтийн байрны нэг өрөөг хамтран амьдрагч Оюунтунгалагийн хамт түрээсэлж эхэлсэн. Хамтран амьдрагч Оюунтунгалаг “Нарантуул-2” зах дотор хоолны газарт бэлтгэгчээр ажиллаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн орчимд Оюунтунгалаг ажилдаа явсан. Тухайн өдөр “Мартын 8”, маргааш нь эхнэрийн төрсөн өдөр болох гээд мөнгө байхгүй байсан учраас дүүгээсээ мөнгө зээлэхээр гараад алхаад явж байтал зам дагуу модон хашаатай зэвтэй төмөр хаалгатай нэг давхар улаан тоосгон байшинд хүн амьдардаггүй шинжтэй хашаанд нь ул мөр байхгүй байхаар нь вакум цонхыг нь хаглаж дотогш орж ширээн байсан жижиг хар өнгийн Нокиа маркийн гар утас, жижиг хуванцар савтай бөгж, ээмэг зэргийг авч гарах гэж байтал гаднаас нэг эрэгтэй хүн “дотор хэн байна, гараад ир” гэхээр нь гартал 2 эрэгтэй 1 эмэгтэй хүн намайг барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Байшингийн цонхыг хашаан дотор байсан чулуугаар хаглаж орсон. Тухайн хулгайлж авсан эд зүйлийг хохирогчид хүлээлгэж өгсөн. Би Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хулгайн хэргээр шалгагдаж байгаа. Миний энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст байгаа хэрэгтээ нэгтгэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 132-134-р хуудас/,

2018.05.17-ны өдөр мэдүүлэхдээ: ... Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Надад дээрх үйлдлүүдээс өөр үйлдсэн хэрэг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 236-237-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 112-122-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Т-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч Ц.Түвшинтөгсийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 140-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 131-р хуудас, 2-р хавтас 77-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 208-р  хуудас, 2-р хавтас 133-р  хуудас/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 210-211-р  хуудас/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 213-217-р  хуудас/,

- гэрч Л.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 68-69-р хуудас/,

- гэрч Ө.Хонгорцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 70-71-р хуудас/,

- гэрч Д.Оюунтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 99-р хуудас/ зэргийг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  шинжлэн судлав.

 

         Шүүхээс шүүгдэгч Ц.Т-г гэм буруутайд тооцсон талаар:

 

          Шүүгдэгч Ц.Т- нь нийт 6 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлж нийт 4.987.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туулын 5-2 тоотод оршин суух хохирогч И.М-ын орон байранд нэвтрэн орж Эйч пи /HP/ маркийн зөөврийн компьютер, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч И.М-ын “2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд вакум цонхыг түлхэж онгойлгосон бололтой гэр доторх эд зүйл эмх замбараагүй байсан. Манайхаас НР маркийн зөөврийн компьютер, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ... Би хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 165-167-р хуудас/,

2017.06.05-ны өдөр мэдүүлэхдээ: ... Зөөврийн компьютерыг хүлээн авсан. Одоо 2 ширхэг дунд гарын мөнгөн аяганы 200.000 төгрөгийн хохирлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 168-р хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: НР маркийн зөөврийн компьютерийг хохирогч И.М-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 163-164-р хуудас/,

-“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: хохирогч И.М-ын НР маркийн компьютер 270000 төгрөг,  дунд гарын мөнгөн аяга 120000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 90000 төгрөг, нийт  480000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 2-р хавтас 184-185-р хуудас/,

-2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд: хохирогч И.М-ын гэрийг хаягийг зааж, авсан эд зүйлийн талаар мэдүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 112-113-р хуудас, 117-р хуудас/

 

2. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 3-15 тоотод оршин суух хохирогч Д.Д-ийн өвлийн орон сууцны цонхоор нэвтрэн орж нийт 14 мөнгөн аяга, бага гарын цагаан гартаам хөөрөг 1 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай халтар манан хөөрөг 1 ширхэг, энергийн зүүлт зэргийг хулгайлан авч 3.140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гарсан он сар өдрийг сайн санахгүй байна. Тухайн өдөр эхнэрийн хамт гэрээ цоожлоод хот руу явсан. Манай гэрээс таримал шүрэн толгойтой алтан нуухтай манан хөөрөг, даваа толготой алтан нуухтай гартаам хөөрөг, бага гарын 11 ширхэг мөнгөн аяга, дунд дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга, том хул алга болсон. ... Манан хөөргийг толгойгүй буцааж авсан. Хохиролд 670.000 төгрөг буцааж авсан. Хохирлыг бүрэн барагдуулж өгвөл гомдол саналгүй гэв.

Хохирогч Д.Д- мөрдөн байцаалтанд 2016.11.16-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 11 цаг 30 минутын үед эхнэрийн хамт хотын төв рүү явахад манай байшинд хүн үлдээгүй үлдсэн, хаалгаа цоожлоод явсан. Орой 19 цаг 30 минутын үед гэртээ ирээд хаалганы цоожийг тайлаад ороход ямар нэгэн эвдэлсэн хугарсан шинж мэдэгдээгүй. Урд өрөө рүү ороход өрөөний вакум цонхны салхивч нь бага зэрэг онгорхой байсан ба өглөө гарахад цонхны салхивч хаалттай, түгжээтэй байсан. Би эхнэрээсээ “чи яагаад цонхоо онгорхой үлдээсэн юм бэ” гэхэд “би түгжээд явсан” гэж хэлсэн. Би очоод салхивчаа хааж түгжсэн. Гэрийн шүүгээн дээр байсан ойр зуурын юм хийдэг улаан эрээн том уутны доторх зүйлийг миний орон дээр асгасан байсныг хараад хулгайч тор авах гэж ороогүй байх гэж бодоод сервант руу харсан чинь доторх арван дөрвөн ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс дараах эд зүйлс хулгайд алдагдсан. Үүнд:

-  Нийт 14 ширхэг мөнгөн аяга. Үүнээс их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, арван нэг нь бага гарын мөнгөн аяга байсан. Эдгээр 14 ширхэг мөнгөн аяга доод давхрын голын өрөөнд байрлах сервант /Хоолны шүүгээ/-ны дотор байсан. Дунд гарын нэг мөнгөн аяганд “Намсрайн ургийн баярт дурсгав” гэж аяганы бөөрөнд бичигдсэн. Дөрвөн ширхэг дунд гарын мөнгөн аяганд цай хийхэд мөнгө нь хөөж хавантсан байсан. Эдгээр аяганууд бүгд сүүлийн үеийн хийцтэй. Их гарын мөнгөн аягыг 2004 онд 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын 11 ширхэг мөнгөн аягыг 2012 онд Гоёл чимэглэлийн дэлгүүрэээс нэг ширхэгийг нь 110.000 төгрөгөөр худалдаж авсан, энэ үнэ ханшаар үнэлнэ. Дунд гарын хоёр ширхэг мөнгөн аягыг надад хүн бэлгэнд өгсөн. Энэ аягаа мөн 110.000 төгрөгөөр үнэлнэ.

- Хоёр ширхэг хөөрөг алга болсон. Нэг нь цагаан гартаам жижиг хэмжээтэй сүүлийн үеийн Даваа толгойтой гуулин нухтай ясан халбагатай хөөрөг байсан. Энэ хөөрөг нь арван хэдэн жилийн өмнө 2008 онд байх 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ хөөрөгний гартаамны нэг талд суудалтай нөгөө талдаа цайвардуу өнгөтэй. Энэ хөөрөгөө одоо 400.000 төгрөгөөр үнэлнэ. Хоёр дахь хөөрөг нь цайвар шаргалдуу халтар мана дунд гарын хэмжээтэй таримал шүрэн толгойтой, алтан нуухтай мөнгөн халбагатай шаргалдуу өнгийн дунд хэмжээтэй хөөрөг байсан. Дээгүүрээ мөр, амсар болон ёроол хэсэгт мөнгөөр чимэглэсэн байсан. Сүүлийн үеийн хийцийн хөөрөг. Энэ халтар мана хөөргийг 1995 онд 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 3 сая төгрөгөөр үнэлнэ.

- Сүүлд нь үзэхэд манай эхнэрийн нэг давхрын унтлагын өрөөны ширээн дээр байсан энергийн зүүлт нэг ширхэг алга болсон байна. Энэ зүүлтийг хоёр, гурван жилийн өмнө 90.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 90.000 төгрөгөөр үнэлнэ. Өөр юу алга болсныг мэдэхгүй байна. Гэрт зурагт, компьютер, булган малгай, хувцас байсан боловч хулгайд алдагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-24-р хуудас/,

- Гэрч Г.Л- 2016.11.16-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 11 цаг 30 минутын үед нөхөр Дашдэндэв бид хоёр хотын төв рүү явсан. Бид гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан. Байшинийн бүх цонхнууд хаалттай, түгжээтэй байсан. Орой 19 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Манай нөхөр түрүүлж ороод “чи цонхоо яагаад онгорхой үлдээсэн юм бэ” гэхээр нь “яалаа гэж онгорхой үлдээх вэ дээ” гэхэд “юм авдаггүй хулгайч байдаг юм” гэсэн. Цаад орон дээр юм хийдэг тор дотор байсан эд зүйлсийг орон дээр асгасан байсныг хараад эд зүйлсээ үзэхэд сервант дотор байсан мөнгөн аяганууд алга болсныг мэдсэн. Бид эд зүйлсээ үзээд манайхыг мэддэг хулгайч юм байна гэж бодсон. ... Миний энергийн зүүлтийг авч явсныг дараа нь мэдсэн. Бусад ээмэг, бөгжнүүд шүүгээнд цоожтой байхаар нь авч чадаагүй байна. ... Нийт 14 ширхэг мөнгөн аяга алга болсон. Дээд давхарт байсан зурмал гуулин бурханууд бүрэн байсан, алдагдаагүй. Гурван хөөрөг байснаас хоёр хөөрөг алга болсон байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-р хуудас/,

гэрч Ц.Т- “... Цагаан сарын өмнө Т-гийн гэрт нь очиход 2 ширхэг цагаан өнгийн хөөрөг байсан. “Хаанаас авсан юм” гэхэд “Хархорин зах дээр хямдхан байхаар нь худалдаж авсан” гэхээр нь “нэгийг нь өгчих цагаан сараар хэрэглэчихээд өгье” гэхэд надад нэгийг нь өгсөн. Өөр ямар нэгэн зүйл аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 139-р хуудас/,

            - хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р  хавтас 5-10-р хуудас/,

- хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: шүүгдэгчээс дүү Д.Түвшин-Эрдэнэд өгсөн гэх шар халтар өнгөтэй улаан даваа толгойтой, зэс нуух, халбагатай хөөрөгийг хураан авч, хохирогч Д.Д-т хүлээлгэн өгсөн тухай, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 72-73-р хуудас, 1-р хавтас 74-75-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: дунд гарын мөнгөн аяга 11 ширхэг 1320000 төгрөг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг 500.000 төгрөг, том хул мөнгөн 350000 төгрөг, бага гарын гартааман хөөрөг 150000 төгрөг, дунд гарын мана, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 800000 төгрөг, зүүлт 20000 төгрөгөөр тус тус үнэлсэн  /хх-ийн 2-р хавтас 191-192, 212-213-р хуудас/,

 

-2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд: хохирогч Д.Д-ийн гэрийг хаягийг зааж, авсан эд зүйлийн талаар мэдүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 112-113-р хуудас, 121-р хуудас/

 

3. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туулын 3-5 тоотод оршин суух хохирогч Д.Т-ийн эзэмшлийн байшингийн цонхны салхивчийг түлхэн орж дунд гарын мөнгөн аяга, монетон гинж, мөнгөн ээмэг, бөгжний хослол, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 292.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           Хохирогч Д.Т- 2017.05.19-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай байшингийн баруун талын зэргэлдээ 2 цонхны урд талын цонхных нь жижиг салхивчийг түлхэн хулгайч орж хар өнгийн камерын цүнхэнд хийсэн байсан Дашийн Төгөлдөрийн төрсний гэрчилгээ, цэргийн үүрэгтний үнэмлэх, цахилгаанчны үнэмлэх, арван жил төгссөн дунд боловсролын гэрчилгээ, эхнэр Т.Аптанбаярын гадаад паспорт, жолоочийн үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, төрсний гэрчилгээ, зэрэг бичиг баримтууд болон дунд гарын мөнгөн аяга, монетон гинж /тасархай/, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хослол, мөнгөн бугуйвч зэрэг зүйлс алдагдсан. ...  Дунд гарын мөнгөн аяга нь нилээн хуучирсан эмээ хэрэглэж байсан ба хажуу талын бөөрөн дээр “хайрт ээждээ дурсгав” гэсэн бичигтэй, аяга байсан. Энэ аягыг 150.000 төгрөгөөр үнэлж байна. Монетон гинж тасархай нарийхан, эмэгтэй хүний гинж байсан. 2010 оны үед 80.000 төгрөгөөр эхнэртээ худалдаж авч өгч байсан. Мөнгөн ээмэг, бөгжний хослолыг 200.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн бугуйвч нь цулгуй ямар ч хээгүй эрэгтэй хүний бугуйвч байсан. Энэ бугуйвчийг 40.000 төгрөгөөр үнэлнэ. Манай хадам аав хийж өгсөн бугуйвч юм. Би гомдолтой байна. Хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 94-95-р хуудас/,

2017.06.05-ны өдөр мэдүүлэхдээ: ... манай гэрээс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эд зүйлс алдагдсан. Түүнээс өмнө 8 дугаар сард хулгай ороход 1 мөнгөн аяга алдагдаж байсан. ... Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 96-р хуудас/,

2018.05.01-ний өдөр мэдүүлэхдээ: ... Эхнэр бид хоёр иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхээ авсан. Бусад баримт бичгээ аваагүй. Шинээр авахад хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 236-237-р хуудас/,

- Гэрч Т.А- 2017.05.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэрээсээ гараад хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд нөхөр бид хоёр тус тусынхаа ажилд явсан. Би орой 17 цаг 30 минутын үед ажил тараад цэцэрлэгээс хүүхдээ аваад гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгойсон байсан. Дотогш ороход гэрийн доторх зүйлсийг цацаад хамаг юм ухсан шинжтэй байхаар нь цагдаа дуудсан. ... Гэрээс дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгж, бугуйвч, гинж зэргийн хослол, монетон гинж /хуучин хэрэглэж байсан тасарсан/, нөхөр Д.Т-ийн төрсний гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 8, 10 дугаар ангийн боловсролын гэрчилгээ, миний гадаад паспорт, төрсний гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, камерын хар өнгийн цүнх зэрэг зүйлс алдагдсан байсан. Дунд гарын мөнгөн аяганы хажуу бөөрөн дээр “хайрт ээждээ дурсгав” Бороо Отгонхишиг гэсэн нэртэй мөнгөн хослолууд нь чернилэн ягаан шигтгээтэй хослолууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 98-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: мөнгөн аяга 120000 төгрөг, монетон гинж 75600 төгрөг, ээмэг бөгжний хослол 45000 төгрөг, мөнгөн бугуйвч 52000 төгрөгөөр үнэлсэн  /хх-ийн 2-р хавтас 170-171-р хуудас/,

-2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 112-113-р хуудас, 119-р хуудас/

 

          4. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туулын 2-1 тоотод оршин суух хохирогч Ц.Ц-ын өвлийн сууцны цонхыг хагалан нэвтрэн орж манан хөөрөг, хөөрөгний чулуу, монетон гинж, модон хайрцаг зэрэг эд зүйл хулгайлан авч, 257.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           Хохирогч Ц.Ц- 2017.05.17-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай байшингийн баруун талын цонхыг тоосгоор хагалаад хулгайч орж модон хайрцаг дотор байсан талийгаач аавын бага гарын хөөрөг, ээжийн монтетон гинж, хөөрөгний чулуу мэт ногоон өнгийн эмчилгээний зориулалтын хаш чулуу зэрэг зүйлс алдагдсан байсан. Тухайн үед дүү бид 2 сургуулийн амралт эхэлчихсан байсан болохоор хотын төвд хатагтай, ноёдын сургуульд сурч байсан юм. Энэ тухай ээж надад утсаар мэдэгдсэн. Бага гарын мөнгөн нуухтай даваа толгойтой халтар судалтай манан хөөрөг, нүд эмчилдэг ногоон өнгийн жижиг хөөрөгний хэмжээтэй манан чулуу, ээжийн монтетон гинж, дүүгийн чихэр, боов мөнгөө хийдэг жижиг модон авдар шиг хайрцаг зэрэг зүйлс алдагдсан. Хөөргөө 200.000 төгрөгөөр, ногоон манан чулууг 100.000 төгрөгөөр, монетон гинжийг 180.000 төгрөг, модон хайрцагийг 15.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 82-83-р хуудас/,

- гэрч М.Ц- 2017.05.18-ны өдөр мэдүүлэхдээ: ... өдөр 12 цаг 30 минутын үед өдрийн цайгаа уухаар гэртээ ирэхэд баруун талын жижиг өрөөний модон цонх хагарчихсан шилний үйрмэг жижиг өрөөгөөр тархсан байсан. Дотогш ороход том өрөөний голд нэг тоосго хэвтэж байхаар нь би хүүхдүүд тоглож байгаад тоосго шидээд хагалчихаж дээ гэж бодоод гартал хүүхдийн мөнгө, чихрээ хийдэг жижиг модон авдар гадна хэвтэж байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд юмаа шалгахад ээмэг бөгжний саванд байсан монетон гинж, манай нөхрийн хөөрөг, эмчилгээний зориулалтын манан чулуу зэрэг зүйлс алга болсон байсан. ... Хуучин хэрэглэж байсан мөнгөн нуухтай даваа толгойтой манан хөөрөг, уг хөөргийг манай нөхөр эдэлж хэрэглэж байсан, ямар үнэ ханштайг нь хэлж мэдэхгүй байна. Хүү бид 2 ярилцаж байгаад 200.000 төгрөг болох байх гэж мэдүүлсэн юм. Мөн ногоон өнгийн хаш чулуу, уг чулуугаар нүд эмчилдэг гэж манай нөхөр олж ирж байсан. Тэр чулуу нь 100.000 төгрөг болох байх. Монетон гинж нь нарийхан 2015 онд хүнээс авч байсан гинж юм. Уг гинж 150.000-180.000 төгрөгний үнэтэй, орц граммыг нь хэлж мэдэхгүй байна. Модон авдар нь жижигхэн чихэр боов, мөнгө хийх зориулалтын хайрцаг байсан юм. Уг хайрцагийг 2016 онд 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 84-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: дунд гарын мөнгөн нуухтай манан хөөрөг 120000 төгрөг, хөөрөгний чулуу 50000 төгрөг, монетон гинж 75600 төгрөг, жижиг хайрцаг 12000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 2-р хавтас 177-178-р хуудас/,

-2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 112-113-р хуудас, 118-р хуудас/,

 

         5.  2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 3-20 тоотод оршин суух хохирогч Т.Б-ын орон байранд нэвтрэн орж манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, монетон ээмэг, “Самсунг эс-2” маркийн гар утас, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 795.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

         Хохирогч Т.Б-ын 2017.04.11-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед эхнэр Дарьсүрэнгийн хамт тэтгэврээ авахаар гарахдаа гэрээ цоожлоод явсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөний жижиг салхивч онгойсон байдалтай байсан бөгөөд гэрт орж үзэхэд уг салхивчаар хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс миний хэрэглэж байсан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, бурхан дээр байсан бэлэн 100.000 төгрөг, “Самсунг Эс-1” маркийн гар утас, эхнэрийн монетон ээмэг зэрэг зүйлс алдагдсан байсан. ... Хөөрөг нь дунд гарын шаргал манан даваа толгойтой алтан бөгжтэй мөнгөн халбагатай хоёр мөрөндөө угалз хээтэй хөөрөг байсан. Үнэ ханшийг нь хэлж мэдэхгүй байна. Манай дүү авчирч өгч байсан. Би иймэрхүү хөөргийг гадуур үнийг нь судалж үзэхэд 1.000.000 төгрөг болох болов уу гэж таамагласан. “Самсунг Эс-2” маркийн гар утас хар өнгийн гадаргуутай 2-3 жилийн өмнө хүүхдүүд авч өгч байсан. Энэ утас одоо 150.000 төгрөг болох байх гэж бодож байна. Манай эхнэрийн хуучин хэрэглэж байсан нэгнийх нь сэнж нь хугарсан хавтгай хэлбэртэй ардаа зүү хатгасан монетон ээмэгийг мөн 2-3 жилийн өмнө манай охин ээждээ авч өгч байсан юм. Энэ ээмэгний одоогийн ханш 350.000 төгрөг болно. Дунд гарын мөнгөн аяга. Уг аягыг намайг засгийн газрын автобаазаас 2005 онд тэтгэвэрт гарахад Улсын их хурлын тамгын газраас дурсгаж байсан. Хажуу талд нь “Т.Б-т дурсгав УИХ-ын тамгын газар” гэсэн бичигтэй аяга байсан. Уг аягыг 800.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 130-131-р хуудас/,

2017.05.28-ны өдөр мэдүүлэхдээ: ... Манайхаас алдагдсан ар талдаа Самсунг гэсэн бичиглэлтэй урд дээд хэсэгтээ “Самсунг” гэсэн бичиглэлтэй гар утас нь миний гар утас юм. Би марк загварыг нь сайн мэдэхгүй охиноос асуухад “Самсунг Эс-2” байх гэхээр нь тэгж мэдүүлсэн. Хөөрөгний алтан нуухыг нь салган авсан байна. Бусад зүйлс нь бүрэн бүтэн байна. Би хөөргөө буцаагаад олоод авчихсан болохоор үнэлгээ хийлгэхгүй. Харин нуухыг нь 2 жижиг алтан ээмгээр хийлгэсэн. Уг нуухны алт нь З гр орчим байсан болохоор хөөрөгний нуухаа З гр алтны үнээр тооцоолж үнэлэх болно. Надад гомдол санал байхгүй. Хохирлыг барагдуулаад өгчихвөл баярлах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 132-р хуудас/,

2017.06.24-ний өдөр мэдүүлэхдээ: ... Манай бурхан дээр доод тал нь 100.000 төгрөг байсан. ... Би хөөргөө буцааж авсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Алтан нуух нь 300.000 төгрөг болох байх. Би маш их гомдолтой байна. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 239-р хуудас/,

- Гэрч Б.Э- “...... Аавын манан хөөрөг, “Самсунг Эс-2” маркийн хар өнгийн гар утас, ээжийн алтан ээмэг, том мөнгөн аяга, бэлэн 100.000 төгрөг зэрэг зүйлс алдагдсан байна гэсэн. Аавын хөөргийг 10-аад жилийн өмнө төрсөн дүү нь хятадаас авчирж өгч байсан улаан өнгийн толгойтой дунд гарын хөөрөг байсан. Адилхан хөөргийг судалж үзэхэд доод тал нь 1.500.000 төгрөгийн үнэтэй байсан. Хөөрөг нь нуухтай, мөнгөн халбагатай байсан. ... “Самсунг Эс-2” маркийн гар утсыг манай хүргэн дүү ломбард ажиллуулж байгаад 4-5 жилийн өмнө авч байсан. Тэр утас одоо 40.000-50.000 төгрөгний үнэтэй байгаа. Манай ээжийн алтан ээмгийг манай дүү хятадаас авчирч өгч байсан, хавтгай хагас дугуй хэлбэртэй 4.5 гр-тай хос ээмэг, нэг ээмэгнийх нь сэнж нь хугарсан байсан. ... Мөнгөн аягыг нь манай аав 2005 онд засгийн газрын автобаазаас тэтгэвэрт гарахад нь УИХ-ын тамгын газраас бэлэглэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 135-136-р хуудас/,

- Гэрч О.Д- “... Сүүлийн үеийн цагаан шаргал өнгийн дундуураа бор судалтай даваа толгойтой мөнгөн халбага алтан нуухтай дунд гарын манан хөөрөг, уг хөөрөгний нуухыг 2 ширхэг нарийн алтан бөгжөөр хийлгэж байсан З гр орчим болох байх гэж бодож байна. ... Мөнгөн аяга нь дунд гарын аяга байсан бөгөөд 2005 онд нөхрийг тэтгэвэрт гарахад “УИХ-ын тамгын газраас дурсгав гэсэн бичигтэй аяга байсан. Эдэлж хэрэглэж байсан элэгдэл хорогдлыг нь тооцоод 500.000-600.000 төгрөг болох байх. Хар өнгийн мэдрэгчтэй гар утас байсан 2 жил гарангийн өмнө хүүхэд 150.000 төгрөгөөр авч өгч байса. Одоо 70.000-80.000 төгрөг болох байх, алтан ээмэг нь цэцгэн хэлбэртэй ардаа зүүтэй 10 гаран жилийн өмнө манай хүү Шанхайгаас ирээд Зоос гоёлоос тухайн үеийн ханшаар 350.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. 4 гр орчим алтны орцтой. Одоо ийм ээмэг 500.000-800.000 төгрөг болох байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 137-р хуудас/,

- Гэрч С.Б- “... 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр охиныхоо үсний найр хийх үед Самсунг маркийн хар өнгийн утсыг нөхрийн дүү Т- надад өгөхөөр нь би 95390495 дугаарын сим картаа хийж барьсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 138-р хуудас/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р  хавтас 103-106-р хуудас/,

-Хураан авсан тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Ц.Түвшинтөгсөөс “Самсунг” гэсэн бичигтэй гар утас хураан авч, хохирогч Т.Б-т хүлээлгэн өгсөн тухай, /хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 123-128-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: дунд гарын цагаан өнгийн хаш, манан, даваа толгойтой, мөнгөн халбагатай, алтан бөгжтэй хөөрөг 500000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120000 төгрөг, Самсунг Эс-2 маркийн гар утас 50400 төгрөг, ээмэг 25000 төгрөгөөр тус тус үнэлсэн /хх-ийн 2-р хавтас 163-164-р хуудас/,

-2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 112-113-р хуудас, 114-р хуудас/,

 

6. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-2-5 тоотод оршин суух хохирогч Н.У-ийн эзэмшлийн сууцны цонхыг хагалан нэвтрэн орж Нокиа маркийн гар утас, гоёлын өрөөсөн ээмэг 4 ширхэг, цагаан өнгийн өрөөсөн ээмэг 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 22.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч Н.У- 2018.03.12-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай хөрш айлын ах Борхүү над руу залгаад “танай байшинд хулгай орсон байна, хүрээд ир” гэхээр нь очиход манай байшингийн жижиг цонхыг хагалчихсан байсан ба цагдаа нар хулгайчийг барьчихсан байсан. Манай гэрээс хар өнгөтэй Нокиа маркийн гар утас 1 ширхэг шаргал өнгийн гоёлын өрөөсөн ээмэг 4 ширхэг, цагаан өнгийн өрөөсөн ээм.,000 төгрөгөөр үнэлнэ. Бусад өрөөсөн ээмэгнүүдийг үнэлэхгүй. Харин манай жижиг вакум цонхыг хагалсан байсан тул уг хагалсан цонхыг 160.000 төгрөгөөр үнэлнэ. Хагарсан цонхыг төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 120-122-р хуудас/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-р  хавтас 111-115-р хуудас/,

- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 2-р  хавтас 116-118-р хуудас/,

- эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоолд: хохирогч Н.У-ийн байшингийн цонхийг хагалсан гэх тал тоосго 1 ширхэг, 7х5 хэмжээтэй чулуу 1 ширхэг /хх-ийн 2-р  хавтас 119-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 2-р  хавтас 128-129, 224-225-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

                

                 “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зохицуулсан.

 

               Хэдийгээр шүүгдэгч Ц.Т- нь хохирогч Д.Т-т 292.600 төгрөг, хохирогч Ц.Ц-д 257.600 төгрөг, хохирогч Н.У-т 22.200 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ц.Т-г 6 удаагийн үйлдлээр бусдын орон байрны цонхыг хөших, хагалах зэрэг аргаар хууль бусаар нэвтэрч, бусдад нийт 4.987.800 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэв.        

               Иймд шүүгдэгч Ц.Т-г “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

              Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ц.Т-г нэр бүхий хохирогч нарт нийт 4.987.800 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн боловч хохирогч И.М-т 480.000 төгрөгийн хохирол учирсан байтал 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэж тооцооны алдаа гаргасныг шийтгэх тогтоолд зөвтгөж шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч Ц.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

        

             Шүүгдэгч Ц.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

             Шүүгдэгч Ц.Т- нь урьд

         - Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

        - Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

         Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

             - Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг зарим болох 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан баримтууд тус тус авагдсан байна.

         

                Шүүгдэгч Ц.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, тэрээр гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

1. Хохирогч И.М-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: НР маркийн компьютер 270000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 90000 төгрөг, нийт  480000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 2-р хавтас 184-185-р хуудас/, ба шүүгдэгч Ц.Т-гөөс НР маркийн зөөврийн компьютерийг хохирогч И.М-т хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 163-164-р хуудас/, 2 ширхэг мөнгөн аяганы үнэ 210.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй.

          2. Хохирогч Д.Д-т эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:  дунд гарын мөнгөн аяга 11 ширхэг 1320000 төгрөг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг 500.000 төгрөг, том хул мөнгөн 350000 төгрөг, бага гарын гартааман хөөрөг 150000 төгрөг, дунд гарын манан, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 800000 төгрөг, зүүлт 20000 төгрөг, нийт 3.140.000 төгрөгөөр үнэлсэн  /хх-ийн 2-р хавтас 191-192, 212-213-р хуудас/, ба шүүгдэгчээс дүү Д.Түвшин-Эрдэнэд өгсөн гэх шар халтар өнгөтэй улаан даваа толгойтой, зэс нуух, халбагатай хөөрөгийг хураан авч, хохирогч Д.Д-т хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 72-73-р хуудас, 1-р хавтас 74-75-р хуудас/, боловч уг хөөрөгний алтан нуухтай толгой нь төлөгдөөгүй тул дунд гарын манан, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөгийг үнэлсэн 800000 төгрөгөөс алтан нуухтай толгойг үнэлсэн 375.000 төгрөгийг /хх-ийн 2-р хавтас 218-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид хүлээлгэн өгсөн 670.000 төгрөгийг тус тус хасч тооцход хохирогч Д.Д-т 2.045.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй.

          3. Хохирогч Д.Т-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: мөнгөн аяга 120000 төгрөг, монетон гинж 75600 төгрөг, ээмэг бөгжний хослол 45000 төгрөг, мөнгөн бугуйвч 52000 төгрөг, нийт 292.500 төгрөгөөр үнэлсэн  /хх-ийн 2-р хавтас 170-171-р хуудас/, ба хохирогч Д.Т- нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн. /хх-ийн 3-р хавтас 16-р хуудас/

          4. Хохирогч Ц.Ц-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: дунд гарын мөнгөн нуухтай манан хөөрөг 120000 төгрөг, хөөрөгний чулуу 50000 төгрөг, монетон гинж 75600 төгрөг, жижиг хайрцаг 12000 төгрөг, нийт 257.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 2-р хавтас 177-178-р хуудас/, баримт авагдсан ба 257.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй.

         5. Хохирогч Т.Б-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: дунд гарын цагаан өнгийн хаш, манан, даваа толгойтой, мөнгөн халбагатай, алтан бөгжтэй хөөрөг 500000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120000 төгрөг, Самсунг Эс-2 маркийн гар утас 50400 төгрөг, ээмэг 25000 төгрөг, нийт 695.400 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 2-р хавтас 163-164-р хуудас/, 695.400 төгрөгийн хохирлоос “Самсунг” гэсэн бичигтэй гар утас, манан хөөрөгийг хохирогч Т.Б-т хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/ тул хохирлоос 145.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй.

               6. Хохирогч Н.У-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Нокиа маркийн гар утас 15000 төгрөг, хос ээмэг  4800 төгрөг, хос ээмэг 2400 төгрөг, нийт 22200 төгрөг, вакум цонхны шилийг  39000 төгрөгөөр /хх-ийн 2-р  хавтас 128-129, 224-225-р хуудас/ үнэлсэн ба хохирогч Н.У-ийн хүлээлгэн өгсөн /хх-ийн 2-р  хавтас 116-118-р хуудас/, харин цонхны шилний үнэ 39000 төгрөг төлөгдөөгүй.

          Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

                Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гөөс нийт 2.696.600 төгрөг гаргуулж, хохирогч И.М-т 210.000 төгрөг, хохирогч Д.Д-т 2.045.000 төгрөг, хохирогч Ц.Ц-т  257.600 төгрөг, хохирогч Т.Б-т 145.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Т-г  2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баривчилж,   /хх-ийн 1-р хавтас 170-р хуудас/ 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийн байдлаар түүний цагдан хоригдсон хугацаа бүгд 192 хоног байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ял эдлэх ялд оруулан тооцох журмын дагуу Ц.Т-гийн цагдан хоригдсон 192 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн тал тоосго 1 ширхэг, 7х5 см хэмжээтэй чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.