Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00330

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ……………………. оршин суух Б овогт Б Б “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал  нэгдлийн туслах үйлдвэр бригадад нормчноор, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ногооны галчаар, 1987 оны 02 дугаар сараас 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Баянтэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид түр хугацаагаар манаачаар, 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүн эмнэлэгт жолоочоор, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хүн эмнэлэгт няраваар, 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүн эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал  нэгдлийн туслах үйлдвэр бригадад нормчноор,

1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ногооны галчаар,

1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Баянтэс сумын Худалдааны Бэлтгэлийн ангид түр хугацаагаар манаачаар,

1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт жолоочоор,

1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт няраваар,

1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

- Б овогт Б Б ……… дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,

 

- Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс Б Б 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1981 оны 08 дугаар сарын 01-ний Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад нормчноор томилон ажиллуулав,

1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт явах болсон тул ажлаас нь чөлөөлөв, 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хугацаат цэргийн албанд татав, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албыг хааж дууссан учир бэлтгэгчээр халав,

1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ногооны галчаар авч ажиллуулав, 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэгдлийн ногооны галчийн үүрэгт ажлаас чөлөөлөв,

1987 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянтэс сумын ХБ-ын ангид /хоршоонд/ түр хугацаагаар манаачаар авч ажиллуулав, 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянтэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн /хоршооны/ манаачийн үүрэгт ажлаас чөлөөлөв,

1987 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянтэс хүн эмнэлэгт жолоочоор ажиллуулав, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянтэс сумын хүн эмнэлэгт жолоочоос чөлөөлөв,

1992 оны 11 дүгээр сарын 01-ний хүн эмнэлэгт няраваар авч ажиллуулсугай, 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан хүн эмнэлгийн няравын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй,

1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мал эмнэлгийн салбарын УАЗ-469 авто машины жолоочоор томилон ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нийт 10 жил 2 сар ажилласан хугацааны бичилттэй 210903 дугаартай хөдөлмөрийн дэвтэртэй болно...” гэсэн ажилласан жилийг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,

- Завхан аймгийн архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “...1981-1983, 1986-1987 онд Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажиллаж байсан гэх Б.Б цалингийн тодорхойлолт олгов   

1981 онд 3330,29 төгрөг 1-10, 12 сар /Б нэрээр/

1982 онд 221.2 төгрөг, 10,12 сар /Б нэрээр/

1986 онд 396 төгрөг, 7,12 сар /Б нэрээр/

1987 онд 918.59 төгрөг 1-2, 10 сар /Б нэрээр/

Жич: 1986-1987 хүн өдөр тооцоогүй байна. 1981-1983, 1986 оны Дэлгэрэх Амьдрал нэгдэл, 1987 оны Худалдаа бэлтгэлийн ангид томилсон, 1988, 1991-1993 онь Баянтэс сумын Хун эмнэлгийн эрхлэгчийн тушаалд ажилд томилсон, чөлөөлсөн ээлжийн амралт, шагнал урамшуулал, цалин олгосон тухай тушаал олдохгүй, 1983 онь Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Туслах үйлдвэр , 1987 оны Худалдаа бэлтгэлийн анги 1989, 1992 оны Хун эмнэлгийн эрхлэгчийн тушаал, 1987-1993 оны Хун эмнэлгийн цалингийн цэс архивд шилжигдэн ирээгүй байна...” гэсэн лавлагаа болон цалингийн цэсийн хуулбар,

 

- Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 02 дугаартай “...Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай гээд нэгдлийн төмсний няраваар 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Б Быг томилон ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар

- Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай “...Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” гээд Б Б биеийн эрүүл мэндийн байдлаас эмчлүүлэх шаардлагатай тул нэгдлийн ногооны галчийн үүрэгт ажлаас 2 сарын 13-наас тасалбар болгон чөлөөлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Баянтэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай “...Зарим хүмүүсийн ээлжийн амралт олгох тухай гээд Манаач Дагвын оронд Быг амралтын хугацаанд түр ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

 - Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай “...Сахиул Ванчинд ээлжийн амралт олгох тухай гээд Сахиул Ванчигийн 1987 оны ээлжийн амралтыг 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 22 хоногоор тооцон олгоно. Амралттай байх хугацаанд нь Б.Быг сахиулаар томилон ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Баянтэс сумын худалдаа бэлтгэлийн ангийн 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай “...Зарим хүмүүсийг ажлаас халах ба ажилд авах тухай гээд Худалдаа бэлтгэлийн ангид түр хугацаагаар манаачаар ажиллаж байсан Быг ажлаас чөлөөлж, Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн зөвлөлийн мэдэлд шилжүүлэв...” гэсэн тушаалын хуулбар,

 

- Завхан аймгийн Баянтэс сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай “....Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай гээд Б Быг тус сумын хүний их эмчийн салбарын жолоочоор 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

 

- Завхан аймгийн Баянтэс сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай “...Төсвийн гадуур хөрөнгөнөөс тэтгэмж олгох тухай гээд тус хүн эмнэлгийн жолооч Б овогт Бд төсвийн хөрөнгөнөөс 300 төгрөг буцалтгүй тусламж болгон олгосугай...” гэсэн тушаалын хуулбар,

-  Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай “...Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай гээд ХАА-н албаны УАЗ-469 маркийн ЗА 70-07 номерын авто машины жолоочоор Б Быг томилон ажиллуулсугай. Өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан нярав Б.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэсэн захирамжийн хуулбар,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Б Б, РД:…… эрэгтэй, …….. төрсөн, Баянтэс сумын хүн эмнэлэгт авто жолооч ажилтай, эрхэлж эхэлсэн он 1987, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Б Б,, ...Нийгмийн бүлэг: ажилчин, Ажилладаг байгууллага: Сумын хүний эмнэлэгт, Эрхэлдэг ажил: хөнгөн тэрэгний жолооч...” гэж тэмдэглэсэн 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлтэй гэрлэлтийг бүртгэх анкет ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

- Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын:  “....Б Б, ……., цэрэгт ирэхээс өмнө 1982 оноос туслах үйлдвэрт нормчин...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

 

- Гэрч Х.Мй: “...Намайг 1995 онд Баянтэс сумын мал эмнэлэгт малын их эмчээр ажиллахаар ирж байхад Б.Б хүн эмнэлэгт жолоочоор ажиллаж байгаад манай мал эмнэлэгт жолоочоор ажиллаж байгаа гэж өөрөө надад хэлж байсан. Би гэхдээ хэдэн оноос ажиллаж эхэлсэн талаар нь сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Б.Ж: “...Би Б.Бтай хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан талаар нь мэднэ. Б.Б хэдэн онд гэдгийг нь санахгүй байна Хүн эмнэлгийн жолоочоор ажиллаж байгаад түр хугацаанд нярав хийж байгаад буцаад жолоочоороо ажиллах болсон. Тухайн үед бид хоёр ээлжилдэг ээлжийн жолооч нар байсан. Тэгээд 1995 оныг дуустал Б.Б нь жолоочоороо ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Б Быг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал  нэгдлийн туслах үйлдвэр бригадад нормчноор,

1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ногооны галчаар,

1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Баянтэс сумын Худалдааны Бэлтгэлийн ангид түр хугацаагаар манаачаар,

1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт жолоочоор,

1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт няраваар,

1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ДОРЖБАЛ