| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00334/И |
| Дугаар | 141/ШШ2025/00334 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00334
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: ............ багт оршин суугч Х овогт С Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................... багийн Жаргалантын амны Салааны өвөлжөөнд оршин суугч М.Г холбогдуулан 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Мнь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Их-Уул сумын Зарт бригадын малчин М.Г нь Хөвсгөл аймгийн Цагаан бургасны даваа гэдэг газраас 130 тооны хургатай эм хонь ачиж ирэхээр тохиролцож тээврийн хөлсөнд 2,800,000 төгрөг өгөхөөр тохирсон. Дээрх 130 хонийг авахаар 2 шөнө 1 өдөр явж цасанд их зүтгүүлсний улмаас мупьт шарикаа эвдэж их хэмжээний түлш зарцуулсны эцэст 130 хонийг авчирсан. Хонио буулгасны дараа 2,000,000 төгрөг өгсөн ба 800,000 төгрөгийг хавар өгнө гэсэн. Гэтэл 800,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй мөн утсаа авахгүй байгаа. Иймд тээврийн хөлсний үлдэгдэл 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие М.Г нь С.М нэхэмжилсэн 800,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч М.Г ид холбогдуулан гаргасан 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Г нь “..Миний бие М.Г нь С.М нэхэмжилсэн 800,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гоос 11,875 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 11,875 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 23,750 төгрөгийг нэхэмжлэгч С.Мид олгох нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч С.Мийн хариуцагч М.Гид холбогдуулан гаргасан 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Мийн нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гоос 11,875 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 11,875 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 23,750 төгрөгийг нэхэмжлэгч С.Мид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ