Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00335

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: .............. оршин суугч Ц овогт Г.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........ хаягт байрлах Мэргэжил боловсролын сургуулийн захирал Б.Г холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1З9 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн Арга зүйчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлэх, 2025 оны 08 дугаар сард дутуу олгосон цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1988 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 2012 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийг физик математикийн багш мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, физик, математикийн багш мэргэжилтэй. 2013 оноос 2023 он хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Мэргэжлийн боловсролын сургуульд физик, математикийн багшаар ажиллаж байгаад 2023 оноос сургалтын менежерээр ажиллаж байгаад 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2025 оны 0З дугаар сарын 10-ны өдөр тус сургуулийн захирлын Б/50 дугаартай тушаалаар арга зүйчээр томилогдон туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/139 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Сургуулийн захирал Б.Г нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зуйлийн 78.1.3, арга зүйч нарын дотоод хяналтын багийн үнэлгээний дүгнэлт, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ажил шалгах хяналтын хуудаст хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалт, захирлын зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн намайг туршилтаар ажиллах хугацаандаа ажил үүрrээ дутагдалтай биелүүлсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Миний бие тус сургуульд 2013 оноос 2024 он хүртэл хугацаанд багш, сургалтын менежер зэрэг албан тушаалуудыг хашиж байсны хувьд арга зүйчээр ажиллахад мэдлэг, чадвар, мэргэжил, туршлагын хувьд тэнцэхгүй гэх, уг ажил үүргийг гүйцэтгэхэд дутагдалтай гэх үндэслэл байхгүй байсан болно. Сургалтын менежер С.О нь сургуулийн захиралд Г.Ц намайг ажлаа мэддэг, туршлагатай ажилтан тул арга зүйчийн орон тоонд цаашид тогтвортой ажиллуулж өгөх талаар удаа дараа хэлж захирлын 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаартай албан бичгээр арга сургуулийн зүйчийн орон тоог бууруулж, нэг арга зүйч ажиллуулах болсон тул сонгон шалгаруулалт зарлаж байгаа болон сонгон шалгаруулалтад оролцох талаар надад мэдэгдэл өгсөн. Арга зүйчийн орон тоонд надтай хамт ажиллаж байсан Б.Б нь 2026 онд өндөр насны тэтгэвэрт гарах тул залуу Г.Ц намайг дэмжиж тухайн оронд тоонд ажиллуулах, өөрөө багшаар боловсон хүчин ажиллах, арга зүйчийн орон тоонд ажиллах болон сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзсан тухай тайлбараа сургуулийн захиралд өгсөн. Миний бие тухайн байгууллагад ажиллаж байгаа туршлагатай ажилтны хувьд арга зүйчийн орон тоонд өрсөлдөх хүн байхгүй учир тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй байна гэж үзэж, мөн уг албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулж өгөх талаар 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр сургуулийн захиралд бичгээр хүсэлт гаргасан. Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ажилласан хугацааны тайланг хэлэлцэж дүгнэсэн бөгөөд ажил дүгнэхдээ ажлын хэсгийн гишүүдийг оролцуулаагуй, зөвхөн захирал Б.Г нь өөрөө дүгнэхдээ миний туршилтаар ажилласан хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонсолгүй өөрийн үзэмжээр шууд дутагдалтай гэж дүгнэж, энэхүү дүгнэлтийт үндэслэн ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн би 2025 оны дугаар сард бүтэн ажилласан боловч тухайн сарын цалинг дутуу олгосон тул үлдэгдэл цалинг холбогдох нотлох баримтын дагуу нарийвчлан тооцож нэхэмжлэх болно. Иймд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь шүүхэд ирүүлсэн  хүсэлтдээ: “...Миний бие тус шүүхэд Мэргэжил боловсролын сургуулийн захирал Б.Г холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1З9 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн Арга зүйчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлэх, 2025 оны 08 дугаар сард дутуу олгосон цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Мэргэжил боловсролын сургуулийн захирал Б.Г холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1З9 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн Арга зүйчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлэх, 2025 оны 08 дугаар сард дутуу олгосон цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Ц нь “...Миний бие тус шүүхэд Мэргэжил боловсролын сургуулийн захирал Б.Г холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1З9 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн Арга зүйчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлэх, 2025 оны 08 дугаар сард дутуу олгосон цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Цгийн нэхэмжлэлтэй хариуцагч Мэргэжил боловсролын сургуулийн захирал Б.Г холбогдох Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1З9 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн Арга зүйчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлэх, 2025 оны 08 дугаар сард дутуу олгосон цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

 

 

 

 

     ШҮҮГЧ                                     П.ДОРЖБАЛ