Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 312/шш2025/01702

 

 

 

 

 

 

 

2025 09 19 312/ШШ2025/01702

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох 118 530 876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* нь 2024 оны 04 дугаар сарын 09-ний өдөр 1310088898 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 130,000,000 /Нэг зуун гучин сая / төгрөгийг жилийн 24 хувийн хүутэй, 60 сарын хугацаатайгаар, Холимог зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 04 дугаар сарын 09-ны өдөр зээлдэгч ******* овогтой *******ийн ХасБанк дахь 5005773440 дансанд 130,000,000 төгрөгийг шилжүулэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл олгосон. 1310088898 Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 21,580,094.27 төгрөг, зээлийн хүүнд 23,164,997.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28,069.65 төгрөгийг төлсөн. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1310088898 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангахуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1310088898-01 дугаартай Барьцааны гэрээний 1-р хавсралт, 1310088898-02, 1310088898-03 дугаартай Ипотекийн гэрээгээний 1-р хавсралтаар дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1/ ******* овогтой *******ийн өмчлөлийн гэрчилгээний №704883793 дугаартай, улсын 61-69 ОРБ улсын дугаартай Тоуоtа Prius-30 маркийн авто машин, 2013 онд үйлдвэрлэгдсэн цайвар ногоон өнгөтэй, Арлын № 2Ш/301722590,

2/ ******* овогтой *******ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн. Ү-2101004483 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000949891 гэрчилгээний дугаар бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-р баг, Согоот 6 хороолол, 13 байр 2 тоот дахь 29 м.кв 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөддөх хөрөнгө,

3/ ******* овогтой ******* өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0405001612 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн 000784288 гэрчилгээний дугаар бүхий Булган аймгийн Булган сумын 6-р баг, Булган булган 14 гудамж 1418 тоот хаягт байршилтай 72 м.кв хувийн сууцны зориулалтай үл хөддөх хөрөнгө,

4/ ******* овогтой ******* өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0405000203 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000655197 гэрчилгээний дугаар бүхий Булган аймгийн Булган сумын 6-р баг, Булган булган 14 гудамж 1418 тоот дахь 940 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар.

Нэхэмжлэлийн шаардлага

1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310088898 дугаартай зээлийн гэрээний 1-р хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 108,419,905.73 төгрөг, 2025 оны 06-р сарын 09-ний өдрийн байддаарх хүү 9,998,565.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,404.69 төгрөг нийт 118,505,876.29 төгрөг. Зээлийн гэрээ, хавсралтуудыг хуулбарлах, нотариатаар батлгаажуулсан зардал 25,000 төгрөг. Нийт 118,530,876.29 төгрөгийг П.*******оос гаргуулах.

2/ Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргүулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэггэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт түхайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Хариуцагч П.******* нь Хас банктай 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1310088898 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн төлбөрөө 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж дууссан тул 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буйг үүгээр мэдэгдэж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч ******* холбогдуулан 118 530 876 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч П.******* нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 176 төгрөгийн 137,588 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч П.*******оос 118 530 876 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 176 төгрөгийн 137,588 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА