Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/288

 

                                      

                                              У.З-д холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Отгонбаатар,

шүүгдэгч У.З, түүний өмгөөлөгч Р.Машлай,

хохирогч С.-,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1006 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.С-ы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч У.З-д холбогдох эрүүгийн 2309 00154 1652 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овогт У-ийн З-, ******** оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, "********" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл *, * хүүхдүүдийн хамт ********дүүргийн **-р хороо, *******-******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:***************/,

Шүүгдэгч У.З- нь хохирогч Д.Д-тэй "*********-********-*******" загварын мотоциклын нэг бүрийн үнийг 2.650.000 төгрөгөөр тооцон ********алдан авахаар тохиролцож, улмаар 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дипломат байрны 4-р давхрын 403 тоотод "Бараа материал ********алдах, ********алдан авах гэрээг" ********алдан авагч талыг төлөөлүүлэн "********" ХХК-ийн хуульч Д.Т-ын нэрээр гэрээг байгуулж хохирогч Д.Д-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрээс түүний эзэмшлийн 155 ширхэг мотоциклыг авч бусдад зарж борлуулж 142.835.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "**************" чуулгын 1-р давхарт байрлах нотариатын газарт ********дүүргийн 17-р хороо **************зүүн урд байрлах 68-н айлын орон сууцны 2-р давхрын ******* тоот 51.51 мкв 161.538.768 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хохирогч С.Сд “140.000.000 төгрөгөөр ********алдана” гэж Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хохирогч С.Сы эхнэр Б.Э-ийн эзэмшлийн Хаан банкны *********************** дугаарын данснаас шилжүүлсэн 114.000.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "*********" ********алдааны төвд байрлах АТМ-ээс шилжүүлсэн 26.000.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хааны банкны ********* дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр нийт 282.835.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: У.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Ч овогт У-ийн З-г "Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.З-г 12.000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.З-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.З- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.З-гаас нийт 166.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Д-т 26.300.000 төгрөг, хохирогч М.Сд 140.000.000 төгрөгийг тус тус олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.З- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч У.З-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

Хохирогч М.С тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх цагдаагийн байгууллагад "********алдаж авсан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн байгууллагад шаардагдах холбогдох бичиг баримтыг У.З-гаас гаргуулж авч чадаагүй, залилуулсан" гэх гомдлыг гаргасан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хуульд заасан журмын дагуу орон сууцыг ********алдан авсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэх хүсэлт, мэдүүлгийг удаа дараалан өгч байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож мөн шүүгдэгчээс зөвхөн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авах хүсэлтэй байгаа талаар мэдүүлсээр байхад шүүхээс хүсэлтийн талаар шийтгэх тогтоолд огт дүгнэлт хийгээгүй.

Бидний хувьд үүргээ бүрэн биелүүлж орон сууц ********алдан авахаар тохирсон үнийг 100 хувь бэлэн мөнгөөр шүүгдэгч У.З-д төлсөн бөгөөд гэрээний үүргээ шүүгдэгч биелүүлээгүй буюу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ болон хохирогчийн нэр дээр тухайн гэрчилгээ гарахад шаардагдах холбогдох бичиг баримтыг гаргаж өгөөгүй. Бидний хувьд уг асуудалтай холбоотой буюу өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Тодруулбал, мөнгөн төлбөр төлөх үүрэг бүрэн биелчихсэн, цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх асуудал нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа үйлдэлтэй холбоотой байхад анхан шатны шүүхээс хохирогч миний биеийг орон сууц ********алдан авах зорилготой, орон сууцны төлбөрийг бүрэн шилжүүлсэн үйлдэлд дүгнэлт өгөлгүйгээр шүүгдэгч У.З-гаас 140.000.000 төгрөг гаргуулж хохирогч М.Сд олгуулахаар шийдвэрлэж, орон сууц өмчлөлийн асуудал, 140.000.000 төгрөг буцаан олгож байгаа бол хохирогч миний хувьд ********алдаж авсан орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай хүсэлт, 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын хооронд тус тус төлсөн 140.000.000 төгрөгийг буцаан олгож байгаа тохиолдолд хүү, алданги, алдагдсан боломж зэргийг иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх зэрэгт огт дүгнэлт хийсэнгүй, энэ талаар шийтгэх тогтоолд тусгаж өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч миний бие хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж ********алдан авсан орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар цаашид иргэний хэргийн шүүхэд хандаж гомдол, маргаан гаргах, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд шүүхээс болон бусад оролцогч буюу хариуцагч, 3-дагч этгээдээс тухайн гомдол, нэхэмжлэлд дурдсан маргааныг өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна, шүүхийн шийтгэх тогтоолд.... хохирогч М.С нь иргэний хэргийн шүүхэд хандаж нотлох баримтаа бүрдүүлэн гомдол, нэхэмжлэл гаргах боломжтой эсэх талаар тусгаж өгөөгүй байна гэх үндэслэл зааж миний цаашид өөрийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө гаргаж болох гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах иргэний хэрэг нээхээс татгалзах, иргэний хэргийн шүүхэд хандаж маргаан үүсгэх боломжгүй болгох эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч миний гаргаж байгаа гомдолд холбогдох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах, тухайн орон сууцтай холбоотой асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд хууль зүйн талаас нь дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолд тусгаж өгөх шаардлагатай байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч П.Отгонбаатараас "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар "*********" ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, ********дүүргийн 17 дугаар хороо, 68-н айлын орон сууцны 2 дугаар давхар ******* тоот орон сууцыг хохирогч М.Сд олгох" гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд, шүүхээс уг дүгнэлттэй холбоотой хүлээн авсан, хүлээн авахаас татгалзсан шийдвэр, түүний хууль зүйн үндэслэлийн талаар мөн л дүгнэлт хийсэнгүй.

Миний хувьд улсын яллагчийн дээрх саналыг дэмжиж байсан бөгөөд, эрүүгийн хэргийн шүүх энэхүү дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бол хууль зүйн зохицуулалтын талаас нь үндэслэлээ тайлбарлаж энэ тухайгаа шүүхийн шийдвэрт дурдаж өгөх ёстой байсан гэж үзэж байна. У.З-д холбогдох хэрэгт "*********" ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн СБ2-24-600 дугаартай "Үл хөдлөх хөрөнгө шинжилгээний объектын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 161.538.768 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хавсаргасан бөгөөд энэ үнэлгээг шүүх шийдвэр гаргахдаа ашигласан эсэх нь ч эргэлзээтэй байна.

Мөн шүүгдэгч У.З- нь бусдад төлөх төлбөртэй байхад түүнд мөнгөн дүнгээр торгох ял оногдуулсан нь ял шийтгэлийн хувьд оновчтой байсан эсэхийг ч хянуулах хүсэлтэй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1006 дугаартай шийтгэх тогтоолыг хянаж, хохирогч миний гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр гэм буруутайд тооцсон. Хохирогч С.Сы дурдсанаар ялын асуудал яригдсан. Хавтас хэрэгт хохирлын дүнг 160.000.000 (орчим) төгрөгийн хохирогчид шилжүүлсэн талаарх нотлох баримт байгаа. 160.000.000 төгрөгтэй холбоотой маргааныг хохирогч С.С гаргаагүй. Байрны гэрчилгээ шилжүүлэх асуудал яригдсан. Ямар хуулийн зүйл заалтыг баримтлан гомдол гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний нэхэмжлэлийн талаарх асуудлыг анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр шүүгдэгчийг өрх толгойлсон эмэгтэй, хохирол төлбөр төлж байгаа гэдгийг харгалзан үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Яагаад 160.000.000-140.000.000 төгрөгийг хохирогчид төлөх болсон талаарх асуудлыг анхан шатны шүүх дүгнэхдээ тогтоох хэсэгт дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бодит хохирол, үнийн дүнгээр тооцох учраас 144.000.000 төгрөгийн хохиролтой гэж дүгнэсэн. 93.000.000 төгрөг, 40.000.000 төгрөгийн үлдэгдэл, 50.000.000 төгрөгийн алданги төлсөн. Энэ талаарх асуудал шийдэгдээгүй. Шийдэгдэх боломжтой, гэрээний үлдэгдэл 26.000.000 төгрөг байсан. Бэлнээр 1.500.000 төгрөг төлсөн, үлдэгдлийг машин оролцуулж төлсөн. Энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөхөө илэрхийлсэн. Ямар нэгэн хохирол төлбөр байхгүй. Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож орхигдуулсан зүйл байхгүй. Гомдол гаргах эрх нээлттэй байгаа...” гэв.

Шүүгдэгч У.З- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Сы байрны гэрчилгээг гаргаж өгөөд, өөрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр арга хэмжээ авах ямар боломжтой талаас нь бодож үзсэн. Хэргийн талаарх нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг дээр анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нөхцөлд асуудлыг хурдан шийдэх боломжтой байсан...” гэв.

Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Прокуророос “хохирогч С.Сыг ********дүүргийн 17-р хороо **************зүүн урд байрлах 68-н айлын орон сууцны 2-р давхрын ******* тоот 161.538.768 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 140.000.000 төгрөгөөр ********алдана авахаар тохиролцож, шүүгдэгч У.З- гэрээ байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хохирогч С.С шүүгдэгч У.З-тай зээлийн гэрээ байгуулаагүй. Тухайн байрыг гэрээнд заасан хугацаанд өгөөгүй тохиолдолд хүү алданги бодох талаар гэрээнд тусгаагүй. Анхан шатны шүүхийн оногдуулсан ялын тухайд шүүгдэгч У.З-д прокурорын зүгээс хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүх, шүүгдэгчийн хувийн байдал болон бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.З-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд У.З-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч У.З- нь хохирогч Д.Д-тэй "*********-********-*******" загварын мотоциклын нэг бүрийн үнийг 2.650.000 төгрөгөөр тооцон ********алдан авахаар тохиролцож, улмаар 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр "Бараа материал ********алдах, ********алдан авах гэрээг" байгуулж 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрээс түүний эзэмшлийн 55 ширхэг мотоциклыг авч бусдад зарж борлуулсан атлаа үлдэгдэл мөнгийг 7 хоногийн дараа өгнө”, “Бартерт арматур, катанг төмөр өгнө” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 142.835.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- шүүгдэгч У.З-гийн: “...Д- ах надад нэг мотоциклынхоо үнийг 2,650,000 төгрөгөөр 163 ширхэг мотоциклыг 300,000,000 төгрөгөөр зарахаар болсон. Анх Д- бид хоёрын ярьж байсан 7 ширхэг байрыг авахын тулд босгох ёстой байсан 300,000,000 төгрөгийг бий болгохын тулд би Д-ийн 143 ширхэг мотоциклыг нь аваад Э, Б нарт өгөөд тэд нараас оронд нь машин өгөхөөр тохирсон. Эхний авсан 55 ширхэг мотоциклыг Бгаас “LS-600” загварын, Эаас “land cruiser-80” загварын машинаар солиод 55 мотоциклын асуудал дууссан. Тэгээд үлдсэн мотоциклоо дараа нь авахаар болсон. Маргааш нь Д- ах надаас мөнгөө асуухаар нь би “Ахаа нөгөө мотоциклоо машин болгосон” гэж хэлсэн, нөгөө хоёроос авсан машинаа зарах гээд Уранган дээр очоод үнийг нь судлаад үзсэн чинь LS-600 загварын машин нь 50,000,000 төгрөг ч хүрэхгүй байсан. Тэгээд Б надад “50,000,000 төгрөгөөр зарах гэж байгаа бол би авья” гээд 40,000,000 төгрөгийг хар уутанд хийгээд үлдсэн 10,000,000 төгрөгийг нь орж ирсэн портер гээд машинаар бартераар маргааш өгье гээд тохирсон. Тэгээд Д- ахын эхнэрт би нөгөө 40,000,000 төгрөгөө өгсөн. ...би 145,750,000 төгрөгөөсөө 40,000,000 төгрөгөө өгсөн болохоор 105,750,000 төгрөгөө өгөхийн тулд би Д- ахад “Танд бэлэн мөнгө өгч чадахгүй, арматур өгч чадна” гэсэн. Өөрт бэлэн арматур байгаагүй учраас хамтран ажилладаг хүмүүсээсээ асуусан, өгөх ёстой байсан хугацаандаа өгч чадаагүй. ...Э, Б нараас буцаагаад мотоциклоо аваад өгье гэхээр “1,500,000 төгрөгөөр бодоод хөдөө орон нутгаар мах болгосон. Одоо байхгүй бид нар үүнээс болоод хохиролтой байна” гээд байсан. Харин Эгаас авсан машинаа нэг хүнд 11,000,000 төгрөгөөр зарсан байх мөн нөгөө Бгаас авсан портер машиныг нь нэг хүнд 9,000,000 төгрөгөөр зарсан тэгээд би тухайн мөнгөнүүдийг арматур авахаар зарцуулсан. 105,750,000 төгрөгнөөс нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Манай компани 2022 оны 10 сараас хойш ажил хийж чадахгүй байгаа учир хөрөнгө оруулах ёстой байсан боловч орж ирэхгүй байгаа. Тэгээд би Д- ахад Солонгосоос орж ирэх ёстой пум өгье гэхээр авахгүй гээд байгаа....” /1хх 9-11/,

- бараа материал ********алдах, ********алдан авах гэрээ /1хх 36-37/,

- 55 ширхэг мотоцикл хүлээлцсэн баримт /1хх 31/, 40.000.000 төгрөг тушаасан кассын орлогын ордер /1хх 34/, бараа материал ********алдах, ********алдан авах гэрээ /1хх 36-37/,  чатаар харилцсан мессэж /1хх 38-80/,

- хохирогч Д.Д-ийн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарын дагуу 140 ширхэг хятад мотоцикл зарахаар хоорондоо гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нөхцөлд 7 хоногийн дотор төлбөр тооцоогоо хийж дуусгахаар тохироод 55 ширхэг мотоциклыг урьдчилан аваад 40 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 105.750.000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд төлөх байсан боловч төлөөгүй, төлөхгүй болохоор нь дахин яриад арматурын төмөр авахаар болсон боловч төмөр авчирч өгөөгүй тэрнээс хойш маргааш, нөгөөдөр гэж хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүртэл мөнгө төгрөгөө өгөхгүй байгаа.../1хх 83/…1 ширхэг мотоциклийг 2.650.000 төгрөгөөр тооцож наймаа хийсэн…/1хх 85-86/…З- гэрээг манай хуульчтай хийгээрээ гээд Д.Т-тай гэрээ хийсэн. 40.000.000 сая төгрөг бэлнээр өгсөн, үлдэгдэл 105.705.000 сая төгрөгийг удахгүй өгье гэж хэлсэн…” /1хх 88/,

- гэрч С.Эгийн “... З-гаас нэг ширхэг мотоциклыг 3 сая төгрөгөөр бодож авсан.../1хх 100/…Лексус ЛС-600 загварын тээврийн хэрэгслийг 132.000.000 төгрөг, ланд криусер-80 загварын тээврийн хэрэгслийг 33.000.000 сая төгрөгт бодож авсан. Б 43 ширхэг мотоциклийг, би 12 ширхэг мотоциклийг авсан. У.З- Ланд-80 загварын тээврийн хэрэгсэлийг 15.000.000 сая төгрөгөөр зарж байсан. Ямар учраас ингэж зарж байгаан гэсэн чинь бэлэн мөнгөний хэрэг гараад ингэж зарж байна гэсэн. Би 12 ширхэг мотоциклоо ширхэг, ширхэгээр нь танихгүй хүмүүст зарсан…” /1хх 102-103, 3хх 49-50/,

- гэрч Т.Бгийн: “...З-гаас 1 ширхэг мотоциклийг 3.000.000 төгрөгт бодоод 43 ширхэгийг 129.000.000 төгрөгөөр бодож лексус  ЛС-600 загварын машин, нэмээд 6.000.000 сая төгрөгийг М-ын холбогдолтой данс руу шилжүүлсэн. Машиныг М- гэх хүний нэр дээр итгэмжлэл хийж өгсөн...” /1хх 105, 3хх 52-53/,

- гэрч Д.А-гийн: “...Сэлхийн зусланд байхад дүү Д-ийн агуулхаас 55 ширхэг мотоциклыг харж байгаад ачуулсан...” /1хх 107-108/,

- ********* ХХК-ийн шинжээчийн “нийт 142.835.000 төгрөг” гэх дүгнэлт /1хх 111-120/...”... kia bongo 3 тээврийн хэрэгслийн үнэ 19.000.000 төгрөг...” /3хх 64-68/, “lexus-Ls-600hl 58.066.875 төгрөг” /3хх 74-78/, “тоёота ланд крьюсер 80, 17.500.000 төгрөг” /3хх 84-88/,

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 155/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 163-*******/, “********” ХХК-ийн санхүүгийн тайлан /1хх 211-225/, хүлээлцэх хуудас “...super moto -12 ширхэг, golden star- 13 ширхэг, golden tiger 30 ширхэг, нийт 55 ширхэг...” /1хх 235/, зарлагын баримт /1хх 237-240/, Д.Т- болон У.З- нарын Хаан банкны дансны мэдээлэл, дансны хуулга /1хх 241-250, 2хх 01-37/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 39-123/, У.З-гийн ********алдаа хөгжлийн банкны дансны хуулга /2хх 166-169/,

-гэрч Б.Н-ын: “...лексус ЛС-600 загварын машиныг 80 билүү 90 сая гэж байна. Би 40.000.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг Б өгсөн...” /3хх 45-47/,

- гэрч Е.Т-ийн: “...ланд-80 загварын машиныг 15 саяаар авахаар тохирсон. Мөнгөний хэрэг гараад байна гэсэн...” /3хх 55-56/,

-төлбөрийн үлдэгдэл тооцоо хийсэн акт: “...үлдэгдэл 26.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй болно...” /3хх 92/, У.З-гийн Хаан банкны ********* тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх 113-114/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх хууль бус үйлдлийг хийхдээ шүүгдэгч У.З- нь хохирогч Д.Д-т “Би ********алдаж авъя, төлбөрийг хэсэгчилэн бэлэн төлөлтөөр өгнө”, “Дараа 7 хоногт арматур төмөр бартерт өгнө” гэх зэргээр ********ал амлан төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг өөрт шилжүүлж авсан байдлыг анхан шатны шүүх “шүүгдэгч У.З- нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн үндэслэлтэй, хэргийг зөв зүйлчилсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа хохирогч Д.Д-, гэрч Ч.М-, С.Э, Т.Ба, Д.А-, Б.Н-, Е.Т- нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд хэргийн үйл баримт бүрэн, эргэлзээгүй байдлаар тогтоогджээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагддаг болно.

Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан бүрийг гэмт хэрэг гэж үзэхгүй ч гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үздэг учиртай.

Харин прокуророос шүүгдэгч У.З-г “2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр **************зүүн урд байрлах 51.51 м.кв орон сууцыг хохирогч С.Сд “140.000.000 төгрөгөөр ********алдана” гэж Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 140.000.000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх үйлдэлд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Хохирогч С.Сы: “...Би 2021 оны 7 дугаар сарын сүүлээр байр ********алдан авахаар Үнэгүй.мн сайтаас байрны зар харж байгаад "********дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 өрөө шинэ орон сууц зарна" гэсэн зар байхаар нь уг зарыг байршуулсан *********-ын утас руу холбогдон ********алдаж авахаар болж *********-аас З- гэх эмэгтэйтэй холбож өгсөн. З- нь "Би тухайн байрыг барьсан ********* ХХК-тай барилгын материал нийлүүлэн бартераар авсан байр юм, ямар нэгэн асуудал байхгүй, 140,000,000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэгээд 2021 оны 8 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ”**************” чуулгын 1 давхарт байрлах наториатын газарт Орон сууц захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан. З- “115.000.000 төгрөгөө өгчих, 2021 оны 10 дугаар сарын 01-нд байрны гэрчилгээг гаргаж өгнө, тэгэхээр үлдэгдэл мөнгөө өгөөрэй” гэсэн.

********дүүргийн 17 дугаар хороо, 73-******* тоот байрандаа ороод 2021 оны 10 сард З-тай яриад үлдэгдэл мөнгөө төлөөд байрныхаа гэрчилгээг авъя гэтэл “Одоогоор ********* ХХК-тай тооцоогоо дуусгаагүй байна, тооцоогоо дуусгаад танай байрны гэрчилгээг гаргаж өгнө” гэсэн. Дахин гэрээнд өөрчлөлт оруулан 2022 оны 02 дугаар сарын 5-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөөд байрны гэрчилгээ гаргуулахаар тохиролцсон. 2022 он гарснаас хойш ********* ХХК-иас хүмүүс ирж З- манайхтай тооцоо нийлээгүй гээд байрнаас гарахыг шаардаж эхэлсэн. 2022 оны 9 сард үлдэгдэл 26.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Манайх байрны гэрчилгээгээ яаралтай гаргуулж авмаар байна...” /2хх 200-202/,

- гэрч Б.Э-ийн: “...З-тай уулзаад уг байрыг авахаар болсон. З- “********* ХХК-ийн нэр дээр байгаа байр, манайх ********* ХХК-иас бартераар авсан байр” гэж хэлсэн. ********* ХХК-иас манайд албан бичиг хийж өгч “З-гийн бартераар авч байгаа байр мөн” гэдгийг нотолж өгсөн. 2022 оны 7 дугаар сар өнгөрсөн боловч З- байрны гэрчилгээ гаргаж өгөөгүй бөгөөд ********* ХХК-иас асуухад “З- бид нарт ********лаа хэлсэн байсан, анхнаасаа хил дээр гацсан бараа материал байгаагүй, компани байраа буцааж авна танайх байраа суллаж өг” гэсэн шаардлага тавьсан. 2022 оны 9 дүгээр сарын 5-нд үлдэгдэл 26.000.000 төгрөгөө өгсөн боловч одоог хүртэл байрны гэрчилгээг гаргаж өгөхгүй байна...” /2хх *******-206/,

- гэрч Т.Т-ийн: “...Манайхаас фэйсбүүкт хэв хавшмал авах талаар зар оруулж, хэв хашмал зарна гэсэн хүмүүс рүү холбогдож хэв хашмал их хэмжээгээр ********алдан аваад бартерээр байр өгөх талаараа хэлсэн. Тэгээд ******** ХХК-тай холбогдож гүйцэтгэх захирал З- нь манай оффист ирж уулзаад 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 64,000,000 төгрөгийн сафуд, хэв хашмал нийлүүлэх гэрээ байгуулсан. Манайх 164.000.000 төгрөгийн хэв хавшмал ********алдан авсан төлбөрт ********-ын ** дугаар хороо, **-******* тоот 2 өрөө байрыг бартераар өгөхөөр болж түлхүүрийг З-д өгсөн. Манайхаас З-д итгээд “орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх тухай” албан бичгийг З-д хийж өгсөн. З- 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 120 сая орчим төгрөгийн бараа материалыг манай ********* ХХК-д нийлүүлсэн. З- бага зэрэг бараа материал манай компанид өгсөн. ********* ХХК-тай тооцоо нийлж дуусгавал манайхаас тухайн байрыг шилжүүлэн өгөхөд ямар нэгэн асуудал байхгүй...” /2хх 208-210/,

-шүүгдэгч У.З-гийн: “...********* ХХК манай компаниас нийлүүлээгүй үлдсэн хэв хашмалын түрээсийн төлбөр болох 50.895.900 төгрөгийг төл, үгүй бол одоо байгаа хүмүүсээ байрнаас гарга гэсэн. ********* ХХК-тай 164.816.000 төгрөгийн материалаас 94.384.000 төгрөгийн, 25.764.000 төгрөгийн материал нийлүүлээд үлдэгдэл 45 сая гаруй төгрөгийн бараа нийлүүлээгүй гарсан.../2хх 212-213, 3хх 60-61/,

- Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ, /2хх 219-222/, орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, /2хх 226/, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /2хх 223/, орон сууцны төлбөр нийлэх акт /2хх 224/, орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх тухай /2хх 227/, У.З-гийн Хаан банкны дансны хуулга /2хх 236-250, 3хх 01-27/, ********* ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “орон сууцны үнэлгээ 2021 оны 8 дугаар сарын 02-ны үнэлгээ 161.538.768 сая төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 3-ны зах зээлийн үнэлгээ 181.005.819 сая төгрөг” /3хх 134-148/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүгдэгч У.З- нь “*********” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Барилгын сапуд, хэв хашмал нийлүүлэх гэрээ байгуулж, 164.000.000 төгрөгийн хэв хашмал ********алдах төлбөрт ********дүүргийн 17 дугаар хороо, **************зүүн урд баригдаж буй 73 дугаар байрны ******* тоот, 51,5 м.кв 2 өрөө байрыг бартерт тооцон авсан байна. Улмаар уг байрыг ********алдах зарын дагуу хохирогч С.С нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 140.000.000 төгрөгөөр ********алдан авахаар тохиролцож, Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулан, төлбөрөө ********алдагч тал болох У.З-д бүрэн төлж барагдуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчид энэхүү нөхцөл байдлын талаар мэдүүлэн тайлбарлаж, тухайлбал “*********” ХХК-ийн хуулийн зөвлөх Т.Т- “...З- манай компанитай тооцоо нийлвэл бид байрны гэрчилгээг гаргаж өгч болно...”, шүүгдэгч У.З- “...********* ХХК-тай тооцоо нийлээд С.Сд байрны гэрчилгээг гаргаж өгнө...” гэх зэргээр хохирогч С.Сд байрны гэрчилгээг гаргаж өгөх хүсэлтэй байгаагаа тогтвортой мэдүүлсэн, мөн С.С нь анхнаасаа “********дүүргийн 17 дугаар хороо, 73-******* тоот байрны өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээг гаргаж өгнө үү” гэсэн гомдол, тайлбар гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар давхар батлагдаж байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд У.З-, С.С нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ********дүүргийн 17 дугаар хороо, **************зүүн урд баригдаж буй 73 дугаар байрны ******* тоот, 51,5 м.кв 2 өрөө байрыг 140.000.000 төгөргөөр ********алдах талаар хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болжээ.

Энэхүү хэлцлийн үндсэн дээр С.С нь төлбөрийг бүрэн төлж уг орон сууцанд орсон бөгөөд тэрээр одоог хүртэл уг байранд амьдарч байгаа нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасан хууль ёсны эзэмшил үүссэн гэж үзнэ.

Аливаа иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн өмчлөлийг шилжүүлэхэд өмчлөгч нь тухайн зүйлийг хүлээн авагчид шилжүүлэхээс гадна өмчлөл ийнхүү шилжиж буй талаар хоёр тал санал нэгдсэн байх нь Иргэний эрх зүйн суурь ойлголтыг илэрхийлдэг болно.

Харин Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Бартерт авсан орон сууцыг бусдад ********алдсан буюу Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний харилцаанаас үүдэлтэй маргааны шинжийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж, “Байрны өмчлөгчөөр тогтоолгох буюу гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах” гэсэн хохирогчийн санаа зорилгыг бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байхаар урьдаас төлөвлөж хэрэгжүүлэн залилах гэмт хэргийн субъектив санаатай адилтган буруу дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч У.З-гийн холбогдсон энэхүү үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч С.Сы “...********дүүргийн 17 дугаар хороо, 73-******* тоот байрны өмчлөлийн талаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин орон сууцны өмчлөлийн асуудлаар Иргэний хуулийн 106 зүйлд заасан шаардах эрхээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү магадлалд дурдаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.З-г үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Д-, С.С нарыг залилж их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүдэд гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн “Хохирогч С.Сыг залилсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан...” гэснийг хүчингүй болгож хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, хохирогчид учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг багасгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1006 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            шүүгдэгч У.З-гийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ********дүүргийн 17-р хороо, **************зүүн урд байрлах орон сууцны ******* тоот, 51.51 м.кв орон сууцыг хохирогч С.Сд “140.000.000 төгрөгөөр ********алдана” гэж Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж,

            1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар...” гэж,

            2 дахь заалтын “...12.000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр...” гэснийг “...11.000 /арван нэгэн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр...” гэж,

5 дахь заалтын “...шүүгдэгч У.З-гаас нийт 166.300.000 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч У.З-гаас нийт 26.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Д-т олгохоор...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

  1. Хохирогч С.Сы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ