Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 312/шш2025/01776

 

 

 

 

 

 

 

 

2025 09 25 312/ШШ2025/016

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо ******* ******* ******* ******* ******* ******* ******* давхар, *******01А тоотод *******лах ******* ХХК /регистрийн дугаар , утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг дугаар , тоотод оршин суух овогтой /регистрийн дугаар: ФА9200439, утас: 998052/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5 259 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Э. нь манай компанитай 2023 оны 02 сарын 0-ны өдөр өдөр *******2100635 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 81098418 зээлийн дансны дугаартай, 593,000.00 /таван зуун ерөн гурван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 45061228 банкны тоот дансанд;

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8022833 зээлийн дансны дугаартай, 1,00,000.00 /нэг сая далан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 45061228 банкны тоот дансанд;

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 810518019 зээлийн дансны дугаартай, 503,000.00 /таван зуун гурван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 45061228 банкны тоот дансанд;

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 81050901 зээлийн дансны дугаартай, 500,000.00 /таван зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 45061228 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Иймд зээлдэгч Э.гаас үндсэн зээлийн төлбөрт 2,666,000.00 /хоёр сая зургаан зуун жаран зургаан мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,*******6,420.99 /хоёр сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун хорин төгрөг ерөн есөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406,239.85 /дөрвөн зуун зургаан мянга хоёр зуун гучин есөн төгрөг наян таван мөнгө / төгрөг, шимтгэл 43,320.00 /дөчин гурван мянга гурван зуун хорин төгрөг/ төгрөг, нотариатын зардал ,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 5,259,480.84 /таван сая хоёр зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян төгрөг наян дөрвөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие М. нь ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 5 259 480 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан 5 259 480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5 259 480 төгрөгийг хариуцагч Э.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас 49,551 төгрөг, төрийн сангаас 49,551 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА