| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01687/И |
| Дугаар | 312/шш2025/01808 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 312/шш2025/01808
2025 09 30 312/ШШ2025/01808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 14 дүгээр хороо ******* ******* ******* тоотод оршин суух ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 47 176 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.*******
Хариуцагч Б.
Иргэдийн төлөөлөгч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иймд Зөрчлийн 2533000141 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 11-ний өдөр шийтгэлийн хуудсаар 100 000 төгрөгөөр Б. торгуулсан. Р.******* миний автомашины Вендо-н автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 41,541,500 /дөчин нэгэн сая таван зуун дөчин нэгэн мянга таван зуун/ төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 2,900,000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөг, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотруу тээвэрлэсэн зардал 900 000 /есөн зуун мянган/ төгрөг, оношилгооний зардал 195 000 /нэг зуун ерэн таван мянган/ төгрөг, хот дотор засварын газар, айлын хашаанд хүргэсний зардал 300 000 /гурван зуун мянган/ төгрөг, шатахууны зардал 290 000 /хоёр зуун ерэн мянган/ төгрөг, мөн тухайн үед ажлаас цалингүй чөлөө авсаны 7 хоногийн цалин 1,050,000 /нэг сая тавин мянган/ төгрөг нийт 47,176,500 /дөчин долоон сая нэг зуун далан зургаан мянга таван зуун/ төгрөг Б.аас хохирлыг барагдуулж авахыг нэхэмжилж байна... гэжээ.
2. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Р.*******оос ирүүлсэн Б. надаас автомашины эвдрэл гэмтлийн хохиролд 47,176,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч танилцаад энэ тайлбарыг гаргаж байна.
1. 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 17 цаг орчимд миний бие өөрийн эзэмшлийн дугаартай Наrrег маркийн автомашиныг жолоодож УБ хотоос Эрдэнэт чиглэлд явж байгаад Мегcеdеs benz дугаарын машинтай Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт мөргөлдсөн осолд холбогдсон. Тухайн үед миний сахарын хэмжээ ихсэж 20 хүрч улмаар артерийн даралт 160/100 болж түр ухаан балартан эсрэг урсгалд орсон байсан нь эмчийн үзлэгээр илэрсэн ч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэсгээс зохицуулагч Т. үзлэг шалгалт хийгээд намайг Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалт зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан үйл явдал болсон нь үнэн.
2. Зөрчлийн хэрэг шалгасан албан тушаалтан Т. тэр даруй мэргэжлийн "Ашид билгүүн" ХХК-ийг Р.*******ын жолоодож явсан автомашинд учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгохоор томилж би машиныг өөрийн зардлаар Хөтөлд журмын хашаанд хүргэсэн. Тус компани автомашинд үзлэг хийж тухайн ослын үед үүссэн эвдрэл гэмтлийг нэг бүрчлэн тодорхойлон солих, засварлах эд анги, үнэ зардлыг тодорхойлон үнэлгээний тайлангаа 2025 оны 04 сарын 10-нд гаргаж ирүүлсэн. Энэхүү тайлангаар тогтоогдсон 17,485,000 төгрөгийн хохирлыг бодитой гэж үзэж миний бие хүлээн зөвшөөрсөн.
3. Гэтэл Р.******* би энэ үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг авахгүй, өөрийнхөө машинтай он ижилтэй машин авахуулна, машиныг машинаар авна гэсэн. Тэгвэл манай хүүгийн Бенз-350 машиныг авах уу гэсэн чинь заавал Бенз -400 машинаа авна гэсэн. Тэгээд 2011 оны Бенз-400 зах зээлээс авч өгөөд энэ машиныг нь би авья гэж ярилцаад Дарханаас дугаарын гэмтэл учирсан машиныг нь Эрдэнэт хот руу 800 000 мянган төгрөгөөр тээвэрлэж авчирсан. Улаанбаатар хотод Бенз-400 авто машины үнэлгээ нь 30,000,000-35,000,000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байсан. Би 35,000,000 саяар машин авч өгөхийг санал болгосон. Гэтэл Р.******* нь 48,000,000 саяар машин авна гэсэн тул би дахин 2 дахь 38,000,000 сая төгрөгийн үнэлгээтэй машиныг 35,000,000 саяаар авч өгье гэхэд дахин татгалзаж, та бид хоёр тохиролцохгүй юм байна, машин буцааж авчирч өг гэсэн. Ингээд дахин 650,000 мянган төгрөгний зардлаар машин хөлсөлж машиныг ачуулж шөнө Дарханд очиход, утсаа хаагаад алга болсон тул таньдаг айлын хашаанд тухайн машиныг буулгаад буцсан. Гэтэл Мерседес бенз машиныг жолоодож явсан Р.******* нь 2025 оны 05 сарын 12-нд Вендо ХХК-иар гаргуулсан 6 төрлийн эд анги засварлах 1,945,000 төгрөг, 34 төрлийн эд анги солих 36,112,500 төгрөг, шууд бус зардалд 3,484,000 төгрөгийн зардал бүгд 41,541,500 төгрөгийн үнэлгээний тайлан авч ирсэн ба энэ дүнгээр хохирол төлүүлэх шаардлага тавьсан. Энэхүү тайлан, хавсралт нь ослын тухайн цаг үед машинд үзлэг хийсэн байдлаар тогтоогдсон эвдрэл, гэмтэлтэй дүйцэхгүй олон эд анги нэмэгдсэн байсан тул миний бие зөвшөөрөөгүй. Хөтөл сумын цагдаагийн газрын ахлах дэслэгч Т. намайг хоёр дахь удаа дуудаж тус үнэлгээтэй танилцуулсан. Би зөвшөөрөхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Иймд ахлах дэслэгч Т., та хоёрын асуудлыг манай зүгээс зөрчлийн хэргийг хааж прокурорт шилжүүллээ. Иргэний журмаар хохирлын асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул би хэрэг бүртгэгчийн тус саналыг зөвшөөрч тайлбараа бичгээр гаргаж өгсөн.
4. Миний бие Р.******* Батсүрэн нарт эмнэлэгт үзүүлж оношлуулсны 1,740,000 төгрөг, машиныг ослын газраас Хөтөл-Дархан хүргэх ачилтын хөлс, шатахуун 1,032,000 төгрөг, "Ашид билгүүн" ХХК-ийн оношлогооны зардал 1,410,000 төгрөг, журмын хашааны төлбөрийг төлж барагдуулсан. Өнөөгийн зах зээлийн ханшаар 2011 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монголд орж ирсэн Бенз-400 маркийн авто машин 30,000,000-35,000,000 төгрөгийн үнэ ханштай байна. Р.*******ын унаж явсан Бенз-400, дугаарын автомашин завсарлагдах, дахин ашиглах боломжгүй гэсэн ямар ч дүгнэлт бодит байдал байхгүй. Миний бие түүний өөрийнх нь хүсэлтээр адил төрлийн машин авч өгөөд уг машиныг нь авч засварлаад өөрөө авч болохоо хангалттай илэрхийлсэн. 2025 оны 08 дугаар сарын дундуур Р.*******ын хадам ах нь надтай утсаар холбогдож, шүүхээр нэхэмжлэхээ болъё бид нарт 35,000,000 сая төгрөг өгчих гэсэн ба гэхдээ үүнийгээ *******од хэлээгүй гэсэн учир маргаж байгаа хүний оролцоогүй дэмий учир шүүхээрээ шийдвэрлүүлье гэсэн хариу өгсөн.
5. Р.*******ын өөрийн хүсэлтээр "Вендо" ХХК-иар хийлгэсэн үнэлгээ 41,541,500 төгрөг, үнэлгээ хийлгэж үйлчлүүлсэн зардал 2,9000,000 төгрөг, оношлогооны 195,000 төгрөг нь сайн дурын шинжтэй, бодитой эсэх нь эргэлзээтэй, цалингийн зардал 1,050,000 төгрөг үндэслэлгүй тул би төлөх үндэслэлгүй.
6. Харин "Ашид билгүүн" ХХК-иар албан ёсоор тогтоосон үнэлгээ 17,485,000 төгрөгийн хохирлыг бодитой гэж үзэж, түүнчлэн машинаа Дархан-Уул аймаг-УБ хот руу тээвэрлэсэн 900,000 төгрөг, айлын хашаа, засварын газар хүргэсний 300,000 төгрөг, шатахууны 290,000 төгрөгийг мөн бодитой гэж үзэж нийт 18,975,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө... гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Вендо ХХК-ийн үнэлгээ өндөр байна. 50,0 сая төгрөгийн үнэтэй машиныг 41,0 саяар үнэлсэн... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-4/, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1100.045.25.0001522 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-5-11/, Ашид билгүүн ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-12-32/, эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-33-35/, мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-38-42/, 2533000141 дугаартай зөрчлийн хэрэг /хх-43-45/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/, автомашины зарын мэдээлэл /хх-66-69/, Ашид билгүүн ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-12-13/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Б.т холбогдуулан гэм хорын хохирол 47 176 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2025 оны 04 сарын 07-ны өдөр Булган аймгаас Дархан-Уул аймаг руу Mercedes benz S-400 маркийн дугаарын машинтайгаа явж байхад Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт Нагriег маркийн 0РН дугаартай хар өнгийн суудлын авто машин урсгал сөрөн /жолооч Б./ миний машины зүүн урд талаас мөргөсөн. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсээс 3 хүн ирж газар дээр нь үзлэг хийн гэм бурууг тогтоож, Б.т зөрчлийн хэрэг үүсгэн арга хэмжээ авсан. Б. нь миний машины эвдрэл хохирлыг бүрэн барагдуулна гэж тохиролцсон ч өгөөгүй. Иймд Вендо ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 41 541 500, үнэлгээний төлбөр 2,900,000 төгрөг, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн зардал 900 000 төгрөг, оношилгооны зардал 195 000 төгрөг, хот дотор засварын газар, айлын хашаанд хүргэсний зардал 300 000 төгрөг, шатахууны зардал 290 000 төгрөг, мөн тухайн үед ажлаас цалингүй чөлөө авсан 7 хоногийн цалин 1,050,000 төгрөг нийт 47,176,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2025 оны 04 сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн дугаартай Наrriег маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Эрдэнэтийн чиглэлд явж байгаад Мегcеdеs benz дугаарын машинтай Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт мөргөлдсөн. Зөрчлийн хэрэг шалгасан албан тушаалтан тэр даруй "Ашид билгүүн" ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэlт гаргуулсан. Тус компани автомашинд үзлэг хийж тухайн ослын үед үүссэн эвдрэл гэмтлийг нэг бүрчлэн тодорхойлон солих, засварлах эд анги, үнэ зардлын тайлангаа 2025 оны 04 сарын 10-нд гаргаж ирүүлсэн. Энэхүү тайлангаар тогтоогдсон 17 485 000 төгрөгийн хохирлыг бодитой гэж үзэж миний бие хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Р.******* нь үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг авахгүй, өөрийнхөө машинтай он ижилтэй машин авахуулна гэсэн бөгөөд, хүүгийнхээ Бенз-350 машиныг авах уу гэхэд заавал Бенз-400 машин авна гэсэн. Ингээд 2011 оны Бенз-400 авч өгөөд энэ машиныг нь би авья гэж тохиролцоод Дарханаас Эрдэнэт рүү Р.*******ын машиныг 800 000 төгрөгөөр ачуулсан. Улаанбаатар хотод Бенз-400 авто машин 30 000 000-35 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Би 35 000 000 төгрөгөөр машин авч өгөхийг санал болгосон. Гэтэл Р.******* нь 48 000 000 төгрөгөөр машин авна гэсэн тул дахин 2 дахь удаа 38 000 000 төгрөгийн үнэлгээтэй машиныг 35 000 000 төгрөг авч өгье гэхэд дахин татгалзаж, та бид хоёр тохиролцохгүй юм байна, машинаа буцааж авчирч өг гэсэн. Ингээд дахин 650 000 төгрөгийн зардлаар машин хөлсөлж машиныг нь ачуулж шөнө Дарханд очиход утсаа хаагаад алга болсон тул таньдаг айлын хашаанд буулгаад буцсан. Вендо ХХК-иар гаргуулсан үнэлгээ нь 6 төрлийн эд анги засварлах 1 945 000 төгрөг, 34 төрлийн эд анги солих 36 112 500 төгрөг, шууд бус зардалд 3 484 000 төгрөг, нийт 41 541 500 төгрөгийн үнэлгээний тайлангаар хохирол төлүүлэх шаардлага тавьсан. Энэ тайлан нь ослын тухайн цаг үед машинд үзлэг хийсэн байдлаар тогтоогдсон эвдрэл, гэмтэлтэй дүйцэхгүй олон эд анги нэмэгдсэн байсан тул миний бие зөвшөөрөөгүй. Иймд "Ашид билгүүн" ХХК-ийн үнэлгээ болох 17 485 000 төгрөг, машиныг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн 900 000 төгрөг, айлын хашаа, засварын газар хүргэсний 300 000 төгрөг, шатахууны 290 000 төгрөг нийт 18 975 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна... гэжээ.
4. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2025 оны 04 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт Р.*******ын жолоодож явсан Mercedes benz S-400 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.ын жолоодож явсан Нагriег маркийн 0РН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Р.*******ын жолоодож явсан Mercedes benz S-400 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
5. Хариуцагч Б. нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирол төлбөрийг "Ашид билгүүн" ХХК-ийн үнэлгээгээр төлөхийг зөвшөөрч, Вендо ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргасан.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
7. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн хэлтэс Ослын газарт үзлэг хийж, хариуцагч Б.т зөрчлийн хэрэг нээн шалгаж, түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7. дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
8. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.*******ын эзэмшлийн Mercedes benz S-400 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ гаргуулахаар эрх бүхий албан тушаалтан "Ашид билгүүн" ХХК-ийг шинжээчээр томилж, талуудад мэдэгдсэн гэдгийг зохигчид тайлбарласан.
9. "Ашид билгүүн" ХХК 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Mercedes benz S-400 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг үнэлгээг 18 695 000 төгрөгөөр тогтоожээ.
Хэдийгээр ослын улмаас нэхэмжлэгч Р.*******ын Mercedes benz S-400 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирч, "Ашид билгүүн" ХХК болон Вендо ХХК-р хохирлын үнэлгээг гаргуулахад тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 50,0 сая гэж адил тогтоосон хэдий ч эвдрэл гэмтлийг өөр өөрөөр тогтоож үнэлсэн байна.
10. Вендо ХХК-ийн үнэлгээ хийх асуудлыг надад мэдэгдээгүй гэж хариуцагч тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч тал 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол-ыг ирүүлсэн ч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь байх бөгөөд уг тогтоолд Б.ын жолоодож явсан Toyota harrier улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангид хохирлын үнэлгээ гаргуулах гэсэн атлаа тогтоох хэсэгт Р.*******ын тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ гаргуулахаар заасан нь зөрчилтэй байхаас гадна, яагаад дахин үнэлгээ хийлгэх болсон нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Иймд эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолыг шийдвэрт үндэслэх боломжгүй.
Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж "Ашид билгүүн" ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээгээр хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн Mercedes benz S-400 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг засаж янзлах, ашиглах боломжгүй талаар нотолгоогүй байхад машины зах зээлийн үнийг бараг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй байна гэж дүгнэлээ.
11. Иймд хариуцагчаас машины эвдрэл хохиролд 17 485 000 төгрөг, хариуцагчийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн, машиныг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн 900 000 төгрөг, айлын хашаа, засварын газар хүргэсний 300 000 төгрөг, шатахууны зардал 290 000 төгрөг, нийт 18 975 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 28 201 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
12. Нэхэмжлэлээс Вендо ХХК-ийн үнэлгээ хийлгэсний төлбөр 2 900 000 төгрөг, ажлаас цалингүй чөлөө авсны 7 хоногийн цалин 1,050,000 төгрөгийн хувьд шүүх Вендо ХХК-ийн хохирлын үнэлгээг үнэлээгүй тул үнэлгээний төлбөрийг гаргуулах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийг Шимт агро ХХК-д агрономичоор ажилладаг гэдгийг тус байгууллагын хэн нь тодорхойлоод байгаа нь мэдэгдэхгүй албан бичгээр дүгнэх боломжгүй бөгөөд хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд энэ талаарх баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлага болон нийт 28 201 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13. Mercedes benz S-400 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Я. нэр нэр дээр бүртгэлтэй хэдий ч уг тээврийн хэрэгслийг Р.******* худалдаж авсныг шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн. Иймд Р.*******ыг нэхэмжлэгч гэж үзэх үндэслэлтэй байна.
14. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч, Вендо ХХК-ийн гаргасан үнэлгээ өндөр байна. 50,0 сая төгрөгийн үнэтэй машиныг 41,0 саяар үнэлсэн... гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй нийцэж байх тул шийдвэртээ үндэслэсэн болохыг дурьдав.
15. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 252 825 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.аас 18 975 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 28 201 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 832 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 252 825 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Г.ЖАРГАЛТУЯА
Г.ЭНХТУНГАЛАГ