| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01106/И |
| Дугаар | 312/шш2025/01841 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 312/шш2025/01841
2025 10 07 312/ШШ2025/01841
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь см дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 *******ын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил баг******* 8 ******* байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн *******: *******, утас:*******/-ыг хүсэлттэй,
Хүсэлтийн агуулга: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг дэнжийн 08 ******* байрны ******* тоот байрны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 05 ******* сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 ******* сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.*******
Гэрч Ж.*******, Ж.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Ж.******* нь 2015 оны 02 ******* сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт шилжин ирсэн гээд Говилын дэнжийн 08 ******* байрны ******* тоот нэг өрөө байрыг тэр үед эзэн гээс хоёр хүний хооронд цаасан дээр гэрээ хийж худалдаж авсан. Гарын үсэг зуралцсан баримт бий. Тус байр нь архивын лавлагаа ч байхгүй олон жил хөөцөлдөөд болохгүй байгаа. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг дэнжийн 08 ******* байрны ******* тоот байрны жинхэнэ эзэмшигчээр нь Ж.******* намайг тогтоон өгч бичиг баримттай болгож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 2025 оны 05 ******* сарын 05-ны өдрийн 01/129 *******тай тодорхойлолт /хх-4/, Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн төлбөрийн баримт /хх-5-6/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 2022 оны 05 ******* сарын 10-ны өдрийн 174 *******тай тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-д Ус, цахилгааны эрчим хүчний төлбөрийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-18-29/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхээс: Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн лавлагаа /хх-36/, Орхон аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 ******* сарын 08-ны өдрийн 11/98 *******тай лавлагаа /хх-37/, Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн үйлчлүүлэгчийн гэрээний дүгнэлт /хх-38-40/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 ******* сарын 08-ны өдрийн 43 *******тай лавлагаа /хх-43/, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2025 оны 07 ******* сарын 31-ний өдрийн 02/458 *******тай тодорхойлолт /хх-45/ баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ж.*******гийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг дэнжийн 08 ******* байрны ******* тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ: ...Би 2015 оны 02 ******* сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт шилжин ирсэн гээд Говилын дэнжийн 08 ******* байрны ******* тоот нэг өрөө байрыг тэр үед эзэн Ж.гээс хоёр хүний хооронд цаасан дээр гэрээ хийж худалдаж авсан. Тус байр нь архивын лавлагаа ч байхгүй олон жил хөөцөлдөөд болохгүй байгаа. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг дэнжийн 08 ******* байрны ******* тоот байрны жинхэнэ эзэмшигчээр нь Ж.******* намайг тогтоож бичиг баримттай болгож өгнө үү гэж хүсэлтээ тодорхойлсон.
3. Хүсэлт гаргагч Ж.******* нь 2016 оноос хойш Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг*******ийн 08 ******* байрны ******* тоотод амьдарч байгаа нь багийн засаг даргын албан бичгээр нотлогдож байна.
4. Уг орон сууцны цахилгаан, усны эрчим хүчний гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-д хэрэглэгч Ж.******* нэрээр хийж, цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй, харин өмчлөгчийг нотолсон баримтыг ирүүлээгүй тул дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулаагүй... гэж Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК тодорхойлсон, мөн Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн, Говил баг дэнжийн 08 ******* байрны ******* тоот төлбөрийн тооцоогүй гэсэн албан бичиг ирүүлсэн нь өнөөдрийг хүртэл Ж.******* нь тухайн орон сууцтай холбоотой төлбөр тооцоог төлж байсан гэж үзэхээр байна.
5. Иргэний хуулийн 105 ******* зүйлийн 105.1.-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан.
6. Хүсэлт гаргагч Ж.******* нь 2016 оноос хойш одоог хүртэл буюу 9 жилийн хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Дэнжийн 08 ******* байрны ******* тоот орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд,
7. Гэрч Ж.*******: Ж.******* нь миний төрсөн ах. Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг*******ийн 08 ******* байрны ******* тоотод 2015 оноос эхлэн амьдарч байгаа. Манай эгч хотоос ирээд ахад авч өгч байсан. 900 000 төгрөгөөр авсан шиг санагдаж байна... 2015 оноос хойш энэ байрандаа амьдарч байгаа... гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.: би Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг*******ийн 08 ******* байрны ******* тоот байрыг худалдаж авч байсан. Удалгүй 2015 оны үед Ж.*******д зарж байсан. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Дүү нь Ж.*******г авч байгаа гэж байсан... гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
8. Иймд ******* овогт ******* ******* /регистрийн *******: *******/ нь Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг дэнжийн 08 ******* байрны ******* тоот байрыг 2015 онд худалдан авч, түүнээс хойш өөрөө амьдарч, орон сууцтай холбоотой төлбөр тооцоог төлж байсан нь нотлогдож байх тул өмчлөгч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
9. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.1, 116, 118 ******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 105 ******* зүйлийн 105.1. дэхь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн *******: *******/-г Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг дэнжийн 08 ******* байрны ******* тоот байрны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА