Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч М.Ариунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Л.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.С-д холбогдох эрүүгийн 1738002920048 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Л.С-,

Шүүгдэгч Л.С- нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Мөрөнсумын 13 дугаар хороонд иргэн Т.Б-гийн Мустанг-5 маркийн мотоцикпийг завшсаны улмаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.С- нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Мөрөнсумын 13 дугаар хороонд оршин суух иргэн Т.Б-гийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклыг завшсаны улмаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Л.С-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад болоншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Т.Б-гийн 86976161 дугаарын гар утас руу залгаад хаана байна гэж асуухад ажил дээрээ байна гэхээр нь ажил дээр нь буюу Мөрөн сумын 13 дугаар багт байгаа битүү зах дээр очсон... Т.Б-гээс хөдөө яваад ирье гээд улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг нь гуйхад Т.Б- хурдан авчраарай аваад яв гэсэн. Ингээд надад яаралтай мөнгөний хэрэг болоод Мөрөн сумын 9 дүгээр багт байх Гэрэл дэлгүүрийн эзэн залууд 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Маргааш нь хот руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

Хохирогч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би 7 дугаар хороонд баригдаж байгаа битүү зах дээр ажпаа хийгээд байж байтал Л.С- над руу утсаар яриад мотоцикилоо өгөөч аавтайгаа хөдөө шөлний юманд явчхаад ирье гэхээр нь өгөөд явуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл авчирч өгөхгүй гэр оронд нь очихоор хаана байгаа газрыг нь мэдэхгүй гэдэг юм. Тэгээд цагдаад хандах болсон. ...миний мотоцикль БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгөтэй хятад мотоцикль юм ...би итгээд мотоциклио өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Л.С- гэх залуу 2017 оны 09 дүгээр сард байсан яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна.Надад мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклийг 250.000 төгрөгөөр зарсан юм. Тэр мотоцикль бичиг баримтгүй байсан. Л.С- надад хэлэхдээ “энэ миний мотоцикль байгаа юм, би хот руу ажил хийхээр явах болоод мөнгө хэрэгтэй байна та авчихаач” гэж хэлээд зарсан. Би Л.С- гэх залууг “та өөрийнхөө бичиг баримтаа надад өгчих, дараа нь ямар нэг асуудал болж магадгүй” гэхэд Л.С- “та санаа зоволтгүй энэ миний унаа би холбоо ороод лавлагаа аваад ирье” гээд 250.000 төгрөгөө авч яваад буцаж ирээгүй. Би тэр мотоциклийг 2017 оны 10 сард Төмөрбулагийн нэг залууд 400.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг болно. Эрүүгийн 1838000000195 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Л.С- нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Мөрөнсумын 13 дугаар хороонд оршин суух иргэн Т.Б-гийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикпыг завшсаны улмаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргахгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн. Хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдалд нийцсэн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Л.С-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учруулсан 500.000 төгрөгийг төлсөн болон ам бүл 3, эхнэр охины хамт амьдардаг хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг тэнсэж оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

ХААН банкны 2018.04.27-ны мөнгөн шилжүүлгээр Т.Б-д 500.000 төгрөгийг шилжүүлэв гэсэн баримтыг үндэслэн шүүгдэгч Л.С-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эдхөрөнгөгүй, шүүгдэгч нь 22/ хорин хоёр/ хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.С-ийг хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д 1/нэг/ жил, 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.С-д оногдуулсан 1/нэг/ жил, 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Л.С-д оногдуулсан 1/нэг/ жил, 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жил, 6/зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.С-ийг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн 1738002920048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 22/ хорин хоёр/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.ЭРДЭНЭ-ОЧИР