| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01550/И |
| Дугаар | 312/шш2025/01843 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 312/шш2025/01843
| 2025 10 07 | 312/ШШ2025/01843 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын Даваат багийн ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөх эрхийн хугацаа сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч П.*******
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Орхон аймаг Баян-Өндөр сум 20-р баг Даваат, Ундарга 22-р гудамж 4 тоот хаягт байршилтай, 18426434966438 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн дугаартай 983 м.кв хэмжээтэй, газрын хууль ёсны өмчлөгч нь миний төрсөн эх Осор овгийн бөгөөд Г- 2101010374 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000219814 дугаартай гэрчилгээг 2014-11-17 ний өдөр авсан байдаг.
Миний эцэг ******* ******* нь 1987.12.25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд, эх Осор овгийн 2021.09.27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд насан өөд болсон. Аав Ц.*******, ээж М. нар 1976.09.03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл сумандаа гэрлэлтээ батлуулж, 6 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан байдаг. Ээж маань 5 /тав/ хүүхэд төрүүлж, өсгөсөн. Том охин ******* овгийн ******* ******* /*******/, 2 дахь охин ******* овгийн ******* //, 3 дахь охин ******* овгийн ******* //, 4 дахь хүүхэд /том хүү/ ******* овгийн ******* //, 5 дахь хүү /бага хүү буюу отгон нь/ ******* овгийн ******* // 5 /таван/ хүүхэд төрсөн. Одоо бүгд энх тунх, эсэн мэнд ажиллаж, амьдарч байна. Төрсөн эхээс минь өвлөгдөн үлдсэн Даваат Ундарга 22-04 тоот хаягт одоогоор бид, 6х18 хэмжээтэй хүлэмж, мөн мод тарьж, үр хүүхдүүд бид ээжийнхээ захиснаар том охин болох П.******* надад ээжийн өмчлөлийн газрыг өгнө гэж ярилцдаг юм. Ээжийн маань захиас, дүү нарын хүсэлтийг хүндэтгэн газрын гэрчилгээг П.******* миний бие өөрийн нэр дээр гаргүулахаар хөөцөлдөж байна.
"Нас барсан эх М.гийн хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоолгох" шаардлагатай гэж Орхон аймгийн Улсын бүртгэлийн газраас шаардаж байна. Энэ талаар наториатад хандахад шүүхээр өвлөх эрхээ сэргээлгэж, шүүхийн шийдвэр гаргуул гэж зөвөлгөө өгсөн. Иймд эх М.гийн хууль ёсны өвлөгч нь том охин П.******* миний өв нээх хугацааг сэргээлгэхээр өргөдлийн шаардлага гаргаж байна.
Ээж маань Даваат Ундаргын 22 гудамжны 4 тоотод, эрэгтэй дүү П. 22-3 тоотод отгон дүү П. 22-2 тоотод хаяа хаяагаа түшин амьдарсаар ирлээ.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар ээж М.г нас барснаас хойш уг эд хөрөнгийг хүүхдүүд бид эзэмдэн авч, ашигласаар байна. П.******* миний эрүүл мэндийн байдал болон цар тахлын улмаас хөл хориотой байсан зэрэг шалтгаанаар асуудлыг тууштай хөөцөлдөөгүй хүндэтгэн үзэх шалтгаантай юм.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар "Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно..." гэж заасны дагуу Эх М.гийн өмчлөлийн Даваат Ундарга 22-р гудамж 4 тоот хаягт байршилтай, 983 м.кв хэмжээтэй газрын өв нээх хугацааг сунгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, эд хөрөнгө өмчлөх эрхийн 18426434966438 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6-7/, өвлөх эрхээс татгалзаж байгаа тодорхойлолт /хх-8-11, 14/, Өвлүүлэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-12-13/, төрөл садангийн лавлагаа /хх-12-13/ гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-15/, нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-17/, төрөл садангийн лавлагаа /хх-17-19/, ам бүл, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-20-21/, хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох тухай шийдвэр /хх-22-31/ зэрэг баримтуудыг өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. П.******* нь өөрийн эх М.гийн эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 20-р баг Даваат, Ундарга 22-р гудамж 4 тоот хаягт байршилтай, 18426434966438 нэгж талбарын дугаартай, 983 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Өв хүлээн авах хугацааг сэргээлгэх-ээр хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч П.******* хүсэлтийн үндэслэлээ: Ээжийг нас барсны дараа хүүхдүүд бид өв нээлгэх тухай хүсэлтийг нэг жил хуулийн хугацаанд наториатад хүсэлт өгөөгүй шалтгаан нь П.******* би сонсголын бэрхшээлтэй, ээжийг нас барсны дараа мэдрэлийн гаралтай сонсгол бууралт нь цочмог байдлаар хүндэрч удаан хугацаанд эмчилгээ хийлгэж, Хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тахир дутуугийн тэтгэвэрт орсон. Миний эрүүл мэндийн байдал болон цар тахлын улмаас хөл хориотой байсан зэрэг шалтгаанаар асуудлыг тууштай хөөцөлдөөгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан... гэж тодорхойлжээ.
3. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2.-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3.Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ, 528.4.-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно... гэж заасан бөгөөд П.******* шаардах эрхтэй байна.
4. П.*******гийн эх нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна.
5. Талийгаач М. нь таван хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд бүгд эгч Д.*******д уг газрыг өвийн журмаар шилжүүлэхээр тохиролцсон талаар П., П., П., П. нар гэрчийн мэдүүлэг өгсөн.
6. Хүсэлт гаргагч П.******* нь 2020 оноос эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл холимог хэлбэрийн сонсгол бууралт оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон, энэ хугацаанд эх гийн нэр дээрх Орхон аймаг Баян-Өндөр сум 20-р баг Даваат, Ундарга 22-р гудамж 4 тоот хаягт байршилтай, 18426434966438 нэгж талбарын дугаартай, 983 мкв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах хугацааг өнгөрүүлсэн болох нь түүний өвчний түүх, амбулаторийн карт, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
7. Иймд хүсэлт гаргагч П.*******, эх М. нэр дээрх Орхон аймаг, Баян-Өндөр сум, 20-р баг Даваат, Ундарга 22-р гудамж 4 тоот хаягт байршилтай, 18426434966438 нэгж талбарын дугаартай, 983 мкв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул сэргээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4.-д заасныг баримтлан эх М.гийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 20-р баг Даваат, Ундарга 22-р гудамж 4 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18426434966438 дугаартай, 983 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Өв хүлээн авах хугацааг сунгах П.*******гийн хүсэлтийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мягмардоржийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА