Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 312/шш2025/01844

 

 

 

 

 

 

 

 

2025 10 07 312/ШШ2025/01844

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Орхон аймаг дахь Цагдаагийн газарт 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Р.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Р.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Р.******* нь 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Орхон аймаг дахь Цагдаагийн газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан. Одоо байнгын тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Орхон аймаг Цагдаагийн газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28-09/493 дугаартай Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын лавлагаа /хх-4/, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-6-9/, гэрчийн мэдүүлэг /хх-5, 7/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Р.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Р.******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Орхон аймаг дахь Цагдаагийн газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан. Одоо байнгын тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Орхон аймаг Цагдаагийн газар дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

3. Гэрч Ц.*******: Би 1998 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар томиологдож, 2005 он хүртэл ажилласан. 2005-2011 онуудад Эрдэнэт үйлдлвэр ТӨҮГ-т гэрээт Цагаадаагийн тасгийн даргын ажил хийсэн. 2011 онд Цагдаагийн байнгын тэтгэвэрт гарсан. Р.******* нь намайг Орхон аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байхад дадлагажих ажилтнаар ажилладаг байсан. Тухайн үед гэмт хэрэг их гардаг байсан учир гэрээт ажилтан буюу дадлагажих ажилтан авч ажиллуулдаг байсан. Р.******* нь 2004 оноос хойш Орхон аймгийн Цагдаагийн газар дадлагажих ажилтнаар ажиллаж байсан. 2004 онд аймгийн Цагдаагийн газарт гал гарч байсан тэр үед зарим бичиг баримт шатсан. Тэр дунд Р.*******тай холбоотой бичиг баримтууд устсан байх магадлалтай. Уг нь дадлагажих ажилтнаар авч ажилуулахад даргын тушаал гардаг байсан... гэсэн мэдүүлэг,

 

3.3. Гэрч **** хамт ажиллаж байсан гэсэн мэдүүлгээр түүний хүсэлт давхар нотлогдож байна.

4. Иймд Р.*******ыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-г 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймаг дахь Цагдаагийн газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА