| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/00512/И |
| Дугаар | 312/шш2025/01876 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2025/01876
2025 10 13 312/ШШ2025/01876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, ******* ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:*******/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг тоотод оршин суух овогт /регистрийн дугаар: , утас:/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг тоотод оршин суух овогт /регистрийн дугаар: , утас:/ нарт холох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 5 194 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.******* /цахимаар/
Хариуцагч М. /цахимаар/
Хариуцагч М.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Цэенбадам овогтой ******* миний бие 2023.06.06-ны өдрийн 19:20 цаг орчимд өөрийн эзэмшлийн МАZDA-СХ 9 автомашинаар ХУД, Зайсан Оргил супермаркетийн 4 замын уулзвараар хойноос урагш чиглэлд автомашинаа жолоодон зорчиж байсан. Уулзвар нэвтэрч дуусах үед урд талын автомашин бага зэргийн түгжрэлийн улмаас хөдөлгөөн удааширсан байсныг хүлээн хөдлөхөөр зогсож байх хооронд улсын дугаартай НОWO маркийн автомашин баруунаас зүүн чиглэлд уулзвар нэвтрэхдээ миний автомашины хойд хэсгийг мөргөж, хойд гупер болон багаж хаалганд гэмтэл учруулсан даруйд миний бие дуут дохиог дуугаргаж зогссон боловч тухайн автомашин ослын газрыг орхин явсан. Тухайн үед уулзвар дээр зохицуулагч цагдаа байсан тул миний бие тэр даруйд бууж цагдаад мэдэгдэн, 102 дугаарт мөн ослын дуудлага өгсөн бөгөөд осол гаргасан автомашины зургийг хойноос нь дарж мөн өөрийн машины гэмтлийн зургийг дарж баталгаажуулсан. Миний эзэмшлийн автомашин нь 2022 онд үйлдвэрлэгдсэн, 2023 оны 02 сард Монгол улсад импортлогдсон ба миний бие цоо шинээр 2023.03 сард албан ёсны дистрибьютер Ваvaria Моtors ХХК-иас худалдан авсан ба хохиролын үнэлгээг тогтоолгоход албан ёсны дистрибьютерийн үнэлгээ 7,025,370 төгрөгийн үнийн санал өгсөн ба үнэлгээний байгууллагаар тогтоосон үнэлгээ 5,194,700 төгрөг үнэлгээтэй бодит хохирол учирсан болно. Зам тээврийн осол гаргах үед тус тээврийн хэрэгслийн өмчлөгчийн дүү гэх М. автомашиныг жолоодон явж байсан бөгөөд автомашины өмчлөгч, эзэмшигч нь М. байна. Ослын дараа 2023.06.07-ны өдөр жолоочийн төрсөн ах гэх М. нь дугаараас надтай утсаар холож, автомашиныг нь журмын хашаанд хийлгэхгүй байхыг гуйж, 6.15-ны дотор маргалгүй хохиролыг бүрэн барагдуулна гэж амалсан тул миний бие төлбөрөө хэлсэн хугацаандаа асуудалгүй төлвөл автомашиныг нь журамлуулах шаардлагагүй гэж тохирсон боловч маргааш нь буюу 06.08-ны өдөр дахин залгахдаа Хойд гупер хувиараа оруулж ирдэг хүмүүс байна. Тэр хүмүүсээр засуулая, чиний машины будагны өнгийг нь монголд хаана ч гаргаж чадахгүй гэж байна гэхэд миний зүгээс албан ёсны эрхтэй газраас нь худалдан авахаа хэлсэн болно. Хариуцагчийн зүгээс тохиролцсон амлалтаа зөрчиж хохиролыг сайн дураараа барагдуулах хүсэлгүй тухайгаа хэлсэн тул миний бие шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжилж байна. Иймд хуульд заасны дагуу учирсан хохирлыг хариуцагч М.аас гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Тухайн үед нэхэмжлэгчийн машиныг шүргэчихээд үнэлгээ хийлгэх гээд очиход намайг байлцуулахгүйгээр хийлгэчихсэн байсан. Миний утсан дээр тухайн гуперт учирсан сэвийг үрээд арилгаж байгаа бичлэг байдаг. Хохирлыг нь барагдуулаад өгье, хуучин гуперээ надад өгчих гэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул шүүхээр явсан. Нэхэмжилж байгаа мөнгө хэт өндөр байна гэж үзэж байна. Шинэ гупер авч өгч байгаа тохиолдолд хуучин гуперийг авах хүсэлтэй байна гэсэн.
3. Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие нь Ц.*******гийн нэхэмжлэлтэй М. нарт холох хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байна. Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжилсэн 5 154 700 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан бол энэ мөнгөн дүнд эвдэрсэн сэлбэг, засвар бүгд багтсан гэж ойлгож байгаа. Бид нарын зүгээс энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч барагдуулъя харин хуучин солигдсон эвдрэлтэй гэж дүгнэлт гаргасан сэлбэгүүдийг бид авах хүсэлтэй байгаа. Эвдэрсэн гэмтэлтэй сэлбэгийг оронд нь авч нэхэмжилсэн мөнгөн дүнг барагдуулахад татгалзах зүйлгүй... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-3-11/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Шүүхээс: Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 1313 дугаартай хэргийн материал /хх-55-79/, Арвижих Эстимейт үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-80-90/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч М., М. нарт холуулан гэм хорын хохирол 5 194 700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн МАZDA-СХ 9 автомашинаар Хан-Уул дүүрэг, Зайсан Оргил супермаркетийн 4 замын уулзвараар хойноос урагш чиглэлд автомашинаа жолоодон уулзвар нэвтэрч дуусах үед урд талын автомашин бага зэргийн түгжрэлийн улмаас хөдөлгөөн удааширсан байсныг хүлээж, хөдлөхөөр зогсож байх үед улсын дугаартай НОWO маркийн автомашин баруунаас зүүн чиглэлд уулзвар нэвтрэхдээ миний машины хойд хэсгийг мөргөж, хойд гупер болон багаж хаалганд гэмтэл учруулсан. Миний машин 2023 оны 02 сард Монгол улсад импортлогдсон, цоо шинээр нь 2023.03 сард албан ёсны дистрибьютер Ваvaria Моtors ХХК-иас худалдан авсан. Хохирлын үнэлгээг албан ёсны дистрибьютер 7 025 370 төгрөгийн үнийн санал өгсөн, үнэлгээний байгууллага 5 194 700 төгрөгийн үнэлгээтэй гэсэн тул энэ төлбөрийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч М.ын тайлбар татгалзал: Хоёр дахь удаагийн үнэлгээ хийлгэхэд бид байгаагүй. Шинэ гупер захиалж авна гэхээр нь бид зөвшөөрсөн. Хуучин гуперийг нь өг гэхээр өгөхгүй гээд маргаан үүссэн. Уг нь эвдэрсэн сэлбэг хэрэгслийг бидэнд өгвөл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэсэн.
4. Хариуцагч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухай үед нэхэмжлэгчийн машиныг шүргэчихээд үнэлгээ хийлгэх гээд очиход намайг байлцуулахгүйгээр хийлгэчихсэн байсан. Миний утсан дээр тухайн гуперт учирсан сэвийг үрээд арилгаж байгаа бичлэг байдаг. Хохирлыг нь барагдуулаад өгье, хуучин гуперээ надад өгчих гэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул шүүхээр явсан. Нэхэмжилж байгаа мөнгийг хэт өндөр байна гэж үзэж байна. Шинэ гупер авч өгч байгаа тохиолдолд хуучин гуперийг авах хүсэлтэй байна гэсэн.
5. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, Зайсан Оргил супермаркетийн 4 замын уулзварын хойноос урагш чиглэлд нэхэмжлэгч Ц.*******гийн жолоодож явсан түүний эзэмшлийн улсын дугаартай МАZDA-СХ 9 маркийн тээврийн хэрэгслийг улсын дугаартай НОWO маркийн автомашин баруунаас зүүн чиглэлд уулзвар нэвтрэхдээ ар хэсгийг нь мөргөж гэмтэл учруулсан үйл баримт зохигчийн тайлбар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл ногдуулах материал, бусад нотох баримтуудаар нотлогдож байна.
Осол болох үед НОWO маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч М. жолоодож явсан байх ба, уг тээврийн хэрэгсэл нь хариуцагч М.ын тээврийн хэрэгсэл гэдгийг талууд маргаагүй.
Хариуцагч М.ийг Зөрчлийн тухай хуулийн 10.6.-д Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0441970 дугаар шийтгэлийн хуудсаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, харин үнэлгээ өндөр байсан, хуучин гуперийг авая гэхэд өгөөгүй гэдгээс шүүхэд хандсан гэж тайлбарласан.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШТ2024/00085 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын дугаартай МАZDA-СХ 9 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлд гэмтэлд хохиролын үнэлгээг Арвижих эстимет үнэлгээ ХХК-р хийлгэхэд 5 154 700 төгрөгөөр тогтоосон тул энэ үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Арвижих эстимет үнэлгээ ХХК нь хохирлын үнэлгээ хийх эрхтэй эсэх /тусгай зөвшөөрөл/, мөн шинжээч Ц.Хөхөөсүрэн нь шинжилгээ хийх эрхтэй эсэх гэж дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Шүүх үнэлгээ хийлгэхдээ Арвижих эстимет үнэлгээ ХХК-г томилсон, үнэлгээ нь тус компанийн нэрээр гарсан бөгөөд Ц.Хөхөөсүрэн нь хувиараа гаргаад байгаа асуудал биш. Мөн дахин шинжилгээ хийх хуульд заасан үндэслэл бүрдээгүйг дурьдах нь зүйтэй.
Хариуцагч нар, нэхэмжлэгчид шинэ гуперийн үнэ төлж байгаа тул хуучин гуперийг авах тайлбар гаргасан хэдий ч, шүүхэд хандаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийн хэмжээнд авч үзэн шийдвэр гаргах боломжгүй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4.-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Хэдийгээр осол болох үед НОWO маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч М. жолоодож явсан ч, М.т жолоодох эрхийг түүний ах болох М. шилжүүлэн өгсөн байдаг.
Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4.-д зааснаар хохирол төлбөрийг хариуцагч М.аас гаргуулан олгож, хариуцагч М.т холуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч М. нь өөрт учирсан хохирлоо холох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн өмгөөлөгч, улсын дугаартай МАZDA-СХ 9 маркийн тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийнх гэдэг нь тодорхойгүй гэж маргадаг. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн материалд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Ц.******* өмчлөгчөөр бүртгэгдсэн. Өөр өмчлөгчтэй талаар нотлох баримтыг ирүүлээгүй.
Харин НОWO маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тухайн үед Төрийн банкны нэр дээр бүртгэлтэй зээлийн барьцаанд байсан хэдий ч, одоо өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан гэдгийг хариуцагч М. тайлбарласан бөгөөд энэ талаар талууд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжаар 94 425 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510., 499 дүгээр зүйлийн 499.4.-д заасныг баримтлан хариуцагч М.аас 5 154 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, хариуцагч М.т холох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжаар 94 425 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.АЛТАНГАДАС