| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00107/И |
| Дугаар | 312/шш2025/01881 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 312/шш2025/01881
2025 10 14 312/ШШ2025/01881
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар:, утас:/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "15 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Т. 20 935 000 төгрөг, нэхэмжлэгч Ц.******* 17 650 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******, Т. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* *******, нь ХХК-ийн худалдаа үйлчилгээний барилгын гадна хөөсөн фасад болон дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн фасадны үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөг, дээврийн ажлын үлдэгдэл 10 000 000 төгрөг. Нийт 15 000 000 төгрөгийг 2024 оны 10 сараас хойш өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгч Ц.*******, Т. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: ...Т., Ц.******* нарын нэхэмжлэлтэй ХХК-нд холбогдох ажлын үлдэгдэл хөлс 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж, нэмэгдүүлж байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлж буй шаардлагын үндэслэл:
1. Т.ын ажлын хөлсийг 10.935.000 /арван сая есөн зуун гучин таван мянган/ төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 20.935.000 /хорин сая есөн зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна,
2. Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд 12,650,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 17.650.000 /арван долоон сая зургаап зуун тавин мянган/ төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байна.
Нэхэмжлэгч Т.ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч Т. нь ХХК-нд 2024 оны 07 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа тус барилгын дээвэр /бүх ажил багтсан/, подвалийн өрлөг, ханын эко хавтан, нэмэлт эко хавтан наах ажил, зочид буудлын угаалгын өрөөний плита наах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Т. болон ХХК-ийн захирал Д.Бадамгарав нар нь найз нөхдийн холбоотой, өмнө нь уг компанийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан учраас дээрх ажлуудыг гэрээ байгуулахгүйгээр аман байдлаар тохиролцож хийсэн. Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй төдийгүй, эвлэрэх боломжгүй гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрээнд байна.
Подвалийн давхрын доторх ханын өрлөгийг нийт 1 285 000 төгрөг, техникийн давхрын дээврийн ажлын хөлс 800 000 төгрөг, барилгын дээврийн ажлыг зах зээлийн хамгийн бага үнэ болох 1 м.кв талбайг 35 000 төгрөгөөр, нийт 817 м.кв талбайг 28 595 000 төгрөгөөр, 4 ширхэг угаалгын өрөөний плита наах ажлыг зах зээлийн хамгийн бага үнэ болох 1мкв талбайг 22,000 төгрөгөөр тооцож, 64 мкв талбайн ажлын хөлс нийт 1 408 000 төгрөгөөр, подвалийн ханыг эко хавтанг наах ажлыг 1мкв үнийг 12 000 төгрөгөөр тооцож нийт 334 мкв талбайн үнэ 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгөөр, подвалийн давхрын таазыг өндөр болгосонтой холбогдуулан эко хавтан нэмж наах ажлыг 1мкв үнийг зах зээлийн хамгийн бага үнэ болох 12 000 төгрөгөөр тооцож 36 мкв талбайн нийт ажлын хөлс 432 000 төгрөгөөр тооцож гүйцэтгэсэн. Үүнээс подвалийн давхрын доторх ханын өрлөгийн ажлын хөлс 1 285 000 төгрөг, техникийн давхрын дээврийн ажлын хөлс 800 000 төгрөгийг, подвалийн давхрын хана /тааз өндөрлөөгүй байх үеийн байдлаар/ эко хавтан наах ажлын хөлс 4 000 000 төгрөг зэргийг бүрэн төлсөн. Харин хариуцагч нь барилгын дээврийн ажлын хөлс болох 4 ширхэг угаалгын өрөөний плита наах ажлын хөлс, подвалийн таазыг өндөрлөх болсонтой холбоотой эко хавтан нэмж наах ажлын хөлс зэргийг төлөлгүй 2024 оны сүүл болсон ба нэхэж байж, 8 000 000 /найман сая/ төгрөгийг, 1 500 000 төгрөгийг төлсөн.
Хариуцагч ХХК нь хийгдэж дууссан боловч дараах ажлын хөлсийг төлөөгүй байна. Үүнд
1. Барилгын дээврийн ажлыг зах зээлийн хамгийн бага үнэ болох нэг м.кв талбайг
35,000 төгрөгөөр, нийт 817 м.квталбайг 28 595 000 төгрөг,
2. 4 ширхэг угаалгын өрөөний плита наах ажлыг зах зээлийн хамгийн бага үнэ болох 1мкв талбайг 22 000 төгрөгөөр тооцож, 64 мкв талбайн ажлын хөлс нийт 1 408 000 төгрөг
3. Подвалийн давхрын таазыг өндөр болгосонтой холбогдуулан эко хавтан нэмж наах ажлыг 1 мкв үнийг зах зээлийн хамгийн бага үнэ болох 12 000 төгрөгөөр тооцож 36 мкв талбайн нийт ажлын хөлс 432 000 төгрөгийг, нийт 30 435 000 төгрөг төлөх ёстойгоос 8 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг төлсөн бөгөөд үүний хасаад төлөх ёстой төлбөр нь 20 935 000 төгрөг болж байна. Нэхэмжлэгч Т. нь өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 10 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба одоо 10 935 000 төгрөгийг нэмэгдүүлж нийт 20 935 000 /хорин сая есөн зуун гучин таван мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн нэмэгдүүлж буй шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч Ц.******* нь ХХК-ийн захирал Д. Авто тээврийн хажууд байрлалтай Худалдаа үйлчилгээний барилгын гадна хөөсөн фасадны ажлыг 1 м.кв-ыг нь 35,000 төгрөгөөр, нийт 1250 м.кв, 1 цонхны амлагааг 40,000 төгрөгөөр тооцож, нийт 50 ширхэг цонхны амлагаа хийлгүүлэх, нийт ажлын үнэ 45,750,000 төгрөг байхаар тооцож бичгээр гэрээ байгуулсан. Уг ажлын хийлгэхээр тохиролцож гэрээ бичгээр байгуулах үед талуудын хооронд яригдаагүй нэмэлтээр хийлгэх хүсэлтийг хариуцагчаас тавьсан байдаг. Энэ нь барилгын гадна хөөсөн фасадыг хийж байх үед /жүлдэ буюу барилгын гадна хөөсөн фасадны заагыг тусгаарлаж наасан гоёлын хуванцар/ гоёлын нарийн зураас хийх хүсэлтийг компанийн зүгээс гаргаж, уг зураасны ажлыг гэрээ байгуулахгүйгээр нийт 600 метр гоёлыг 1 метрийн үнийг 5000 төгрөгөөр тооцож нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр хийсэн боловч уг ажлын хөлсийг төлөөгүй байна. Комнанийн зүгээс барилгын материалыг хугацаанд нь ирүүлэхгүй удааж, биднийг ажлаа түргэн шуурхай хийж гүйцэтгэх боломжгүй болгож, ажлын хугацаа сунаж байсан. Дээрх ажлуудыг зах зээлийн дундаж үнэ ханшаас бага үнээр хийсэн бөгөөд ажил дууссан боловч хариуцагч компанийн захирал нь үлдэгдэл мөнгөө өгөхгүй удааж, мөнгөө өгөх талаар сануулахад удахгүй өгнө, ширүүн бороо орохоор шалгаж байгаад өгнө гэж шалтаг хэлсээр өдий хүрсэн байна. Гэтэл шүүх хуралдаанаас өмнө хариуцагч зөвшөөрч байгаа тухай бичгээ хийж өгнө гэсэн боловч, мөн л ширүүн бороо орохоор өгөх эсэхээ шийднэ гэж үндэслэлгүйгээр татгалзаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнд заасан нийт ажлын үнэ гэрээгээр 45,750,000 төгрөг, барилгын фасадны гоёлын ажлын хөлс 3,000,000 төгрөг, нийт 48,750,000 төгрөг төлөх ёстойгоос хариуцагчийн өмнө төлсөн 27,100,000 төгрөгийг, мөн бусдаас зээлж авч өгсөн гэх 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг ажлын хөлсөнд тооцож хаахаар тохиролцсон тул нийт 31,100,000 төгрөгийг хасаж тооцвол нийт 17.650.000 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч төлөх ёстой байна.
Иймээс өмнө нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг хөлсийг 12,650,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт нэхэмжлэлийн шаардлагаа 17,650,000 /арван долоон сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр нэхэмжилж байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Энхсаруул нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ц.*******, Т. нарын нэхэмжлэлтэй ХХК, Захирал Д.Бадамгарав нарт холбогдох иргэний хэрэгт зохигчид бид эвлэрсэн тул 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг бидний эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..." " XXX РД: нь иргэн Ц.*******тэй 2024.07.20-ны өдөрөөс 2024.09.10-ны өдрийг дуустал 2 сарын хугацаанд 3 давхар барилгын Гадна фасадны ажлыг хийхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан болно. Иргэн Ц.******* нь дулааны улиралд хийж гүйцэтгэх ёстой ажилаа цаг тухайд нь хийн хүлээлгэж өгөөгүй, дуусгаагүй байгаа тул, уг хэргийг хэрэгсэхгүй болгож өнгө үү... гэжээ.
5. Хариуцагч ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Ц.*******, Т. нарын нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэгт бид эвлэрсэн тул шүүх хуралдааныг миний эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
6. Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ: ...Нэг талаас нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч ХХК-ийн захирал Д.Бадамгарав нар бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв.
1. Нэхэмжлэгч Т.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 20.935.000 /хорин сая есөн зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би бууруулж 10.000.000 /арван сая/ төгрөг болгосныг хариуцагчийн Д.Бадамгарав би хүлээн зөвшөөрч байна.
2. Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 17.650.000 /арван долоон сая зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг 12.650.000 /арван хоёр сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр буруулж 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнг хариуцагч Д.Бадамгарав би төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
3. Нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй 15.000.000 төгрөгийг энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар нэхэмжлэгч Ц.*******гийн эзэмшлийн Хаан банкны 85000500 5721687327 дугаартай дансанд шилжүүлнэ.
4. Энэ гэрээнд заасан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн төлбөрийг төлмөгц нэхэмжлэгч Ц.*******, Т. нар бид шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчийн дансанд битүүмжилсэн байгаа мөнгөн хөрөнгийг суллаж өгөхийг зөвшөөрч, энэ талаарх хүсэлтээ Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид бичгээр гаргаж өгнө.
Жич: нэхэмжлэгч, хариуцагч нар бид уг эвлэрлийн гэрээг байгуулснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагавар болох уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй зэрэг үр дагаврыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, Т. нар нь ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Т. 20 935 000 төгрөг, нэхэмжлэгч Ц.******* 17 650 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ:
1. Нэхэмжлэгч Т.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 20.935.000 /хорин сая есөн зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би бууруулж 10.000.000 /арван сая/ төгрөг болгосныг хариуцагчийн Д.Бадамгарав би хүлээн зөвшөөрч байна.
2. Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 17.650.000 /арван долоон сая зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг 12.650.000 /арван хоёр сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр буруулж 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Бадамгарав би төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
3. Нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй 15.000.000 төгрөгийг энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар нэхэмжлэгч Ц.*******гийн эзэмшлийн Хаан банкны 85000500 5721687327 дугаартай дансанд шилжүүлнэ.
4. Энэ гэрээнд заасан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн төлбөрийг төлмөгц нэхэмжлэгч Ц.*******, Т. нар бид шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчийн дансанд битүүмжилсэн байгаа мөнгөн хөрөнгийг суллаж өгөхийг зөвшөөрч, энэ талаарх хүсэлтээ Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид бичгээр гаргаж өгнө... гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640 210 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 47 475 төгрөг гаргуулан Ц.*******д, 87 475 төгрөг гаргуулан Т.т, төрийн сангаас 47 475 төгрөг гаргуулан Ц.*******д, 87 475 төгрөг гаргуулан Т. нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.*******гийн 17 650 000 төгрөг гаргуулах, Т.ын 20 935 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэрэгт, нэхэмжлэгч Т. нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 10 000 000 төгрөг болгосныг, нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 5 000 000 төгрөг болгосныг хариуцагч ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, нийт төлбөр 15 000 000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны 85000500 5721687327 дугаартай дансанд шилжүүлэх, төлбөрийг бүрэн шилжүүлмэгц нэхэмжлэгч нар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчийн дансанд битүүмжилсэн байгаа мөнгөн хөрөнгийг суллаж өгөхийг зөвшөөрч, энэ талаарх хүсэлтээ Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид бичгээр гаргаж өгнө гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулан Ц.*******д, 174 950 төгрөг гаргуулан Т.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА